Худалдаа хөгжлийн банкны харилцагчдын анхааралд itoim.mn//a/2026/10/19/for-y…
Banzragch Orig retweeted
Ёоо бид нарыг тоос шороо, утаа нүүрснээсээ салаагүй байхад дэлхий хөгжөөд бна Тесла шинэ загвар гэнэ дээ шилэн хүзүү татаад бнаа☹️☹️😒😒😒
Banzragch Orig retweeted
Elon Musk just made Turbo Boost a reality.
A bunch of guys my age have been waiting our whole lives for this.
Banzragch Orig retweeted
Багатэнгэрийн амны байшингийн зураг гээд явж л бсан. Хэн ч тоохгүй л бсан. Хэн ч анзаарахгүй бсан юмыг Бямбажаргал гэдэг дарга гомдол гаргаж баахан хүнд хэрэг үүсгүүлж бгаад олны анхааралд оруулаад хаячихлаа л гэж харж бн. Ерөнхийлөгчийг тэр нөхөр л хажуугаас нь хорлоод бх шиг бн
Banzragch Orig retweeted
Германаас Монголд суугаа суурин төлөөлөгч Маркус Лох гал гарсан тухай болон өөрсдийгөө “чухал” гэж үздэг манай улс төрчдийн талаар ингэж бичжээ.
“Улаанбаатарт сэтгэл гонсойж байна”
Тэнд бараг хагас цагийн турш гал шатаж байна. Миний таамаглаж байгаагаар энэ нь Олимпик Резиденсийн хажууд байсан хуучин зочид буудлын барилгын талбай юм.
Гал түймэр унтраах албаныхан техникээ үр дүнтэй байрлуулж чадахгүй байгаа бололтой. Бичлэгээс галын машинууд байрлалаа эзлэх гэж хэрхэн хүндрэлтэй байгааг харж болно.
Магадгүй Улаанбаатарын эрх баригчид болон өөрсдийгөө “чухал хүмүүс” хэмээн үздэг нөхдүүд замын түгжрэлийн эмх замбараагүй байдал, гал унтраах албаны тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал, барилгын талбайнуудын эрсдэл, харамсалтай нь одоо байгаа барилгуудын аюулгүй байдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар бодож үзэх хэрэгтэй байх. Миний бодлоор, ийм нөхцөлд онцгой байдал үүсвэл эдгээр барилга байгууламжийн галыг амжилттай унтраах боломжгүй байж мэднэ.
Аз болоход энэ удаа барилгын талбай л шатаж байна. Хэрэв орон сууцны барилга байсан бол олон хүн амь насаа алдах байсан!
Гал унтраах ажиллагаанд оролцож буй гал сөнөөгчид эсэн мэнд буцаж ирээсэй гэж хүсэж байна. Хэсэг хугацааны өмнө гал сөнөөгчид харамсалтайгаар амь насаа алдсан нэгэн хэрэг гарсныг та бүхэн санаж байгаа байх. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хамгаалах хэрэгсэл нь гэмтвэл гал сөнөөгчид өөрсдийнхөө мөнгөөр сольж авах шаардлагатай болдог гэж хүртэл сонсож байсан.
Гэвч энэ бол Монголын албан тушаалтнууд болон өөрсдийгөө чухалд тооцдог хүмүүсийн нийтлэг төрх юм. Тэд ард иргэдэд бодитой ашиг тустай зүйл хийхийн оронд сүржин, хэт том амбицтай төслүүдийг илүүд үздэг!
Ингэж шулуухан, илэн далангүй хэлсэнд уучлаарай!
Banzragch Orig retweeted
Заавал хүнээр тахил өргөж байж ажил хийх юм уу!? Баавгай яриад талцаж хэрэлдээд сар гаруй боллоо, хэдэн айлд хичнээн хохирол учирсан нь холбогдох байгууллагад хамаагүй юу? Амьтны эрх яригчид аль ч улсад байдаг, гэхдээ төр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй шүү
Эрхүүд алдагдсан гэх тахлын вирусын асуудал юу болж буй, манай талаас урдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй эсэх, хилийн хяналтаа чангалсан эсэх талаар @EruulMendiinYam (Эрүүл мэндийн яам), @Obegnema (ОБЕГ) гм байгууллагууд шуурхай мэдээлнэ үү. Түгшүүрт мэдээ тархаад олон цаг өнгөрөв.
🚨 The US is seeking more information from Russia about a possible plague outbreak in Siberia
US authorities are trying to clarify the circumstances surrounding the death of an employee at the Irkutsk Anti-Plague Institute and the quarantine measures introduced afterward. The CDC, State Department and other agencies are monitoring the situation, while officials say there is still not enough information to assess any potential threat to the United States.
