Л.Аваажигмэд: Урьд нь хүмүүс олон цаг үргэлжилсэн мэс заслыг 'амжилттай, сайн боллоо' гэж буруу ойлгодог байв. Угтаа бол олон цаг үргэлжлэх хүнд мэс заслыг ганцхан эмч дангаараа хийхээс илүүтэй багаар сөөлжүүлэн ажиллуулах нь хавьгүй үр дүнтэй юм.
Тухайлбал, эхний баг 3 цаг ажиллаад амрах хооронд дараагийн баг мэс заслыг тасралтгүй үргэлжлүүлбэл ажлын чанар болон төвлөрөл хэвээр хадгалагдана. Иймээс энэхүү сөөлжүүлэн ажиллах дэвшилтэт аргыг Монголын анагаах ухааны салбарт өргөнөөр нэвтрүүлэх шаардлагатай байна.
Г.Уянгаа: Салбар руугаа ноцсон сайтын эзэд сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн байгууллагатай хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсан байна.
Үүнд:
Зариг.мн Н.Өнөрцэцэг-379 сая,
Эгүүр.мн Ж.Мядагбадам-341 сая,
Товч.мн Д.Майцэцэг-229 сая,
Өрөг.мн Б.Болорчимэг-473 сая
Г.Уянгаа: Н.Өнөрцэцэг, Б.Болорчимэг, Д.Майцэцэг, Ж.Мядагбадам нарын эзэмшдэг сайтууд төрийн байгууллагуудтай хамгийн өндөр дүнтэй буюу 1.4 тэрбумын гэрээ хийсэн байна.
--->graph.mn/news/6378
Хатан туулаа аваръя хөдөлгөөний талаар сурвалжилж байсан мэдээллийн хэрэгслүүдийг сүүлийн үед идэвхтэйгээр гутаан доромжилж байна. Хоёр жилийн гэрээний дүн болох 70 сая төгрөгийн дүн гаргаж ирээд өөрсдийгөө ердөө 10-хан төгрөгийн гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж үзсэн. Гэтэл үг бүхэн нь худал байсныг одоо баримтаар нотолно.
graph.mn/news/6378
Дэлхийн банк 2026 оны 10 дугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) хандивлагч орнуудын эгнээнд нэгдсэнийг зарлалаа.
УИХ дэлхийн хамгийн бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлдэг IDA санд 4.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хандивлахаар улсын төсөвт тусган баталсны дараа Дэлхийн банк ийнхүү мэдэгдсэн байна.
--->graph.mn/news/6377
Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сарын байдлаар малын гоц халдварт өвчний 115 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89-өөр (4.4 дахин) өссөн үзүүлэлт юм.
Малын гоц халдварт өвчний тохиолдол 2021-2025 онд:
Шүлхий 240,
Хонины цэцэг өвчин 126,
Боом 27,
Адууны ям 11,
Ямааны годрон 3,
Бусад 210 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ерөнхий сайд Н.Учралын чөлөөлөх эхний хүмүүс нь тэд юм байж. Гэхдээ дарга дагаж иргэд рүү чичилсэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн гэх хүнийг яах болж байна. Төрийн албан хаагч, дүүрэг удирдаж яваа хүн туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг Х.Нямбаатартай хамт жагсаж явсан нь саяхан л санагдаад байх юм. Эсвэл иргэдийнхээ эсрэг жагсдаг даргатай байж болно гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү.
Бичвэрийг бүтэн унших: graph.mn/news/6376
Өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ: С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар салхитын мөнгөний ордыг хууль бусаар улсад авсан гэх худал мэдээлэл тараасан гэж үзэж байгаа тул АТГ-д хандаж байна
--->--->graph.mn/news/6372
Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа баялгийн хулгайтай тэмцэх хатуу байр суурьтай байсан
--->graph.mn/news/6372
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас benzin.mn сайттай /апп/ хамтран ажиллаж, тус сайтад Улаанбаатарт ажиллаж буй 264 шатахуун түгээх станцын мэдээллийг холбожээ. Ингэснээр аль шатахуун түгээх станц, ямар төрлийн бензин олгож байгаа вэ гэдгийг шууд харах боломжтой болж байна.
--->graph.mn/news/6375
Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар Хятад хэл дээр худал контент бэлтгэж, хууль бусаар уг ордыг авсан мэт мэдээлэл тарааж байгаа сэтгүүлч хүртэл байгаа. Бид одоогоор тодорхой хүний нэр хэлэх боломжгүй
--->graph.mn/news/6372




