Mr. Citizen (@NinjbatL) header
Mr. Citizen (@NinjbatL) profile picture

Legal Window of Mongolia https://xitter.cf/t.co/edCckoPpAD

Ulaanbaatar
Joined April 2011
Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)
Хуулийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Өмгөөлөгч хэмээх сайхан ажил хийж байна. Хуулийн гоё гоё гаргалгаа гаргах сонирхолтой байдаг. – at Mongolia
33
153
7
360
Бас нэгэн бичлэг‼️Нэг УИХ-ын гишүүн ковид туссан нууц амрагаа блок хийжээ🤣🤣
178
84
194
165
Ямар ч байсан эрчим хүчний салбарт олон жил үзэгдээгүй салхи орж, шинэчлэл, хандлагын өөрчлөлт эрчтэй явж байна. Энэ зарим хүнд, зарим бүлэглэлд таалагдахгүй байж болно, бүхий л талаар цорволзох байх. Юутай ч салбарын мэргэжилтнүүд дээр дооргүй тойрон хүрээлж, дэмжиж байгаа нь хамгийн сайхан мэдрэмж, итгэл бөлгөө. Бид хамтдаа өөрчилнө өө. Үр дүн гарна, гарч байгаа.
21
64
4
156
5,256
Хүүхэд байхад яг сулир харж байхад нь цочоосноос болж сулир болчихсон гээд аймар олон сулир нүдтэй хүмүүс байсан. Тэд алга болцон,тэ? Хаашаа!?
2
1,166
Энд ямар элэнцгийнх нь хулгай байхав вэ дээ... улс төрийг ингэж хийхгүй ээ :). 10 аймгийн Солонгосын хөнгөлөлттэй зээл аль 2018 онд зурсан гэрээ. Гүйцэтгэгч солонгос компани нь дампуурснаар ажил нь 47% гүйцэтгэлтэй каркас болон гацаж, 2024-2025 онд нэмж ямар ч ажил явагдаагүй. 2025 онд Солонгосын шүүх дампуурлыг нь зарласан, араас нь ЭХЯ гэрээгээ цуцалсан. Төсөлд нийт зээлийн 42%-ийг ашигласан байгаа. Тэр хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн ашиглах гэдэг нь эцэс нь харагдахгүй шүүхийн маргаан руу татагдан орж ярвигтай процесс болно, хугацаа алдах, алдагдал ихсэх учир ЗГ-аас төсвийн хөрөнгөөр хурдан дуусгаж 2028-29 оны өвлөөс өмнө ашиглалтад өгөх шийдвэр гаргасан. Эс бөгөөс 2030 онд ч бахь байдгаараа байж байхыг үгүйсгэхгүй. Аймгуудад дулааны станц хурдан хэрэгтэй байна, хангалттай хугацаа алдсан. Ердөө л ийм, энгийн.
