Tsogoo (@Gegeenzun) header
Tsogoo (@Gegeenzun) profile picture
Joined March 2014
Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)Photo by Tsogoo (@Gegeenzun)
Төрийн бодлого хүний амьдралд үйлчлэх ёстой болохоос, хүний амьдрал төрийн бодлогын золиос болох ёсгүй. Үүний төлөө явах ёстой.
1
12
20
353
Иргэний нийгэм хүчтэй байж, ардчилал батжин бэхжинэ‼️ ‼️ Шүгэл үлээгчээс 500 сая ₮ нэхэж дарамталдаг биш, илчилсэн хэргийг нь шалгаж, буруутанд хариуцлага тооцдог төртэй болъё! ‼️ Шүгэл үлээгчийн тухай хуулиа яаралтай оруулж ир! Эс тэгвээс угаас цөөн дээрээ бүр нэг ч хүнгүй болох бий вий‼️ @NyamUchral
4
164
1
315
3,569
Tsogoo retweeted
Иргэн: Яармаг хотхоноор дүүрээгүй байхад Япончууд ийм төлөвлөлт хийж өгсөн юм билээ. Манайхан үгүй бид өөрсдөө гээд хийсэн нь одоогийн яармаг 🤯
14
93
14
109
19,187
Г.Наранбаатар: Хүүхдүүддээ ямар нийгэм үлдээх гэж байгаагаа бодохоор дуугүй суугаад байж чадахгүй нь Өнөөдөр бидний тэвчээд өнгөрөөж байгаа бүхнийг маргааш тэд үүрнэ. Үүнд л нойр хулжаад шөнийн 2цагт хэдэн үг бичиж сууна. Өдөржин ажиллаад, авах юмаа танаж, хэрэгцээгээ хойшлуулсаар байхад цалин нь хүрэхгүй байгаа найз нөхөд надад их байна. Дэлгүүрт орох бүрд мөнгөний үнэ цэн буурсан нь илт мэдрэгдэнэ. Хөдөлмөрлөж байгаа хүн ядаж наад захын хэрэгцээндээ санаа зовохгүй амьдарч болдоггүй юм уу?!? Өнөөдөр Монголд: - Хөрсөн дээрээ буух боломжгүй журамыг дарга нар нь гаргана. Хэрэгжүүлэх гэж зүдэрсэн ажилтан нь иргэдийн уурыг барна. Иргэн, ажилтан хоёр ширээний 2 талаас муудалцаж байхад чирэгдэл үүсгэсэн шийдвэрийн эзэн хариуцлагаас хол үлдэнэ. Дээрээ том цавчаатай, доороо жижиг цавчаатай. Хохирлыг нь эцэстээ иргэд мөнгө, цаг, мэдрэлээрээ төлсөөр.... - Бэлэн мөнгө тараалаа гээд амьдрал сайжрахгүйг бүгд мэднэ. Үйлдвэрлэл, бараа үйлчилгээ нь нэмэгдэхгүй байхад мөнгө тараагаад байвал үнийн өсөлтөд өөрсдөө идүүлнэ. Гэхдээ ард иргэдийн хувьд "бид авахгүй бол дээгүүрээ хуваагаад идчихнэ" гэсэн айдастай. Иргэд нь ирээдүйдээ хөрөнгө оруулахыг шаардахын оронд өнөөдрийн хуваарилалтаас хоцрохгүйг хичээдэг болсон нь улсыг