#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://xitter.cf/t.co/StUjrzjeaz

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2020
Lemon Press 🍋 retweeted
Lemon Press 6 жил 🍋🍋 Тэртээ 6 жилийн өмнө ид Ковидын үеэр Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулах гээд мөн хажуугаар нь гадагшаа сурахаар шалгалтуудад бэлдэж байх үедээ Lemon Press-г @ankhyabar -тайгаа хамтран "зориглон" эхлүүлж байжээ. Зориглон ч гэж ер нь хийх ёстой зүйл гэж бодоод л эхлүүлж байж. Хүн ер нь анхны бизнесээ эхлүүлэхдээ сайхан юу ч бодолгүй л ордог юм шиг байгаа юм. Гэхдээ юм эхлүүлнэ, бизнес хийнэ гэдэг бол тэр чигээрээ ХАРИУЦЛАГА-н асуудал юм билээ дээ. Чиний амьдрал чинийх байхаа болино. Lemon Press дээр жишээ нь бид хамгийн түрүүнд уншигчдынхаа өмнө хариуцлага хүлээнэ. Тэр хүмүүс бидэнд итгэж цаг хугацаа заран бидний бичсэн зүйлсийг уншиж байна. Уншигчдынхаа өмнө хариуцлага алдаад байвал оршин тогтнох боломжгүй. Ажил олгогчийн хувьд ажилд авсан хэдэн залуусынхаа өмнө ихэд хариуцлагатай ажиллах ёстой гэж бодогддог байсан. Lemon Press шиг шинэ компанид итгээд ороод ирж байгаа хүмүүсийн өмнө чи итгэл алдаж болохгүй. Энэ 6 жилд Lemon Press-д ажилласан үе үеийн залуусын ачаар л өнөөгийн Lemon Press бий. Мэдээж клиентүүдийнхээ өмнө хариуцлага үүрнэ. Урт хугацааны итгэлцлийг бий болгож тогтвортой санхүүжилтээ шийдэж байж бизнес оршин тогтнох билээ. Хамтрагчдынхаа өмнө хариуцлага үүрнэ. Хамгийн анх эхэлж байхад нэг ажлыг яаралтай хийлгүй би зааланд тоглоод явчихад Анхаа их гайхаад илүү хурдтай ажиллах хэрэгтэй байгааг надад хэлж байхад л би хариуцлагаа сайн ухамсарлах ёстойгоо бодож билээ. За тэгээд хөрөнгө оруулагчидтай байсан бол тэднийхээ төлөө хичээх нь мэдээж. Гэх мэтчилэн зөндөө зүйл бий. Дөнгөж хорин хэдтэйдээ ажил олгогч болоод Монголд үнэн зөвөөр бизнес хийгээд явах нь амар биш ээ. Хурдан томоръё, баяжъя гэвэл зарчмаасаа ухрах шаардлага зөндөө гарна. Мэдэхгүй, чадахгүй юм байнга гарна. Тэр бүрийг шийдээд явахыг хичээнэ. Гэхдээ мэдээж алдаа зөндөө гаргана. Одоо ингээд 2,3 дахь бизнесээ чадан ядан хийгээд явж байхад бид нэгнээ юу юугүй шүүмжлэх, дайрах биш ойлгохыг хичээж байх хэрэгтэй юм билээ шүү. Ялангуяа залуу бизнес эрхлэгчид, #founder -ууддаа зөөлөн хандвал зохилтой 😁
6
36
999
Lemon Press 🍋 retweeted
Хэвлэл мэдээллийн салбарын ШИНЭ ХАМТРАЛ – “Анализ Шоу, Засаглал ба Зах зээл” шууд хөтөлбөр Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний түүхэн ойн энэ өдөр хэвлэл мэдээллийн салбарт шинэ хамтралаа зарлаж байна.
5
1
5
1,262
Сонгуулиар ингэж ажиллана гээд ингээд ил тод зарлаад явчих нь зүйтэй санагдаж байна. Медианууд бүгд л сонгуулиар нэр дэвшигчидтэй хамтрах нь үнэн л юм чинь. @LEMONPRESSinc 👍👍👍
4
23
1
19
2,844
Lemon Press 🍋 retweeted
Өнөөдрийн @LEMONPRESSinc дугаарт нээлттэй 6 банкыг харьцууллаа. Өчигдөр ХХБ-ны тайлан гарснаар бүгд 4-р улирлын тайлангаа гаргаад буй юм. Нийт 71 мянган хувьцаа эзэмчшигтэй эдгээр 6 банк ₮52 их наядын хөрөнгийг удирдаж байна. Харьцуулаад нэг хараарай, юу бодогдож байна?
