Pinned Tweet
“Corruption in the form of bribery and misuse of public funds is a major obstacle to democracy and economic development in many of the world’s poor countries.” — Ulla Tørnæs, Denmark’s Minister for Development Cooperation.
Zaya*Polyglot retweeted
Маш чухал хуулийн төсөл✅
Гүтгэх, илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасаж, хүчингүй болгох өнгөрсөн жилээс эхэлсэн ажиллагаа бол зохион байгуулалттай. Санаачилсан, оролцсон хүмүүс, үүний дараа хийгдсэн ажиллагааг санаарай. Хэн нь хулгайч, хэн нь гэмгүй нэгэн болох, жинхэнэ баримт болон хуурмагийг ард түмэн ялгахаа больсон. Хэнийг ч, юу ч гэж хэлж гүтгэсэн эрүүгийн хариуцлага хүлээхгүй! Хулгайч, авлигачдын зорилго нь ч тэр!
Ард түмнийг будилуулж, талцуулан хуваах, гэмт хэргээ нуун дарагдуулах, төрд, хэвлэл мэдээлэлд итгэхгүй болгож, бодол, санааг нь чиглүүлэх зорилгоор гэмт бүлэглэлийн хэрэгжүүлсэн когнитив дайны жижиг хувилбар байсан. Одоо төр яаралтай гүтгэх, худал мэдээлэл тараах гэмт хэргийг хуульчлах хэрэгтэй!
mojha.gov.mn/content/6affbde…
Zaya*Polyglot retweeted
“Иргэний эвлэлдэн нэгдэх эрх, улс төрийн оролцооны талаар хамтарсан мэдэгдэл”-г Улсын Их хурлын дарга Сандагийн Бямбацогтод уламжилж өглөө.
Улс төрийн зарим намуудын гаргасан уг мэдэгдэлд дурдсанаар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндсэн хуулийн 19’ дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж массыг хамарсан гишүүнчлэлтэй байх шаардлагыг тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасан иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан зохицуулалт болсон хэмээн үзэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа болон Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон Улстөрийн эрхийн тухай олон улсын пактад нийцэж буй эсэхэд эргэлзэж, энэхүү заалтыг өөрчлөх, хэрэгжих хугацааг хойшлуулах чиглэлд хамтарч ажиллахаар тусгажээ.
Мөн Венецийн комисс болон Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан "Улс төрийн намын эрх зүйн зохицуулалтын хамтарсан удирдамж”-д нам байгуулахад шаардагдах гишүүдийн тооны доод хязгаарыг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэнд саад учруулахгүй байх бодлого хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2025 оны 5 дугаар сарын 16-нд гаргасан дүгнэлтээр “Монголын нөхцөл шинэ нам бүртгүүлэхийн тулд 1%-ийн босгыг хангах нь туйлын хүндрэлтэй гэж дүгнээд босгыг дахин авч үзэж мэдэгдэхүйц бууруулахыг зөвлөсөн” байна.
Энэхүү асуудал нь улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс илүүтэй дэмжигчдийн тогтолцоонд шилжих олон нийтийн орчин үеийн хандлагын эсрэг, цаг үеийн шаардлагад нийцэхгүй, дэвшилтэт үзэл санаа түгэн дэлгэрэх боломжийг хаагдуулсан нөлөө үзүүлэхээр байгаа тул ардчилсан төрийн хууль тогтоох байгууллагыг тэргүүлж байгаа албан тушаалтны хувьд анхаарал хандуулахын түүнээс хүсэн, Хамтарсан мэдэгдлийг уламжлав.
Мэдэгдэлд нэгдэж гарын үсэг зурсан:
- Монголын социал демократ нам, ЕНБД Ж.Сандуйжав,
- Монголын үндэсний ардчилсан нам, намын дарга Б.Цогтгэрэл,
- Эрх чөлөө нам, намын дарга Ж.Төмөрсүх,
- Хөгжлийн хөтөлбөр нам, намын дарга О.Заяа
- Эх орончдын нэгдсэн нам, намын дарга, Г.Ганбат
- Ард түмний олонхын засаглал нам, намын дарга А.Батдорж
- Хамтын сонголт нам, ЕНБД А.Даваадорж
- Монголын уламжлалын нэгдсэн нам, намын дарга Л.Өнөрбаяр нар гарын үсэг зурж,
- Бүгд найрамдах нам, намын дарга Б.Жаргалсайхан,
-Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, намын дарга Ц.Баярбилэг.
Уламжилсан: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Хаврын, эрлийз морин уралдаан бол үндэсний өв соёл биш
Хууль санаачилсан гишүүд, дарга нар, малчны хүүхдүүд морь унадаггүй юм. Ядарсан айлын ижий, аавдаа мөнгө олж өгөх гэж байгаа хүүхдүүд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа явдал. Хүүхдийн эрх зөрчигдөж байна.
Насанд хүрэгчдийн морин уралдаан гэж бий. Адуучин залуучууд архи уухгүй, адуун дээрээ сэтгэлийн жаргал эдлээд явж байна.
