@UBn_mn

Мэдээллийг ЭРГЭЦҮҮЛЬЕ

Mongolia
Joined June 2014
Т.Доржханд: Ердөө таван сарын хугацаанд эрчим хүчний салбарыг ямар ч авлигагүй болгож, цоо шинэ хуудас нээснийг бүх салбарынхан ярьж байна‼️ ubn.mn/articles/6acb3276a0d4… Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай ярилцлаа 📌ХҮН намыг ЗГ-аас гаргах сонирхол зарим намуудад их байдаг. Сонгууль дөхөөд улс төр халах гээд байна. Ажил хийх хүн байна уу 📌Боломжоо хойш тавиад дотроо л хэн нь дарга, цэрэг байхаа үзчихье гээд байвал Монгол Улс хөгжихгүй 📌Зарим гишүүд дэлхийгээ мэдэрмээр, мэдмээр байна. Надад итгэхгүй байгаа бол ядаж chatgpt-ээс асуу 📌Экспортын төслүүдийг маш эрчимтэй хэрэгжүүлээд, түүнээс өөрсдийн хэрэглээг аваад явах нь хамгийн хурдан шийдэл нь 📌Одоо Монгол Улс эрчим хүчний хамгийн sexy улс болсон. Учир нь бид реформоо амжилттай хэрэгжүүлж байгаа 📌Бид популизмаар хөөцөлдөж сонгуульд орохгүй. Хийсэн ажлаа үзүүлээд, дүгнүүлж орно 📌"Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг дахин явуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Хувь хүнийхээ хувьд надад нэр дэвших бодол огт байхгүй @dorjkhand_t @NyamUchral @Naidalaa @Tsogtgerel_O @otgooorbis @naranbayarp @Zoloo_Engineer @bayarkuu @tsenguunnee @Munkhsoyol_Econ @Ganzorig_pv @Zandanshatar @OyunerdeneMN
2
8
8
11
5,263
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт ubn.mn/articles/6ace259dd9ae… УИХ-ын гишүүн Ө.Шижир оюутан залууст тулгардаг гол асуудлын нэг нь сургалтын төлбөр гэдгийг онцолж, тэтгэлэгт хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
1
220
🌃Маргааш #ЦагАгаар ямар байх вэ❓ Улаанбаатарт 7 хэм дулаан #БагавтарҮүлтэй 2026.10.14🌥🌥🌥 🤝Хамтран ажиллагч: Агис Даатгал - Aegis Insurance State Bank of Mongolia (Төрийн банк)
195
УБЗАА: Д.Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгаж, оронд нь ногоон байгууламж болгох тухай цахим орчинд тархсан мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл‼️
1
1,050
Б.Батцэцэг: Хятад миссийн асуудлаар хандахад тэмцээн зохион байгуулагч компани бидний үгийг аваагүй, тэмцээн дуустал хариу өгөөгүй. Цаашид ОУ-ын тэмцээн, уралдаанд Монгол Улсын туг, далбаа, нэрийг ашиглахыг ХАТУУ ЭСЭРГҮҮЦЭЖ байгаа‼️
1
1
2
6
1,502
#ШУУРХАЙ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
1
1,007
Б.Батцэцэг: Хятад миссийн асуудлаар Тайландын ГХЯ руу удаа дараа хандсан ч тэмцээнийг зохион байгуулсан компани биднийг үл тоосон. Энэ асуудлыг ингээд орхихгүй
216
АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт сайжирсан тул АИ92-ыг тогтмол түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна
4
5
1,495
Т.ДОРЖХАНД: Анх “Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” ЗГ байгуулагдлаа гэдэг байсан. Гэхдээ бодит байдал дээр сайд нар кабинетын зарчмаа сайн барьж байгаа. Хоорондоо сөргөлдсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд нь залуу, эрч хүчтэй байна‼️ БҮТЭН УНШИХ: ubn.mn/articles/6acb3276a0d4… ҮЗЭХ: facebook.com/Ubndotmn/videos… @dorjkhand_t @otgooorbis @Naidalaa @Munkhsoyol_Econ
3
4
581
Ч.Хишигдалай: Орон нутагт зориулалтын зөөврийн саванд шатахуун олгоно ВИДЕО: facebook.com/share/v/1CJbXdM…
207
Т.Доржханд: ХҮН намыг ЗГ-аас гаргах сонирхол зарим намуудад байдаг. Гэхдээ бид тэсэж байгаад, “Хамтарч засаглаад үр дүнд хүрдэг” гэдгийг үзүүлнэ‼️ БҮТЭН УНШИХ: ubn.mn/articles/6acb3276a0d4… ҮЗЭХ: facebook.com/Ubndotmn/videos… @dorjkhand_t @otgooorbis @naranbayarp @Naidalaa @Munkhsoyol_Econ @Ganzorig_pv
1
3
4
5
1,347
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоожээ ubn.mn/articles/6acdf22ea0d4… Тодруулбал бүлэг этгээдүүд мөрийтэй тоглоомын “Armani” нэртэй сайт, “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоогоод байна.