удирдаж байсан, байгаа үе үеийн удирдлагуудад ямар их итгэл алдсан бэ гэдэг нь мэдрэгдсээр.... - Хулгай, булхайгаа хийхдээ иргэдэд дундын нэг дайсан гаргаж өгнө. Бид үнэн, худлыг нь нягтлалгүй нийтээрээ шуугиж, тэр хүнийг цахимд дүүжилнэ. Бидний юу мэдэх, юуг мэдэхгүй өнгөрөхийг төдийгүй хэнийг хайрлаж, хэнийг үзэн ядахыг хүртэл тэд шийддэг болсон. Биднийг бусдын муу муухайг шүүж байх хооронд тэд юуг, яаж хувааж авахаа шийдчихсэн байдаг. Олны анхаарлыг өөр тийш нь эргүүлж, ар хударгаар нь хулгайгаа амжуулах энэ арга бүр нутагшиж төгөлдөржсөөр.... - Амны билгээс ашдын билэг гэж бид бүгд ярьдаг. Гэхдээ хараалыг сул үг шиг хэрэглэж заншсан. Хийморь, лундаа ярина. Хүний ажлыг хясаж, хахууль нэхнэ. Би чадахгүй бол чамайг ч чадахгүй болгоно гэнэ. Дараа нь ууланд гараад хийморио сэргээж хүнээр ном уншуулаад хийсэн үйлдлийнхээ карма-наас чөлөөлөгдөнө гэж итгэнэ. Шашнаас философийг нь хаяад мухар сүсгийг нь аваад үлдсэн гэлтэй. Хүнийг хохироосон үйлдлээ засахгүйгээр засал хийлгээд бүх юм сайхан болно гэж бодсоор..... Эцэст нь: Буруу бүхнийг тогтолцоо нь ийм гээд өөрсдийгөө зөвтгөөд байж болохгүй. Хахууль авч, хүний боломжийг булаах шийдвэрийг хүн өөрөө л гаргаж байгаа. Тэгээд тэрийг нь хараад дуугай өнгөрөх шийдвэрийг ч бас!!!! Шударга ажилласан нь хохирч, хууль тойрсон нь хожихыг харсаар байгаад бид ч сүүлдээ "Ингэж л амьдрах юм байна" гэж боддог болж. Бурууг мэдэхээ больсон биш, буруу гэдгийг нь мэдсээр байж хэвийн мэт хүлээж авдаг болсон нь л аюултай. Ер нь тэгээд бусдын хулгайг буруутгадаг шигээ даргынхаа хулгайг ч буруутгаж чаддаг байж шударга ёс тогтоно. Бид улс төрчдийн зохиолоор хөөрч, талцахын оронд уншиж, тунгааж, баримтыг нягталдаг байх хэрэгтэй байна. Ядаж л бидний төлөө дуугарсан хүмүүсээ ганцаардуулалгүй хамгаалж, өөрсдөө ч оролцдог байж илүү дээр нийгмийг бүтээнэ. Ингэж байж л ажил хийвэл цалин нь хүрдэг, хуулиа дагавал ажил нь бүтдэг, хулгай хийвэл хариуцлага хүлээдэг улсыг хамтдаа бүтээж хүүхдүүддээ үлдээж чадна. Эх орондоо сайхан амьдармаар байна. Үүнийг бидний өмнөөс хэн ч шаардахгүй.
