Manduul Nyamandeleg (@manduuln) header
Manduul Nyamandeleg (@manduuln) profile picture

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Joined January 2011
Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)Photo by Manduul Nyamandeleg (@manduuln)
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажилласан 2 жилээ 5 минутад тоймлолоо. Дулаан алдагдлыг бууруулж байж түлш, эрчим хүчний хэмнэлт бий болно гэсэн судалгаанд үндэслэн “Дулаалъя” аяныг эхлүүлж, 4,000 айлын байшинг дулаалжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний технологийг айл өрхүүдэд нэвтрүүлсэн байна. Цаашлаад улсын сургуулиудыг нарны эрчим хүч рүү шилжүүлэв. Үүн дээр нэмээд 57 дугаар сургуульд хэрэгжүүлсэн “Ногоон сургууль” төсөл үндэсний хэмжээнд жишиг болж 100 сургуульд хэрэгжих болсонд баяртай байна. Чингэлтэй дүүрэг ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн бодлогыг салбарын мэргэжилтнүүдийн хамтаар дүүргийн хэмжээнд түгээж чаджээ. Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, явган хүний замыг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажлуудад онцгойлон анхаарлаа. Хамтдаа зүтгэсэн баг, хамт олон, бидний ажлыг дэмжиж, хамтран ажилласан байгууллага, иргэддээ баярлалаа.
21
62
11
181
6,426
Миний бие өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгамдсан асуудлуудын үр дагавар бус суурь шалтгааныг шийдвэрлэх, богино хугацааны арга хэмжээнээс илүү урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодлого хэрэгжүүлэхийг зорьж ажиллалаа. Энэ хугацаанд дүүргийн удирдлага, баг хамт олонтойгоо эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, үр дүнд хүрсэн олон ажил бий. Онцлон дурдах нь өнөөдөр Чингэлтэй дүүрэг ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний бодит шийдлүүдийг хэрэгжүүлдэг дүүрэг болохоо батлан харуулж ахиц дэвшил гаргалаа. Утааг бууруулах ажлыг өрхийн дулаан алдагдлыг багасгахаас эхлүүлж, нүүрсний хэрэглээг орлох технологи, шийдлүүдийг нэвтрүүлэв. Боловсролын салбарт хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг цогцоор нь авч үзсэн шинэ жишгийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, хог хаягдлын менежментийг сайжруулах замаар иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгохын төлөө ажиллалаа. Эдгээр ажил нэг хүний бус, нэг зорилгын төлөө хамтран ажилласан баг, хамт олны хөдөлмөр, иргэдийн оролцоо, түнш байгууллагуудын дэмжлэгийн үр дүн юм. Хамтран зүтгэсэн хүн бүрд талархал илэрхийлье. Төрийн алба ээлж халаатай. Харин төрийн бодлого, түүний үр дүн залгамж үргэлжлэх учиртай. Эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд маань цаашид үргэлжилж, илүү өргөн хүрээнд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
54
36
17
185
15,361
Чингэлтэй дүүргийн ногоон хөгжлийн буухиа боловсролын салбарт үргэлжилсээр байна. Жилд 420 тонн нүүрсээр дулаанаа шийддэг байсан 149-р сургууль өнөөдөр өвлийн тэсгим хүйтнээс урьтаж бүрэн хийн зуух руу шилжлээ. Үүнтэй зэрэгцээд 70 кВт нар, 25 кВт.ц батарей хосолсон нарны системд холбох ажил эхлэв. Ирэх 11-р сарын дунд гэхэд ашиглалтад орно. Энэ нь улсын сургуулийг нарны эрчим хүчинд холбосон манай дүүргийн 4 дэх төсөл болж байгаа юм. Ингэснээр 149-р сургууль хий, нарны системд холбогдсон, саарал усаа боловсруулдаг гээд жишиг ногоон сургууль болж байна. #ЧингэлтэйДүүрэг
