Bolortuya Chuluunbaatar retweeted
Унтаж бхад New York-д номны маань нээлт болсоон.Сайхан өглөө бна🤗
Албан ёсоор зохиолоо өөрөө бичээд ажилсан номтой боллоо🤗
#Dreamcrafter
Монгол Улс өнгөрсөн 7 жилийн хугацаанд сүүлийн 70 жилийн түүхэнд байгаагүй төмөр замын их бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүллээ. Хил дамнасан экспортын төмөр замууд эдийн засгийн өсөлтийн гол түлхэх хүч болж байгаа бол нийслэлийг тойрох "Багахангай – Хөшигийн хөндий – Эмээлт" чиглэлийн төмөр зам үндэсний аюулгүй байдал, ачаа тээвэр, дагуул хотуудын хөгжилд шинэ хуудас нээж байна.
railway-newsup-496790449236.…
Bolortuya Chuluunbaatar retweeted
Цагдан хорино гэдэг шинэ төрлийн ЭРҮҮ ШҮҮЛТ юм. Хоригдсон хүн бүх талаар бууж өгдөг. Ял наймаалцдаг.
НҮБ-ын Хүний эрхийн тусгай элч ирээд "Танайд цагдан хоригдож байгаа хүмүүсийн чинь 98% ял, шийтгэл аваагүй байхдаа хоригдож байна. Хүний эрхийн зөрчлөө боль" гэж сануулсан.
Bolortuya Chuluunbaatar retweeted
Монголд залуучуудын дунд нас баралт ихсэж байна гэдэг мэдээлэл их.
Нас баралтын гол шалтгаануудыг нь харвал архи, тамхи, зам тээврийн осол, амиа хорлолт гм.
Ө.х урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтууд.
ЭМ бодлогын судалгааны чанарт анхаарах нь чухал
javkhlanbayard.wordpress.com…
Bolortuya Chuluunbaatar retweeted
Хүний араншинд байдаг хамгийн аюултай сул талын нэг бол хоёр нүүрт зан. Ийм хүмүүсийн үнэт зүйл нь үнэнд биш, эрх мэдэлд үйлчилдэг. Хүчтэй тал худал байсан ч өмгөөлнө, харин нөхцөл байдал өөрчлөгдөхөд байр сууриа ямар ч эргэлзээгүйгээр сольдог. Энэ нь үзэл бодлын хувьсал биш, зарчимгүй байдлын илрэл юм.
Хуульд үнэн хоёр байдаггүйтэй адил бодит үнэн ч хоёр байдаггүй. Харин хоёр нүүртэй хүний хувьд үнэн гэдэг цаг үе, ашиг сонирхол, эрх мэдлийг дагаж хэлбэлздэг ойлголт болчихдог.
Оюу толгойн анхны хэлэлцээр Монгол Улсын эрх ашигт сөрөг олон нөхцөлтэй байсныг шүүмжилж байсан хүмүүсийг нэг хэсэг нь элдвээр доромжилж, Рио Тинтог хамгаалж байлаа. Харин өнөөдөр Засгийн газар хэлэлцээрийн зарим нөхцөлийг сайжруулж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэн, өр төлбөрийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадмагц өчигдөрхөн эсэргүүцэж байсан хүмүүс нь баяр хүргэж, магтан сайшааж эхэлжээ.
Зарчимтай хүн үнэнээ нөхцөл байдлаар сольдоггүй. Харин зарчимгүй хүн байр сууриа эрх мэдэл, салхины чиглэлтэй хамт өөрчилдөг. Одоо сошиалд яг ийм зүйл хөвөрч байна. Хүмүүсийг ч далимд нь сайн таньж авч байна кк.
ОТ хэлцэлд ЗГ бүр бага боловч ингээд ахиц гаргаад л байвал сайнсан. Үүнд РТ, ОТ-д ажиллаж буй монголчууд ч бас ижил бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Bolortuya Chuluunbaatar retweeted
Монгол Улс Оюутолгой компанид эзэмшдэг 34%-ийн хувь эзэмшилдээ энэ жилээс ногдол ашиг авах болж буй нь маш сайшаалтай хэрэг 👏👏
Оюутолгой компанийн хүлээгдэж буй ашгаас бид 1.8 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Энэ мөнгө Хуримтлалын санд шууд орно. Иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын дансны үлдэгдэл 1,500,000 төгрөгөөр нэмэгдэж, одоо байгаа үлдэгдэл 306,174 төгрөг 1,806,000 төгрөгт хүрнэ.