М.Энхцэцэг: Дахиад ХҮН намын хулгай чинь явагдах гээд байгаа юм биш үү. 10 аймгийн ДЦС-ыг БНСУ-ын 0.18 хувийн маш бага хүүтэй зээлээр нь дуусгахгүй яагаад Оюутолгойн ногдол ашгаар дуусгах гээд байгаа юм бэ⁉️ Б.Найдалаа: Та УИХ-ын танхимд хулгайч гэж ярихгүй шүү. 10 аймгийн ДЦС-ын төсөл 2018 онд эхэлж 2026 онд дууссан байх ёстой ч гүйцэтгэл нь 47 хувьтай байна. Бид хүү багатай зээл ашиглана гээд дахиад 10 жил болох юм уу. ҮГҮЙ‼️ @EnkhtsetsegPhD @dorjkhand_t
18
26
8
30
5,247
Хариад Уянга бас менежментгүймаа. Түүнд маш их ноцтой, ноцгүй мэдээллүүд иргэдээс ирж байгаа. Нэгэнтээ хүрээний бузрыг ухах гэж байгаа бол ядарч байна, зовж байна гэж хувийн зовлон тоочоод байлгүй банкныхаа дансыг тавиад шудрага ёсоор цангасан ард түмнээсээ мөнгө цаас босгоод, дата анализ хийж чаддаг цомхон баг бүрдүүлээд ажиллах хэрэгтэй. Орж ирсэн хандив мөнгийгөө ч нээлттэй, ил тод тайлагнаад явах ёстой. Хэн нэгэн улс төрийн сонирхолтой эрх мэдэлтнүүдээс хараат бусаар самрах хэрэгтэй. Жишээ нь, яг ингээд явбал би болон миний найзууд хандив өргөнө гэж байна. Шаардлагтай бол тэр төрийн бус байгууллагаа ч байгуулал л даа. Гишүүнээр нь ороё л доо. Намын харьяалалгүй сайн хуульчдыг хөлслөж аваад яв. Ганцаараа ингээд чичрээд дайраад байвал тун удахгүй наад Facebook-ыг чинь хакердаад л suspended болгоно. Дээр нь харьцангуй цэвэр мэдээллийн хэрэгслүүдтэй хамтрахаас өөр аргагүй байдалд орно. Олон сувгаар олсон мэдээллээ цацахгүй бол болдоггүй юмаа. Наад сэтгүүлчид, сайтуудыг чинь оролдоод эхлэхээр ард байгаа, байсан мөнгөтэй улстөрчид зүгээр л няц гишгэнэ. Smart байл даа, гээд нэг мэдэмхийрчихье. 📷
14
55
3
133
6,770
Mr. Citizen retweeted
2025.11-р сард EBRD Макс Группийн 2 охин компани болох Макс Импекс ХХК, Хан Алтай Ресурс ХХК болон тэдэнтэй холбоотой 22 компанийг авлига өгөх оролдлого хийсэн гэх шалтгаанаар өөрийн санхүүжилттэй аливаа төсөл, санхүүжилтэд оролцох эрхийг нь хассан гэнэ
5
31
3
39
9,703
Үүдний өлгүүрт Өөр бүсгүйн цув. Made in China. #хайку
1
212
Mr. Citizen retweeted
Энэ гэрээнүүд шууд Х.Мандахбаяр, Д.Амарбаясгалан хоёртой холбоотой байна. Мандахбаяр энэ хэдэн компаниар төсвийн мөнгө угааж гаргасан юм бишүү? @AmaraaDshzvg ?
1
15
2
15
3,389
Х.Нямбаатар:- Би та нарт ирэх долоо хоногт хэзээ Монголд очихоо маш тодорхой хэлнээ. Санаа зоволтгүй. Долоо хоногийн дараа... Х.Нямбаатар:- Би ер нь Монголд 2028 оны УИХ-ын сонгуулийн дараа очноо. Санаа зоволтгүй ээ.
