Tsogoo retweeted
Төрийн бодлого хүний амьдралд үйлчлэх ёстой болохоос, хүний амьдрал төрийн бодлогын золиос болох ёсгүй. Үүний төлөө явах ёстой.
Tsogoo retweeted
Иргэний нийгэм хүчтэй байж, ардчилал батжин бэхжинэ‼️
‼️ Шүгэл үлээгчээс 500 сая ₮ нэхэж дарамталдаг биш, илчилсэн хэргийг нь шалгаж, буруутанд хариуцлага тооцдог төртэй болъё!
‼️ Шүгэл үлээгчийн тухай хуулиа яаралтай оруулж ир!
Эс тэгвээс угаас цөөн дээрээ бүр нэг ч хүнгүй болох бий вий‼️
@NyamUchral
Tsogoo retweeted
Г.Наранбаатар: Хүүхдүүддээ ямар нийгэм үлдээх гэж байгаагаа бодохоор дуугүй суугаад байж чадахгүй нь
Өнөөдөр бидний тэвчээд өнгөрөөж байгаа бүхнийг маргааш тэд үүрнэ. Үүнд л нойр хулжаад шөнийн 2цагт хэдэн үг бичиж сууна.
Өдөржин ажиллаад, авах юмаа танаж, хэрэгцээгээ хойшлуулсаар байхад цалин нь хүрэхгүй байгаа найз нөхөд надад их байна. Дэлгүүрт орох бүрд мөнгөний үнэ цэн буурсан нь илт мэдрэгдэнэ. Хөдөлмөрлөж байгаа хүн ядаж наад захын хэрэгцээндээ санаа зовохгүй амьдарч болдоггүй юм уу?!?
Өнөөдөр Монголд:
- Хөрсөн дээрээ буух боломжгүй журамыг дарга нар нь гаргана. Хэрэгжүүлэх гэж зүдэрсэн ажилтан нь иргэдийн уурыг барна. Иргэн, ажилтан хоёр ширээний 2 талаас муудалцаж байхад чирэгдэл үүсгэсэн шийдвэрийн эзэн хариуцлагаас хол үлдэнэ. Дээрээ том цавчаатай, доороо жижиг цавчаатай. Хохирлыг нь эцэстээ иргэд мөнгө, цаг, мэдрэлээрээ төлсөөр....
- Бэлэн мөнгө тараалаа гээд амьдрал сайжрахгүйг бүгд мэднэ. Үйлдвэрлэл, бараа үйлчилгээ нь нэмэгдэхгүй байхад мөнгө тараагаад байвал үнийн өсөлтөд өөрсдөө идүүлнэ. Гэхдээ ард иргэдийн хувьд "бид авахгүй бол дээгүүрээ хуваагаад идчихнэ" гэсэн айдастай.
Иргэд нь ирээдүйдээ хөрөнгө оруулахыг шаардахын оронд өнөөдрийн хуваарилалтаас хоцрохгүйг хичээдэг болсон нь улсыг удирдаж байсан, байгаа үе үеийн удирдлагуудад ямар их итгэл алдсан бэ гэдэг нь мэдрэгдсээр....
- Хулгай, булхайгаа хийхдээ иргэдэд дундын нэг дайсан гаргаж өгнө. Бид үнэн, худлыг нь нягтлалгүй нийтээрээ шуугиж, тэр хүнийг цахимд дүүжилнэ.
Бидний юу мэдэх, юуг мэдэхгүй өнгөрөхийг төдийгүй хэнийг хайрлаж, хэнийг үзэн ядахыг хүртэл тэд шийддэг болсон.
Биднийг бусдын муу муухайг шүүж байх хооронд тэд юуг, яаж хувааж авахаа шийдчихсэн байдаг.
Олны анхаарлыг өөр тийш нь эргүүлж, ар хударгаар нь хулгайгаа амжуулах энэ арга бүр нутагшиж төгөлдөржсөөр....
- Амны билгээс ашдын билэг гэж бид бүгд ярьдаг. Гэхдээ хараалыг сул үг шиг хэрэглэж заншсан. Хийморь, лундаа ярина. Хүний ажлыг хясаж, хахууль нэхнэ. Би чадахгүй бол чамайг ч чадахгүй болгоно гэнэ.
Дараа нь ууланд гараад хийморио сэргээж хүнээр ном уншуулаад хийсэн үйлдлийнхээ карма-наас чөлөөлөгдөнө гэж итгэнэ. Шашнаас философийг нь хаяад мухар сүсгийг нь аваад үлдсэн гэлтэй.