Bolortuya Chuluunbaatar retweeted
Ө.Шижир: Цахилгаан, дулааны үнэ нэмэхэд А гэж хашхираагүй хүмүүс тамхины татвар нэмэхийг эсэргүүцэж байна гэнэ үү. Хаана, хаанаас ЛОББИ хийж байгааг мэдэж байна‼
Нэг хуушуур 3500 төгрөг. Хуушуурнаас хямдхан тамхитай улс гэж байдаг юм уу
@shijir_ok
Bolortuya Chuluunbaatar retweeted
Цагаан дээр хараар үлдсэн Ж.Энхбаяр сайдын үнэн
Монгол Улс Евразийн хэлэлцээрийн хүрээнд ЯНЖУУР ТАМХИНЫ гаалийн татварыг тэглэх нөхцөл үүссэн. Иймд УИХ үүсэх эрсдэлийг арилгах зохицуулалт боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн бөгөөд хагас жилийн дараа Сангийн сайд З.Мэндсайхан энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Өнөөдөр Монгол Улсад импортлогдож буй янжуур тамхины 35 орчим хувь нь Евразийн гишүүн орнуудаас нийлүүлэгдэж байгаа. Хэрэв Евразийн хэлэлцээр хэрэгжвэл энэ тоо цаашид 90 хувьд хүрэх тооцоолол бий. Иймээс хэлэлцээрийн хүрээнд тэглэх гаалийн татварын бууруулалтыг импортын онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар нөхөж, хямд дээрээ улам хямд янжуур тамхитай улс болохгүй байх шаардлагыг тавьж УИХ-ын шийдвэр гарсан.
Гэвч энэхүү хэлэлцээрийг оруулж ирсэн Ж.Энхбаяр сайдаас эл татвар тэглэгдсэн асуудал дээр шаардлагатай зохицуулалт хийхийг нэхэхэд “Энэ миний эрхлэх асуудал биш Сангийн сайдын асуудал” гэж хагас жилийн турш өөрөөсөө зайлуулж ирсэн. Эс үйлдлээрээ асуудлыг гацааж байснаа Засгийн газар асуудлыг оруулах болоход ЭЗХЯ-ны албан бланк дээрээ эрх ашигт хөтлөгдсөн шаардлага үйлдэж Сангийн яамд хүргүүлжээ.
Энд онцлох нэг чухал зүйл бий. Евразийн хэлэлцээрийн хүрээнд яригдаж буй асуудал нь янжуур болон дүнсэн тамхины татварын зохицуулалт. Гэтэл Ж.Энхбаяр сайдын хүргүүлсэн албан бичиг янжуур тамхиар хязгаарлагдахгүй, бүх төрлийн электрон тамхи болон тамхин бүтээгдэхүүний татварын асуудлыг бүхэлд нь хөндсөн нь гайхмаар.
Хамгийн ноцтой нь УИХ-д өргөн баригдсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг 5-10 дахин бууруулах, зохицуулалтыг сулруулах саналуудыг Сангийн яаманд хүргүүлсэн нь бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч компаниудын эрх ашигт илүү нийцсэн, тэдгээрийн лоббид бүрэн автсаны нотолгоо гэдгийг та бүхэнд d.parliament.mn/tusul/badac5… дахь хуулийн төсөл, Ж.Энхбаяр сайдын албан бичиг хоёрыг харьцуулан тунгаана уу.
Янжуур тамхины татварын тооцооллыг жишээ болгоход ЭЗХЯ-наас жилд онцгой албан татварыг 10%-иар нэмэгдүүлэх санал гэж тайлбарлаж байна. Тэгтэл өнөөдөр инфляци 11.4% хувьтай байна. Энэ нь янжуур тамхинд ногдох татварын нөлөөллийг жил бүр бууруулах тооцоолол гэсэн үг. Махны үнэ нь 50% өсчихөөд байхад яагаад янжуур тамхиа ийм хямд болгох санал гаргав?!
Ж.Энхбаяр сайдын санал Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үйл ажиллагаанд ойлгомжгүй байдал үүсгэх, удаашруулах, дахин гацаах цаад санаа агуулсныг бас дурдах нь зүйтэй.