2
310
Санзайгаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ubn.mn/articles/6acdf0d3a0d4… Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна.
192
📌Дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт шалгарсан Э.Насанжаргал: "Амжилт-2030" тэтгэлэгт шалгарснаа сонсоод шууд л уйлчихсан. Баярт мөчийг минь хуваалцахаар аав, өвөө хоёр маань 600 км-ийн цаанаас ирсэн👏👏 А.Амартүвшин: Оюутан байна гэдэг тэр чигээрээ л зардал, төлбөр байдаг учраас "Амжилт-2030" тэтгэлэг маш том дэмжлэг болж байна👏 -Үндэсний үйлдвэрлэгч "Талх чихэр", "Мах импекс", "Милл Хаус", "Өв соёл үйлдвэр" компаниудын нэгдэл "Жи Пи Брайт Холдинг" компани боловсролын салбарт НЭГ ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэрээг ШУТИС-тай байгуулсан байдаг. Үүний хүрээнд "Амжилт-2030" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эл тэтгэлэгт хөтөлбөрийн эхний сонгон шалгаруулалтад шалгарсан 22 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа. Тэд дөрвөн жилийн сургалтын төлбөрөө даалгаад зогсохгүй хүнс үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн гэсэн байр суурь, үнэ цэнээ бүтээж яваа тус компаниудад дадлагажих, цаашид ажиллах нөхцөл ч бүрдэж буй юм
1
206
Томуугийн улирлын бэлэн байдлыг хангах, дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө ubn.mn/articles/6acdeeb0a0d4… 1. Томуугийн улирлын бэлэн байдлыг хангах 2. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 3. Хүүхдийн эрт илрүүлгийг хугацаанд нь, чанартай зохион байгуулах 4. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, эндэгдлийг бууруулах 5. “Чөлөөлье” аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах
280
УОК: Нийслэлд баавгайтай холбоотой 3 дуудлага ирсний 2 нь илт хуурамч буюу хиймэл оюун ухаан ашигласан "Баавгай явж байна" гэх мэдээлэл байсан. Дээрх тохиолдлуудад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон‼️
1
354
Т.Баярхүү: Баавгайд бариулж амиа алдсан, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал яригдсан. Шийдвэрлэж шатанд явж байгаа
1
374
📌Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж, амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэгтгэж шийдвэрлэнэ
1
1
297
Х.Тэмүүжин: МАН-ын үе үеийн Хууль зүйн сайд нар нэг нэгнээ гэмт хэрэгтэн гэж ярьдаг энэ ярианаас болж нийгэм өөрөө бохирдчихлоо‼️ Аль нь худал, аль нь үнэн болохыг хуулийн байгууллагууд нь хүртэл та нараас айгаад хэлж чадахгүй хэмжээнд хүрчихсэн‼️ @Temuujin_Kh @AmarsaikhanS @Enkhbayar_bat @KhNyambaatar @OyunerdeneMN @Zandanshatar @NyamUchral @TemuulenGan
375
"Арвайхээр" хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20 МВт-ын цахилгаан станцын шавыг тавилаа Ерөнхий сайдын зөвлөх, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэнгийн санаачлагаар "Арвайхээр " хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20 МВт-ын цахилгаан станц барих төслийг өнөөдөр /2026.10.13/ эхлүүлж, шав тавих ёслол болов. Тэрбээр Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа төрөлх нутгийнхаа эрчим хүч, хог хаягдлын тулгамдсан асуудлыг нэг дор шийдвэрлэж, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох тус төслийг санаачлан эхлүүлсэн нь өнөөдөр ажил хэрэг болж байгаа нь энэ юм. Жилд 142 сая КВ/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц ашиглалтад орсноор Арвайхээр хотоос гадна Хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын 60 орчим мянган өрхийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Мөн Өвөрхангай аймгийн хогны менежментийг бүрэн шийдэх, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц сайжрах, эрчим хүчний дутагдлыг арилгах боломж бүрдэх юм. БНХАУ-ын Хөүп групп, Повер чайна компанийн хөрөнгө оруултаар хийгдэж, 13-14 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
293