Secretary of State Marco Rubio said Russia had shared some information with Washington about the laboratory worker and concerns that others may also have been exposed. At the same time, he urged against panic, saying this is “not a cause for alarm, but a cause for close attention.”
Former US Secretary of State Mike Pompeo has taken a sharper tone, saying reports of a suspected plague outbreak should be treated with the utmost seriousness. He argued that COVID showed how attempts by authoritarian governments to conceal information can turn a containable outbreak into a global pandemic.
According to The Washington Post, US officials say the situation is complicated by limited transparency from Moscow and are urging Russian authorities to provide fuller information as quickly as possible.
Russia officially says the laboratory worker died from “pneumonia of unknown etiology” and that no link to pathogens handled at her workplace has been confirmed.
Орост агаарын дуслаар буюу ковид шиг халдварладаг уушгины тахал гарсан байж болзошгүй тул Казахстан, Узбекистан, Кыргызстан улсууд хилийн хяналтаа чангаруулсан гэнэ ээ.
Манайх яаж байгаа вэ 🤔
Banzragch Orig retweeted
АНУ Эрхүүгийн лабораториас алдсан уушгины тахлын тархалтаас болгоомжилж байна. Уханы лабораториас алдсан гэх COVID дэлхий даяр ямар их гамшиг авчирсаныг Майк Помпео сануулжээ. СOVID н үед бид урд хилээ шуурхай хааж оновчтой шийд гаргаж байсан.Хойд хил тахлын аюулд нээлттэй бн!
🚨 The US is seeking more information from Russia about a possible plague outbreak in Siberia
US authorities are trying to clarify the circumstances surrounding the death of an employee at the Irkutsk Anti-Plague Institute and the quarantine measures introduced afterward. The CDC, State Department and other agencies are monitoring the situation, while officials say there is still not enough information to assess any potential threat to the United States.
Secretary of State Marco Rubio said Russia had shared some information with Washington about the laboratory worker and concerns that others may also have been exposed. At the same time, he urged against panic, saying this is “not a cause for alarm, but a cause for close attention.”
Former US Secretary of State Mike Pompeo has taken a sharper tone, saying reports of a suspected plague outbreak should be treated with the utmost seriousness. He argued that COVID showed how attempts by authoritarian governments to conceal information can turn a containable outbreak into a global pandemic.
According to The Washington Post, US officials say the situation is complicated by limited transparency from Moscow and are urging Russian authorities to provide fuller information as quickly as possible.
Russia officially says the laboratory worker died from “pneumonia of unknown etiology” and that no link to pathogens handled at her workplace has been confirmed.
Banzragch Orig retweeted
Бизнесүүдээ гадагшаа тэлэхэд нь улстөрийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
Дипломат харилцаагаа дараагийн шатанд гаргах хэрэгтэй байна.
Азербайжаны хамгийн том банк болох ABB банк Узбекистаны зах зээлд орж ирлээ.
Тэд Узбекистаны Davr банкны 51%-г 140 сая доллароор худалдан авлаа.
ABB Узбекистаны хурдтай өсч буй зах зээлд бизнесээ тэлэх шийдвэрийг гаргаж анх удаа гадагшаа хөрөнгө оруулалт хийсэн нь энэ аж.
Мөн энэ хэлэлцээр явахад хоёр орны улстөрийн харилцаа шинэ шатанд гарсан нь тун нааштай нөлөөлсөн гэнэ.
Эндээс бидний ойлгох ёстой зүйл бий:
Сүүлийн хэдэн жил Монголын томоохон бизнесүүд Узбекистаны зах зээлд нэвтрэх гээд оролдож байгаа ч амжилттай болж буй нь тун ховор байна. Лицензийг нь олгохгүй байх ч тохиолдолууд байна.
Юу болохгүй байна?
Commercial Diplomacy-г бид бараг хийхгүй байна шүү дээ. Манай Ерөнхийлөгч олон сайхан айлчлал хийлээ. Төв Азийн бүх орнуудад айлчлалаа, бас хүлээж авлаа. ЕС, УИХ дарга нар ч очсон. Гэхдээ бизнесийнхнээ урдаа барьж явах нь тун ховор.
Монгол шиг хүн ам цөөтэй жижигхэн зах зээл манай зарим компаниудад альхэдийн хэт жижигдээд эхэлсэн. Тэгээд олон улсад гарья гэхээр хүч, дэмжлэг дутдаг. Энд төрийн дэмжлэг даанч дутаж байна.
Гадаад айлчлалуудаа илүү үр дүнтэй болгоё, бизнесүүдээ урдаа барьж явья... Боломж зөндөө бий...
