Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://xitter.cf/t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2013
A-Sound хамтлагийн 2008 онд гаргасан, сонсогчдын хамгийн их сонсох дуртай дуунуудын нэг "30 жил хамт байхсан". 🍊NTV телевизийн 20 жилийн ойд зориулан архивын ховор мөч, нэвтрүүлгүүд, онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна. #NTV20 #ASound
2
397
Монголын харилцаа холбооны салбарынхан түүхэндээ анх удаа нэг шүхэр дор нэгдэж байна. Энэ салбарын чиг хандлага, эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх Мэдээлэл холбооны мэргэжлийн нэгдсэн холбооны анхдугаар их хурал боллоо
156
Токиогийн олимпоор бүх өрсөлдөгчөө цэвэр ялна гэсэн Японы Абэ Хифүмигигийн амлалтыг тасалж байсан МУГТ Ё.Басхүү зургаа дахь ДАШТ-дээ оролцоод ирлээ. Өдгөө 33 настай түүнд ДАШТ-д түрүүлж, олимпоос медаль хүртэх хоёр л том оргил үлдээд байна
1
112
Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн малчин Ш гэх эмэгтэй энэ сарын 3-ны өдөр сураггүй болжээ. Түүнийг цагдаа, онцгой байдал, Баяндун сумын ард иргэд 12 хоногийн турш эрэн, хайж байна
60
Нисэхийн Дэнжийн автобусны буудлын автозам явган хүний гарцтай ч хурд сааруулагч, гэрлэн дохиогүйгээс хүүхэд зам хөндлөн гарч байгаад автомашинд дайруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл манай сурвалжилгын үр дүнд тус автозамд хурд сааруулагч хийлээ
74
Нийслэлийн Ерөнхий боловсролын 34-р сургууль 3 ээлжээр цахим, танхим ээлжлэн хичээллэж байна. Тухайн сургуулийн 6300 гаруй сурагч нэг ангид дор хаяж 45 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа юм. Тэгвэл тун удахгүй 192-р сургууль ашиглалтад орж, 1500 хүүхдээр ачааллыг нь бууруулахаар болжээ
61
Сурагчдын гэрийн даалгаврыг хөнгөвчлөх тухай тушаалыг Боловсролын сайд гаргасан. Энэ тушаалын дагуу 2-р ангийн хүүхэд өдөрт дээд тал нь 20 минут гэрийн даалгавар хийх ёстой. Гэвч бодит байдал дээр 2-р ангийн хүүхэд 2 цаг орчмыг гэрийн даалгаварт зарцуулж байгаа талаар эцэг эхчүүд ярилаа
123
Баавгай барих тоног төхөөрөмж, унтуулах буу зэргийг авахад өнгөрсөн баасан гарагт 4 тендер нээснээс 2-т нь ААН шалгарч, 2 тендерт материал ирээгүй байна. Гэвч шалгарсан 2 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахын тулд дахиад ажлын 6 хоног хүлээнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжөө бүрэн авахад дахиад хэдий хэр хугацаа зарцуулах нь тодорхойгүй байна
52
Суурьшлын бүсэд орж ирсэн нийт 47 баавгайг устгаж, аюулгүй болгоод байна. Тэгвэл эдгээр устгасан баавгайн эд эрхтэнг зарж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна
95
Франц улсад Монгол Улсын 3100 иргэн оршин сууж байна. Үүний 296 нь оюутан байна. Харин 190 гаруй нь коллежид суралцдаг. Одоогоор манай улсаас жагсаал цуглаанд оролцож бэртэж гэмтсэн иргэн байхгүй гэдгийг ГХЯ-мэдээллээ
93
Францад өрнөсөн жагсаал мөргөлдөөн болов. Франц төдийгүй Европын зарим оронд ийм жагсаал үргэлжилж байна. Шалтгаан, асуудал нь юунд байна вэ?
