
#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://xitter.cf/t.co/StUjrzjeaz
Ulaanbaatar, Mongolia
Joined September 2020
- Tweets12.8K
- Following288
- Followers10.6K
- Likes1.3K
Америкийн Z үеийнхний өр сүүлийн хагас жилд 7.9% өсөж бусад үеийнхнийхээс ойролцоогоор 2 дахин хурдацтай өсөөдөхлөө. 🍋
🔎 Юу болов?
2025 оны IV улиралд Z үеийнхний дундаж өр $25,062 байсан бол 2026 оны II улиралд $27,048 болж нэмэгдээд буй. Тус хугацаанд миллениал үеийнхний өр 3.7%, X үеийнхнийх 1.2% өссөн бол Baby Boomers болон түүнээс өмнөх үеийнхний өр бага зэрэг буурчээ. Өрийн хэмжээгээр нь харвал Z үеийнхний нийт өр хамгийн бага буюу миллениал үеийнхний дундаж өр $67,339, X үеийнхнийх $71,539 байгаа аж.
🍰 Өрийн бүтэц
Дундаж Z үеийнхний томоохон зээлүүд машины зээл, оюутны зээл, кредит картын өр. Тухайлбал, автомашины зээлтэй нь дунджаар $22,522, оюутны зээлтэй нь $21,914, кредит картын өртэй нь $3,975-ын үлдэгдэлтэй байгаа юм. Харин зээлтэй Z үеийнхний 10% хүрэхгүй нь ипотекийн зээлтэй. Тэр нь дунджаар $263,029.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/gFUKdXhvD…
Ирэх сарын 1-нээс Монголын 435 мянган ахмад одоо авч буй тэтгэвэр дээрээ суурь тэтгэвэр нэртэй нэмэлт мөнгө авах нь. Үндсэн дүн ₮100 мянга, тогтмол дүн ₮40 мянга бөгөөд шимтгэл төлсөн жил бүрд ₮5 мянгыг нэмэхээр тогтоожээ. Нэмэгдлийн дээд хэмжээ ₮300 мянга байх аж. 🍋
🤔💰 Хэд болох юм бэ?
Сард ₮955 мянгын дундаж тэтгэвэр авдаг, 25 жил шимтгэл төлсөн ахмадын орлого ₮217,250-өөр нэмэгдэж, нийт тэтгэвэр нь ₮1.2 сая орчим болно. 22.7% өснө гэсэн үг. Суурь тэтгэвэр бага тэтгэвэртэй, олон жил шимтгэл төлсөн хүмүүст илүү ашигтай бөгөөд ахмадын амьжиргаанд дарамт болж буй үнийн өсөлтийг нөхөх зорилготой.
📌Учир нь 2026 онд дундаж тэтгэвэр 9.6% нэмэгдсэн байхад жилийн инфляц 12.9%, хүнсний үнийн өсөлт 20.8%-д хүрсэн буюу тэтгэвэр нэмэгдсэн ч ахмадуудын худалдан авах чадвар буурчээ.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/WTMYO0K18…
Монгол болон Хятадын төв банк хил дамнасан төлбөр тооцоо, санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд mBridge төсөл, Үндэсний ₮ картыг Хятадад ашиглах боломж, Монголын банкнуудыг CIPS системд холбох тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэв. 🍋
mongolbank.mn/mn/r/13343
Монгол Улс 2026 оны Хууль дээдлэх ёсны индексэд 1 байр ухарч 143 орноос 68-р байранд жагслаа. 🍋
worldjusticeproject.org/rule…
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тэр бүр огцом савладаггүй, хөрөнгө оруулалтын найдвартай сонголт гэгддэг. Гэтэл Токиогийн Гинзад Tiffany & Co.-н Азийн хамгийн том дэлгүүртэй тансаг барилга хэдэн сар зарагдахгүй байгаа гэнэ. Яагаад? 🍋
📍 Тансаг зэрэглэлийн байршил
Тус барилгыг өнгөрсөн жил Kurosawa Group ашиглалтад оруулж, $760 саяар худалдах оролдлого хийсэн ч хэдэн сар зарж чадалгүй байсаар барилгын худалдах үнийн саналаа 33% буюу $507 сая болгон бууруулжээ. Учир нь жилд ойролцоогоор $5-$7 тэрбумын орлого олдог гол түрээслэгч Tiffany & Co. тус барилгад 25 жил байрших тогтмол түрээсийн гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэнэ.
