1911-21 оны Монголын ТТын төлөө тэмцлийн бодит явц/мөн чанарыг ойлгоход хамгийн чухал гээгдсэн түүх мэт🙏Хамгийн өргөн хол харж байсан Хутагтын зуурдын нас баралт бас хардлага төрүүлдэг🤔N153 ЦАГААН БА УЛААН ЗАСГИЙН ТЭРГҮҮН ЖАЛХАНЗ ХУТАГТ youtu.be/E3_VIuuOW10?is=9PaQ… via @YouTube
Нээрээ л боловсролын төрөл түвшин өөр Энхсайхан Баяр Батболд зэрэг ЕС үед засаг нь ядаж ямар чиг бодлого баримталж хэрэгжүүлж байгаа нь ойлгогддог байсан🤔 Бусад ихэнх нь соц/поп тугтай, бодлого нь хэд дахин ч эргэчихдэг, түүнийгээ өөрсдөө ч анзаардаггүй байсан мэт санагддаг
Үнэн сонины газарт Пүрэв багшийн намын түүхийн дугуйланд явдаг байлаа: Сүхбаатарыг хамгийн сайн судалсан түүхч, Оросууд алсан нь үнэн байж таарна гэж боддог
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫГ НАС БАРСНЫ ДАРАА 400 ЛАН МӨНГӨНИЙ ӨРИЙГ НЬ ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛСӨН
Жанжин Д.Сүхбаатарыг хэн ямар учраас хорлосон байж болох, жанжны удам залгах хүмүүс одоо хаана хэрхэн амьдарч байгаа, Сүхбаатар Янжмаа нар хэдэн насны зөрүүтэй, юуны учир нууц хуримласан талаар дэлгэрэнгүй үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс Сүхбаатар судлаач, дэд эрдэмтэн О.Пүрэвтэй уулзаж 2020 онд ярилцлаа. О.Пүрэв гуай УБДС-ийг 1955 онд төгсөөд ЗХУ-ын гуйвуулсан Монгол улсын түүхийг засаж байгаад одоо ч түүнийгээ засаж залруулах ажлаа үргэлжлүүлэн хийж яваа хүн.
-1921 оны үед Д.Сүхбаатарын бүлгэмээс гадна Бодоогийн бүлэгт Х.Чойбалсан байсан бил үү?
-Бодоогийн бүлэгт лам голдуу хүн байсан. Бодоо ч өөрөө манж, түвд, хятад хэлтэй, шашны томоохон сэхээтэн хүн байсан юм. Чойбалсан хөдөө хийдээсээ оргож хүрээнд ирээд хүний ачаа бараа зөөж амь зөөж явсан. Энэ үедээ Пунцаг гэдэг лам өвгөнөөр дамжуулж Бодоотой танилцан түүнтэй хамт амьдрах болсон. Бодоо ээжтэйгээ хоёул амьдардаг байлаа. Бодоо энэ хоёрын хооронд их сонин эвгүй харилцаа байсан байгаа юм. Бодоо эхнэргүй хүн тул Чойбалсанг тэжээж дэргэдээ байлгахын зэрэгцээ түүнтэй бэлгийн зүй бус харилцаанд ордог байсан гэдэг яриа бий. Сүүлд Орос хэвлэлийн хооронд ажиллаж консулын дэнжид амьдрах болоод л эхнэр Янжингаа авсан юм.
-Сүхбаатар жанжин нас барахдаа нэлээд өртэй байсан гэдэг?
-Тэр үед 400 гаруй лан мөнгөний өр гэдэг их тоо шүү. Үүний албан байгууллагад төлөх өрийг хүчингүй болгож, хувь хүний өрийг нь Засгийн газраас төлсөн. Тэр 60 лан мөнгөний цалинтай ч цэргийн ажил хийлгэж цалинжуулах үүднээс гэртээ түлээ мод, ус бэлтгүүлж 20 лан мөнгөний цалин өгдөг байсан. Оросууд жанжинг их дайлдаг тул тэр ч бас орос дарга нарыг дайлж, мөнгийг нь хувиасаа гаргадаг байжээ. Мөн анх орос явахдаа гэрээ зарж Янжмаа, Галсан хоёрыг Данзангийн үүдний пинд орхиод, эхнэрийнхээ толгойн гоёлыг зарж бүр өөрийн отго жинсээ жасын газарт барьцаалан мөнгө зээлж явсан түүхтэй. Хамаг л зардлыг хувиасаа гаргадаг байж дээ зайлуул.
