🤖 Хиймэл оюуны манлайлагчдыг бэлтгэх “AI CHANGEMAKER 100x100” хөтөлбөр
Хиймэл оюун ухаан ирээдүй биш, аль хэдийн бидний өнөөдөр болжээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) хиймэл оюун 97 сая шинэ ажлын байр бий болгоно гэсэн бол, ОУВС нийт ажлын байрны 40%-д нөлөөлнө гэж тооцоолжээ. Энэхүү хурдацтай өөрчлөлтийн үед Монголын залуус хиймэл оюуныг хэрэглэгч төдийгүй бүтээгчийн түвшинд эзэмших шаардлагатай байна. Иймд оюутнуудад бодит төслийн туршлага, техник портфолио бүрдүүлж өгөх, харин залуу мэргэжилтнүүдэд байгууллагадаа AI нэвтрүүлэх манлайлал олгох нь хөтөлбөрийн гол зорилго юм.
100 шилдэг залуу мэргэжилтэн, 100 шилдэг оюутны нэг болж үнэ төлбөргүй “AI CHANGEMAKER 100x100” хөтөлбөрт хамрагдаарай.
🌐 Унших: unread.today/c/insight-ai-ch…
✈ МИАТ-ын бүх чиглэлийн нислэгийн тийзийг Toki-гийн "Олон улс" цэсээс захиалах боломжтой боллоо.
Хүний амьдралын хэрэгцээт үйлчилгээнүүдийг алхам алхмаар нэмсээр буй Toki апп гадаад аялалд хэрэгтэй ТАВАН үйлчилгээг "Олон улс" гэсэн цэсэндээ нэгтгэжээ. Ингэснээр тийз захиалахаас эхлээд очсон газартаа такси дуудах хүртэл бүх үйлчилгээг зөвхөн нэг аппаар дамжуулан хийх боломжтой болж байна. Бүхнийг багтаасан супер аппын ач тус аа гэж.
🌐 Унших: unread.today/c/techworm-toki…
Сайн компани гэж ямар газрыг хэлэх вэ? Өндөр цалин уу, аль эсвэл эрүүл мэнд, сурч хөгжих боломж, урамшууллыг цогцоор нь олгох уу?
"Бүтээгч Монголын Төлөө" уриатай "Монголын Алт" (МАК) ХХК одоогийн болон ирээдүйн ажилтнууддаа хамгийн ихээр анхаардаг, хүндээ хөрөнгө оруулдаг компаниудын нэг. Үүний баталгаа болгож, тэдний ажилтнууддаа олгодог 5 урамшуулал, оюутнуудад олгодог 2 боломжийн тухай танилцуулъя. 💡
🌐Унших: unread.today/c/insight-mak-h…
🗞️ Сониноос сорчилъё: Жинхэнэ айдсыг хаанаас мэдрэх вэ? /2026.10.19/
Аравдугаар сар бол Halloween-ий баярыг тэсэн ядан хүлээдэг хүүхэд, залуусын хувьд жилийн хамгийн догдлом үе байдаг билээ. Ер нь Halloween гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Сүнс, чөтгөр, шулам гээд л аймшгийн кинонд гардаг элдэв дүр санаанд тань бууж байгаа биз. Үнэхээр ч бидний төсөөлөлд айдас төрүүлэм зүйл гэхээр эдгээр дүр зүй ёсоор багтдаг.
Тэгвэл сүүлийн үеийн залуусын хувьд утсанд нь дуудлага ирэх, хийх гэж байгаа ажлын хугацаа нь тулах, уншаагүй хэдэн арван и-мэйл, утасны мэдэгдэл зэрэг өдөр тутмын энгийн мэт зүйлсээс айдас, түгшүүрийг мэдрэх болжээ. Бид чухам юунаас айдаг вэ? Ажлын байрны айдас, түгшүүр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг, аймшгийн кино үзэхэд бие махбод, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг тухай энэ удаагийн өнгөт нүүрэндээ тайлбарлалаа.