😶🌫️ Зах зээлийн хөдөлгөөн өөрчлөгдөв
Тэртээ 1991 онд Японы үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарснаас хойш газрын үнэ удаан хугацаанд буурч, улсын дундаж үнэ зөвхөн 2018 оноос хойш өсөх аястай болсон. Энэ хугацаанд инфляц ч 0% орчим, заримдаа сөрөг буюу дефляцтай байсан тул барилгын эзэн болон түрээслэгч аль алинд нь тогтмол түрээс давуу тал болж байв.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/aCsTlpVVf…
Талын Метал Нунтаг ХХК Японы Joetsu Bronze Corporation-той хамтран, Монголд үйлдвэрлэсэн ≥99.85%-ийн өндөр цэвэршилттэй зэсийн нунтгийг экспортолж эхэлжээ. 🍋
smp.mn/news/6ad5ccb5a146abef…
Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр зарлалаа. Үүнд төрийн 40 мянган орон сууцыг урьдчилгаагүй, хувийн хэвшлийн 60 мянган орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Харин 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6%-ийн зээлд хамруулах зорилт тавьсан байна. 🍋
📌 Гэвч хөтөлбөрийн үр дүн санхүүжилт, дэд бүтэц, өрхийн төлбөрийн чадвараас хамаарна.
💰 Санхүүжилт: ₮2.1-₮2.4 их наядын хэрэгцээ
Нэг зээлд ₮129-₮150 сая ногдоно гэж тооцвол 2027 онд 16 мянган айлыг хамруулахад ₮2.1-₮2.4 их наяд шаардлагатай. Энэ нь батлагдсан төсөв бус, зээлийн хэмжээнд тулгуурласан тооцоо юм. Эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь гол сорилт болно.
👀 Нийлүүлэлт: Дэд бүтцийн хязгаар
Жил бүр олон мянган байр барихаас гадна дулаан, цахилгаан, ус, замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Дэд бүтэц бэлэн бус бол барилгын төлөвлөгөө хэрэгжилтээс хоцрох эрсдэлтэй.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/rTEkCZuTg…
Системийн хэмжээний ТОП-5 банкны нийт хөрөнгө 2026 оны III улирлын эцэст ₮83.2 их наядад хүрч, цэвэр ашиг нь ₮1.2 их наяд боллоо. Нийт ашгийн 46%-ийг ХААН Банк ганцаараа бүрдүүлсэн байна. Том зургаар 5 банкны 4-ийнх нь ашиг өссөн бол ганц банкных буураадахжээ. 🍋
⚡🔺 4 банкны өсөлтийн хөдөлгүүр
ХААН Банк ₮550.9 тэрбумын ашиг буюу 2025 оны бүтэн жилийн ашгийнхаа 79%-ийг эхний 9 сардаа олов. Төрийн банкны хувьд ашиг нь ₮102.7 тэрбумд хүрч, өнгөрсөн бүтэн жилийн гүйцэтгэлээ аль хэдийн давсан аж.
🪄 Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг 17.4% өсөхөд татварын зардлын бууралт гол түлхэц болов. Тухайлбал, тус банкны татварын өмнөх ашиг ₮167.8 тэрбум байхад орлогын албан татварын зардалд ердөө ₮26 сая тусгагджээ.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/bBfll6CRb…
Системийн хэмжээний ТОП-5 банкны нийт хөрөнгө 2026 оны III улирлын эцэст ₮83.2 их наядад хүрч, цэвэр ашиг нь ₮1.2 их наяд боллоо. Нийт ашгийн 46%-ийг ХААН Банк ганцаараа бүрдүүлсэн байна. Том зургаар 5 банкны 4-ийнх нь ашиг өссөн бол ганц банкных буураадахжээ. 🍋
⚡🔺 4 банкны өсөлтийн хөдөлгүүр
ХААН Банк ₮550.9 тэрбумын ашиг буюу 2025 оны бүтэн жилийн ашгийнхаа 79%-ийг эхний 9 сардаа олов. Төрийн банкны хувьд ашиг нь ₮102.7 тэрбумд хүрч, өнгөрсөн бүтэн жилийн гүйцэтгэлээ аль хэдийн давсан аж.
