Ideologically problematic, Politically homeless. #LFC⚽️ #LakeShow🏀 #MambaMentality🐍😈

Los Angeles, CA
Joined May 2015
Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу. ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ: Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу. Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв. Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай. Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй. Авгай та аян замын алжаал зүдгүүрээс халширалгүй, дэлхий дахины хамаг ардыг эндүү төөрөлдлөөс гэтэлгэх ариун сургаалаа харамгүй хайрлахын ялдарт мөхөс надад амьдрал тэтгэж насан хутаг хайрлах нандин увидасаа соёрхохыг хүсмү? Авгай та амнаасаа алт мэт үгсийг унагах бөгөөс мөхөс би бээр олбог суудалд тань ойртон шадарлаж чин сэтгэлийн угаас чих талбин сонсох болно. Өгүүлэн тоочихыг хүссэн сэтгэлийн үгс өдий төдий байгааг өчүүхэн жаахан захидал бичигт түмний нэг хувийг илэрхийлж яахин чадах буй? Авгай та дээд хутгийг олж, дэлхий дахины хамаг ардыг аврал гэгээндээ багтаасан нэгэн хэмээн сонссоор удсан тул энэхүү заллагыг эрхбиш таалалдаа болгоож хүлээн авах ажаам уу! Тиймийн тул зарлиг бичиг буулгасны учрыг эрхэм авгай та эндүүгүй ухан ойлгох буй за! Таван сарын шинийн нэгний өдөр
60
438
26
697
71,437
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Энэ мэт хүмүүс нь ойлгодоггүй, мэддэггүй зүйлсээ мэддэг, ойлгосон юм шиг сүртэй ярихаар нь нөгөө таарсан таар шуудайнууд нь хөөрч шуугимагц улам их урамшиж, аягүй их ажил хэрэгч болж, жинхэнээсээ эх орныхоо төлөө үхмээр ч юм шиг санагдаад, “Би л тэмцэх ёстой юм шүү” гэж бодно.
Нинжа чинь Халзан бүрэгтэйд хувиараа багаж тавьж шалгахад хортой цацраг идэвхит бодис байна гэнээ. Яах вэ энэ нээрээ??? Энэ зда нарыг цэгцлэх хууль батлах зайлшгүй шаардлага үүсчээ!!! @BYAMBATSOGT_S 🤦‍♂️👇
1
1
19
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Б.Биндэръяа: Франц Улсад Монгол Улсын 3100 иргэн албан ёсоор оршин сууж байгаагаас 261 нь оюутан. Бид ЭСЯ-аараа дамжуулан иргэдийн аюулгүй байдалд анхааран ажиллаж байгаа. Тухайн жагсаал, цуглаанд Монгол оюутан оролцсон, Монгол хүн бэртэж, гэмтсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хоёр удаа сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажилласан.
9
1
17
2,413
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
#BioGraph Хариад овогт Ганцогийн Уянгаа гэж хэн бэ?
4
6
248
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Хуулийн сайд байсан хүн санаатай хэлэв үү санамсаргүй хэлэв үү. Мэдээлэл устсан алга болсон юм бол хэн ямар зорилгоор хийв. Хэр хэмжээний мэдээлэл алдсан юм. Хаалттай танилцуулах ёстой зүйлийг ингэж ярьж болох юм уу @NyamUchral
2
21
4
30
2,136
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Н.Учрал: Халзан бүрэгтэй төслийг эхлүүлэхээс өмнө олон улсын лабораторийн дүгнэлт гаргуулна, дүгнэлт эерэг гарвал энэ төсөл явна
4
6
3
22
1,865
.Мэндсайхан: Халзан бүрэгтэйг цааш явуулахад олон улсын үнэлгээ хэрэгтэй‼️
6
3
4
15
2,149
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Энийг эрүүл сэтгэхүй гэнээ тэрнээс тэр Хуушуурчид бишээ…
2
30
8
55
5,778
Шаалцах юм уу?? Гшш👇🤦‍♂️🤣
5
9
4
23
4,687
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Онгироо гар вэ 😂
Сумын начин Э.Рэгжийбуум: Морь малтай ноцолдохоор бэртээгээд алчих гээд байдаг юм 😂😂
1
1
93
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
🙄😴😴🤥🤥
Сумын начин Э.Рэгжийбуум: Морь малтай ноцолдохоор бэртээгээд алчих гээд байдаг юм 😂😂
2
2
67
Сумын начин Э.Рэгжийбуум: Морь малтай ноцолдохоор бэртээгээд алчих гээд байдаг юм 😂😂
5
6
5
12
3,623
Яагаад ажилдаа ирээгүйгээ захиралдаа тайлбарлаж буй би:
118
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Франц эзлэгджээ..🇫🇷
