"Mehr Licht"

Joined April 2014
Цүнх баригчдын нэг аюултай тал нь шууд л юуны ч хамаагүй дарга болно гэдэг, түүндээ хүрдэг. Үр дүнд нь хариуцсан салбар байтугай даргалсан байгууллага нь байхгүй болох нь олон. 100 айлын би чадначуудаас ялгарах юмгүй.
16
88
2
148
10,317
2025 онд МУ анх удаагаа улс төрийн намын санхүүжилтийг ил болгох НҮБ-ын тогтоол санаачилж, батлуулж блаа. Энэ👇🏻хүн 193 орны төлөөлөгчдийн 37 удаагийн хурлын талыг удирдаж, мянган маргааны цаана гарч, тогтоолд санал хураахгүй бүх улсаар дэмжүүлж байлаа. Хэн ч мэдэхгүй өнгөрсөн…
Б.Биндэръяа: Франц Улсад Монгол Улсын 3100 иргэн албан ёсоор оршин сууж байгаагаас 261 нь оюутан. Бид ЭСЯ-аараа дамжуулан иргэдийн аюулгүй байдалд анхааран ажиллаж байгаа. Тухайн жагсаал, цуглаанд Монгол оюутан оролцсон, Монгол хүн бэртэж, гэмтсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хоёр удаа сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажилласан.
10
1
18
1,139
Tengis retweeted
Монголын эмнэлгүүд 2 талруугаа туйлшраад хөгжлөө дөө. Улсын даатгал авдагууд нь ачаалалаа дийлэхгүй,үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ гэдэг зүйлээ мартсан, зөвхөн даатгалын заалтанд тааруулдаг, хариу хувийн эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний тасралтгүй байдал клиник тал байхгүй
5
13
1
33
2,293
Орон сууцны залилангийн араас жил гаран явлаа. Үндсэн 3 чиг бий. 1) Улаан цайм залилан хийчихээд "Цагдаа шүүхээрээ яваарай. Яахыг чинь харна аа" гэж басамжилдаг байв. Одоо ингэж хэлдэг хүн байхгүй болсон. Цагдаа прокурор хүн хүч хаяж, онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Оны эцэс гэхэд цэгцэндээ орох байх. 2) Тэг дундаа гацсан төслүүд бий. Эднийг цааш үргэлжлүүлж хүмүүсээ байранд оруулах ёстой. Оноос өмнө 1-2 төсөл дээр хөдөлгөөн оруулахаар ажиллаж байгаа. 3) Бүртгэл хийдэггүй байсныг залилагчид овжин ашигладаг байсан. Өнөөдөр ЗГ-аас "урьдчилсан бүртгэл" хийдэг болгов. Ингэснээр цаашид олон мянган хүн залиланд өртөхөөс сэргийлсэн. Бага багаар, нэг нэгээр нь ажлаа нугалаад л явж байна да.
10
112
3
362
7,356
25 дугаар суваг ТВ-ийн "Ам нээвэл" нэвтрүүлгээр орлоо. Гараашны татвар, орон сууцны залилан, банкны зээлийн шимтгэл гээд хөөцөлдөж байгаа асуудлаа ярилаа. Өнөө орой 21 цагаас үзээрэй.
6
52
1
202
3,604
Бакалаврын боловсролыг хүний үндсэн боловсрол гэж үздэг. Магистр ихэвчлэн 12 сарын хугацаанд тодорхой нэг чиглэлээр мэргэшүүлэхэд чиглэдэг тул хүний боловсролын суурь, мэргэжлийн замналд онцын өөрчлөлт авчрахгүй болов уу. Харин PhD бол өөр шүү.