3
19
1
36
1,449
Хот дүүрэгт аж ахуй, засвар үйлчилгээний жижиг сажиг ажлууд тохижилтын ажлын талаас илүү хувийг эзэлдэг. Энэ жил манайх нийт 3,732 метр кв явган хүний замд нөхөөс хийсэн байна. Түүнчлэн гэр хорооллын бүсэд 100 гаруй худаг тагжуулжээ. Эдгээр жижиг мэт засварууд хотын өнгө үзэмж, аюулгүй байдал, иргэдийн зорчих хөдөлгөөнд шууд нөлөө үзүүлдэг ажлууд байдаг. Дүүрэг дотроо хуваарилалт хийж, нөхөөс засварын ажилд шуурхай баг гарган ажилласаар байна. #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
1
6
468
Амралтын өдрийн мэнд ээ. Иргэдийн амарч, зугаалах дуртай Чингэлтэйн эцсээс Зүрх уул хүртэлх 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өмнө нь машин зорчиход хүндрэлтэй, өвөл халтиргаа ихтэй шороон зам байсан бол одоо авто зам, явган хүн болон дугуйн замтай болж байгаа юм аа. Одоогоор 920 метр явган хүн, дугуйн замын тохижилт болон зам дагуух гэрэлтүүлгийн холболт дууслаа. Мөн хаврын шар усны үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор зам дагуух далан, шуудууг шийдсэн. Ингэснээр иргэд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна. #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
9
7
34
3,461
ЧД, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна. 21:00 цагийн байдлаар, зуслангийн зам, Санзай, Хайлааст орчмоор 2 байгууллагын нийт 20 ажилтан, албан хаагч, 8 давс, бодис цацагч машин, 1 тусгай механизм ажиллаж байна. Тухайн цагийн байдлаар авто замын зорчих хэсэгт 60 тонн давс, 10 тонн бодис цацлаа. #ЧингэлтэйДүүрэг
5
6
2
20
1,681
За банк санхүүгийн байгууллагуудтайгаа хамтран нэг ажил эхлүүлэхээр зорьж байна. Дүүрэг дээрээ нарны хавтан, дулаалга зэрэг яндангийн тоог цөөлөх гэсэн оролдлогууд хийсээр байгаа. Үүнийг өргөжүүлэх шаардлагатай. Тиймээс банкны ногоон зээлийг өрхөд дарамт учруулалгүй олгох чиглэлээр банк санхүүгийн 20 гаруй байгууллагатай санал солилцлоо. Банк тус бүрийн зээлийн хүү, олгох нөхцөл харилцан адилгүй. Гэхдээ ногоон зээлээр дамжуулан энэ нарны хавтан, байшин дулаалга, пассив хаус зэрэг зуух янданг орлуулах бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгоё. Ингэхдээ дундаа нэг стандарт, системтэй болбол яах вэ гэсэн байдлаар ярилцлаа. Нэг толгойноос олон толгой зэрэг ажиллавал гэдэг дээ. Дундаасаа гарсан хувилбарыг Чингэлтэй дүүрэг дээр хэрэгжүүлье, ногоон зээлээ олгоод явъя гэсэн саналаа хэлээд авлаа.
2
1
11
1,098
Мэргэжил, карьерын зөвлөгөө өгдөг аргачлалыг дүүргийн сургуулиуддаа системтэй нэвтрүүлнэ. 10 жилээ төгсөөд ямар сургуульд, ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын сургуульд хэрхэн тэтгэлэгтэй суралцах зэрэг асуулт төгсөх ангийн хүүхэд, эцэг эх бүрийн санааг зовоодог. Би өөрөө бакалавр, магистраа олон улсад тэтгэлгээр сурсан болохоор энэ процесс ямар хэцүү, ямар их хөдөлмөр ордог, мэдэхгүй зүйл маш их гардгийг туршлагаараа мэднэ. Бодож явсан зүйлээ дүүргийн сургуулиуддаа, хүүхдүүдэд бодитойгоор хөтөлбөр болгон нэвтрүүлэх боломж гарч ирж байна. Удахгүй хэрэгжиж эхэлмэгц мэдээлэл өгнө өө.