Banzragch Orig retweeted
"Та нар хэзээ зодолдож дуусах юм бэ? Бид нар ямар өртэй юм бэ? Залуус ухаантай, хэрсүү болсон. Геополитик, ОУ-ын нөхцөл байдлыг, шатахуун ямар байгааг ойлгож байгаа. Бензинээс гадна бухимдах юм олон байна шүү дээ. Дундаж давхарга энэ нийгмийг бүрдүүлдэг. Бид улам доошлоод л байна"
Banzragch Orig retweeted
Доржханд эрчим хүчээр Японыг хангана гэж ярих нь үүний цаад учрыг нууцлаад байгаа, магадгүй өөрөө ч бүрэн ойлгоогүй байж болох юм. Тайлбарлаад өгөхийг оролдоё.
Хэдэн жилийн өмнө "коин үйлдвэрлэл" моодонд орсон ч хэтэрхий их эрчим хүч шаарддаг тул хязгаарлагдсан. Харин ойрноос Хиймэл оюун хүн төрлөхтний ирээдүйг өөрчлөх аугаа өөрчлөлтөд тулж ирлээ. Энэ салбарт АНУ, Хятад хоёр үнэмлэхүй ноёлож байна. Үүнээс хоцрох нь гамшиг гэж ялангуяа зах зээлд улам хүчтэй өрсөлдөгч болсон Япон, Солонгос үзэж байгаа юм. Өргөн уудам нутагт нь хямд эрчим хүч байгалиас гарган авах бололцоо АНУ хятадад бий. Харин Япон, Солонгос ийм бололцоогоор хавчигдмал.
Дэлхийн нар салхины хамгийн бололцоотой гурван цэгийн нэг нь Монголын говь. 300 өдөр нартай, салхины хүч нь хангалттай Говийн бололцооны хагас нь Өвөр Монголд. Хятадын сэргээгдэх эрчимын ихэнх нь энэ нутагт. Монголын говийн сэргээгдэх эрчимын чадамж 13 терра гэсэн тооцоо бий. Хятадын өнөөгийн нийт хэрэглээ ганц терра гаруйхан гэхээр энэ нь аугаа том багтаамж гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчийг хураагуурт нөөцлөх технологи гарснаар нар салхины эрчмийг төгс ашиглах аугаа бололцоо бий боллоо. Ийм тохиолдолд асар их эрчим шаарддаг Хиймэл оюуны дата баазыг Монголын говьд байрлуулах ашигтай хувилбар бий болжээ. Япон, солонгосчуудын хувьд Монголын говьд дата бааз байгуулах санал тавиад байгаа. Гэхдээ үүнд хууль хэрэгтэй, УИХ хуулиа баталчихвал энэ төслийг эхлүүлэхэд бэлэн гээд байгаа.
Япон руу эрчим хүч экспортлох мөрөөдөл оргүй хоосон зүйл биш байж магадгүй ч "попитка не
питка". Энэ украин үг шүү, тэд оргүй нойлоос эхэлж өнөөдөр дроноор дэлхийд тэргүүлж байна. Говийн дата баазыг Монголын талаас Доржханд, Номин нар хариуцаж байгаа учир тэдэнд учрыг тайлбарлав. Амжилт хүсье
Banzragch Orig retweeted
Чингис хаан ОУНБ-ыг Японы хөнгөлөлттэй зээлээр ойролцоогоор 1 тэрбум ам.доллараар (158 тэрбум иен) өргөтгөхөөр шийдвэрлэж байгаатай холбогдуулан өөрийн бодлоо хуваалцъя. Зөвхөн өргөтгөл шүү. Хов хоосон газар ≈3.2 тэрбум доллараар бүгдийг нь шинээр барьж, нээлтээ хүлээж буй Хөх хотын Шэнлэ буудалтай харьцуулья.
Манайд нийт 15 зогсоол бий: өргөн биетийн 3, нарийн биетийн 6, жижиг онгоцны 6. Үүний 6 нь гэйт бөгөөд өргөтгөлөөр шинээр 9 гэйт нэмнэ. Хөх хотынх 46 гэйттэй. +86 зогсоолтой.
Манайх 3600 м-ийн ганц зурвастай. Явгалах зам нь нэг бөгөөд нум хэлбэртэй тул онгоц тоормослон эргэх шаардлагатай болж, илүү зардал гардаг. Хөх хотынх 4000 м-ийн 2 зурвас, 4 явгалах замтай.
Манайх 1.6 сая зорчигчийн хүчин чадалтай атлаа 2025 онд 2.4 сая орчим зорчигч тээвэрлэсэн. Өргөтгөлийн дараа 5 сая зорчигч хүлээн авна гэж ойлгосон. Хөх хотынх эхний шатандаа 22 сая, 2030 он гэхэд 28 сая зорчигч хүлээн авна.