4
12
30
2,559
📲 Нийгмийн даатгалын үйлчилгээг @EMongoliamn платформоос 2026 оны эхний 8 сарын байдлаар 4.0 сая илүү удаа цахимаар авчээ. 📲 Дугаарлахгүй, түгжрэхгүй, уур уцааргүй, шилэн, авилгагүй, ил тод, түргэн шуурхай, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан, 24/7 үйлчилгээ. 📲 Нийгмийн даатгалын үйлчилгээг цаашид улам цахим, улам түргэн шуурхай, ил тод болгоно. #цахимнийгмийндаатгал
7
3
234
УИХ шинэ сайтын “Хуулийн хувийн хэрэг” хэсэг бас онцолмоо гоё бна. Төсөл, үзэл баримтлал, танилцуулга, холбогдох саналууд, байнгын хорооны санал, УИХ чуулганы хуралдааны хэлэлцүүлэг г.м төсөл өргөн барихаас батдагдах хүртлэх бичиг баримтыг багтаажээ ашгүй. parliament.mn/law-archives
1
15
11
756
Том тек компаниуд алгоритмаа жаахан ёс зүйтэй болгоход л нийгмийн олон асуудал нааштай болж ирнэ дээ.
3
1
10
976
📲 Зарим төрлийн өндөр насны тэтгэврийг их өгөгдөлд тулгуурлан, иргэдээс ямар ч цаасан баримт шаардахгүйгээр цахимаар тогтоох ажлыг удахгүй эхлүүлнэ. 📲 Нийгмийн даатгалын сангаас олгодог бүх төрлийн тэтгэмжийг цаасан баримт шаардахгүйгээр олгож хэвшсэн.
8
12
519
Дарханы зам ажил явахгүй ингэж хаагаад хэдэн сар боллоо. Ажлаа хийхгүй бол зүгээр байсан замаа нээгээчээ. Зам хаах донтой юм шиг л байх юм
2
14
19
1,052
Монголын Бизнесууд ээ! Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүст хандив өгөхийн оронд өөрсдийн үйлчилгээг тэдэнд нээлттэй бас саадгүй болго.
3
8
202
Тайланддаа бол тэр лам олон нийтээс 3 сая доллар хандив нэрээр авч хувьдаа зарцуулсан нь асуудал болж байгаа.
1
2
319
Өчигдөр ОТ төслийн хувьд түүхэн өдөр болов. Хэдэн сар тасралтгүй хэлэлцсэн хэлэлцээрүүдээ эцэслэж Оюутолгой төслийн зардлыг 30 орчим их наяд төгрөгөөр бууруулах хэлцлүүдийг бүрэн дуусгав. Ногдол ашгаа 2027 оноос авч, манай талд ногдох мөнгөн урсгалаа нэмэгдүүлэхээр тохиролцов. Энэ бол Монгол улс хөрөнгө оруулагч нартайгаа үүссэн асуудлаа ширээний ард сууж ажил хэрэгчээр шийдэж, шударгаар өөрийн улс орны эрх ашгаа хамгаалж чаддаг болсон бас нэгэн жишээ болж байгаад сэтгэл өндөр байна. Хэлцлүүдийг үр дүнтэй болгохын төлөө хамтдаа олон сар хичээн зүтгэсэн залуустаа баярлалаа. Улс төрийн манлайлал үзүүлсэн МУ-н Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, сайн түншийн итгэл гаргасан Рио Тинто группын гүйцэтгэх захирал Саймон Тротт нарт баяр хүргэе! Тус төслийн үр өгөөжийг улам бүр сайжруулахын төлөө цаашид ч илүү хичээн ажиллах болно. Бидний Монгол Улс Үүрд Мандан Бадраг! 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 @NyamUchral @RioTinto @RTMongolia
13
74
4
223
9,031
Самсунг илүү л юм билээ 😂
Apple-н CEO ажлаа өгснөө Samsung гар утас рекламдчих юм уу? 😳 Mercedes Benz-н CEO тэтгэвэрт гарангуутаа BMW унадаг шиг 😆
1
183
Жолооч ч бай, зорчигч бай ингэж халдаж болохгүй.
Яа ий... Энэ бро чинь харин жинхэнэ авлига өгч сурсан, танил талаараа саагиж сурсан нөхөр бололтой шүү. Засаг дарга, цагдаагийн дарга нарыг жижигрүүлдэг байх нь хоё.