🪄 Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг 17.4% өсөхөд татварын зардлын бууралт гол түлхэц болов. Тухайлбал, тус банкны татварын өмнөх ашиг ₮167.8 тэрбум байхад орлогын албан татварын зардалд ердөө ₮26 сая тусгагджээ.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/bBfll6CRb…
Францад төсвийн хэмнэлт, Италид орон сууцны түрээсийн өсөлт, бага цалин, шатахууны үнийг эсэргүүцсэн оюутан, залуусын жагсаал мөргөлдөөн болж хурцадлаа. Тэгвэл энэ сэдэв рүү орохоос өмнө хээрийн галуу нисэн үл хүрэх Европт хэчнээн монголчууд суралцаж буйг сонирхоё. 🍋
📈 Олон олон монголчууд
Сүүлийн 10 жилд Оросыг хасаж тооцвол Европт суралцаж буй монголчуудын тоо 1.5 дахин өсөж 3.3 мянга болжээ. Улсаар нь авч үзвэл Герман 1,258 оюутантайгаар тэргүүлж, Ирланд 805 оюутантайгаар удаалсан аж. Сонирхуулахад, Ирландад суралцагчдын тоо 50 дахин нэмэгдсэн бол Их Британид 31% буурчээ. Жагсаал хурцдаж буй Италид суралцаж буй монголчуудын тоо 6.1 дахин өсөж 334-т, Францад суралцагчдын тоо 62% нэмэгдэж 73-т хүрсэн байна.
🛡️ Яамны мэдэгдэл: Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ сарын 6-нд анхны сэрэмжлүүлгээ гаргаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин мэдэгдэл хүргүүлжээ. Итали дахь Элчин сайдын яамны хувьд мөн адил өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдэд зориулсан анхны сэрэмжлүүлгээ гаргасан аж.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/eU3Awd6yB…
Монгол Улс Дэлхийн банкны бага орлоготой улс орнуудад зориулсан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгодог санд ₮4.8 тэрбумын хандив өгч, шинэ донор орон боллоо. Одоогоос 6 жилийн өмнө бид тус сангийн зээлдэгч орон байв. 🍋
🔎 IDA хэрхэн ажилладаг вэ? Олон улсын хөгжлийн ассоциаци (IDA) бол Дэлхийн банкны бага орлоготой орнуудад маш бага хүүтэй, урт хугацаатай зээл, буцалтгүй тусламж өгдөг сан. Одоогоор 78 бага орлоготой улс уг сангаас санхүүжилт авдаг. Эсрэг талд өндөр болон дунд орлоготой гишүүн орнууд нь 3 жил тутам хандив өгөх замаар сангийн орлогыг нөхөн дүүргэдэг.
Зээлдэгчээс 👉 хандивлагч
Манай улс 1991 онд Дэлхийн банкны гишүүн болсноос хойш IDA-с нийт $1.6 тэрбумын санхүүжилт авсан байна. Улмаар 2020 оноос бага орлоготой орнуудын хөнгөлөлттэй зээлийн ангиллаас гарч гарч IBRD буюу Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны харилцагч болсон юм.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/dpYnCcjg3…
Монголд байгаа 100% цахилгаан автомашин (EV)-ыг 8 компани албан ёсоор борлуулж байна. Тэдний вэбсайт дахь мэдээллээр нийт 10 брэндийн 25 загварыг санал болгож байгаа аж. Монголын EV зах зээлд өнөөдөр ямар дүр төрх бүрэлдэж байгааг тоймлон хүргэе. 🍋
🔺 Өсөлт: Монголын цахилгаан автомашины зах зээл одоогоор хэмжээний хувьд жижиг хэвээр байгаа ч өсөлт нь тогтвортой үргэлжилж байна. Тухайлбал, энэ оны эхний 8 сард 365 цэвэр EV импортлогдсон нь 2025 оны бүтэн жилийнхээс аль хэдийн давсан үзүүлэлт болоод байна.