Манайд түлш, нислэгийн удирдлагын байгууламж аль хэдийн бий. Хөх хотынхон хоосон газар дээр бүгдийг нь шинээр барьсан.
Зээлийн хугацаа 40 жил. Өргөтгөлийн дараа менежментийг хамтран хэрэгжүүлнэ гэсэн мэдээ байгаа нь 40 жилийн турш буудлын менежментийг зээлдүүлэгч талтай хуваалцана гэсэн үг болов уу гэж ойлгогдож байна. Манай үйлчилгээний тариф Азидаа бараг хамгийн өндөрт тооцогддог бөгөөд ихэнх авиа компани маань төлбөрөө төлж дийлдэггүй нь үнэн.
Хоёр орны харилцаа, дээд түвшинд тохиролцсон зүйлс мэдээж байгаа байх гэхдээ мэргэжлийн яам, ИНЕГ, ИНҮТ зэрэг байгууллагуудаас мэргэжлийн хүмүүс нь дуу хоолойгоо хүргэж байгаа гэдэгт найдаж байна.
Эцсийн бүлэгт энэ бүх зардал зорчигч болон авиа компаниудад ачаалал болж буцаж ирдэг нь бас үнэн.
Өргөтгөлийн танилцуулгатай бүрэн танилцаагүй, зөвхөн өнөөдрийн мэдээнээс авсан мэдээллийн хүрээнд хийсэн өнгөц дүгнэлт юм.
Та бүхэн авах гээхийн ухаанаар хандана биз
Banzragch Orig retweeted
Байж болох бүх сувгаар тэрбум тэрбумаар нь хулгай хийж байсан, байгаа юм байна даа, дундууд нь арав дортор, томчууд нь хэдэн арав, зуун тэрбумаар нь хулгай хийгээд байхаар нөгөө хайртай ард түмэн нь юу болох вэ, ёстой цонхны цаэнаас чихэр гэдэг л болж байна даа
Banzragch Orig retweeted
Агуу суутан, дэлхийн хүн🙏
Бүтэн зууны тэртээ Л. Н. ТОЛСТОЙ, өнөөдөр өрнөж буй дайны учир шалтгааныг яг л оношлон, ийн тайлбарлан хэлж байж дээ
Лев Толстойн “Эх оронч үзэл ба төр засаг” (1900) бүтээлдээ:
“Төр засаг оршин тогтнохын тулд ард түмнээ бусад ард түмний халдлагаас хамгаалах ёстой гэж үздэг. Гэвч аль ч ард түмэн өөр ард түмэн рүү довтлохыг хүсдэггүй, довтолдог ч үгүй. Тиймээс төр засгууд энх тайвныг хүсэхгүй байгаад зогсохгүй, бусад ард түмний өөрсдөд нь хандах үзэн ядалтыг зориуд өдөөдөг.
Ингэж бусад ард түмний үзэн ядалтыг өөрсдийн эсрэг төрүүлж, харин өөрийн ард түмний дотор эх оронч үзлийг дэвэргэснийхээ дараа төр засаг ард түмэндээ: ‘Та нар аюулд байна, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй’ гэж итгүүлдэг.” - Лев Николаевич Толстой, “Эх оронч үзэл ба төр засаг” (1900)
Хоёр дахь хэсэг:
“Ухаарч, ойлгогтун: та нарын дайсан бол бурчууд ч биш, англичууд ч биш, францчууд ч биш, германчууд ч биш, чехүүд ч биш, финчүүд ч биш, оросууд ч биш. Та нарын дайсан, цорын ганц дайсан бол - та нарыг дарлан мөлжиж, зовлон зүдгүүрт хүргэж буй төр засгийг эх оронч үзлээрээ дэмжиж байгаа та нар өөрсдөө юм.
Тэд та нарыг аюулаас хамгаална хэмээн өөрсдөдөө үүрэг хүлээсэн атлаа тэрхүү хиймэл ‘хамгаалалт’-ыг эцэст нь та бүхнийг цэрэг, боол болгож, бүгдийг ядууруулан хоосруулж, улам бүр сүйрэлд хүргэх хэмжээнд аваачжээ…”
Энд Толстой эх орноо хайрлах сэтгэлийг өөрийг нь бус, төр засаг үндсэрхэг/эх оронч мэдрэмжийг ашиглан айдас, дайсагналыг өдөөж, эрх мэдлээ зөвтгөх үзэгдлийг шүүмжилж байгаа нь гол санаа юм.




