Энэ хуулийн төсөл УИХ-ын бүх гишүүдийн ширээн дээр очоод 10 сар болж байна. Ажлын хэсэг нь байгуулагдаад 7 сар болж байна. Өнөөдөр чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч ажлын хэсэг нь одоо ч хуралдахгүй байгаагаас үүдэн дахиад л хаврын чуулганаар хэлэлцэн батлахгүй байх эрсдэл үүсэж байна.
Тамхи хэмээх хортой бүтээгдэхүүний хэрэглээг дэлхийн улс орнууд татварын бодлогоороо зохицуулж, нийгмийн эрүүл мэндээ хамгаалдаг. Харин манай улсад үүний эсрэг ажиллаж байгаа нь дэлхийн шившиг гэхээс өөр юу гэж тодорхойлох билээ.
Bolortuya Chuluunbaatar retweeted
🚀 Artemis II: Хагас зуун жил хүлээсэн Сарны аялал эхэллээ
Өнөөдөр Улаанбаатар хотод нар мандахтай зэрэгцэн Бүдэг цэнхэр цэгийн 8 тэрбум хүнийг төлөөлж 4 сансрын нисэгч хагас зуун жилийн дараа Сарыг зорилоо.
Бүс нутгийн цагаар 2026 оны 4-р сарын 1-ний 18:35 минутад SLS пуужин сансарт хөөрснөөр хүн төрөлхтний Сарыг эзлэх төсөл албан ёсоор эхэлж буй нь энэ. Энэ бол 1972 оны Apollo 17-оос хойших анхны даалгавар.
🌐 Унших: unread.today/c/artemis-2-mis…
Bolortuya Chuluunbaatar retweeted
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд (ЕС) Г.Занданшатар өөрийн хүсэлтээр огцорсноос хойш 3 хоногийн дараа буюу өчигдөр УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Мэдээж 35 дахь ЕС болох зорилготой. Юу болох гээд байна аа? 🍋
‼ Түр томилгооны золиос
2000 оноос хойших 11 ЕС-ын ажилласан хугацаа дунджаар 2.3 жил буюу 27 хон сар. 4 жилээс дээш хугацаанд ЕС-аар ажилласан 2 л сайд бий. Сайд солигдох тутамд ЗГ бүрэлдэхүүн, холбогдох ажилчид солигдож бодлогын ажлууд хойшлогдож, цуцлагддаг.
🤐 Ичиг^2: Дэлхийн банкны 2020 оны судалгаанд ичмээр үр дүн бий. 2012 болон 2016 оны сонгуулийн дараа улстөржилт улам газар авчээ. 2012 онд төр доторх халаа сэлгээний хувь эрчимжиж 9.3% болсон бол 2019 онд 22.3%-д хүрч. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг л гэхэд 5 жилд 6 удаа сольсон. Энэ удаад хэр их хүн солигдох бол гэхээс яс хавталзам.
🤒 Сөрөг нөлөө: Иймдээ ч бизнес эрхлэгчид татвараас биш бодлогын тогтворгүй байдлаас хамгийн их айдгийг МҮХАҮТ-ын судалгаа харуулсан. Энэ олон тогтворгүй томилгооны уршгаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хэлэлцээр цуцлагдах асуудлууд үүснэ. Эргээгээд улсын эдийн засагт, иргэдийн халаасанд ч хортой.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/oJKBmN5Bj…
Л.Оюун-Эрдэнэ ЕС болсон өдрөө англи хэлийг хоёр дахь албан ёсны хэл болгох зорилт дэвшүүлж Монгол Улсын парламент 2023 оны 07 сарын 07 өдөр Боловсролын ерөнхий хуулиараа "Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө" гэж хуульчилсан байдаг. Мөн үүнийг ажил хэрэг болгохоор 3-р ангиас эхлэн англи заах ажлыг БЯ хэрэгжүүлж буй. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гээд цэц дээрээ шийдээд өөрчилчихгүй л бол... Өнөөдөр ийм хуультай...
Өнгөрсөн сарын 10-ний өдөр ОХУ, Монголын парламентын гишүүдийн төлөөлөл Москвад хуралдсан.
gogo.mn/r/lje9d0
Bolortuya Chuluunbaatar retweeted
Энэ чинь одоо юу болж байна вэ?