-Д.Сүхбаатар жанжин тэр үед нэр хүндтэй, томоохон удирдагч байсан. Хүүхнүүд түүнд хэр ханддаг байсан бэ?
-Мэдээж талтай л ханддаг байсан байж таарна. Хоёр эмэгтэйн тухай яриа байдаг юм. Нэг нь Сүхбаатарынхтай ойролцоох гудманд байсан тэргүүн тайж Лувсандэндэвийн охин Цэрмаа юм. Цэрмаа өөрийн охиндоо энэ талаар ярьсан байсныг охин нь хожим бидэнд ярьсан. Жанжин, Цэрмаа хоёр бүсээ солилцож байсан их л ойр найзууд байсан гэдэг. 1921 оны сүүлээр Сүхбаатарыг Хиагтад байхад нь нэр хүндтэй нөхрөө бусдад, тэр тусмаа Цэрмаад алдахыг хүсээгүй Янжмаа хойноос нь очсон байдаг юм. 1987 онд телевизийн Бадар-Ууган надад “Сүхбаатарын тухай сонин юм ярьдаг нэг өвгөн байна” гэж хэлж би түүнтэй уулзсан юм. Тэр өвгөний аавынх Мөрөнгийн хүрээний дээхнэ талд “ёдор” Гомбын пүүсийн малыг малладаг байсан юм билээ. Энэ үед нь Яринбаатар очиж тэдний хажууд гэр бариулаад түр амьдарч байсан гэдэг. Дорноговийн хүн тэнд амьдарч байдаг сонин байгаа биз. Гэтэл түүн дээр нэг хүн нууцаар очиж, нууцаар Хиагт явсан нь Сүхбаатар байсан байгаа юм. Түүнийг Хөвсгөлд ажиллаж байсан тухай ямар ч бичиг баримт байхгүй ч энд явж байсан нь хэд хэдэн баримтаар нотлогдсон. Намайг энэ талаар яриа сонсоод удаагүй байтал нэг хүүхэн “Сүхбаатар жанжин 1919 онд Центр-Союзын ажлаар явж байхдаа манай эмээтэй уулзаж учирдаг байсан юм билээ. Манай ээж жанжины охин” гэсэн яриа гарсан. Үүнийг би нотлох баримт олж чадаагүй ч, үгүйсгэх няцаалт олж чадаагүй. Ер нь 20 гаруй насны залуу гэр орноосоо хол удаан хугацаагаар явахад иймэрхүү явдал байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Сүхбаатар жанжин Янжмаа хоёр хулгайгаар гэрлэсэн улс. Ер нь хүчээр суулгасан гэдэг. Хэдэн насны зөрүүтэй улс вэ?
-Галсан гуай манай аав ээж хоёр чацуу гэдэг юм билээ. Яалт ч байхгүй хоёр насны зөрүүтэй. Сүхбаатарыг 17-той, Янжмааг 19-тэйд нь ээж, аав нар нь ярилцаад л Хужирбулангийн дээд талд Туулын хар усан тохойд Сарлаг Дэндэвийнх гэдэг айлын гадаа овоохой барьж гэрлүүлсэн. Бас 1922 оны хүн амын тооллогонд Сайд жанжин Д.Сүхбаатар 28 настай, ноёхон Янжмаа 30 настай гэж бичигдсэн байдаг нь одоо ч архивт бий.
-Галсан гуайг Сүхбаатарын дагавар хүү гэж ярих хүн байдаг юм билээ?
-Үгүй ээ, үгүй. Төрсөн хүү нь мөн мөн. Сүхбаатарыг цэрэгт явахаас өмнө Янжмаа хүүхэд олж үлдээд хожим төрүүлсэн хэрэг. Цэрэг хүн эхнэр, хүүхэд дагуулж ирэх боломжгүй болохоор бага дарга болсон хойноо Янжмаа, Галсан хоёрыг татаж авчраад л цэргүүд “Дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суулаа” гэсэн цуу тараасан хэрэг.
