Зэлмэ.А retweeted
🔴З.Төмөртөмөө: Н.Мандуул мөнгө төлж намайг хэд хоног харлуулсан. ЧД-т хэдэн нарны панель, ҮНЭТЭЙ хогийн савнууд тавьснаас өөр сүртэй ажил хийгээгүй шүү дээ
@tumurtumuu @manduuln @KhNyambaatar @Purevee___ @NyamUchral
⚡️Орос улс Монголын шатахууны асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн⚡️
Алексей Евсиков: Түлшний нөөцийг зөөврийн цистернүүдэд хадгалах боломжтой. Үүний тулд ердөө 200 ширхэг цистерн худалдан авч, Улаанбаатар төмөр замын дагуу байрлуулахад хангалттай. Тухайлбал, Сүхбаатараас эхлээд Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд хүртэл байрлуулж болно. Ингэснээр Монголын хэрэглэгчид түлшний нэмэлт нөөцөөр байнга хангагдах боломж бүрдэнэ. Манай улсын томоохон компаниудын нэг болох «РМ Рейл» нь «Газпром нефть», «Роснефть» компаниудыг цистернээр хангадаг. Тус компани Монголын талд ийм санал тавьсан. Одоо энэ саналыг ажил хэрэг болгох шаардлагатай байна.
500,000$ буюу 1,800,000,000 төгрөгийн шагнал авсан Ai богино хэмжээний кино.
Ai видеоны платформ higgsfield хэрэглэгчдийнхээ дунд $1,000,000 шагналын сантай уралдаан зарласан билээ. Энэхүү уралдаанд "Listen to Meh" хэмээх энэхүү кино шалгарсан байна.
Сонирхолтой, гүнзгий утга агуулгатай сайхан бүтээл болжээ.
Та үзээд юу ойлгосноо хуваалцаарай...👇
ФРАНЦТАЙ ХАРЬЦУУЛАХАД ГЕРМАНД ЖАГСААЛЫН ҮЕИЙН ҮЙМЭЭНИЙГ ЦАГДАА НАР ХЯНАЛТАД БАРЬЖЭЭ
Германы залуусын санаачилсан “Gen Z regelt” (Gen Z шийднэ) хөдөлгөөний уриалгаар аравдугаар сарын 31-нд улсын хэмжээнд 34 хотод жагсаал зохион байгуулагдлаа. Гол жагсаалууд Берлин, Франкфурт, Кёльн, Мюнхен, Гамбург хотод болсон. Өдрийн цагаар жагсаал ихэнх хотод тайван үргэлжилсэн ч орой зарим газарт эмх замбараагүй байдал үүсжээ.
Кёльн: Хотын төвд 200 орчим хүн үймээн дэгдээж, цагдаа нар таван хүнийг саатуулсан байна.
Гамбург: Барикад болон хогийн сав шатаасны дараа цагдаа нар усан буу ашиглан нөхцөл байдлыг хяналтад авчээ.
Франкфурт: Дэлгүүрүүдийн цонх хагалж, дээрэм тонуул гарсан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулсан байна. Германы цагдаагийн байгууллагууд жагсаалын үеэр өндөржүүлсэн хяналт тогтоож, зөрчил гарсан газруудад нэмэлт хүч ажиллуулан, нөхцөл байдлыг хяналтад авах арга хэмжээ авч ажиллажээ.
Эх сурвалж: Tagesschau
Хүнс сервисийн хөгцтэй өмхий гурил⁉️⁉️⁉️ 10-р сарын 15 ны хугцаа нь дууссан юм зарж байх юм даа.. Мэргэжлийн хяналт татан буугдаад дураараа болжээ #риверномин! #хүнссервис.
🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
“Сайн уу, ээжээ… Би байна. Тайвшир, бүх зүйл зүгээр"
Олзноос суллагдсан цэргүүд ээжтэйгээ утсаар ярьж байна.
"Сайн уу, ээжээ… Та хэр байна? Мэдээж би байна… Ээжээ, тайвшир. Бүх зүйл зүгээр. Би хэдийнэ гэртээ ирчихлээ…"
#Дүрс бичлэгт гарах эдгээр яриа хүүгээ хүлээсэн ээжүүдэд ирсэн мэдээ байлаа. Олон жил олзонд байсан цэргүүд эх орондоо буцаж, гэрийнхэнтэйгээ холбогдож байгаа нь энэ юм.
#ОХУ, Украин аравдугаар сарын 23-нд тус бүр 270 хүнийг харилцан суллажээ. Украины тал 261 цэргийн алба хаагч, есөн энгийн иргэнээ буцаан авчирсан бол ОХУ-ын Батлан хамгаалах яам 270 цэргийн алба хаагчаа буцаан авснаа мэдэгдсэн байна.
Украины Батлан хамгаалах яамны мэдээллээр, суллагдсан цэргийн алба хаагчдын 221 нь Мариуполь хотыг хамгаалах үеэр олзлогдсон бөгөөд тэдний 72 нь “Азовсталь” үйлдвэрийн төлөөх тулалдаанд оролцож байжээ. Мөн Донецк, Луганск, Харьков, Запорожье, Херсон, Киев, Николаев, Черниговын чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид болон Чернобылийн атомын цахилгаан станцыг хамгаалагчид багтсан байна.