1
9
651
Х.Нямбаатар Канадаас шившигтэйгээр баригдаж биш харин өөрөө нисэж ирээд хууль хяналтын байгууллагуудтай, өөр бас бус хэнүүдтэй ч байдаг юм шууд тулах хэрэгтэй. Уг нь зоригтой, цоглог залуу шиг байсан. Одоо л зүрх нь бандаашиндаа орчихоогүй бол. Угаасаа ирээд 461 ангид хэд хоног хоригдоно л биз. Тэгээд хийсэн хэрэг үгүй бол тэгэсхийгээд асуудал шийдвэрлэгдэнэ. Монголын олон улстөрчид ороод, гараад ирсэн газар. Зарим нь ял шийтгүүлсэн, зарим нь шалгуулаад дууссан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, АН-ын С.Баярцогт, М.Энхсайхан, МАН-ын Н.Номтойбаяр нтр гээд олон хүмүүс нэрлэж болно. Тэд шалгуулаад, зарим нь ялаа эдлээд гарч ирээд буцаад УИХ-ын гишүүн, сайд дарга, Үндсэн хуулийн цэцэд хүртэл ороод явж байна. Улстөрч хүн зоригтой байвал ер нь зовхи нь өөдөө байдаг даа. Тэр жил би МАХН-ын З.Баянсэлэнгэ эгчийг хараад шүтэж билээ. Би өмнө нь энэ тухай бичиж байсан. Монгол эх орондоо ял шийтгүүлээд ч болов амьдрана гэдэг их хувь зохиол, тавилан гэж эдгээр хүмүүс үзсэн байх гэж би боддог. Х.Нямбаатар ирэхгүй бол "Ч.Сайханбилэг2" төсөл болж хувирна. Насаараа зугтаж, орогнол ирсэн өрөвдэлтэй хувь заяа түүнийг хүлээх болно. Мэдээж хэрэг ойрын хэдэн жил түүний найзууд засгийн эрхэнд гараад ирвэл тэрээр хүрээд ирнэ гэж бодож байгаа байх л даа. Гэтэл түүний нөхөд засагт олонхи болж ялж чадахгүй, түүний уялцсан “морь” Ерөнхийлөгч болж чадахгүй бол хэрхэх вэ? 😏
5
15
1
31
4,307
Хариад Уянгыг шүүхэд өгч, элдэвээр оролдсон нь Х.Нямбаатарын буруу. Х.Нямбаатар удаан хугацаанд төрийн өндөр албан тушаалуудад ээлжилж суусаар эрх мэдэлдээ дулдуйдаж "хэнийг ч няц гишгэж чадна" гэж эрдсэн үү, өрх толгойлсон эмэгтэйг будаа болгоно гэж тооцсон уу, бүү мэд, ямартай ч улстөрчийн хувьд мэдрэмжгүй, тэнэгдүү алхам хийсэн харагдаж байна. Хариад ч бас Гэгээн Мариа биш л дээ. Гэхдээ Хариад боловсролтой, хэлтэй, устай, шартай, дээр нь тэнэг биш бүсгүй. Мэдлэг боловсролтой хүн хүсвэл хэнд ч, хэзээд ч аюултай байж болдог. Энэ бүх бужигнааныг гадна талаас нь харахад сонирхолтой зүйлс ажиглагдана. Тухайлбал, шантаажны гэх "газар цуглуулагч" сэтгүүлчдийг илчилж соошлоор гөвж байхад өнөө оройны мэдээллийн ямар ч сувгаар энэ мэдээлэл цацагдахгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, үүгээрээ сэтгүүлчид "эв нэгдэлтэй" байгаа гэдгээ илэрхийлж байгаам даг уудаа. Идээ, бээрээ гадагшлуулах дургүй гарууд болтоймаа. 😅 Гэсэн ч иргэд лайк, шэйрээр давалгаалсаар байна. За тэгээд монголчууд бид угаасаа нэгнийхээ араас "хутга шаах" хоббитой ард түмэн юм болохоор яг одоо Хариад Уянгын Messenger чатанд олон хүмүүсээс Нямбаатар болон түүний нөхдийн талаар ноцтой баримт мэдээлэл тасралтгүй ирж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хариад ирсэн мэдээллүүдийг системчилж эмхлээд АТГ-ын үүдэнд өдөр бүр нэг бөмбөг тэслээд байхад л 2 сар элбэг зогсохоор байгаа даа. 😏