4
521
21 аймаг, 9 дүүргийн хаягжуулалтыг стандартад оруулж, нэгдсэн нэг системтэй болгох ажил Чингэлтэй дүүргээс эхэлж байна. Засгийн газраас БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл 2029 он хүртэл үргэлжилнэ.
7
1
18
1,424
Manduul Nyamandeleg retweeted
ЗУРАГТ МЭДЭЭ: “Цэмбэгэр Улаанбаатар”-ын залуус Ялалтын талбайг цэмбийлгэлээ Цэвэрхэн хотод амьдрахын тулд хүн бүрийн оролцоо чухал. Залуус сайн дураараа нэгдэж өнөөдөр Ялалтын талбайг угаалаа.
3
7
3
21
4,221
Энэ эхний үе шат. Иргэд хэрэглээд дадсаны дараа пресслэх, ангилан ялгах зэрэг систем нэвтрүүлнэ. Зан үйл, амьдралын хэв маягийг өөрчлөх ажлыг тэвчээртэй, системтэй хийх ёстой.
Replying to @manduuln @ganhuyag
Энэ таван бункерээ ялгаад бас преслээд байхаар хийвэл зүгээр биш үү. Тэгээд нойтон хогийг бол арай хурдан аваад бусад хогоо дүүрэхээр нь ачвал бүүр шилдэг менежмент. Санаачлага нь зөв байнаа баяр хүргэе
1
1
4
929
Чип ашиглаж байгаа нь гол нь аюулгүй байдлаа бодолцоод байгаа юм. Элдэв осол эндэгдэл, гал түймэр зэрэг эрсдэл хогийг савтай холбоотой гарах гээд байдаг юм аа.
Энэ хогын хаалга нь онгойхгүй мөн чипний асуудлаас болоод гадуур нь хог их овоорох юмаа
3
1
3
667
Мандуул аа тайлбар авъя гэж байна. Зөв өө тайлбар өгье. Ухаалаг хогийн сав хэмээх мөсөн уулын оройг тайлбарлая. Сүүлийн хоёр хоног сошиал сүлжээнд Чингэлтэй дүүрэг 56 саяын үнэтэй хогийн бункер тавьсан тухай хэлэлцэж, олныг ундууцууллаа. Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав бий. Үүнийг бид хөрсний гүнд бохирдол оруулахгүй байлгах үүднээс маш зузаан зэвэрдэггүй ган төмрөөр хийлгэсэн. Ёстой нөгөө насан туршийн баталгаа гэдэг шиг. Зарим талаараа шалгарсан стандарт үнэтэй байдаг. Хэдэн зуун айлын ууттай хог нийлсэн зундаа ялаа шавж өт цацчихсан, өмхий үнэртэй хогийн цэг нэртэй сараалжин хашааны дэргэд хүүхдүүд тоглож, ахмадууд салхилдаг. Энэ бол өнөөдрийн байшин хорооллын дүр зураг. Үүнээс салъя, халъя гэсэн зорилгоор ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулж эхэлсэн. Дараагийн асуудал хүн цаг, хөдөлмөрийн орчин, процессоос үүдэлтэй урсгал зардал. Ний нуугүй хэлэхэд бээлий угласан гараараа хог самардаж, хүрздэж, үнэр танарт нь дасах шахуу болсон ТҮК, тохижилтын ажилчдаа бид бодсон. Нэг хотхоны хогийг ачихад өмнө нь 40 орчим минут зарцуулдаг байв. Одоо ердөө 10-15 минут. Ажилтан гар удирдлагаар краныг ажиллуулж, газар доорх савыг бүхлээр нь өргөөд хогийг шууд машин руу юүлдэг. Гар оролцоо бага. Удаах нь бензин тос эргэлтийн зардал. Дүүргийн ажил мөнхийн хөдөлгүүр шиг. Та гэртээ хогоо хонуулахгүй хаядаг шиг ачигч нар тухайн өдөртөө багтааж ачилтаа хийнэ. Нэг хогийн цэг дээр 40 минут зарцуулдаг гэж бодохоор нийт хогийн цэгийг