Dashnyam Jargalsaikhan (@Dashka417) header
Dashnyam Jargalsaikhan (@Dashka417) profile picture

Experienced Executive, with 10+ years of experience, focused on developing digital strategy and global market expansion strategy.

Chiang Mai, Thailand
Joined February 2019
Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)Photo by Dashnyam Jargalsaikhan (@Dashka417)
Манайд бусдыгаа сэтгэцийн асуудалтай гэж боддог өөрсдөө сэтгэцийн асуудалтай бүтэн бүлэг байнаа. Олонх тийм байвал нийгэмд хэвийн зүйл мэт санагдаж эхлэх аюултай.
1
45
За байж энэ 5 жилд чинь хэн засаг бариад ёстой алаад байна гээд байлаа
Үнийн өсөлт гэнэдээ. Хөөх
1
68
Би анхнаасаа Занданшатарт итгэдэггүй байсан. Одоо ч хийж байгаа зүйлсийг нь харалдаа. Юу чухал юу чухал бишээ ойлгохгүй... Захиа бичие гэсэн сэтгэл нь л сайхан юм даа.
1
52
Авилгатай тэмцэх газар авилгатай тэмцэж чадахгүйгээ баталлаа.
Тэгвэл данхыг огцруулах нь буруу байсын бишүү 🤣🤣🤣🤣 Бас л гуцхымаа🤮🤮🤮🤮
85
Бид 2-ыг адилхан байна гээд хүмүүс хэлээд байсан. Тэгэхээр нь харьцуулаад харсан нээрээ адилхан төрх байна шүү 😁
65
Бодол 7: Монгол хүн аль сэдвийг өөрсдийнх болгож таниулах боломжтой вэ? Өнөөдөр улс орон бүр дэлхий дахинд өөрсдийгөө тодорхойлох “нэг сэдэв”-тэй болж байна. Япон технологио ярьж, Солонгос соёлоо түгээн, Франц урлагаараа ялгарч, Герман инженерчлэлээ дэлхийн таних тэмдэг болгож байна. Харин Монгол хүн — дэлхийн тавцанд аль сэдвийг “өөрийн сэдэв” болгож, бусдаас илүү хүчтэй, онцгой, унаган чадвартайгаар таниулж чадах вэ? Бид өнгөрсөнд үлдсэн ард түмэн мэт өөрсдийн түүхийг дэндүү удаан ярьсан. Зөвхөн Монгол гэлтгүй өнгөрсөнд агуа түүхийг бүтээсэн улс бүр бидэнтэй адил хандлагатай байдаг жишээ олон. Харин бид өнгөрсөн түүхээ ярих бус түүхээсээ биднийг илэрхийлэх “сэдэв”-ийг олж авч түүнийг ирээдүйд биднийг илтгэх ”сэдэв”-тэй болох хэрэгтэй санагдах. Учир нь бидний түүхэнд хариулт бий. Чингис хаан бол зөвхөн дайчин биш, тэр бол стратегич. Тэрээр өнөөдрийн стратегийн удирдлагын аль ч номд бичигдээгүй нарийн сэтгэлгээ, дэс дараалал, сүлжээ, хяналтын тогтолцоог 800 жилийн өмнө амьдрал дээр хэрэгжүүлж чадсан хүн. Цэрэг, тагнуул, зам харилцаа, засаг захиргаа, хууль эрх зүй, дипломат харилцаа — эдгээрийн ард маш гүн гүнзгий стратегийн сэтгэлгээ байсан. Түүнд зөвхөн зориг бус, чиглэлтэй ухаан байв. Энэ бол зөвхөн нэг удирдагчийн мэргэн ухаан биш, тухайн үеийн Монгол хүний ерөнхий сэтгэхүйн суурь байсан ч байж мэднэ. Бид өнөөдөр стратеги гэх сэдвийг гадны ойлголтоор, барууны бизнесийн номоор, менежментийн хэллэгээр ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ сэдэв бидний угийн ДНХ-д