Хүнийг хохироосон үйлдлээ засахгүйгээр засал хийлгээд бүх юм сайхан болно гэж бодсоор.....
Эцэст нь:
Буруу бүхнийг тогтолцоо нь ийм гээд өөрсдийгөө зөвтгөөд байж болохгүй.
Хахууль авч, хүний боломжийг булаах шийдвэрийг хүн өөрөө л гаргаж байгаа. Тэгээд тэрийг нь хараад дуугай өнгөрөх шийдвэрийг ч бас!!!!
Шударга ажилласан нь хохирч, хууль тойрсон нь хожихыг харсаар байгаад бид ч сүүлдээ "Ингэж л амьдрах юм байна" гэж боддог болж.
Бурууг мэдэхээ больсон биш, буруу гэдгийг нь мэдсээр байж хэвийн мэт хүлээж авдаг болсон нь л аюултай.
Ер нь тэгээд бусдын хулгайг буруутгадаг шигээ даргынхаа хулгайг ч буруутгаж чаддаг байж шударга ёс тогтоно.
Бид улс төрчдийн зохиолоор хөөрч, талцахын оронд уншиж, тунгааж, баримтыг нягталдаг байх хэрэгтэй байна.
Ядаж л бидний төлөө дуугарсан хүмүүсээ ганцаардуулалгүй хамгаалж, өөрсдөө ч оролцдог байж илүү дээр нийгмийг бүтээнэ.
Ингэж байж л ажил хийвэл цалин нь хүрдэг, хуулиа дагавал ажил нь бүтдэг, хулгай хийвэл хариуцлага хүлээдэг улсыг хамтдаа бүтээж хүүхдүүддээ үлдээж чадна.
Эх орондоо сайхан амьдармаар байна.
Үүнийг бидний өмнөөс хэн ч шаардахгүй.
Нэр бол хэвээрээ зургийг л авах тухай яриад байна уу гэж ойлгосон ш дээ.
Хөдөлмөр орсоныг ойлгож байна гэхдээ яаж ч бодсон бид Чингис хаанаа эрхэмлэх ёстой
Tsogoo retweeted
Оросууд нь Дамдиннямыг бариад өгчихлөө шд. Ядаж зүдээд олдохгүй байгаа шатахууныг нь Оросууд бүүр урьд нь хэвийн өгч байснаасаа нийлүүлэлтийг нь нэмж өгч байгаа гэж байна шд үнийг нь хэвээр нь. Тэгсэн энд нь хязгаарлаж байгаад үнийг нэмээд. Энэ аймшигтай том луйвар шүү
Tsogoo retweeted
Трамп Америкчуудад 5000 доллар тараана гэж амлахад тэд салаавч өгч бна. Харин Монголчуудад 5000 доллар тараана гэвэл шууд өмдөө шувтлаад тонгойход бэлэн хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй бна. Ядуурал гэдэг зөвхөн мөнгөний хомсдол биш, сэтгэлгээний асуудал юм. Ядуу байхаас ч аюултай зүйл бол ядуу, боолын сэтгэлгээндээ дасах явдал. Ийм сэтгэлгээтэй хүн өнөөдрийн өчүүхэн ашиг хонжооны төлөө маргаашийн боломжоо, эрх чөлөөгөө, тэр байтугай эх орныхоо ирээдүйг ч худалдахад бэлэн болдог. Халамж, бэлэн мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авч болдог нийгэмд хариуцлагатай төр, шударга өрсөлдөөн, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвшихөд хэцүү. Улстөрчид нь иргэдээ хөгжүүлэхийн оронд хамааралтай байлгахыг, иргэд нь боломж бүтээхийн оронд төрөөс мөнгө горьдохыг илүүд үздэг гаж тогтолцоо үүсдэг.
Монголын хөгжлийг удаашруулж буй томоохон шалтгаануудын нэг нь энэ. Бид ядуурлаас гарахын тулд зөвхөн орлогоо нэмэгдүүлэх биш, юуны өмнө бэлэн мөнгөөр ирээдүйгээ худалдахаас татгалздаг сэтгэлгээтэй болох ёстой.
Би бол дургүй ээ. Сая тэр тухай бодож л байлаа.