Эх орондоо буцсан хүмүүсийн дунд 2022 оны долоодугаар сард Оленивкагийн хорих байранд болсон дэлбэрэлтээс амьд үлдсэн таван цэргийн алба хаагч байгаа аж. Суллагдагсдын дийлэнх нь 2022 оноос олзонд байсан бол хоёр хүн 2018 болон 2020 оноос хойш хоригдож байжээ. Хамгийн залуу нь 24, хамгийн ахмад нь 63 настай байна.
Украины тал суллагдсан хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээ, нөхөн сэргээх тусламж үзүүлэхээр мэдэгдсэн. Харин Оросын тал буцаан авсан цэргийн алба хаагчдаа Беларусьт эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламжид хамруулж, дараа нь Орост хүргэнэ гэж мэдээлжээ.
Эх сурвалж: mod.gov.ua болон interfax-russia.ru
Монгол талын эх сурвалж: NewsRadio.mn | READ. LISTEN.
🔴 МОНГОЛЫН ХОЁР ИРГЭНИЙГ ТУРКТ БАРИВЧИЛЖ БУЙ БИЧЛЭГ!
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин асан О.Одбаяр болон түүний найз бүсгүй Д.Мандухай нарыг Истанбул хотод баривчилжээ.
Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр Д.Мандухайг мансууруулах бодисын худалдаатай, О.Одбаярыг хулгайн хэрэгтэй холбогдуулан олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ.
📌 Эх сурвалж: Odatv, DHA — 2026.10.24
‼️ Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галаас зугатсан цагаан зээрийн сүрэг хилийн торонд тулж амьдаараа шатаж байгааг хятадын талаас бичиж вичат болон бусад сошиал мэдээллийн сувагт тавьжээ.
Үй түмэн хятад иргэд, амьдаараа шатаж тарчилж байгаа цагаан зээрийг хараад харамсаж, өрөвдөж байгаагаа илэрхийлж, түймэр тавьсан иргэдтэй хатуу хариуцлага тооцох ёстой гэжээ.
Япончууд ч гэсэн mobicom -ын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи дархан цаазат газраар явж түймэр гаргасныг буруушааж, хариуцлага хүлээ, хохирлыг нь бодитоор тооцож барагдуул, нөхөн сэргээлт хий хэмээн сошиалд давалгаалж байна!
Гэтэл урьд шөнө Мобикомынхон уучлалт гэхэд хэцүүхэн, өөрсдийгөө зөвтгөх гэсэн, бөөрөнхий гэгчийн мэдэгдэл бичиж тавьжээ.
Мянган мэдэгдэл гаргаад ч та нарыг зөвтгөх өчүүхэн ч цоорхой гарч ирэхгүй! Алдаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд үг хэлээр булзааруулж, өөрсдийгөө өмгөөлөх гэж оролдох тусам та нар нарын карьер унаж, ард түмний бухимдлыг төрүүлнэ.
Одоо, зүгээр л наад улаан байшингаасаа багаараа гарч, талбай дээр эгнэн зогсож байгаад нийт монголчуудаас чин сэтгэлээсээ уучлалт гуй!
Уучлалт гэдэг чинь хэдэн үг эвлүүлж мэдэгдэл гаргахын нэр биш шүү. Алдаагаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролдоо хариуцлага хүлээ!
🔴 МОНГОЛЧУУД БИД ТҮҮХЭЭ МАРТААГҮЙ!
1939 онд Япон болон түүний холбоотон Манж-Гогийн цэргүүд Халх голоор довтолж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байлаа. Тэрхүү дайны хөлд хичнээн аавын хүү амь насаа алдаж, хичнээн хилчин, цэрэг эрс шархдаж, хичнээн монгол айл хагацал зовлон амссан билээ!
Эх орныхоо газар шороог хамгаалж, халуун амь, бүлээн цусаа зориулсан өвөг дээдсийнхээ түүхийг бид мартах учиргүй.
Түүхийн шарх гэдэг цаг хугацаа өнгөрлөө гээд арилчихдаггүй юм. Өнгөрсөн үеийн гашуун түүх сөхөгдөх газар нутагт түймэр тавьж, үнс нурам болгочихоод уучлалт гуйх, хариуцлага хүлээх үг, үйлдэл бүрээ цэгнэж, хүндэтгэлтэй хандах ёстой шүү Ясүхиро Очи гуай.
Түүхээ мэддэг, өвөг дээдсийнхээ туулсан зовлонг хүндэтгэдэг ард түмэн бидэнд та нарын тавьсан түймрийн асуудлыг чинь өөрсдийгөө өмгөөлсөн мэдэгдэл төдийхөнөөр өнгөрөөчихгүй шүү.
