Артгаа retweeted
Оройн хоолондоо ганц ширхэг чанасан төмстэй шөл идэе. Сахар хэр өсөхнүү туршаатхая. Одоо сахар 5,9 бна
Артгаа retweeted
Ийм нэгэн хүчирхэг бүсгүй бидний дунд байлаа💙
2016 он. Ардчилсан намын даргын сунгаа эхэлж байсан үе. Лу.Гантөмөр өрсөлдөхөөр болоод би чадахаа хийж өгье гээд оффист нь байрлаж байлаа. Мөрийн хөтөлбөр, зураг хөрөг, ганц нэг бичвэр юм бэлдээд Чинзоо маань дизайн хийж өрөөд алганд багтсан жижигхээн сэтгүүлхэн хэвлүүлчихээд тэр өдөр нэг их сүрхий их ажлын ард гарсан хүн шиг тамхиа кофегоор даруулаад жаргаж суув. Нэр дэвшигчийн өрөөнд хүн дүүрэн, инээд хөөртэй. Нэг нь л хөгжилтэй юм ярьж байгаа бололтой янз янзын хоолойтой эрчүүд хоороороо инээхтэй зэрэг тэдний өрөөнөөс УИХ-ын гишүүн асан М.Батчимэг өнөө сэтгүүлхэний маань хэдэн хуудсыг тэмдэглэж байгаа бололтой нэг хуруугаа хавчуулаад барьчихсан гарч ирээд,
- Энийг хэн бичсэн бэ? гэж хэлээд өнөө хуруугаараа тогтоосон хуудсаа эргүүлж үзүүллээ.
Өмнө нь зурагт, фэйсбүүкээр хаа нэг харахад үг яриа нь нухацтай агаад цэгцтэй, харц цэх, ихэмсэг байрын эгч харагддаг нь амьдрал дээр ч зөрөхгүй аж. Чих давсан тайрмал үсээ өөгүй янзалчихсан, цагаан пиджакны зах дагуулаад усан хөх ороолт унжуулжээ. Байнга зүүдэг цагаан холбоостой нүдний шил нь түүний нэг хэсэг мэт нүдэнд хэзээний дасал болсон ч цаана нь харагдах нумарч аргадсан харцыг улам тодотгоно. Харваас муу үг хэлэх гээгүй нь ойлгомжтой тул итгэлтэйгээр хариуллаа.
- Сайн уу? Би бичсэн.. гэж хэлээд үг нэхсэн харцаар тогтож харлаа.
- Аан тиймүү.., Уншихад тээргүй бичсэн байна. Цаадах чинь/Ганаагаа хэлж байгаа бололтой/ бас шаггүй биччихдэг болохоор асуусан чинь “Би биш” гэнэ. Тэгээд л сонирхсон юм. Чи Лодой.. тийм ээ? гээд хариулт хүлээсэн янзгүй асуугаад сэтгүүлээ эргүүллээ.
- Ммхм..
- Надаас асуусан бол Мөрийн хөтөлбөр дээр ганц нэг санаа нэмэх байж. За яах вэ.. Амжилт гэж хэлээд эргэлээ.
Тэр сунгаанд Лу.Гантөмөрийн Ерөнхий менежерээр ажиллаж байсныг нь тэгэхэд л мэдэж авлаа. Бас танилцлаа. Маргааш өглөө нь бид хөдөө аймгуудаа бүтэн тойрохоор гарч штабын хэд үлдсэн болохоор дахиж уулзсангүй. Сарын дараах сонгуулийн дүн ялалт байгаагүй. Дүнгээ сонсч дуусангуут штабынхан нэг өрөөнд цуглаад Ерөнхий менежер үг хэллээ. Бид мундаг байсаан.. гэх мэт эхний хоёр өгүүлбэрээ ёсчилж хэлээд тэр уйлчихлаа. Хүчтэй хүний нулимсыг түлхэх хүч сэтгэлдээ бат цайз шиг босгосон итгэлд л байдаг. Тэр энэ сунгаанд ялна гэж үнэн сэтгэлээсээ итгэж зүтгэжээ. "...Ялагдсан намаа одоо л босгохгүй бол Ардчилалд аюул учирна" гэж хэлэхдээ хоолой нь дахиад л зангирахад би их гайхаж билээ. Өмнө нь хэн нэгний ийм шалтгаанаар уйлж байхыг үнэндээ хараагүй юм. Хожим бодохнээ жинхэнэ төрийн хүний уг чанар тэгэж л тодордог байх нь. Уйлах баясах шалтгаан нь албан тушаал биш түүгээр дамжин хамгаалах эсвэл түүнд алдах үнэт зүйл, итгэл үнэмшил, зарчим нь байдаг хүнийг улс төрч гэдэг юм байна.. Түүнээс хойш талийгчтай олон таараагүй дээ. Цөөнгүй шалтгаанаар улам сайн танилцмаар байсан учир хамгийн сүүлд таарахдаа би,
- Дүү нь “Улаан бал” гээд нэг юм хийх санаатай байгаа. Ярилцлага, бас бус юм байх юм. Хоёулаа таны санаачилсан Монгол хэлний тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудаар нэг ярилцана шүү гэж хэлээд нүд рүү нь тогтож хартал харц нь хуучных шигээ асахгүй ч тод дуугаар,
- Эгч нь бие жаахан ядруухан байгаа. Байдлыг харж байгаад ярилцъя. Чи сайн судалж бай. Ганц чанартай ярилцлага хийх бодол уг нь байна. Ярьж байгаад болох уу? гэж хэлээд гар бариад саллаа.