дуусгана гэхээр хэр их сунаж, хугацаа шаарддаг нь ойлгомжтой. Энэ бүрийн ард зарцуулах бензин, ажиллах техникийн нөөц гээд урсгал зардал бодогдоно. Ачилтын хугацаа хэмнэгдэхийн хэрээр тухайн шөнө ачих хугацаа богиносно. Ачилтын машины эргэлтийн давтамж ч буурна. Усаа хэмнэе, тогоо унтраая гэдэг кампанит ажил явуулдаг. Тэр гэхдээ голын ус, цахилгаан станцын нүүрсийг хэмнүүлэх гээд байгаадаа биш, тэр ус, цахилгааныг авчирч байгаа хүн хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн зардлыг хэмнэх тухай яриад байгаа юм. Хог ч үүнтэй адил. Нөгөө талдаа хүн бүр хардах эрхийн хүрээнд төсвийн асуудал яригдаж байна. Аливаа ажил, тендер худалдан авалтын үнэд Барилга хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт эхэнд хийгддэг. Энэ ажлыг ийм зураг төслөөр, ийм материал ба ажлын хэмжээгээр хийхэд ойролцоогоор ийм өртөг шаардлагатай гэдгийг норм, стандарт, үнэ тооцоотой нь тулгаж шалгадаг. Ухаалаг хогийн сав магадлангаар орсон. Үүнд ил харагдах хогийн савнаас гадна суурилуулалтын зардал, угсралт, зураг төсөл, гадна тохижилт, ухаалаг контрол гээд цөм багтсан. Хүн ам төвлөрсөн метрополитан энэ хотод хогон дунд амьдардаг, менежмент байхгүй гэх асуудлыг цэгцэлье, дүүрэгтээ шийдье гэж эхэлсэн энэ ажлаа ингэж тайлбарлалаа. Өнөөдөр яриад маргааш шийдэгдэхгүйн адилаар асуудлыг системчилж, лего угсардаг шиг ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг хог хаягдлын менежментийн хувьд том амбицтай. Энийг болгочхоод тэрийг нь гэж хугацаа алдахыг хүсээгүй. Эцэст нь хийсэн хүн шүүмжлүүлдэг, магтуулдаг хойно доо.
32
66
25
149
29,817
Улаанбаатар хотыг хэсэгчилсэн төлөвлөлтийн 47 бүсэд хуваасан ч өнөөдрийн байдлаар 30 орчим бүсийн төлөвлөгөө л хийгдсэн байна. Үүн дээр нэмээд өнгөрсөн хугацаанд газар олголт төлөвлөлттэйгөө уялдахгүй явснаас замбараагүй газар олголт их хийгдсэн. Ингэхээр дэд бүтцээ хаана, яаж хөгжүүлэх нь тодорхойгүй болж, иргэд ч өөрсдийн амьдарч байгаа хэсэг амины орон сууцаараа үлдэх үү, дахин төлөвлөлтөд орох уу гэдэг тодорхойгүй байдалд амьдарч байна. Нийслэлийн ИТХ-аас байгуулсан хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг цэгцлэх, дахин төлөвлөлтийн бүсүүдийг тодорхой болгох Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ирэх долоо хоногоос дүүргүүдээр явж, тухайн орчинд амьдарч байгаа иргэдтэй уулзан хаана ямар төлөвлөлт хийх нь зөв бэ гэдэг саналыг нь сонсож, бодит нөхцөлтэй уялдуулж ажиллана. Эхний уулзалтаа Налайх дүүргээс эхлүүлэхээр боллоо.
3
2
4
583
ЧД 13-р хороо, 17 дугаар сургуулийн гадна талбайн авто зогсоолыг шинэчлэн тохижууллаа. Сургууль орчмын тохижилтыг сайжруулах, сурагчдын аюулгүй байдлыг хангах ажлууд үе шаттай үргэлжилж байна.
2
364