Хүүхдүүддээ захьдаг ш дээ. Үхсэн гээд баахан хүнд зарлаад тав 3 төг хайгаад байвдаа. Боломжоороо чимээгүй оршуулчихаарай гээд. Ер нь ч найз нөхөд багатай, олонгүй хүн байгаам
Настай ээж ааваа зүгээр дуугүй асарч тойглочихож болдоггүй юм уу? Эмнэлэгт үзүүллээ, сахиж хэвтлээ, олон сар асарлаа нтр🤔 тэгээд заавал зураг хөргийг нь тавих хэрэгтэй юу, магтаал сонсох эсвэл хэдэн лайк нь хэрэгтэй юу, цаад хөгшчүүл нь тэгээд сошил даяар ядарсан өвдсөн царайгаа харуулах дуртай байгаа ч юм уу 🤷🏻♀️ бусдынх яадаг юм, манай ээж лав дүргүй байдаг шд, хөгшин хүн зүүдийчээд муухай харагддаг гээд 🥴
Tsogoo retweeted
Амеркчууд Трампын амлаад бсан иргэн бүрт 5000$-ыг чамтай нийлж улс, орноо тонохгуй гээд базаад бүхс рүү нь чихчихлээ. Харин эх орончингоо хашгирч бахирч гайхуулдаг Монголчууд олоогүй бгаа 270$ дээр бөөн алаан. Тэр эх орон ямар хамаатайм, ЭЗ сүйрсэн ч яадын, бэлэн мөнгө өг, би шинэ жилээ тэмдгэлмээр байна гэшш
Tsogoo retweeted
6.6 тэрбумын Сэлбийн далангийн (энэ нь 20 тэрбумын өртөгтэй) тохижилт 24 онд эхлээд энэ жил нохойн баас шигиим хиигээд хүчээр дуусгах бололтой
Згр энгиин нүдээр харахад одоо гэр хорооллын айл ч иимиим хиихгүдээ гмээр юм дүүрэн
Згр л халтар
Зураг нь нүсэр ч ямар ч үр ашиггү
Генри Форд ажилчдынхаа цалинг 10 доллар байхад нь 1000 болгосон гэдэг. Тэгээд яагаад гэхэд нь хэзээ ийм бага орлоготой хүмүүс сайхан амьдралд хүрч миний машинууд зарагдах вэ гэх утгатай үг хэлсэн гэдэг. Энэ нь дотоодын худалдан авах чадварыг дэмжих замаар эдийн засгийг тэлэх бодлогын сонгодог жишээ. Уг нь Оюу толгойн ногдол ашиг бол зарим нэг нөхдийн яриад байгаа шиг архи дарс, жижиг сажиг зүйл болоод алга болох мөнгө биш шүү. ДНБ өсөж, экспорт ихэссэн ч иргэдийн гар дээр мөнгөний эргэлт байхгүй болж байгаа энэ үед тэтгэвэр, цалин хөлс нэмэхтэй хослоод эдийн засагт эргэлт үүсч эрүүл зөв замд орох нэг алхам. Төсвийн тэлэлт, өндөр хурдтай өсөлт, ажилгүйдэл гэх мэт олон олон хүчин зүйлээс болоод хүнээр бол хэт илүү жиндээ дарагдсан ч хамаг эд эрхтэндээ цусан хангамж очихгүй тасалдаад байгааг илтгэж байгаа. Мөнгөний урсгалыг нэмсэнээр эргээд дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, тэдгээр нь ажлын байр хадгалах, цалингаа нэмэх боломжийг олгоно. Фордын хэлсэнчлэн, иргэд нь өөрсдөө худалдан авах чадваргүй бол хэчнээн том мега төсөл хэрэгжүүлээд дотоодын зах зээл тэлэхгүй. Иргэдэд баялгийн хуваарилалтыг бодитоор мэдрүүлэх нь тэднийг зээлийн дарамтаас гаргах, хуримтлал үүсгэх суурь болж чадна ...
Tsogoo retweeted
15-тай хүүг ядуугаар нь дээрлэхэж, садардасан Педо гахай авгайг тэр ямар хамаатайм, одоо бол үр хүүхдийг нь гаргачихсан, сайхан айл гэснээ 18-тай охиныг садарласан ллрын бичлэгээс пүү паа, хар нялхаараа янхан гэшш. Бид ийм л ард түмэн. Ийм л өөдгүй үндэстэн учраас хүртэх ёстойгоо хүртэж бгаа арчаагүйчүүд дөө
Нээрээ яасан хачин сонин намтар вэ