Мөн LookTV-ээс аймшгийн кинонд дурлагсдадаа зориулан түнэр харанхуй өрөө, учир битүүлэг чимээ, гэнэтийн үзэгдэл, жихүүдэс хүргэм дүрүүдээр дүүрэн “Haunted House”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн “Haunted House”-д оролцогчдыг юу хүлээж байгаа, хэрхэн оролцох тухайг голын нүүрээсээ дэлгэрүүлэн уншаарай. 🎃
🌐 Унших: unread.today/c/newspaper-112
Юн Фоссэ-гийн “Гялбаа” номын тухай
Уран зохиолд үйл явдал байх албагүй, цэг, таслал, асуултын тэмдэг ч байх албагүй, ямар байдлаар, юуг яаж бичих нь зохиогчийн эрх чөлөө. Уг эрх чөлөөг утгаар нь эдэлж, утга зохиолын ертөнцөд шинэ өнгө төрх авч ирсэн хүн бол Норвегийн нэрт зохиолч Юн Фоссэ.
Тэрээр 2023 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд уран зохиолын шинэ урсгал, бичгийн хэлбэрийг гаргаж ирснээрээ алдаршжээ. Тэрхүү шинэлэг урсгалынх нь төлөөлөл болсон “Гялбаа” нэртэй зохиолыг нь өнгөрсөн сард Монсудар редакц орчуулан хэвлэснийг энэ удаагийн номын тухай буландаа онцолж байна.
Хүн бүхэнд л заримдаа бүх юмнаас залхмаар, зугтмаар мэдрэмж төрдөг. Энэ үедээ тэр мэдрэмжээ хүчээр дарж, инээдмийн эсвэл гэгээлэг ном зохиол, кино үзэж сэтгэл санаагаа сэргээхийг хичээдэг. Гэтэл заримдаа сөрөг, хүнд мэдрэмждээ бүрэн автаж, түүнтэйгээ нүүр тулах нь илүү тайвшралыг авчрах нь бий. Ийм үедээ энэхүү номыг уншвал буглаад байгаа мэдрэмжээ ойлгоход тусалж мэднэ.
Унших: unread.today/c/books-jon-fos…
🚀 Tesla Roadster: Пуужингийн технологиор тоноглогдсон супер автомашин
“Нисдэг автомашинууд бодит боллоо”- Илон Маск
Урьд хожид үзэгдээгүй уг автомашины технологийн онцгой чадваруудыг нэг бүрчлэн тайлбарлая. ⤵
unread.today/c/tesla-roadste…
Сүү ХК-ийн олон улсын стандартад нийцсэн шинэ үйлдвэр: SUU 2.0
Монгол хүний сүүний өдрийн дундаж хэрэглээ ердөө 85 мл байдаг бөгөөд энэ нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гаргасан хэмжээнээс 2 ДАХИН БАГА үзүүлэлт байна.
68 жилийн түүхтэй "Сүү" ХК сүү боловсруулах хоногийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж, хоногт 400 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бүрэн автомат "SUU 2.0" шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
💡 Олон улсын стандартад нийцсэн уг шинэ бүтээн байгуулалтын онцлог, давуу талуудтай дэлгэрэнгүй танилцаарай. ⤵️
unread.today/c/insight-suu-c…
🌀 Дараагийн Аватар - Avatar: Seven Havens
Бид бүгдийн сайн танил, сүүлчийн агаарын шидтэн аватар Аангийн цуврал үзэгчдийн хүртээл болоод нэгэнт 21 жил өнгөрчээ. Тэртээ 2005 онд анх “Avatar: The Last Airbender” цуврал үзэгчдийг байлдан дагуулж улмаар 2012 онд усны шидтэн аватар Коррагийн түүхийг өгүүлэх “The Legend of Korra” цуврал цацагдаж байв.
Харин хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд дараагийн шинэ цуврал нээлтээ хийлээ. Цоо шинэ аватартай биднийг танилцуулах уг “Avatar: Seven Havens” цуврал Пави нэртэй газрын шидтэний адал явдлыг өгүүлэх юм. Иймд бид өнөөдрийн нийтлэлээрээ хорин жил дэлхийн олон сая үзэгчдийн сэтгэлд хоногшсоор ирсэн Аватарын ертөнц хэрхэн өнөөг хүрсэн болоод шинэ цувралын тухай багцлан хүргэхээр бэлтгэлээ.
🌐 Унших: unread.today/c/chuluut-avata…
Ш.Энхийн-Одын NBA хүрэх мөрөөдлийн замаар хамтдаа алхацгаая
Энэ долоо хоногт Монголын спортын ертөнцөөс нэгэн баярт мэдээ дуулдлаа. Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу бидний сайн мэдэхээр NBA-н Орландо Мэжик багтай гэрээ үзэглэжээ.