Readers added context they thought people might want to know
AI,🤖 generated video. Also that’s the 🇯🇴 Jordan NOT Palestine 🇵🇸 en.wikipedia.org/wiki/Flag_of_J… en.wikipedia.org/wiki/Text-to-v…
2
7
2
14
1,797
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Ай хөх тэнгэр мину
12
8
9
33
2,705
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Replying to @ChinzillaMon
Бузаррагчаа, Үнэрт байгаа цагт АН хэзээ ч гарахгүйээ
1
2
51
ТА БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ БОЛОХ 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ZARIG.MN, URUG.MN, EGUUR.MN, TOVCH.MN ГЭГЧ 4 САЙТЫН ЭЗЭД ЗООГЛОЖЭЭ Өнөөдөр шүгэл үлээгч Г.Уянга Сүхбаатарын талбай дээр 15 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Zarig.mn эзэн Н.Өнөрцэцэг, Eguur.mn эзэн Ж.Мядагбадам, Urug.mn эзэн Б.Болорчимэг, Tovch.mn эзэн Б.Майцэцэг нар төрийн байгууллагуудтай хамгийн өндөр дүнгээр гэрээ нэрийн дор мөнгө завшсан баримтыг танилцуулж байна. Зөвхөн дээрх дөрвөн сайт хаалтын гэрээ нэрийн дор 1.408 тэрбум төгрөг авч, татвар төлөгч та биднээс "хооллож" хөлжиж буйг олж илрүүллээ. Энэ бол зөвхөн шилэн дансанд орсон ил байгаа гэрээний дүн. Далд хэлбэрээр авсан тэдний хаалтын гэрээ нэртэй асар их мөнгө 1.4 тэрбум төгрөгнөөс илүү гэдэг нь ойлгомжтой. “Хатан Туул голоо хамгаалъя” ТТБ-ыг нухсан дарахын тулд 10 сайт, хотын экс захирагч Х.Нямбаатартай гэрээлэн ажилласан. Үүнээс 4 сайтын мөнгөн дүн энэ. Үлдсэн 6 сайт бас л тэрбум тэрбумаар "зоолгосон" нь тодорхой. Үүнээс задаргаа хийвэл, 1.Zarig.mn эзэн Н.Өнөрцэцэг-379.5 сая 2. Eguur.mn эзэн Ж.Мядагбадам-341.9 сая 3.Urug.mn эзэн Б.Болорчимэг-473.7 сая 4. Tovch.mn эзэн Б.Майцэцэг-229.3 сая Эдгээр сайтууд хаалтын гэрээ нэрийн дор Иргэний нисэх, Тавантолгой түлш, Баянхонгор аймгийн Стандарт хэмжэл зүйн хэлтэс, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Архангай аймгийн ТГ, Дорнод аймгийн ТГ гэх мэт хаа хамаагүй, хот хөдөөгийн тааралдсан газруудаасаа мөнгө авчээ. Жишээ нь Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс "Ган үзэгтэн" компани 8.1 сая төгрөг гэрээлэн өөрийн болгожээ. Зариг.мн, аймгийн Стандарт хэмжэл зүйн газар хоёр ямар сэжмээр холбогдож, татвар төлөгчдийн мөнгийг өгсөн нь цэвэр мөнгө угаалтын жишээ юм. Нийслэлийн захирагч асан Х.Нямбаатар автомашины татварыг 3-5 дахин нэмсэн. Энэ мөнгө эцэстээ сэтгүүлч нэртэй шантаажчид, хэвлэл мэдээллийн бүлэг рекетчидийн халаасийг дүүргэж байгаа даанч эмгэнэлтэй. Иймээс татвар төлөгч та бидний мөнгийг эдгээр этгээдүүдээс эргүүлэн төлүүлэх талаар ард түмэн бид тууштай тэмцэж, төрийн ордонд бүх ард түмний Сонсгол хийх шаардлагатай болсныг нийгэм өдрөөс өдөрт харуулж байна.
9
5
300
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Адилхан байна шүү
Домогт сагсанбөмбөгч Коби Брайантын том охин Наталиа Брайант Victoria’s Secret-ийн тайзнаа алхлаа.
1
53
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Үнэрт 2022 онд тэрбумтан болсноо олон нийтэд нээлттэй зарлаж байж... 2022-2026 он бол бүүр ч их мөнгө хийсэн оргил он жилүүд нь... Хэдэн арван тэрбумаар л хэмжигдэх нь дээ....
1
50
2
46
3,186
Ардчилсан нам Баруун төвийн бодлоготой гэж өөрсдийгөө тодорхойлсон ч зүүний МАН-д байхаар гишүүд дэндүү олонхыг нь бүрдүүлдэг нь харамсалтай. Хэрэвзээ гишүүдээ тестлээд үзвэл олонх нь зэс нь цухуйна. Нохой засуулсан хүндээ янаг гэгчээр яаж янхандаж байгааг бид бүгдээрээ л харж сууна. Зүүний социал демократуудаас өчүүхэн ч ялгаагүй шахуу харагдаад буй нь өөрсдийнх нь үнэт зүйлсгүй, эрх ашгийн төлөөх нэгдлийг нь харуулаад байх шиг....🤦‍♂️👇
2
3
3
328
Домогт сагсанбөмбөгч Коби Брайантын том охин Наталиа Брайант Victoria’s Secret-ийн тайзнаа алхлаа.
3
2
8
1,319