Төд удалгүй тархины хавдартай, эмчилгээнд явах гэж байгаа, эмчилгээ амжилттай болсон, одоо овоо тэнхэрч байна, бие нь эргээд муудлаа гэх зэрэг мэдээллүүд ойр орчмоосоо авсаар саяхныг хүрчээ.
Өнөө өглөө энэ эрхэм хүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд зорьж очлоо. Хэдий их дотно биш ч сэтгэл нэг л хөндүүртэй. Энэ улс, бид нар бүгд нэг том зүйлээ алдах шиг л.. Богинохон хугацаанд тэр хатуу улс төрд тод чимэг болж байсныг нь Монголчууд мэднэ. Бид ч мэдэрсэн. Бүгд харсан.
Танилцахад таатай байлаа М.Батчимэг гишүүнээ. Алдахаас айхдаа хамгаалж байсан үнэт зүйл, үзэл санаа чинь залуусын зүрхэнд итгэл үнэмшил, луужин болж суусан болохоор та амар тайван нойрсоорой. Ум сайн амгалан болтугай.
2020 он.
Нэг гараараа илээд, нөгөө гараараа элэгдэх гэж энийг хэлдийшд хаха худлаа шаагаад хариуцлагатай хүн байж
Оросын элчин гэнэт л манай Бензинд санаа зовоод гараад ирсэн гэж үү?
Эдний цаад санаа бол Монголын импортлогч нарыг зайлуулж өөрсдөө жижглэн худалдаанд орж ирэх, Бид хэзээ ч жижиглэн худалдаагаа Оросуудад өгч болохгүй @Daimka07 !!!!!!
Киргиз яаалаа, мартаж болохгүй.
Артгаа retweeted
ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ
✅Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгнээс…
Replying to @artanyan
ёстой гоё сэдэв хөндлөө, нийгмийн зөвшөөрөл гэж. Одоо цагт Free, Prior and Informed Consent (FPIC) гэдэг болсон. Томоохон төсөлд зайлшгүй хийж байж л явуулахгүй бол Туулын хурдны замын хувь тавилан хүлээх эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй бх. Тойрог зам гээд бас ижижл төсөл Free, Prior and Informed Consent (FPIC) хийхгүй л чимээгүй гулсуулаад явналээ.
Артгаа retweeted
Нутаг буцлаа даа хэд хоногоос буцаад ирнээ @enx0rgil
Их Монгол улс оршин тогтнож байна! Энд яриад бгаа олон улс үндэстнийг нэгтгэж эзэлсэн хэвээр байдлыг хэлж бгаа бол өнөөдрийн буддын шашин тэрний бүр дараа орж ирсэн. Тэгээд ч буддын шашин биш бол өөр ямар шашинтай байх байсан бэ? Оросуудаар зохиолгосон түүх муухай амь бөхтэй бшүү бас .
ЭТТ-н ногдол ашгийг төр ер нь өмнө нь яадаг байсийм бэ? Мангар их мөнгө бдаг юм бишүү тэтгэвэр нэмчлээшд. Өмнө яадаг бсныг санах гээд олсонгүй.
