Ийнхүү тэрээр NBA-н багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны монгол сагсан бөмбөгчин болж, эх орныхоо спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Түүний байгуулсан гэрээ нь Exhibit 10 буюу бэлтгэлийн бааз болон хөгжлийн лигт тоглох боломжтой холбоотой гэрээ бөгөөд цаашлаад хоёр талт гэрээгээр NBA-н багт тоглох бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Энэ мэдээг сонсоод олон хүн баярлаж, бахархсан нь гарцаагүй. Харин түүний энэ хүрсэн амжилтын цаана хэр их хөдөлмөр шаардаж, ямар өрсөлдөөн байдгийг бид тэр бүр төсөөлөөд байх бэрх. Дэлхийн өнцөг булан бүрд сагсан бөмбөг тоглож, хэзээ нэгэн өдөр NBA-н талбайд гарахыг мөрөөддөг олон сая хүүхэд томчууд байдаг бол тэр бүхнээс хэд нь мөрөөдөлдөө хүрч чаддаг бол? 🏀
🌐Унших: unread.today/c/mike-sharavja…
✨ Apple-ийн “Welcome Home” арга хэмжээгээр танилцуулсан бүх зүйл
Apple экосистемийнхээ хамгийн том цоорхой нүхүүдийн нэгийг нөхөх зорилгоор хөгжүүлсэн хэд хэдэн бүтээгдэхүүнийг урьд шөнө танилцууллаа. Энэ бол гэрийг ухаалаг, аюулгүй болгох төхөөрөмжүүд юм.
Тэд Нью Йорк хотноо “Welcome Home” нэртэй арга хэмжээ зохион байгуулж, ухаалаг гэрийн багц бүтээгдэхүүнээ анх удаа дэлгэн үзүүлсэн нь энэ юм.
Ухаалаг гэрийн төхөөрөмжийн зах зээл өнөөдрийн байдлаар 180-220 тэрбум доллароор үнэлэгдэж буй. 2033 онд гэхэд 800 тэрбум доллларыг давах төлөвтэй байгаа тул технологийн томчууд хурдацтайгаар тэлж буй уг зах зээлийг алдахыг хүсэхгүй нь мэдээж.
Харин Apple уг зах зээлийн хамгийн хүчтэй тоглогчид гэгдэх Google, Amazon-той хүч үзэх бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
🌐 Унших: unread.today/c/apple-iin-wel…
🌟 "Talent Summit 2026" арга хэмжээнээс авууштай санаанууд
Ажил хайгч, карьерынхаа дараагийн алхмыг эрэлхийлж буй залуусыг ажил олгогч байгууллага, хүний нөөцийн мэргэжилтнүүд, салбарын экспертүүдтэй нэг дор уулзуулдаг “Talent Summit 2026” арга хэмжээ аравдугаар сарын 10-ны өдөр Ballroom ZU-д зохион байгуулагдлаа. Гурав дахь жилдээ Worki болон Unread-ийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд 600 гаруй талент хүрэлцэн ирж, бүтэн өдрийн турш карьер, ажил олголт, хиймэл оюун, байгууллагын соёл, өсөлт хөгжил зэрэг сэдвийн хүрээнд өрнөсөн яриа, уулзалт, воркшопуудад оролцов.
Энэ жил 30 гаруй байгууллага 300+ нээлттэй ажлын байртайгаар оролцсон бөгөөд сонирхсон хүмүүсээс газар дээр нь CV хүлээн авч, зарим тохиолдолд шууд ярилцлага хийж, ирээдүйн ажилтнуудтайгаа нүүр тулан танилцдаг нь манай арга хэмжээний гол онцлог билээ.
Харин энэ өдрийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь тайзан дээр яригдсан санаанууд байв. Өөрт тохирох ажлаа хэрхэн сонгох вэ, ажил олгогчид өнөөдөр ямар хүнийг хайж байна вэ, AI-тай ажиллахдаа юуг анхаарах вэ, сайн хүмүүсээ байгууллагадаа хэрхэн үлдээх вэ, цалингаас цааш хүн ажлаасаа юу эрж хайдаг вэ зэрэг асуултад зочид өөр өөрийн туршлага, өнцгөөс хариулсан.