3
70
4
152
4,367
Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт эхлэжээ. МАН-аас нэр дэвшихээр горилж байгаа иргэн Гомбожавын Занданшатар “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллагын нээлт гэх нэрээр сурталчилгаагаа албан бусаар нээлээ. Юуны түрүүнд органик цуглаан биш байгаа нь илт харагдлаа. Янзан бүрийн хүмүүс авчираад суулгачихсан. Бэлдсэн асуултуудтай. 😅 Хоёрдугаарт, Г.Занданшатар унаган МАН-аа хэд хэд гөвшөөд авч байна билээ. Намынхандаа өс санаж явдаг юм болов уу даа. Эцэст нь, хөдөлгөөнөө оросын “Нэгдсэн Орос” намаас хуулбарласан байдлаар “Нэг монгол” гэж нэрлэсэн нь оновчтой санагдсангүй. Нэг монгол гэхээр нэг л монгол хүн харагдаж байна. Нэгмөсөн хуулаад “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн гэсэн бол Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа хүнд арай дөхүү юм даа. 😉
3
2
1
8
1,379
Эрчим хүчний экспортыг Япон улс уруу хийхдээ цахилгаан дамжуулах шугам барихгүй‼️ Үндсэн 2 хэлбэрээр хийнэ. 1️⃣ Монголд ногоон устөрөгч үйлдвэрлэж, амониа хэлбэрээр тээвэрлэнэ. Японы хувийн хөрөнгө оруулагч нар маш идэвхитэй сонирхлоо илэрхийлж байгаа. Ногоон устөрөгч нь “future energy" гэгддэг. 2️⃣ Ногоон Дата төв барьж эрчим хүчээр хангах замаар экспорт дата, токен хэлбэрээр шилэн кабелаар хийгдэх болно. Эхний төсөл 6.0 тэрбум $, хиймэл оюун ухааны дата төвийн төслийг ойрын ирээдүйд эхлүүлэхээр ярилцаж байна. #ЭрчимХүчнийРеформ
Т.Доржханд: Монгол Улс эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрээр Япон Улсыг хангах нь бодит үр дүн болно. Бид асар их эрчим хүчний НӨӨЦТЭЙ @dorjkhand_t @Naidalaa
51
45
17
73
14,932
Төв азийн зах зээлд гарсан монгол компаниуд цөөнгүй болж буй. Тэгвэл эдгээрийн түүчээ нь тэртээ 2019 онд Казакстанд оффисоо нээн ажиллаж буй Eurasian Mining Contractor компанийн залуучууд болж таарав. Оюу Толгойн гүний уурхайн 3 болон 4-р амуудыг (Shaft 3, Shaft 4) хийж гүйцэтгэсэн энэ монгол залуус тэр үедээ Өмнөд Африк, Англи, Америк, Австрали, Шинэ Зеланд, Хятад, Индонези, Солонгос, Канад, Орос зэрэг бараг 200 экспатуудыг нэг дор шууд удирдлагаар хангаж ажиллаж байжээ. Уул уурхайн гигант Bechtel-тэй хамтарч байсан энэ монгол залуусын баг энэ ноу хау, мэдлэг, туршлага дээрээ үндэслэн Төв Азийн зах зээл рүү хэдийнэ гараад Казакстан, Узбекстанд хэд хэдэн инженеринг, уул уурхай, дэд бүтцийн төсөл дээр ажиллаад байна. Тэр бүү хэл АНУ, Канадад төвтэй далд уурхайгаар дагнасан инженеринг, уурхай хөгжүүлэлт, уул уурхайн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээний Cementation