107
Европт амьдардаг монгол бүсгүй хүүхдийнхээ сургуулийн багшид талархал илэрхийлээд бэлэг аваад очжээ. Багш нь авч болохгүй гээд, монгол хүний сэтгэлээрээ ав гэж шахаад өгч. Гэтэл багшид өгч буй бэлэг 8 еврогоос илүү үнэтэй байж болохгүй гээд энэ бэлэг 8 евро дотор байгаагаа баталгаажуулж ир гээд сургуулийн захиргаа нь явуулжээ. Баталгаажуулаад очсон чинь энэ асуудлыг хотын захиргааны хурлаар оруулаад уг бэлгийг багшид өгөх нь зохимжгүй гэдэг шийдвэр гаргаад буцаажээ кккк. Иргэний нээлттэй нийгэм гэж энэ бөлгөө... Манай эцэг эхчүүд, багш, сургуулийн захиргаа үүнийг анхаарах ёстой. Энэ бол хүн бүрийн тэгш боломж, эрхийг баталгаажуулж буй хүмүүнлэг үйлдэл. Нэг ээж бэлэг өгнө, нэг аав бүр үнэтэй бэлэг өгнө гэсээр байгаад бэлэг өгөх боломжгүй гэр бүлүүдийг санхүү болон сэтгэлзүйн аливаа дарамтанд оруулах ёсгүй ажээ.
5
55
2
109
6,009
Tengis retweeted
Бичгээр аливаа агуулгыг илэрхийлэхдээ сайн, үг үсгийн алдаагүй, бичгийн хэлний чадвар сайн бөгөөд утга найруулгын алдаагүй сайхан бичдэг хүний бодол санаа хүртэл цэгцтэй тогтвортой байдаг санагддаг юм. ☕️👩🏻‍💻🙄
1
3
117
Узбекистаны төрийн өмчийн реформ Өчигдөр Узбекистаны төрийн өмчийн реформыг манлайлж ажиллаж буй Франклин Темплетоны Узбек дахь хөрөнгө оруулалт хариуцсан захиралтай уулзаж туршлага сонирхлоо. Узбекистанд төрийн өмчийн 2,000 гаруй компаниуд нийтдээ ДНБ-н 47%-г бүрдүүлдэг. Энэ дундаас арав гаруй ТӨК л орлогын ихэнхийг бүрдүүдэг. Мэдээж ихэнх ТӨК нь үр ашиггүй ажилладаг, авлига ихтэй. Манайхаас ч данхар. Тийм ч учраас Узбекистан сүүлийн хэдэн жилд зах зээлээ олон улсад нээхийн зэрэгцээ хувьчлалыг эхлүүлэхээр олон төсөл, санаачлага эхлүүлээд байна. Нэг жишээ нь 4 дахь том банкаа Унгарын OTP банкинд заржээ. Нөгөө манайд орж ирье гээд байгаа банк. Гэхдээ хүлээлтээс маш удаан байгаа. Аргагүй хаа газар төрийн өмчөөсөө салах хүсэл сонирхол төрд нь, улстөрчдөд нь, дарга нарт нь төдийлөн байхгүй л дээ. Хэцүү. Тэгвэл тэдний хамгийн том ололт нь энэ жил болсон. Төрийн өмчийн 13 компаниа нэгтгэн компани тус бүрийн 20-40%-г нэг хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж түүнийг нь Франклин Темплетон удирдаад Лондон болон Ташкентын бирж дээр давхар IPO хийгээд 690 сая доллар босгочихлоо. Энэ гэхдээ зөвхөн мөнгө босгох тухай биш. Тэд жинхэнэ реформыг хийж буй, тухайлбал: 1. ТӨК-н ТУЗ нийт 7 гишүүнтэй үүний 4 нь хараат бус, 1 нь Франклин, 2 нь төр засгийн хамаарал бүхий хүмүүс байхаар шинэчлэж байгаа аж. Хараат бус гишүүдийн 80% олон улсын экспертүүд байна гэнэ. 2. Менежментийн багийг шинээр бүрдүүлнэ. Франклин үүн дээр шийдвэр гаргана. Тухайн ТӨК-н салбарын сайд нар нь их л дургүй байгаа гэнэ. Учир нь өөрийн