-Галсан гуай сайхан залуу явсан шиг билээ. Олон ч хүүхэнтэй нэр холбогдоод авсан даа?
-Сайхан залуу байсан. Таван эхнэр сольсон, 10-аад хүүхэнтэй нэр холбогдоод авсан даа.
-Наран гуайг өөрийн охин гэж байснаа, одоо биш болоод явчихлаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Галсан гуай 1929 онд КУТВ төгсөж ирээд Нарангийн ээж Дулмаатай ойр дотно байсан юм. Түүнийг хамтралын сургагчаар ажиллахаар Ховд явахад нь Дулмаа жирэмсэн хоцроод Наран гарсан. Ховдод очиж дөрвөд хүүхэнтэй холбоотой болж Дулмааг хаясан тул Дулмаа Ардын армийн арын албаны нэгэн даргатай суусан юм. Гэтэл өнөөх нь хэлмэгдэлээр цаазлуулж Дулмаа, Наран хоёр эсэргүүний ар гэр болж хэцүүдэж байх үед Янжмаа гуай Наранг Галсангийн охин гэдгийг нь мэдэх учир өөр дээрээ авч Сүхбаатарын Наран гэж овгийг нь солиулсан. Галсан гуай тэр үед охиноо хүлээн зөвшөөрч байсан. Харин хожим Нарангийн хүү Д.Сүх-Эрдэнэ ардчиллыг дэмжээд эхэлмэгц тэднийг үзэхээ больсон юм. Гэхдээ эдний хоорондох хагаралд Галсан гуайн одоогийн эхнэр Цэрэндулам ч их юм хийж байгаа хүн шиг байдаг.
-Жанжны албан ёсны ганц хүү Галсан гуай л одоо тэдний гал голомтыг залгаж явах нь. Галсан гуайн хүүхэд гэж ямар хүмүүс байна вэ?
-Галсан гуайн хүү Сүхбат, охин Наран, Амгалан гээд бий. Гэхдээ одоо Галсан гуайтай амьдарч, түүнийг асарч буй энэ хүү жанжны удам биш л дээ. Энэ хүүгийн ээжийг Лүнгээс өргөж авсан юм. Галсан гуайн хоёр дахь эхнэр Пагамаас төрсөн Сүхбат гэж хүү хожим зохиолч, эрдэмтэн Ш.Гаадамбын охинтой гэрлэсэн. Одоо тэднийх өнөр өтгөн айл болсон гэсэн. Анхны эхнэр Дулмаагаас нь Наран, гуравдахь эхнэр Банзрагчаас нь Амгалан гэж охин төрсөн юм. Харин ардын жүжигчин Ичинхорлоо, одоогийн эхнэр Цэрэндулам хоёроос хүүхэд төрөөгүй гэдэг.
-Д.Сүхбаатарын үхлийн талаар та юу гэж боддог вэ? Түүнийг хаана оршуулсан юм бэ?
-Сүхбаатарын үхэл бол мэдээж улс төрийн аллага байсан. Лам хорлох боломж байгаагүй. Эмч лам нарыг хөөж явуулчихаад орос эмч нар эмчилж байсан. Ухаан алдчихсан байсан хүнийг “эмнэлэгт хэвтэхгүй гээд байна” гэж худлаа хэлээд гэрт нь эмчилж байгаа нэрээр хорлосон. Үүнийг коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчинов болон түүний гар хөлүүд хийсэн гэсэн логик дүгнэлтэд хүрээд байгаа. Сүхбаатарын үзэл бодол оросуудад таалагдаагүй. Тэр Богд хааныг хэвээр нь байлгаж, Оросын дарангуйлалд орохыг хүсээгүй бусад улстай тэгш журмаар харилцан өөрийн улсаа баян хүчирхэг улс болгохыг зорилгоо болгож байсан. Иймээс ч оросууд түүнийг хорлочихоод, маргаашнаас нь хий хоосон магтаж эхэлсэн. Жанжныг аав Дамдинг нь нутаглуулсан Мянган лантын энгэрт оршуулаад хожим нь энэ энгэрийг Алтан-Өлгий гэж нэрлэсэн түүхтэй.