групптэй хамтарсан компани байгуулан түншилж алдарт Vale компанийн Канадад байгаа уурхайн инженеринг, төлөвлөлт, дизайн, дэд бүтцийн ажлыг хийгээд сууж байх юм. Цаашлаад Европ, Латин Америкийн зах зээлд хүчээ үзэхээр бэлтгэл судалгааны ажлаа ид хийгээд асар завгүй ажиллаж байна. Чив чимээгүй мөртлөө ийм бахархам монгол компани, монгол залуусын хамт олон тив алгасан амжилттай ажиллаж байгааг харж мэдэх сайхан байна аа. Олон улсын зах зээл дээр ажиллах сайн мундаг залуус хэрэгтэй байна гэж байсан. Доорх сайтаар нь орж холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. emcmongolia.mn/
9
75
5
176
10,001
Эрчим хүчний экспортын төслөөс оргил ачааллаа нөхөх нь хамгийн зөв шийдэл‼️ Учир нь: 1️⃣ Монголын эрчим хүчний зах зээл дэндүү бага. 2️⃣ Хэрэглээ тогтвортой биш. Жилийн 2 сар нь оргил ачаалал (1950МВт), зуны саруудад хэрэглээ 2-3 дахин унадаг. 3️⃣ Үнэ нь өртгөөсөө бага. Эдгээр шалтгаанаас болоод Монголын дотоод төслүүд үр ашиг бага тул эрчим хүчний том тоглогчид орж ирдэггүй, төсөл нь “bankable” биш. Ихэнх Монголчууд дутагдалтай байхад эрчим хүчний экспорт ярих боломжгүй гэдэг. Гэтэл манай бодит байдал эсрэгээрээ, экспортын том зах зээл дээр гол тоглогчид орж ирнэ. Тэр эх үүсвэрээс дотоод дутагдлаа нөхөх нь эдийн засгийн үр ашигтай байдаг. Иймд ЗГ-аас эрчим хүчний экспортыг тэргүүлэх бодлогоо болгож байна. #ЭрчимХүчнийРеформ
Зөв буруу хийснээ хүн хариуцдаг байх ёстой. Ялангуяа улстөрч хүн. Бид бүгдэд хийсэн буян, нүгэл аль аль нь бий. Шивээ-Овоо дээр 6000 мВт-ын аварга станц барих асуудал 2006 оноос эхэлсэн. ТЭЗҮ нь 2009 онд хийгдсэн. Тэнд нь манай эрчим хүчний салбарын гол гол (Ёндонгомбо, Ганжуур, Сүхбаатар, Бассайхан гм) эксперт оролцсон. Гол санаа нь 1 кВт-аас 1 центийн ашиг Монголын талд оногдох ёстой, хэрэгцээт цахилгаанаа Монгол Улс авах эрхтэй гэсэн байдлар ТЭЗҮ гарсан. Түүнд хоёр тал гарын үсэг зурсан. Тэр гэрээ нь одоо ч бий. Ийм байхад шал хөндлөн юм яриад байх юм, @elbegdorj.
4
25
1
41
3,722
“Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал", "Монголд цахилгаан тасрах" асуудал нь газар тэнгэр шиг ялгаатай ойлголт‼️ Манай цах.станцуудын насжилт 40-50 жил, хуучин, элэгдсэн, бүтэн хүчин чадлаар ажиладаг тул эвдрэл байнга гарч, цахилгаан тасардаг. Сүүлийн 35 жил төсвийн хөрөнгөөр халамж тарааж, 330 суманд цемент зуурснаас бус дэд бүтэц, эрчим хүчний шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийгээгүй нь бодит үнэн. Үр дүнд нь цахилгаан шугам, сүлжээ унадаг, цахилгаан тасардаг. Үүнийг өөрчлөх гэж ХҮН нам эрчим хүчний реформыг гардаж хэрэгжүүлж байна. Чадахгүй бол зайгаа тавьж өгөхөд бэлэн. Гэхдээ худал ЭХ ОРОНЧИД , цахилгаан станц барих аливаа төслийг ГАЦААГЧДЫН хүсэлтээр эхлүүлсэн ажлаа зогсоож, улстөрөөс явж тэднийг баярлуулахгүй, ард нь гарна‼️ #ЭрчимХүчнийРеформ