Zaya*Polyglot retweeted
Н.Учрал: Н.Учрал: Хаврын морин уралдаан сэргээх хуулийг ЗГ бүхэлд нь дэмжихгүй. Засгийн газар хүүхдийнхээ талд байна
Zaya*Polyglot retweeted
Европийн холбоо хаврын морин уралдааны хуулийг эсэргүүцлээ
mpress.mn/p/1009544
Zaya*Polyglot retweeted
Top 10 des dictateurs communistes ayant fait le plus de morts.
À montrer dans toutes les écoles.
Дайнтай орноос ч дор хүүхдүүдээ эрсдүүлэхээ болимоор байна. Бүсийн морин тойруулгуудтай болоод, жил тойрон насанд хүрсэн жокейгээр унуулж уралдуулж бахаа хангацгаа л даа.
Zaya*Polyglot retweeted
#шударга_ёс_хариуцлага
‼️Нэгт, Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуулыг иргэдийн нэг адил шударгаар шалгах ёстой ч харамсалтай нь тэгдэггүй. Тиймээс ч албан тушаалаа өгч байна.
Гэтэл нөгөөтэйгүүр өөрийнх нь томилсон хуулийн байгууллагуудын удирдлага үнэн зөвөөр шалгах уу гэх иргэдийн эргэлзээ хэвээр байна. Тэгэхээр хяналт, шалгалтын байгууллагын бүхий л томилгоог сөрөг хүчнээс нэр оруулж хийж байх асуудлыг ярих ёстой болж байна.
‼️Хоёрт, Парламент, Засгийн газрыг нэг нам дарангуйлах эрсдэл бодитой оршдог Монголд Ерөнхийлөгчийг нийт иргэдээс бус, парламентын олонхоор сонгох нь буруу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг нийт иргэдээс сонгож 2 танхимтай парламентын нэгнийх нь үүргийг гүйцэтгүүлэх нь зөв. Эс бөгөөс 2 танхимтай парламенттай болох ёстой!
‼️Эрх мэдлийг нэг намд төвлөрүүлэх бус, харилцан хянаж, тэнцвэржүүлэх нь ардчиллын баталгаа юм!
Zaya*Polyglot retweeted
Шүүх энэ хүнийг хуурамч дипломтой гээд тогтоочихоод байхад юу ч болоогүй юм шиг суугаад байвал зүгээр лав суухгүй шүү
ХУУЛЬ ХҮН БҮРД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ!
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн боловсролын баримт бичигтэй холбоотой асуудлыг үнэн зөвөөр нь тогтоох шаардлагатай.
Ийм ноцтой эргэлзээ үүссэн байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, жирийн иргэдийн адил хуулийн дагуу шалгуулах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн байна гэдэг хуулиас дээгүүр байх эрх биш! Хууль хүн бүрд адил тэгш үйлчлэх ёстой!
Zaya*Polyglot retweeted
Энэ өвгөний 33 тэрбумаар амбаар барьсан гэмт хэргийг хэзээ хэлэлцэх вэ.30 саяын ч банз ороогүй тэхоо тэр амбаарнуудад нь..
Zaya*Polyglot retweeted
Энэ УИХ-д яг ингээд үнэнийг нүүрэн дээр нь хэлчихдэг хүн бас байдаг юм байна. Нэг нүүртэй, зарчимтай гишүүн байна. Уянга гишүүнд талархал илэрхийлье.
Zaya*Polyglot retweeted
АТГ, Улсын ерөнхий прокурын газрын удирдлагуудыг ЧӨЛӨӨЛӨХ асуудал яригдаж эхэллээ news.zindaa.mn/ АТГ-ын дарга, УЕП-ыг яаралтай солих ёстой!
Zaya*Polyglot retweeted
У.Хүрэлсүх: Шувуу болоод ниссэн тэр хүнийг авч ирж хуулийн өмнө яриулах хэрэгтэй байна. Орогнол хүсээд явж байгаа юм гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтсан хүн шүү тэр... Туулын бургасыг хядаж, авлига авсан...
Zaya*Polyglot retweeted
Дэлхийн агаарын тээврийн байгууллагаас Миат компанийг удирдах зөвлөлөөс хасчээ. Олон жилийн араас нь хөөцөлдөж байж орсон байгууллага сангийн сайд уяач Мэндсайханы сугны үсүүд ирж самарч байна. Яахаараа энэ Мэндсайхан гэж дуракад Миатаа өгсөн юм вэ ?@Mendsaikhan29 @NyamUchral
Zaya*Polyglot retweeted
Энэ МАН үнэхээр дуусч эээ.
Эхлээд хохиролыг нь төлүүл @NyamUchral ЕС-аа❗️❗️❗️❗️
Zaya*Polyglot retweeted
Чөлөөлөөд зогсох ёсгүй‼️ бид баян айлын блай хүүхний хийсэн лайг үүрэх ёсгүй🤬
Zaya*Polyglot retweeted
Орос элчингийн заавраар орос сургуулийн хүүхдүүдийг Төрийн ордонд оруулж ИХ-ын гишүүдтэй оросоор ярилцуулж орос хэлний суртчилгаа хийж бгаа юм биз дээ. Монгол улсын Төрийн ордон шүү. Ойрхон Буриадын Засгийн газрын байр биш шүү. Хаана бгаагаа мартчихсан ИХ-ын гишүүд бх юмаа…😡



