хүнээ тавьж чадахгүй байгаа учир. 3. Лондон болон Ташкент гээд 2 бирж дээр гарсан тул ил тод байдал, засаглалын зөв тогтолцоог бүрдүүлэхэд түлхэц болно. Гэх мэт... Энэ бүхэн тийм ч амар биш ажээ. Дунд шатандаа эсэргүүцэл их байдаг гэнэ. Гэхдээ сангаа босгосны дараа бүгд хүлээн зөвшөөрдөг болсон гэнэ. Учир нь энэ сангийн ачаар дотоодын хөрөнгийн зах зээл нь огцом хурдтай хөгжиж эхэлсэн, гадаадын маш олон хөрөнгө оруулагчдыг бодитоор татаж чадсан. Олон улсын 180 мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцсон шүү дээ. Одоо нэг том асуудалтай тулгараад байгаа нь хүний нөөц гэнэ. ТӨК бүрд ТУЗ-н нарийн бичгийн дарга, дотоод аудит, санхүү хариуцсан захирал зэрэг албан тушаалууд дээр чадварлаг мэргэжилтэн олоход их хүндрэлтэй байгаа гэнэ. Энэ 7-р сард манай ЗГ Франклин Темплетонтой яг энэ зарчмаар ажиллах дээр эхний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад байгаа билээ. Одоо 2 талаас гэрийн даалгавраа хийж байгаа байх. Энэ санаачлагыг анхнаас нь дэмжиж, дунд нь холбож ажилласныхаа хувьд бүтчихээсэй л гэж хүсэж байна. Бүтчихвэл Монголд олон талын үр өгөөжтэй. Харин хаа хаанаа бэлдэх, хийх юм их байгаа. Тийм учраас энэ жилийн Лондонгийн форумаар ТӨК реформыг гол сэдвээ болгоод гадны хөрөнгө оруулагчдыг мөн ТӨК-уудаа уриад байна. Мөн нэг өдөр нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр ТӨК-н удирдлагуудад сургалт орохоор болсон доо.
3
12
1
13
1,940
ХҮХРИЙН ХҮЧЛИЙН ҮЙЛДВЭР бариад ажиллаж байна. Гаднаас импортолдог, Монголд их хэрэгтэй хүчлийг өөрсдөө гаргадаг болжээ. Олон улсын хямралтай байдлаас болж нефть химийн үйлдвэрүүд тасалдаж, тэндээс гарах хүхрийн хүчил, хүхэр ховордож, үнэ өртөг нэмэгдэж байгаа цагт хортой хүчил тээвэрлэж явахаар хатуу хүхэр тээвэрлэж ирээд хүчил болгох нь логистикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч давуу. Онцгой чухал ийм үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлээр явуулахад хүнд байгаа юм билээ. Үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн санхүүжилтүүд иймэрхүү зүйлд чиглэх ёстой юм. Тиймээс анхаарах асуудад мөн байна. Одоо Эрдэнэтийн овоолгоос зэс үйлдвэрлэдэг компаниуд хүхрийн хүчил ашигладаг. Цаашид Оюутолгой, Цагаансуварга, Хармагтай гээд зах зээл үүснэ. Ураны төсөл бас дэргэдээ ийм үйлдвэр барих юм гэсэн. Ямар ч байсан технологи эзэшээд гартаа оруулчихсан монгол компани бий болжээ. Мэдлэг иүүхий эдийг баялаг болгодог. Мэдэхгүй бол монголчууд нутагтаа эзэн байж чадахгүй. Өөр хэн нэгэн хийнэ, түүхий эдийг баялаг болгоно, эзэн болно. Тиймээс л өөрсдөө мэдэх хэрэгтэй, чадах хэрэгтэй. Амжилт хүсье! #МонголИнженерүүдЧадна Жаргалсайханы Золжаргал
3
49
4
147
6,749