8
34
9
51
11,210
... Аукцион ба тендер рүүгээ эргэн орьё. Аукцион ил тод нээлттэй учир маргаангүй шийдэгддэг, үнэ тариф нь ч бага болно. Тавантолгойн станц аль тэртээ 2012 он, Оюу толгой ашиглалтад орохоос өмнө яригдаж эхлээд гацсан шалтгаан нь тендерийн хэрүүл маргаан, шүүхдэлт, улс төржилт, бас л нэг гацаагчдын хорлолын үр дүн биз. Тавантолгойн станцын түүх бол олон ангит кино, үлгэр домог шиг урт эмгэнэлтэй түүх бий. Мэдсээр байж энэ түүхийг давтаж гацаагчдын амаар ахин орохгүй. Харин Аукцион бол өөр, хурдан бөгөөд ил тод, шударга шийдэж чадна, гацаах боломжгүй. Аукцион болсон л бол ажил нь маргаашнаас нь эхлэнэ. Онцлон хэлэхэд, ингэлээ гээд Тавантолгойг зогсоогоод байгаа явдал биш, эрэмбэ дараалал, үр дүнгийн л асуудал, бодлогын зүйл. За тэгээд эцэст нь, Монгол Улс Оюу толгой болон бусад томоохон төслүүдийг дотоодын эрчим хүчээр хангах нь зөв үү, буруу юу? Эсвэл энэ чигээрээ 100% өмнөд хөршөөс худалдан авсаар бай гээд байгаа юм уу? Салбарын инженерүүд, сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүд хэнийг ч ирсэн ярилцаж, тайлбарлахад бэлэн сууж л байгаа шүү. Уулзахгүй хэрнээ мушгиад байгаа нөхөд амин хувийн сонирхол, улс төрийн жижиг амбицаа дараад улс орноо бодмоор байна. Монгол Улс эрчим хүчээр хараат бус болох ёстой! Үүний төлөө бүхий л арга хэмжээг цаг алдахгүй, үе шаттай хэрэгжүүлнэ! Эцэг өвгөд, эх дэлхийгээс заяасан сэргээгдэх, нүүрс болон бусад эрчим хүчний нөөцөө арчаагүй царайлж алдалгүй ашиглах, эрчим хүч болгон хөгжлийнхөө суурь болгох нь эргэлзээгүй хийх бодлого. Гацаагчдад гацаах шалтаг, үгүйсгэх үг мундахгүй биз, гэхдээ одоо болсон. Монгол Улс гацаагчдын тоглоом байх ёсгүй. Эрчим хүчний станцууд, нар, салхи, усан, усан цэнэгт, нүүрсний эх үүсгүүр барих төслүүдээ тууштай явуулна, Монгол Улс эрчим хүчний хараат бус болно оо
4
15
25
888
За нэг юм бичихээс... Дуугай байх тусам зарим нэг хүн бүр галзуураад, улайраад явж байгаа бололтой. Монгол Улс өнөөдөр 14 чиглэлээр эрчим хүч импортолдог. Оросоос 6, Хятадаас 8 цэгээр. Хилийн боомт болгоноо, эдийн засгийн өсөлт, жижиг том төсөл, бизнес хэрэглээ нэмэгдэж буй тэр хэсэг болгоноо л өөрсдөө чадахгүй гаднаас эрчим хүчээ гуйж, өндөр үнэ төлж тэжээж байна гэсэн үг. Бид цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 22%-ийг гаднаас хангаж бна. Энэ зүгээр гэж үү? Оюу толгой 2013 оноос хойш жилд 140 сая орчим доллараар 2 тэрбум кВц эрчим хүч импортолсоор ирсэн. Манайд хангах эх үүсвэр байхгүй, Тавантолгойн станц барина, бариулна, барихгүй гэж бараг 20 жил хэрүүл хэл ам хийсээр таг гацаж зогссон. Улсаараа 22%, Оюу толгой 100% гаднаас хараат