Мобикомынхоон, монголын ард түмнийг хүндэтгэ! Алдаагаа булзааруулалгүй хүлээн зөвшөөр. Чин сэтгэлээсээ уучлалт гуй. Хариуцлагаа хүлээ!
Зэлмэ.А retweeted
З.Мэндсайхан: Монголбанкны Ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсон юм шиг байна. Очиж хэлээрэй. Өөрсдийнхөө алдааг ЗГ-аар үүрүүлэх гэж байгаа төслөө татаж ав‼️
@Mendsaikhan29 @narantsogts @NyamUchral @BYAMBATSOGT_S
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон: Франц бол ардчиллын арвин түүхтэй улс. Иргэдийн тавьж буй асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хэлэлцүүлэг олон нийтийн уулзалт, улс төрийн намуудын хүрээнд өрнөх ёстой болохоос гудамжинд хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр явагдах ёсгүй
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газар 10-р сарын 08-нд түймэр асаж тухайн газрын 80 хувь нь түймэрт өртсөн.
Энэ асуудалд нэр холбогдоод буй Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи-оос бид тодруулга авлаа.
Тэрээр Монголын ард түмнээс уучлал хүсэж, тогтоогдсон нөхцөл байдал, холбогдсон хуулийн дагуу учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж мэдэгдлээ.
🔴Соёлын гавьяат зүтгэлтэн Пэрэнлэйн Нямлхагва Өвөрмонголын алдарт бөх Дашдоноровын Баярбаатарт зориулсан "Бошиг тэнгэрийн хишиг"
🟡Монгол улсын тэргүүн тайлбарлагч Санжаагийн Гантөрийн уншсанаар хүргэж байна.
Хөдөө хээрийн салхинд салхинд сул дарцаг дэрвэж
Хөх монголын наадам талын энгээр хээлэн
Зол хийморийн манлай хүчит бөхчүүдийн гараа
Зогдор салхилам агших арслан мэт сүртэй
Далай хүчит бөхчүүдийн энэ тэргүүнд магнайд
Дагаад гүймээр жавхлант Баярбаатар аварга
Яаж төрсөн болохоор тийм онцгой содон юм
Яргай зандан модоор зорчихсон юм шиг үзэсгэлэн юм
Хутгын цээлийн энгэр дээр хувилгаан солонго татав
Хурмаст тэнгэр ивээж босоо заяаг тэтгэв
Мандах булгийн талыг дэлхийн дайдад цоллуулж
Мянган бөхийн манлайд Баярбаатар тодров
Өргөн шанаа түүш хоёр гарын алга
Өвдөг тойго болоод алхаа гишгээ сэлт нь
Хүнээс ангид төрсөн хүчит аварга юм
Хүрэн бүргэдийн харц шиг эрэмгий дайчин шинжтэй
Учраа бөхийнхөө сэнжигнээс ганцхан шүүрч бариад
Урдуураа гүйлгэж цохих нь уран гэж онцгой
Заан мөрнөөс атгаж ард нь гишгэх гэж хуураад
Зайлаад ганцхан дугтрахаар нь эрэмгий гэж гайхамшиг
Өнгийн зангиа хийсгэж арслан мэт болчихдог юм
Өөрийн эрхгүй араас нь дагаад гүймээр жавхлант
Бошиг тэнгэрийн хишиг эр сортоо дэвэргэн
Босоо төрсөн бөх Баярбаатар аварга аа
Өнөөдөр буюу 2026 оны 10 сарын 12-нд орой 16:00 цагийн үед 4 дүгээр зөрлөг Хоолтийн даваан дээр гарсан осол гэнэ. Тууш замд явах гэдэг маш өндөр харицлага анхаарал болгоомж байдаг. Зүгээр хотын түгжрэлд сигналдаад явж ядахыг жолооч гэхгүй ээ. Та өөрөө болгоомжтой явж болох ч ийм нэгэн чадваргүй хүмүүс таны амь насыг үргэлж заналхийлж байгааг үргэлж санахтун.
Зэлмэ.А retweeted
Д.Сумъяабазар: Би МАН-ын гишүүн хэвээрээ. Хот хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа
ubn.mn/articles/6acc9497a0d4…
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Ерөнхийлөгчийн сонгуульд "Үндэсний эвсэл"-ээс Д.Сумъяабазар нэр дэвших нь тодорхой болсон бололтой" гэх мэдээллийг нийтэлсэн.
@baasankhuu_o
Зэлмэ.А retweeted
Replying to @Zelem_A
Баавгай том амьтан учир 1 сумаар барагтай унахгүй эргэж дайрдаг учир хөндлөн нэвт буудахгүй, олон яс дайрахаар ташуу бууддаг. Өөрөөр хэлбэл хойноос нь гуянаас эсрэг талын далруу, урдаас нь мөр орчмоос эсрэг талын гуяруу чиглүүлэн буудаж олон яс гэмтээж хөдөлгөөн, дайрах чадварыг сулруулдаг. Дараа нь дахин буудаж гүйцээхийг нэрмэх буюу нэрмж буудах гэдэг юм билээ.