81
Дуучин П.Идэржавхлан: Оюутан байхдаа «Мартагдашгүй намар» нэвтрүүлэгт оролцож, тариаланчдын жаргал, зовлонг өөрийн биеэр мэдэрч байлаа. Одоог хүртэл сэтгэлд тод санагддаг олон сайхан, хөгжилтэй дурсамжийг NTV телевизийн нэвтрүүлэгт оролцсоноороо бүтээж чадсан юм. 🍊NTV телевиз үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан олны танил эрхмүүдийн сонирхолтой түүх, дурсамжийн цуврал...
1
1
164
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгостой залгаа хилийн бүсэд нэмэлт тактикийн зэвсэг байршуулж, чанга яригчаар суртал нэвтрүүлэг цацах ажиллагаагаа сэргээх асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгдлээ. Тэрбээр аравдугаар сарын 19-нд KCNA агентлагаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ хилийн нөхцөл байдал тогтворгүй болж, Өмнөд Солонгосын цэргүүд анхааруулах гал нээснээр Умардын цэргийн алба хаагчдын аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруутгажээ. Ким Ё Жоны мэдэгдсэнээр, Өмнөд Солонгосын тал наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 17-ны хооронд чанга яригчаар 2870 удаа анхааруулга өгч, 201 удаа анхааруулах гал нээсэн байна. Гэхдээ эдгээр тоог Өмнөд Солонгосын талаас баталгаажуулаагүй байна. БНАСАУ 2024 оноос хойш хилийн бүсэд мина байршуулж, хамгаалалтын байгууламж барьж байгаа нь хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг нэмэгдүүлжээ. Одоогоор нэмэлт зэвсэг байрлуулах болон чанга яригчийн ажиллагааг сэргээх эцсийн шийдвэр гараагүй байна.
312
Д.Тэгшбаяр: Сонгогчдын 1 хувийн гарын үсэг цуглуулж, нам байгуулах тогтолцоо дэлхийн аль ч оронд байхгүй
125
93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан төсөв шийдэгдлээ. Багш нарын нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн цалингаас тооцно.
54
Ахмадууд: Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэхийг дэмжиж байна. Одоо авч байгаа тэтгэвэр наад захын хэрэглээнд хүрэлцдэггүй.
2
672
Парис хотын төвд үймээн самуун өрнөсөн гол цэгүүдийн нэг болох Ялалтын хаалганы ойролцоо нэгэн хос задгай асарт уух зүйлээ шимэн сууж байсан нь зураглаачийн дуранд өртжээ.
1
8
1,496
2009 оны 1-р сар, Улаанбаатар хот. Улаанбаатар хотын агаарын бохирдол асуудал дагуулсан, шийдвэр гаргагчдын толгойны өвчин хэвээр байв. Тухайн үед ч “утаагүй түлш” нэвтрүүлж, өвөлдөө утаагүй болно гэж найдаж байжээ. 🍊NTV телевизийн 20 жилийн ойд зориулан архивын ховор мөчүүд, онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна. #NTV20 #утаа
62
“Айчи-Нагоя 2026” 5 дахь удаагийн Азийн пара спортын наадмын паратаеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо. 🥇🏆
58
Ж.Мөнхдөш: Хэнтийд 10 баавгай, Сэлэнгэд 6, Хөвсгөлд 14, Дарханд 2, Увсад 4, Завханд 3, Төв аймагт 2, Нийслэлд 1, Архангайд 1, Булганд 1 баавгайг тус тус аюулгүй болгосон. ЗӨСҮТ-ийн малын эмч халдваргүй гэж дүгнэвэл тухайн орон нутгийг Байгалийн түүхийн музей, судалгаа шинжилгээний зориулалтаар цагдаагийн хяналт дор шинжлүүлэх чиглэл өгсөн. Т.Лхагвадорж: Манай Хөвсгөл аймагт 14 баавгайг аюулгүй болгосноос 11 нь зөвшөөрөлтэй, 3 нь аргагүй хамгаалалт байсан. Эдгээр баавгайны эд эрхтнийг эдийн засгийн эргэлтэд оруулсан зүйл байхгүй.
90