байгааг аль болох хурдан эх үүсгүүр барьж дотоодоосоо хангах, алдаж буй орлогыг дотооддоо авах, эрчим хүчээр хараат бус болох нь Монгол Улсын хөгжлийн болон эрчим хүчний эн тэргүүний эргэлзээгүй бодлого. ОТ бол зөвхөн эхлэл, ар араас нь явах томоохон төслүүд хүлээж буй. Энэ бодлогын хүрээнд зургаан багц сэргээгдэхийн аукцион зохион байгуулж байгаа. Анхны таван аймгийн, Баруун бүс, Зүүн бүс, Говийн бүсийн 2 багц, 8 аймгийн 21 сумдын багц гээд. Мөн үүнтэй хамт ДЦС-3, ДЦС-4, ДЦС-5, ДЦС-6 эх үүсгүүрүүдийг шинээр барих болон өргөтгөх, шинэчлэх ажлыг зэрэг зэрэг шамдуулан явуулж байгаа. Сэргээгдэхийн шинэ төслүүд болон уламжлалт дулааны станцуудаа аль оновчтой хувилбараар нь шуурхай явуулна, явуулж байна. Эдгээрийн нэг нь Оюу толгойн хэрэглээг дотоодоос хангах аукцион. Энэ жил 7 сард ашиглалтад өгсөн Зэс-Оюу хуваарилах байгууламж ашиглалтад орсноор дотоодын системээс ОТ-г хангах техникийн суурь нөхцөл сая л дөнгөж бүрдэж байгаа юм. Одоо бид энэ боломжоо цаг алдахгүй ашиглах ёстой. Иймд, Оюу толгойн жилийн 1.3 тэрбум кВц хэрэглээг 99.5% найдваржилттай эрчим хүчээр яаж хангах техникийн нөхцлөө хувийн хэвшил, оролцогч хөрөнгө оруулагчдыг өөрсдөө гаргаад ир, тэрэн дээр нь үнэ хаялцуулж нээлттэй шийдье гэсэн үг. Тодорхой чадал заах шаардлагагүй, болохгүй нь энэ юм. Үнэндээ, энэ жирийн биш 99.5% найдваржилттай эрчим хүчээр хангах нь техникийн хувьд ч, өртөг зардлын хувьд ч өндөр байхаар ажил. Энэ төслийн техник, горимын тооцооллыг журам дүрмийн дагуу мэргэжилтнүүд (ДҮТ) хийж хаана холбож ямар чадал нийлүүлэх, аукционыг хаана яаж зарлах тооцоо судалгааг хийсэн гэсэн үг. Мөн Аукционы талаар хуультай, бас журамтай, өмнө нь 5 аймгийн аукцион амжилттай явуулсан туршлагатай ажлын хэсэг энэ аукционыг зохион байгуулж байгаа хариуцлагатай ажил юм шүү. Эдгээр аукционууд болон ДЦС-уудыг барьж байгуулах байршил, хэмжээ, хэлбэр гээд эрчим хүчний бодлого, дараалал бас эрхбиш байна. Зүгээр нэг зүүдлээд хийдэг зүйл биш! Нэг юм онцолж хэлье. ТЕНДЕР ба АУКЦИОН хоёр тэмээ ямаа хоёр шиг ялгаатай. Манай @EnkhtsetsegPhD гишүүн өөрийнхөө сайн мэддэг ТЕНДЕРтэй хутгаж ойлгоод, гадуур тэрийгээ цуурч олны толгой эргүүлчих гээд байгаа бололтой. Аукцион бичиг баримтад тулгуурласан ба тулгуурлаагүй гэж хоёр янз байна. Манай аукционууд бүгд бичиг баримтад тулгуурлаагүй нь бөгөөд ТЭЗҮ шаарддаггүй, бичиг баримтаар өөлж унагаж хасдаггүй юм. Үүнийг ойлгохгүй учир өнөө сурсан дадсан, гаршсан тендертэйгээ хольж хутгаад мунгинаж мушгиад байгаа бололтой. Бас улс төрийн тусгай даалгавар, хувийн сонирхол ч байгаа бизя, ямар ч байсан ярьж мушгиж буй болгонд нь тов тодорхой хариулт, тоо судалгаа, бодлогын үндэслэл бий. ...үргэлжлэл дор
14
43
5
78
7,004