1
11
1
11
1,685
Lemon Press 🍋 retweeted
2023 онд ТОП 5 банк нийтдээ ₮1.18 их наядын ашигтай ажиллажээ. ◻️ ХААН банк: ₮558.8 тэрбум ◻️ ХХБ: ₮207.6 тэрбум ◻️ Голомт банк: ₮181 тэрбум ◻️ Хасбанк: ₮142 тэрбум ◻️ Төрийн банк: ₮88.2 тэрбум @LEMONPRESSinc
3
5
730
Компаниа жилийн тайлангаа танилцуулж, ногдол ашгаа зарладаг улирал эхлэж байна. ГЭВЧ, Монголын хувьцаат компаниуд ногдол ашгийн төлөлтөө хэзээ хийхээ зарладаггүй. Дураараа тараадаг. 2023 онд компаниуд дунджаар 115 хоног буюу 4 сар болж байж ногдол ашгаа тараасан байна.
5
10
12
1,731
Энэ жил бид таны утас, компьютерт нийт 251 имэйл илгээжээ. Тэгэхээр нийт бүх уншигчдадаа 8.2 сая удаа имэйл илгээсэн гэсэн үг. Энэ 251 дугаарын ард манай редакцын багийн хичээл зүтгэл, сэтгэл зүрх, уйлаан майлаан ч бий. Өдөр бүрийн “Deadline”-н ард бас л их юм болно шүү дээ. 🍋
9
15
3
88
3,892
Сонгуулийн жил төсвийн зардал дунджаар 28.5% өсдөг бол сонгуулийн бус жилүүдэд 15.1% өсдөг байна. Үүнийг л сонгуулийн төсөв гээд байгаа. Сөрөг хүчнүүд, зарим улс төрчид, сэтгүүлчид жаахан тоо, баримттай сайн мэтгэлцмээр байна аа.
1
12
10
3,537
Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн ихээр гомдол мэдүүлж буй асуудлууд ◽️ төлбөр тооцоо, залилан ◽️ гэрээний хэрэгжилт ◽️ тусгай зөвшөөрөл цуцлах ◽️ татварын маргаан
6
7
1,358
Х.Амаржаргал: Оюу толгойн гэрээ Монголд ашигтайг хэлэх цаг болсон Оюу толгойтой холбоотой асуудлуудаар Рио Тинто хөрөнгө оруулагч талаасаа тайлбар өгснийг эндээс уншиж нэгийг бодож хоёрыг тунгаагаарай. @LEMONPRESSinc lemonpress.mn/post/YPJaEqD9T…
4
31
8
54
12,485
Lemon Press 🍋 retweeted
Хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг 5 жил тутамд тодруулдаг Grand Bull Awards энэ жил 12.01-нд болно. Эвентийг угтаж ХЗЗ-ийн хөгжлийн талаар СЗХ Үнэт цаасны газрын дарга Дөлгөөн, Хаан банкны CEO Мөнхтуяа, МҮЦАЭХ-ны удирдах зөвлөлийн дарга Наран-учралтай ярилцлаа. @LEMONPRESSinc
2
5
1
16
4,190
Танилц: $3.1 тэрбумын хөрөнгө оруулсан, жилд 43 сая тонн төмрийн хүдэр экспортлох Гудай-Дарри уурхай 🍋 Өнгөрсөн жил Рио Тинто хамгийн дэвшилтэт Гудай-Дарри уурхайг баруун Австралид нээсэн билээ. $3.1 тэрбумыг хөрөнгө оруулсан, жилд 43 сая тонн төмрийн хүдэр экспортлох энэ уурхай юугаараа онцлог гэж?
1
14
2
34
8,859
Энийг нэг бүрэн уншаадхаач таминээ – at Mongolia
Танилц: $3.1 тэрбумын хөрөнгө оруулсан, жилд 43 сая тонн төмрийн хүдэр экспортлох Гудай-Дарри уурхай 🍋 Өнгөрсөн жил Рио Тинто хамгийн дэвшилтэт Гудай-Дарри уурхайг баруун Австралид нээсэн билээ. $3.1 тэрбумыг хөрөнгө оруулсан, жилд 43 сая тонн төмрийн хүдэр экспортлох энэ уурхай юугаараа онцлог гэж?