2
19
2
33
793
Оросууд нь Дамдиннямыг бариад өгчихлөө шд. Ядаж зүдээд олдохгүй байгаа шатахууныг нь Оросууд бүүр урьд нь хэвийн өгч байснаасаа нийлүүлэлтийг нь нэмж өгч байгаа гэж байна шд үнийг нь хэвээр нь. Тэгсэн энд нь хязгаарлаж байгаад үнийг нэмээд. Энэ аймшигтай том луйвар шүү
А.Н. ЕВСИКОВ: Шатахууны үнэ огцом өсөөгүй, өөрөөр хэлбэл хоёр дахин бол нэмэгдээгүй🤣
17
38
4
62
5,938
6% хүүтэй ийм зээл авч чалдаг бол хэнчил тэрбумтан болийшдээ 😅
3
36
4
42
3,790
Трамп Америкчуудад 5000 доллар тараана гэж амлахад тэд салаавч өгч бна. Харин Монголчуудад 5000 доллар тараана гэвэл шууд өмдөө шувтлаад тонгойход бэлэн хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй бна. Ядуурал гэдэг зөвхөн мөнгөний хомсдол биш, сэтгэлгээний асуудал юм. Ядуу байхаас ч аюултай зүйл бол ядуу, боолын сэтгэлгээндээ дасах явдал. Ийм сэтгэлгээтэй хүн өнөөдрийн өчүүхэн ашиг хонжооны төлөө маргаашийн боломжоо, эрх чөлөөгөө, тэр байтугай эх орныхоо ирээдүйг ч худалдахад бэлэн болдог. Халамж, бэлэн мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авч болдог нийгэмд хариуцлагатай төр, шударга өрсөлдөөн, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвшихөд хэцүү. Улстөрчид нь иргэдээ хөгжүүлэхийн оронд хамааралтай байлгахыг, иргэд нь боломж бүтээхийн оронд төрөөс мөнгө горьдохыг илүүд үздэг гаж тогтолцоо үүсдэг. Монголын хөгжлийг удаашруулж буй томоохон шалтгаануудын нэг нь энэ. Бид ядуурлаас гарахын тулд зөвхөн орлогоо нэмэгдүүлэх биш, юуны өмнө бэлэн мөнгөөр ирээдүйгээ худалдахаас татгалздаг сэтгэлгээтэй болох ёстой.
1
15
1
47
1,129
Амеркчууд Трампын амлаад бсан иргэн бүрт 5000$-ыг чамтай нийлж улс, орноо тонохгуй гээд базаад бүхс рүү нь чихчихлээ. Харин эх орончингоо хашгирч бахирч гайхуулдаг Монголчууд олоогүй бгаа 270$ дээр бөөн алаан. Тэр эх орон ямар хамаатайм, ЭЗ сүйрсэн ч яадын, бэлэн мөнгө өг, би шинэ жилээ тэмдгэлмээр байна гэшш
3
35
1
159
4,390
6.6 тэрбумын Сэлбийн далангийн (энэ нь 20 тэрбумын өртөгтэй) тохижилт 24 онд эхлээд энэ жил нохойн баас шигиим хиигээд хүчээр дуусгах бололтой Згр энгиин нүдээр харахад одоо гэр хорооллын айл ч иимиим хиихгүдээ гмээр юм дүүрэн Згр л халтар Зураг нь нүсэр ч ямар ч үр ашиггү
1
20
1
39
1,400
Tsogoo retweeted
Генри Форд ажилчдынхаа цалинг 10 доллар байхад нь 1000 болгосон гэдэг. Тэгээд яагаад гэхэд нь хэзээ ийм бага орлоготой хүмүүс сайхан амьдралд хүрч миний машинууд зарагдах вэ гэх утгатай үг хэлсэн гэдэг. Энэ нь дотоодын худалдан авах чадварыг дэмжих замаар эдийн засгийг тэлэх бодлогын сонгодог жишээ. Уг нь Оюу толгойн ногдол ашиг бол зарим нэг нөхдийн яриад байгаа шиг архи дарс, жижиг сажиг зүйл болоод алга болох мөнгө биш шүү. ДНБ өсөж, экспорт ихэссэн ч иргэдийн гар дээр мөнгөний эргэлт байхгүй болж байгаа энэ үед тэтгэвэр, цалин хөлс нэмэхтэй хослоод эдийн засагт эргэлт үүсч эрүүл зөв замд орох нэг алхам. Төсвийн тэлэлт, өндөр хурдтай өсөлт, ажилгүйдэл гэх мэт олон олон хүчин зүйлээс болоод хүнээр бол хэт илүү жиндээ дарагдсан ч хамаг эд эрхтэндээ цусан хангамж очихгүй тасалдаад байгааг илтгэж байгаа. Мөнгөний урсгалыг нэмсэнээр эргээд дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, тэдгээр нь ажлын байр хадгалах, цалингаа нэмэх боломжийг олгоно. Фордын хэлсэнчлэн, иргэд нь өөрсдөө худалдан авах чадваргүй бол хэчнээн том мега төсөл хэрэгжүүлээд дотоодын зах зээл тэлэхгүй. Иргэдэд баялгийн хуваарилалтыг бодитоор мэдрүүлэх нь тэднийг зээлийн дарамтаас гаргах, хуримтлал үүсгэх суурь болж чадна ...