Ингээд “Talent Summit 2026” арга хэмжээнээс авч үлдэх чухал санаануудыг нэгтгэн хүргэе.
🌐 Унших: unread.today/c/insight-talen…
🖋️ ISAIA брэндийн гүйцэтгэх захирал Жанлука Исаиа
Италийн Наполи хотын эрх чөлөөт, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэлхийн загварын тайзнаа авчирсан хүн бол "ISAIA" брэндийн гүйцэтгэх захирал Жанлука Исаиа юм. Улаан хүрээтэй нүдний шил, классик костюм пиджакийг зуны сандаалтай хослуулан өмсдөг тэрээр эрэгтэй хувцас загварын ертөнц дэх тогтсон дүрмийг зоригтойгоор эвдэгч гэдгээрээ алдартай билээ.
Өнгөрсөн долоо хоногт ISAIA брэндийн Монгол дахь салбарын 10 жилийн ойг тохиолдуулан түүнийг Монгол Улсад хүрэлцэн ирэх үеэр бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцах завшаан тохиосон юм. Ингээд Италийн алдарт “ISAIA” брэндийн үнэ цэн, өнгө төрхийг тодорхойлогч ноён Жанлука Исаиатай хамтдаа танилцацгаая.
🌐 Унших: unread.today/c/hiw-gianluca-…
🗣️ Эвент тойм: ISAIA брэндийн 10 жилийн ойд зориулсан арга хэмжээ
Бизнес эрхлэгч эрэгтэйчүүдийн хувьд хослол бол тэднийг илэрхийлэх хамгийн гол зүйлүүдийн нэг. Гэсэн ч өөрт таарсан хослол олно гэдэг амаргүй даваа. Ихэнх хослол удаан өмсөхөд бие барьсан тухгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг бол ISAIA брэнд нь чанартай материал, гар аргын өвөрмөц хийц, гол нь биед эвтэйхэн байдлаараа хэрэглэгчдийнхээ хайр хүндэтгэлийг татсан брэнд билээ.
Тус брэнд нь Италийн Наполи хотоос гаралтай бөгөөд “Премьер Тэйлор” компани Монгол Улсад сүүлийн 10 жилийн турш албан ёсоор төлөөлж буй. Монгол дахь ISAIA брэндийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний хүндэт зочноор ISAIA брэндийн Ерөнхийлөгч Gianluca Isaia ирсэн юм. Түүний ярилцлага тун удахгүй манай веб дээр нийтлэгдэх болно.
🌐 Унших: unread.today/c/insight-isaia…
🏆 Нобель 2026-ын эзэд (Нийгмийн ухаан): ХЭН? ЯАГААД?
Хүн төрөлхтний хамгийн нэр хүндэт шагнал болох Нобелийн шагналын эзэд тодорлоо. Энэ жил анагаах ухаанд цоо шинэ нэгэн салбар мэндэлж, химийн салбарт зууны нууц тайлагдсан гээд байгалийн ухааны Нобелийн шагнал олон онц чухал үйл явдлаар дүүрэн болж өнгөрөв.
Харин 2026 оны утга зохиол, эдийн засаг, энх тайвны салбарт хэн, юуны учир энэхүү нэр хүндэт шагналын эзэн болсныг уламжлал ёсоороо багцлан танилцуулж байна.
🌐 Унших: unread.today/c/insight-nobel…
✨ OCHUN Finance - Дараагийн алхмаа ярилцах орон зай
Санхүүгийн байгууллагад орж ирэхэд яриа юунаас эхэлдэг вэ? Хэрэгтэй мөнгөний дүнгээс үү, эсвэл тэр мөнгөөр хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөнөөс үү?
Ажлаа өргөжүүлэх, машинтай болох, удаан бодсон санаагаа хэрэгжүүлэх гээд санхүүгийн хэрэгцээ бүрийн цаана хүний зорьж буй дараагийн алхам бий.
OCHUN Finance энэ оны хавар хийсэн брэнд шинэчлэлээ үргэлжлүүлэн салбаруудаа шинэчилжээ. Тэд энэхүү шинэ орчноо OCHUN Space гэж нэрлэсэн бөгөөд харилцагч энд зөвхөн зээл авах гэж суух бус дараагийн алхмаа төлөвлөж, ярилцдаг байхаар зохион байгуулсан байна.
🌐 Унших: unread.today/c/spotlight-och…