🇮🇱‼️Economist:Netanyahu ordered the army for a full military closure of the occupied West Bank. Hebron was cordoned off after Israeli soldiers said they had thwarted a terror attack by Hamas; two alleged terrorists were killed, and five people were injured.
Зүүнгарын түүхийн бичлэгийг тавих гээд болсонгүй. Үзвэл Халхаас гадна Төвд, Дундад Ази, ялангуяа казакуудыг их эзэрхийлэн довтолж байсан юм байна...Манжийн эзлэлтийн үр дүнд үлдсэн ойрдууд хуваагдан тарж, нутаг нь Шинжаан буюу Хятадын Шинэ хязгаар болжээ
Булзав трамп🤔Trump refused to comment on reports that he had asked Mr Musk to lift restrictions on a military-grade version of Starlink earlier this week. Не said “the bottom line” was that Mr Musk “put it back”, however Zelensky says connectivity had not fully returned.
Дайн дахих сургаар нецтийн үгэ өсөв‼️ Экономист :The prospect of more fighting in the Middle East has knocked their confidence too. The price of Brent crude breached $114 a barrel for the first time since May.
Оросын тагнуулын Европын үүр гэдэг Австри тэвчээр барагдаж: Austria’s constitutional neutrality, weak laws on espionage and its establishment’s historically strong links with Russia have made the country a haven for Russian spies, but
Украайны зэвсгийг НАТО хангадаг болно FT:Nato will allow Ukraine to buy weapons, ammunition and military equipment via its centralised procurement agency, potentially allowing Kyiv to obtain defence supplies faster and more cheaply.
4. Манжийн үеийн Ар Монголын захиргааны бүтэц нь Батмөнх даян хаан хүү Гэрсэнздээ өгсөн Халхын долоон хушуунаас үүдэлтэй ч, Төвдийн нөлөөгөөр Далай ламаас цол авсан З хан хүүхдээ хутагт хувилгаан болгодог ( дийлдэхгүй Манжийн хаан хорьж ядуу айлаас тодруулдаг) болсоноос эхтэй
3 Өвөр Монгол Манжийн харяанд орсон үйл явц ч Хойд Юуан улсын задрал бутрал, ялангуяа сүүлчийн хаан байсан Лигдэн яг Ойрдын Галдан Халхыг дайлсан шиг бусад аймгуудаа хүчээр далайлгаж захирах гэж зовоож байсны үр дүн байдаг
2. Манжууд тэмцэж байж одоогийн Монголын хойд хилийг Оросоос хамгаалж тохирч тогтоосон төдийгүй, Хятадуудыг Монголд оруулахгүй дотоодын ТТ, бие даасан байдал, шашин соёлыг нь тэтгэж тэжээж ирсэн байдаг. Гэвч өөрөө хоцрогдон барууны гүрнүүдийн хагас колони болж, хятадын хувьсгалд
Отгонбаяр Гээгдсэн түүх: Манжуудын хувьд халхууд бол Хубилайн Юуан улсын удам, Хятадыг эзэлж захирах холбоотон гэж үзэж Ар Монголыг Хятадад уусгахгүй нутаг дэвсгэрийг нь бүтэн хадгалж үлдээх бодлого явуулсан нь 1910 аад он хүртэл үргэлжмлсэн байдаг. Ойрдууд бол их өөр дайсан бсн
8. Гэвч Зүүнгарын хаан болж чадаагүй Амарсанаа Манжийн эсрэг боссоноор Манжийн хааны зарлигаар халхын голдуу цэргүүд Ойрдуудыг хядсан эмгэнэлт түүх үлджээ
6. Эцсийн дүнд Зүүнгарын хаан болох хүсэлтэй Амарсанаа Манжд урваснаар Ойрд Аюуш жанжинтай манжийн арми Даваачийг ялж ( Зүүнгарын сүүлчийн Хаан түүнийг барьж Бэйжинд явуулсан Манжийн хаан өршөөж ханхүү цол олгожээ)