7
24
51
4,454
15-тай хүүг ядуугаар нь дээрлэхэж, садардасан Педо гахай авгайг тэр ямар хамаатайм, одоо бол үр хүүхдийг нь гаргачихсан, сайхан айл гэснээ 18-тай охиныг садарласан ллрын бичлэгээс пүү паа, хар нялхаараа янхан гэшш. Бид ийм л ард түмэн. Ийм л өөдгүй үндэстэн учраас хүртэх ёстойгоо хүртэж бгаа арчаагүйчүүд дөө
6
66
1
309
11,455
Tsogoo retweeted
Учралын найзууд Пүрэв Ихбаяр Төмөө гээд удирдах албан тушаалд очицгоолоо. Даанч бүгд амьтны элэг доог болоод нусаа хацартаа нааж бна даа. Найзуудыг нь харчихад л Учрал ямар түвшний сега-чин гэдэг нь тодорхой бгаа биз? 💩
9
85
2
219
5,311
Төмөртөмөө барилгын бизнестэй. Чингэлтэйн дахин төлөвлөлт дээр барилга бариулж хувааж идэх зорилготой аваачиж бга. Бүхий Монголын хөгжлийн боломжийг энүүхэн 4 уулын дунд барилга чигжихээс өөр юм чадахгүй хулгайчууд хувааж идсэн. Мандуул өөрөө ч үүнд ашиглагдсан, зүтгэсэн.
8
96
3
173
7,974
Татвар нэмэх бүрд яг энийг постолдог бла би,компаниуд татварыг үнэндээ шингээж иргэд эцсийн төлөгч болдог,цугласан татварыг улстөрчид идэж уудаг.
Bill Clinton on Trump: I've known President Trump a long time. We used to have quite a friendly relationship 24 years ago. We'd play golf. He kept saying, "We're the biggest, strongest, richest country in the world. Why don't we just put a bunch of tariffs on everybody else and stop paying taxes altogether?" I said, "Well, because, Don" — he was Donald then, not Mr. President — "because these people don't just eat the tariffs. They just charge the people who buy the stuff, whatever it is. So we pay the tariffs." And he, just like now, didn't hear what he didn't want to hear.
8
9
652
Манай баячууд мөнгөө угаахын тулд адуу авдаг. Тэрийг нь тэнэгүүд морьдоо хайртай монгол гэдэг. Яг л гаднынхан мөнгөө угаахын тулд сүмдээ өгдөг шиг л... чааваас 3 хан сая хүнээс хулгай хийгээд хаашаа явах вэ дээ. Хамаатан саднаасаа хулгай хийж байгаатай ижил шүүдээ
4
19
1
66
1,787
Бид амьдралдаа 4 төрлийн хүнтэй таардаг байна👇 1.Жаргалтай хүн-Ийм хүнтэй найзал. 2. Зовлонтой хүн-Тэр хүн хүнд бдалд орсон тохиолдолд тусал. Нөхөрлөхгүйгээр энэр. 3.Буянтай хүн-Ийм хүнтэй даган баяс, хамтар, ийм хүмүүс чимээгүй даруу бдаг аж. 4. Нүгэлтэй хүн-зүгээр л хая гэнээ.
1
21
44
3,294
Иргэд дуугүй байхад эрх мэдэлтнүүдийн найр үргэлжилнэ. Иргэд босоход найр дуусна.