3
9
29
3,138
Оюу толгой ХХК шинэчилсэн стратегиа танилцуулсантай холбогдон Оюу толгойн Гүйцэтгэх захирал хатагтай ​Дэйрдрэ Лингенфэлдертэй (@CEO_oyutolgoi) Lemon Press-ийн Ерөнхий редактор Э.Золбаяр (@ZolooTeddy) ярилцлаа. 🍋 🔗Ярилцлагыг үзэх: youtu.be/WbUciYSUSz8
9
11
1,645
Амралтын өдрийн уншвар болгож манай шинэ ярилцлагын булангийн эхний дугаарыг сонирхоорой. @orchlon_e : Хүн чаддаггүй зүйлээ хүлээн зөвшөөрч, өөртөө үнэнч хандвал сайн баг бүрдүүлж чаддаг. @LEMONPRESSinc lemonpress.mn/post/T0YNu7gdF…
6
9
1,700
Lemon Press 🍋 retweeted
Өглөөний 7 цагтай уралдаад Фрийдландын хэлсэн үгнээс хураангуйлж бичиж дуусгалаа. Өглөөний @LEMONPRESSinc товхимлоосоо уншаарай.
16
2
71
5,168
Lemon Press 🍋 retweeted
Хуулийн дагуу алдагдал болох 2.4 их наяд төгрөгийг зээлээр санхүүжүүлнэ. Нөгөө өр нь дахиад л нэмэгдэнэ.
Заа ирэх оны төсвийн төсөл танилцуулагдлаа. Сонгуулийн сургаар төсвийн зардал 2023 оныхоос 22.3% өсөж ₮27.4 их наядад хүрнэ гэж тусгагджээ. Юу болоод байна? 🔍 Таны сонорт хүрэх ёстой тоонууд ◾₮25.4 их наяд: Ирэх оны төсвийн орлого 2023 оныхоос 21.6% өндөр буюу ₮25.4 их наядад хүрэх гэнэ. Үүний 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлнэ. Өөрөөр бол бид ирэх онд энд онд төлснөөсөө ₮4.5 их наядаар их дүнтэй татвар төлөх нь. ◾ -₮2.1 их наяд: Харин зардал нь 2023 оны төсвөөс 22.3%, 10 жилийн өмнөхөөс бүр 285.9% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагджээ. Улмаар ирэх оны төсөв ₮2 их наядын алдагдалтай байх нь. Асуудал 2 Төсвийн орлого, зардал жил бүр л өсөж байна. Энэ ч утгаараа жил бүр төсвийн тэнцэл алдагдалтай гарч буй. Ер нь төсөв томорсоор л, алдагдалтай гарсаар л байх ёстой юу? 🔗 Дэлгэрэнгүйг манай вэбсайтаар зочилж унших боломжтой шүү.
4
622
Lemon Press 🍋 retweeted
Replying to @LEMONPRESSinc
@LEMONPRESSinc 3 жилийн ой гээд эхний 50 хүнд 50к өгсөшнд. Өнөөдр эхний 100 найзаа урьсан хүнд 10к гэжээншд, мэдсэн үү 🤑 Эдийн засаг, санхүүгийн товхимолыг өглөө бүр мэйлдээ аваад, орчинтойгоо хөл нийлүүлээд явдаг. Бүртгүүлээгүй бол бүртгүүлээрэй 😉 lemonpressnewsletter.beehiiv…
2
4
305
Lemon Press-ийн уншигчдийн 40% орчим нь санхүүгийн салбарынхан байдаг. Тэгвэл бид санхүүгийнхнийг уулзуулж, танилцуулж санал бодлоо хуваалцдаг талбар бий болгож байна. Маргааш манай эвентэд бүртгүүлээд ирээрэй. Цаашид тогтмол хийж байх болно. docs.google.com/forms/d/e/1F…
📢 LP NETWORK: ETF BY INVESCORE НЭТВОРКИНГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА Lemon Press-с эхлүүлж буй хаалттай нетворкинг эвентын анхны арга хэмжээний хүрээнд "Инвескор Глобал Кью" Хамтын Биржээр арилжаалагддаг сан /ETF/ үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор LP Network: ETF by Invescore нэрийн дор зохион байгуулах гэж байна. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийг нэг дор цуглах цэг болгож салбарын хүрээнд чөлөөтэй ярилцах орчныг бүрдүүлэхээр төлөвлөөд байна. ◻️ Эвент болох газар: IC Tower ◻️ Эвент болох өдөр: 2023/09/26 ◻️ Эвент эхлэх цаг: 17:00 🔗 Та арга хэмжээнд оролцох бол 88724998 дугаарт эсвэл partnerships@lemonpress.mn хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
2
4
19
2,713