Херо Баатарыг идэж уусан юм бол,идэж ууснаар нь яллаач!
Яахаар үндэсний эв нэгдэл бусниулсан гэж коммунистууд шиг,балай улстөрийн хэрэг тохоогоод эхлэв ээ? Одоо бүр коммунист суртлын зандалчиллаа сэргээж бгаа юм уу?
Тэгвэл бүх иргэд ийм хэрэгт орно!
Replying to @Byamba555
За, өгөгдөл дээр үндэслэн (Дэлхийн банкны ДНБ, Transparency CPI, Heritage эдийн засгийн эрх чөлөө индекс):
Эдийн засгийн өсөлт: 1. С.Батболд (2011: 20.6%, уурхайн бодлого) 2. Л.Оюун-Эрдэнэ (2023: 7.4% сэргэлт)
Авилгал бууруулалт: Хамгийн их - Ц.Элбэгдорж (шинэчлэл үе, CPI өсөлт)
Эрх чөлөө/бизнес дэмжлэг: 1. Г.Занданшатар (Эдийн засгийн эрх чөлөөний хууль) 2. Л.Оюун-Эрдэнэ (реформ)
Нийт эрэмбэ: 1. С.Батболд 2. Л.Оюун-Эрдэнэ 3. Ц.Элбэгдорж 4. У.Хүрэлсүх. Субъектив, холимог нөхцөлтэй. Таны бодол юу вэ?
Bolortuya Chuluunbaatar retweeted
Absolutely JAW-DROPPING uniform of ✨️team Mongolia✨️ (AGAIN) for the Winter Olympics in Italy, 2026.🪡
Bolortuya Chuluunbaatar retweeted
Those outfits! 🤩
Tradition, practicality and contemporary elegance are intertwined with Mongolian cashmere to create a truly iconic look 🌨️
#OpeningCeremony | #MilanoCortina2026
Bolortuya Chuluunbaatar retweeted
Сүүлийн 5 жилд Монголын төрд үнэхээр сайхан залуучууд орж ирсээн. 🥰
ТУЗ-ын экс гишүүн Баясгалан хэмээх энэ охиныг сая шүтлээ шт!!! Зүйрлэвээс тээр жил шүүх хурал дээр ня-бо охин ганц ч сул үггүйгээр өөрийгөө өмгөөлөөд ялалт байгуулсантай агаар нэг юм боллоо.
АНУ-д боловсрол эзэмшсэн, тэндхийн банк санхүүгийн байгууллагад 5 жил ажилласан туршлагатай санхүүгийн шинжээч энэ охин ОТ-ын Санхүү эрхэлсэн захирал Дуламсүрэн гэх эмэгтэйг үнэхээр урамтай "зад загналаа"😜.
Ёстой бахархлаа, юу ч мэдэхгүй гэрээ байгуулсаан гэж өнөө өглөө болон өдөр яриад байсан өвөө нарын балгийг ийм л мундаг залуус засаж залруулаасай🇲🇳🇲🇳🇲🇳🙏🙏🙏
Баясаа Монголын ЗГ-ыг төлөөлж ТУЗ-д анх нээлттэй сонгон шалгаруулалтаар орж ирсэн. Орж ирсэн даруйдаа өр, зээлийн асуудлуудыг хөндөж, 2.3 тэрбум долларын өрийг тэглэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Үргэлжлүүлээд зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байсан. Даанч ТУЗ-өөс Монголын ЗГ өөрөө гаргасан даа. Харамсалтай. mongoliapress.mn/news/oyu-to…
Судалгааны гол үр дүн. 4 жилийн хугацаанд:
✅Вакцин хийлгэсэн хүмүүс хүнд хэлбэрийн КОВИД-19-ын улмаас нас барах эрсдэл вакцин хийлгээгүй хүмүүсээс 74%-иар бага байв.
✅КОВИД-19-өөс үүдэлтэй нас баралтыг тооцоогүй тохиолдолд ч бүх шалтгаант нас баралтын эрсдэл вацкин хийлгээгүй хүмүүсээс 25%-иар бага байжээ. facebook.com/share/p/1JrXbjr…







