1
21
1
26
874
Happy Halloween!!!!!!!!
1
19
1
28
1,320
Ийм мэдрэл авгай УИХ-ын гишүүн хийж байна гэхээр хэлэх муу үг ч олдохгүй юм. Эрүүл ухаантай хүмүүсээр удирдуулдаг, эрүүл ухаантай ард түмэнтэй улс оронд бол ийм зүйл ярьсных нь төлөө огцруулахад хангалттай том шалтгаан мөн. Даанч манай улс бүхэлдээ галзуугийн эмнэлэг. 😒
Ичиж үхээсэй. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдгийм
3
18
55
1,704
Яаж ч бодсон бидэнд шатахууны хангамжийн ОХУ, БНХАУ, Монгол Улсын дотооп нөөц (үйлдвэрлэл) гэсэн 3 эх үүсвэр байгаа…, 20 мянган хувьсагчаар боддог хүмүүст бол магадгүй 198 эх үүсвэр байхыг үгүйсгэхгүй ч тэр нь үр дүнгүй юм
НИК-ийн хувьчлал буюу төр гүүгээ тавьж, зэлээ эвхсэн нь Өнгөрсөн зууны 40-өөд оны эхээр, дэлхийн дайн дэгдсэн тэр цаг үед монголчууд Үндэсний нефть хангамжийн байгууллагаа байгуулж, ердийн хөсгийг авто хөсгөөр солих их ажлынхаа суурийг тавьжээ. Авто хөсөг, дотоод шаталтын хөдөлгүүртэй залгавал улс үндэстэнд хөгжил ирнэ гэдгийг тэр үеийн төрийн дээдсүүд ойлгосон бололтой юм. Тэдний тэрхүү сонголт зөв байсныг дараагийн 50 жилийн хөгжил, бүтээн байгуулалтын түүх нотолно. Гэтэл 1990 он гарч, нийгэм, эдийн засгийн шилжилттэй зэрэгцэн олон таагүй явдал өрнөв. Түүний нэг нь өнөөх Үндэсний нефть хангамжийн байгууллагын үйл ажиллагаа доголдсон явдал байлаа. 1992 онд Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Нефть импорт концерн (НИК) болгон өөрчилж, 1994 онд хувьцааных нь 20 хувийг хувьчилж, үлдсэн 80 хувийг төрийн эзэмшилд үлдээв. Энэ нь тухайн цаг үедээ хяналтын багцаа хадгалж үлдсэн бодлогын хувьд зөв шийдвэр байсан гэж би үздэг. Учир нь улс орны эдийн засаг, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний хангамжид төр хяналтын багцаа хадгалж үлдсэн хэрэг. Дараагийн арван жилд шатахууны хангамжийн тогтолцоо үргэлжилж, НИК улсын хэмжээний томоохон дэд бүтэцтэй байгууллага хэвээр байв. За тэгээд тэр үед машин тэрэг ч өнөөгийнх шиг олон байсан биш дээ. Гэтэл ямар эз нь хатгасан юм, бүү мэд. 2002 онд НИК-ийг бүрэн хувьчлах бодлогын шийдвэр гаргав. 2003 оны хувьчлалын баримтаас үзвэл НИК нь 22 нефть хангамжийн бааз, 402 шатахуун түгээх станц бүхий улсын хэмжээний стратегийн хангамжийн байгууллага байжээ. Компанийн 2001 оны тайланд нийт хөрөнгийг 50.7 тэрбум төгрөгөөр бүртгэсэн нь тухайн үеийн ханшаар ойролцоогоор 46 сая ам.доллартай тэнцэх дүн юм. 2003 онд төрийн эзэмшлийн 80 хувийн хувьцааны багцын худалдах доод үнийг 6.133 сая ам.доллараар тогтоож, 2004 онд 8.5 сая орчим ам.