Pinned Tweet
Монголбанк, Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын банкны холбоо болон Монголын баримт шалгах төв хамтран цахим залилангийн эсрэг “Дансаа бүү ашиглуул” мэдээллийн аяныг эхлүүлж байна.
Бид 5 жилийн хугацаанд 1,600 гаруй баримт шалгалт хийсэн. Залилантай холбоотой мэдээлэл огт буурдаггүй бөгөөд жил бүр хуурамч мэдээллийн 25-30 хувийг эзэлдэг билээ. Мөн манай төвийн АСУУ чатботод ирүүлсэн хуурамч мэдээлэл шалгах 4 хүсэлт тутмын 1 нь залиланд өртсөн талаарх мэдээлэл байдаг.
Иймд цахим залилангийн эсрэг мэдээллийн аяныг зохион байгуулж, хэрэглэгчдэд залилангийн шинжтэй хуурамч мэдээллийн түгээмэл шинжийг таних, баримтаар шалгах, сэрэмжлэх, цаашлаад хувийн мэдээллээ хамгаалах, баталгаатай эх сурвалжуудыг таниулах, халдлагад өртөх эрсдэлийг бууруулахад туслах мэдээ, мэдээлэл хүргэхээр бэлдээд байна.
Хувийн мэдээллээ хамгаалж, цахим орчинд хэрсүү байцгаая!
#ДансааБүүАшиглуул #БаримТАдНЭГД
Бүртгүүлэх: forms.office.com/r/TDCBar9vu…
Дэлгэрэнгүй мэдээлэл: facebook.com/share/p/182EDra…
“Худал үгийг мянга давтвал үнэн болдог” гэж сонсож байсан уу? Энэ үзэгдлийг “Illusory Truth Effect” буюу “Хуурмаг үнэний нөлөө” гэдэг ба үүний нөлөөг хэрхэн таних тухай сонирхолтой мэдээллийг хуваалцаж байна.
MFCC Comics-ийн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Долгор эмээ болон ач хүү Баяраа нар цахим залиланд өртөх гэж байгаад хэрхэн сэрэмжилж, ухаалгаар шийдвэр гаргаж буй түүхийг харуулах болно.
"Шидэт ногоон наалт" гэх бүтээгдэхүүн түр хугацаанд өвчин намдааж, тайвшруулдаг ч өвчнийг бүрэн эдгээхгүй. Элдэв эмчилгээний аргыг дур мэдэн хэрэглэхээс сэргийлээрэй.
СОНЖОО: "Та цахим залиланд хэр өртөмтгий вэ?"
qz.app.do/3482664
🔍АСУУ чатботын товхимолд бүртгүүлээд баримтаар шалгасан мэдээллийн тоймыг цаг алдалгүй хүлээн аваарай.
Бүртгүүлэх холбоос: facebook.com/messages/t/1152…
Бүртгүүлэх заавар: mfcc.mn/asuu-instructions/
Сэжигтэй санагдсан мэдээллийг шалгах дараах аргуудыг хуваалцаж байна.
#ДансааБүүАшиглуул
Монголын баримт шалгах төвийн баг БНСУ-ын олон улсын баримт шалгалтын уралдааны шилдгийн шилдэг шагналын эзэд болж, хоёр дахь удаагийн Seoul Fact-check Forum-д уригдан илтгэлээ танилцууллаа.
"Залилуулсан мөнгө олж өгнө" гэх цахим залиланд итгэж, өөрийгөө эрсдэлд бүү оруулаарай. Дараах аргаар сайтар нягталж, мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
ОТИС, МУБИС сургуулийн дэргэд "Баримт шалгах оюутан" клуб байгуулагдлаа.
Хуурамч мэдээллийг бууруулж, баримт шалгах арга зүйг нутагшуулахад нийт 5 сургуулийн оюутнууд нэгдээд байна.
📣2,000$ шагналын сантай “GenAsia Challenge” мэдээлэл нягтлах олон улсын уралдаанд урьж байна.
🔹Уралдааны бүртгэл 10-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.
🔹11 дүгээр сарын 22-нд болох Үндэсний уралдаанд шалгарсан баг олон улсын уралдаанд оролцоно.
🔹Шалгуур: Баг тус бүр 16-24 насны 2-3 гишүүнтэй байх.
Доорх холбоосоор орж бүртгүүлээрэй.
mfcc.mn/genasiachallenge-ann…
Цахим орчин дахь аливаа мэдээлэлд хэрсүү хандаж, баталгаатай эх сурвалж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд тулгуурлан эрүүл мэндийн шийдвэр гаргаж байгаарай.
#howtodetectclickbait
🌍 GlobalFact-12 чуулганаар юу болов 🔍 #IFCN #Poynter #FactsMatter
Чуулганы талаарх манай мэдээллийг дараах линкээр нэвтрэн хүлээн аваарай. mfcc.mn/globalfact-12/
💉Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авах тохиолдол ховор ба халдвар авсан ч хөнгөн тусдаг байна. ДЭМБ-аас хэрэв дэлхийн хүн амын 95% нь улаанбурханы эсрэг вакцин хийлгэвэл уг өвчнийг бүрэн устгаж чадна гэсэн судалгааны дүнг танилцуулжээ.
Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод #Think1st
🔎Хиймэл оюуны хэрэглээ ихсэж байгаа учир аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч хэвшээрэй.
Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод #Think1st
PLUMA MEDIA ПЛАТФОРМЫН НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА
“Плюма” төсөл нь бие даасан сэтгүүлчид болон редакцуудад хараат бус байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурласан мэдээ, нийтлэл бүтээл нийтэлж, түүнээсээ орлого хуримтлуулах боломж олгох шинэ платформ юм.
“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв” нь “Плюма” төслийг 5 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд “Deutsche Welle Akademie”-ээс зарлагдсан Global Startup уралдаанд 26 орны 96 төслөөс 4-р байранд, түүнчлэн дэлхийд хамгийн томд тооцогддог,технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн старт-апын уралдаан, хурдасгуур хөтөлбөр болох “She Loves Tech” уралдааны тусгай байрын шагналтай хүний эрх, ил тод байдал, хариуцлагын чухал ач холбогдолтой технологийн шийдэл юм.
Сэтгүүлчид аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран өөрсдийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, хараат бус, бие даасан байдлаар ажиллах, түүнээсээ орлого олох шинэ боломжийг энэ платформ санал болгож байна.
Патформын хэрэглэгч нь зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Сэтгүүл зүйн бүтээлийн түвшинд бичвэрээ бэлтгэдэг нийтлэлч, нөгөө талаас мэдээлэл түгээх үүрэг хүлээдэг хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд болон мэргэжлийн түвшинд эх сурвалж болдог салбар салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон талын хэрэглэгчтэй цогц систем юм.
Мэдээж хамгийн чухал нь үнэн бодитой, чанартай мэдээ, мэдээлэл хүлээн авахыг эрхэмлэдэг уншигч нь эцсийн хэрэглэгч билээ.
Та дараах холбоосоор бүртгүүлж Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэ талбарын нээлтэд оролцох боломжтой.
Зөвхөн бүртгэлээр нэвтрэх тул доорх холбоосоор орж, бүртгүүлнэ үү. forms.office.com/r/bUjpBAg60…
Нээлтэд хэн оролцож болох вэ?
Сэтгүүлч, нийтлэлчид
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд
Эх сурвалж болох мэргэжлийн экспертүүд
Уншигч
facebook.com/share/15eiMN5dF…