🇨🇳🇩🇪 Брэндээрээ Хятад, загвараараа Герман
Одоо зах зээл дээр байгаа 10 брэндийн 7 нь Хятадынх боловч загварын сонголтоор Герман брэндүүд түүчээлжээ. BMW, Mercedes-Benz 2 л гэхэд нийт 25 загварын 10-ыг нь бүрдүүлж байгаа юм. Ганц брэндээр хамгийн олон EV загвартай нь BMW бөгөөд iX1-ээс эхлээд i7 хүртэл нийт 7 загварыг зах зээлд санал болгож буй.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/zhIMH2V2a…
2026 оны төсвийн зардлыг ₮33.9 их наяд болгож, ₮2 их наядын алдагдалтай байхаар тооцсон төсвийн тодотгол эцэслэн батлагдлаа. 🍋
Эх сурвалж: parliament.mn/news/mongol-ul…
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдөр "Ерөнхий сайдаас асуу" уулзалтын үеэр ган, зэс, нүүрс-пиролиз, хөнгөн цагааны мега төслөөр 2030 он гэхэд 41 мянган ажлын байр бий болгоно гэлээ. Дархан, Эрдэнэт, Багануур, Сүхбаатарт хэрэгжих эдгээр төслийн сонгон шалгаруулалт, гэрээний явц нь бодит асуулт дагуулж байна. 🍋
👀 Явц ба боломжууд
Одоогоор хамгийн бодитой ахицтай байгаа нь $134 саяын өртөгтэй нүүрс-пиролизын үйлдвэр юм. Тус төсөлд 9 компани санал ирүүлснээс 67%-ийг нь эзэмших хамтарсан компани байгуулагдсан. Төсөл 2028 онд ашиглалтад орж, 400 ажлын байр бий болгох төлөвтэй байгаа ч үлдсэн 33%-ийн эзэмшигч болон ерөнхий гүйцэтгэгч нь тодорхойгүй.
📌 Сорилт ба бодит тоо баримтууд
Бусад мега төслийн хувьд санхүүжилт болон гэрээний асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/lHj0gtnKQ…
Системийн нөлөө бүхий томоохон банкнуудын дунд Төрийн банк ХК цэвэр ашгийн өсөлтөөрөө тэргүүлж, энэ оныхоо төлөвлөгөөг аль хэдийн давуулан биелүүлжээ. Ингээд тэдний III улирлын тайланг ухаж харъя. 🍋
🏧 Ашгийн хөдөлгүүр: Зээл ба үр ашиг
Moody’s агентлаг Төрийн банкны B1 зээлжих зэрэглэл, тогтвортой төлөвийг хэвээр баталгаажуулсан билээ. Тайлангийн хувьд, тус банкны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 78.7% өсөж ₮102.7 тэрбумд хүрснээр 2025 оны бүтэн жилийн ашгаа аль хэдийн даваад байгаа нь энэ. Үүний гол хөдөлгүүр нь зээл байлаа. Тодруулбал, цэвэр зээлийн багц жилийн дотор 19.7% тэлж ₮4.4 их наядад хүрсэн бол зээлийн хүүгийн орлого 27.4% нэмэгдэв.
📌 Үүний дүнд цэвэр хүүгийн орлого 29.4% өсөж ₮273.1 тэрбум болсон ч үйл ажиллагааны зардал ердөө 4.5% нэмэгджээ. Нэмээд өмнөх оны мөн үед эрсдэлийн сангийн зардал гаргаагүй байсан бол энэ удаа ₮11.1 тэрбум зарцуулсан ч ашгийн өсөлтөд төдийлөн нөлөөлөөгүй байна.
🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/dOpBnQLBD…
Сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч Хятадын салхи, нарны тоног төхөөрөмжийн салбар 2026 онд алдагдал, захиалгын уналт, ёроолгүй үнийн дайнд өртөх төлөвтэй байна. 🍋
⚡ Тус улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 22%-ийг салхи, нар бүрдүүлж, удахгүй нарны станцуудын суурилагдсан хүчин чадал нүүрсийг давах төлөвтэй байгаа ч өсөлт нь ашигт ажиллагаа болж хувирсангүй. Яагаад?
Татаасгүй бол ашиггүй
Хятадын эрх баригчид 2009 оноос салхи, 2011 оноос нарны цахилгааныг нүүрснээс өндөр, тогтмол үнээр худалдан авах татаасын бодлого хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний салбар нь тэсрэлттэй хөгжсөн. Харин 2021 онд татаасаа зогсоож, 2025 оны 6-р сараас эхлэн шинэ станцуудын цахилгааныг зах зээлийн үнээр борлуулах болсноор худалдах үнэ нь буурч, орлого нь тодорхойгүй болсон тул шинэ станц барих сонирхол хумигдсан юм.
🔗 Дэлгэрэнгүйг манай вэбсайтаар зочлон уншаарай.
Ирэх 12 сарын 15, 16-ны өдрүүдэд 2025-2026 оны төрийн болон орон нутгийн тендер сонгон шалгаруулалтын асуудлаар сонсгол зохион байгуулахаар болов. 🍋