доллараар худалдсан тухай мэдээлэгддэг. Энд нэг зүйлийг ялгаж ойлгох учиртай. Компанийн нийт хөрөнгө бол цэвэр хөрөнгө, зах зээлийн үнэлгээ биш. Өр төлбөр, хөрөнгийн чанар, ирээдүйн орлогыг тооцох ёстой. Гэхдээ хэдэн арван жилийн турш байгуулсан нефть хангамжийн дэд бүтэц, улсын хэмжээний түгээлтийн сүлжээ, стратегийн ач холбогдлыг ердөө ямар үнэлгээгээр, ямар нөхцөлөөр хувийн хэвшилд шилжүүлсэн бэ гэдэг асуулт өнөөдөр ч хариулт нэхнэ Ийнхүү Монголын төр НИК дэх хяналтын багцаа шилжүүлж, шатахууны худалдаанд шууд оролцох гол хэрэгслийнхээ нэгийг зүгээр л хаячихсан байна лээ. Өөрөөр хэлбэл, төр гүүгээ тавьж, зэлээ эвхсэн хэрэг. Өнөөдөр шатахуун түгээх станцуудын өмнө үүссэн урт дараалал, шатахуун хадгалах болон тээвэрлэх хүчин чадалтай холбоотой мэдээлэл, хангамжийн доголдлыг харахаар өнөөх хувьчлалын бодлогыг эргэн шинжлэхээс өөр аргагүй мэт. Мэдээж өнөөгийн шатахууны хомсдолыг дан ганц НИК-ийн хувьчлалаас үүдэлтэй гэж үзэх нь өрөөсгөл. Гадаад нийлүүлэлт, импортын хараат байдал, төмөр замын тээвэр, агуулахын нөөц, зах зээлийн зохицуулалт гээд олон хүчин зүйл бий. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүний хангамжид төр ямар хэмжээний оролцоо, хяналттай байх ёстой вэ гэдэг асуултаас бултах боломжгүй. Миний бодлоор шатахууны импорт, стратегийн нөөц, хангамжийн аюулгүй байдалд төр шийдвэрлэх хяналттай, харин жижиглэн худалдаанд хувийн хэвшил өрсөлдөх тогтолцоог бүрдүүлэх учиртай. Ингэхдээ төр бүх шатахууныг өөрөө импортлох уу, эсвэл импортын нэгдсэн зохицуулалт, нөөцийн удирдлага, гэрээний хяналтаар бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг эдийн засгийн үр ашиг, өрсөлдөөний нөхцөлтэй нь уялдуулан шийдэх шаардлагатай. Ашгийн хэмжээ, жижиглэнгийн үнэ, хангамжийн үүрэг, эрсдэлийн хуваарилалтыг төр, хувийн хэвшлийн тодорхой гэрээ, ил тод зохицуулалтаар шийдвэрлэж болох юм. Шатахуун бол ердийн нэг бараа биш. Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын стратегийн бүтээгдэхүүн. Одоо яах вэ гэж үү? Юуны өмнө шатахууны импорт, стратегийн нөөц, хангамжийн удирдлагын тогтолцоог үндсээр нь эргэн харах хэрэгтэй. Төр бодлого, хяналт, стратегийн нөөцөө гартаа авч, хувийн хэвшил худалдаа, түгээлтийн үр ашгаа хариуцах нь зүйтэй. Тэгээд шороо идэж байгаад ч болтугай өөрийн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах учиртай. Уул уурхайгаас олсон орлогын тодорхой хэсгийг энэ бүтээн байгуулалтад тууштай зарцуулах нь зүйтэй болов уу. Учир нь газрын тос боловсруулах үйлдвэр бол дан ганц аж үйлдвэрийн төсөл биш. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур мөн. За, хэн мэдлээ дээ... Ийнхүү шатахуун түгээх станц дээр дугаарлан зогсох зуураа хэдэн мөр тэрлэв.
2
5
6
585