хадгалагдсан бидний “сэдэв” байсан юм биш биз. Энэ асуултад хариулт хайхдаа өмнөх бодлуудлаа дурдсанчлан бид өөр бусад хэн нэгнээс асуух шаардлагагүй. Үүнийг бид өөрсдөө тодорхойлох ёстой. Өмнө нь би үүнийг олон удаа хэлж ирсэн — бидний ирээдүй, бидний дүр төрх, бидний онцлогийг гаднаас тодорхойлох цаг өнгөрсөн. Одоо бид өөрсдийгөө өөрсдийнхөө дотоод ухамсар, түүх, сэтгэлгээн дээр үндэслэн шинээр тодорхойлох цаг ирсэн. Харин тэр шинэ тодорхойлолт — Стратеги байж болох уу? Монгол хүн бүр стратегич байж байгаа газар бүрийнхээ хамгийн үнэ цэнэтэй нэгэн байх боломж юу? Чингис хаан бол дэлхийд хүчээр биш, стратегиар нөлөөлсөн удирдагч. Түүний байгуулсан морин өртөө, мэдээлэл дамжуулалт, тагнуулын бүтэц, аравтад суурилсан засаг захиргаа, хууль ёсны хяналт, эвлэлдэн нэгдэх зарчим — эд бүгд өнөөгийн хэлээр бол logistic, data stream, decision structure, adaptive systems, agile governance, value-based unification гэх ойлголтын амьд жишээ. Орчин үед бид энэ чадвараа эргүүлэн хөгжүүлж, одоо үе рүү хөрвүүлж чадвал, Монгол хүн “стратеги” гэх сэдвээр дэлхийд мэргэших боломжтой. Бидний онцлог бол аливааг өнгөрсөн мэдээлэлд бус, зөн совинд, дүрэм журманд бус, нөхцөл байдал уялдуулдагт оршдог. Биднийг төлөвлөгөөгүй гэж ойлгодог ч, үнэндээ бид цаг хугацаа, нөхцөл байдал, хүмүүсийн хандлага дээр үндэслэн зүг чигээ олдог онцгой арга ухаантай ард түмэн. Энэ нь стратеги сэтгэхүйд яг тохирно. Өөрөөр хэлбэл, бид бизнесийн стратеги, засаглалын стратеги, геополитикийн сэтгэлгээ, хүмүүнлэгийн гээд олон талын стратегийн төвшинд монгол ухаанаар, монгол сэтгэлгээгээр оролцох бүрэн суурьтай. Үүнийг бид өөр хэн нэгнээс бус, өөрсдөөсөө асууж, өөрсдөө бүтээх ёстой. — Стратеги бидний төрөлх “сэдэв” байж мэднэ.
62
Бодол 6: Зорилго өөр ч, Чиг нэг Монгол орны ирээдүйн тухай яриа хэзээ ч нэг өнгөтэй байсан удаагүй. Хүн бүр өөрийн үзэл бодлоос, мэргэжил, туршлага, амьдралын замналаасаа хамааран “юу хийх вэ?”, “яах ёстой вэ?” гэсэн асуултад өөр өөр хариулт өгдөг. Зарим нь эдийн засгийг л хүчирхэгжүүлж байж Монгол улс хөгжинө гэж үздэг. Нөгөө нь байгаль орчноо хамгаалахгүйгээр ямар ч хөгжил утгагүй хэмээн өгүүлдэг. Дийлэнх олонхи нь боловсролыг нэн тэргүүнд тавих ёстой гэнэ. Цөөн хэд ч үндэсний дархлаагаа сэргээж, соёл уламжлалаа хадгалахгүйгээр бид хэн болох вэ гэж асуудаг. Энэ мэтчилэн, хөгжлийн тухай яриа улам бүр нарийсч, тусгайлсан чиглэлүүдээр салбарлаж байна. Хувийн бодол, төрийн бодлого, олон нийтийн хөдөлгөөн, мэргэжлийн судалгаа гээд бүхий л түвшинд “юу хийх вэ?” гэдэг дээр төвлөрсөн үйлдлүүд өрнөж буй нь сайн хэрэг. Гэхдээ энд нэг зүйл хөндөгдөхгүй үлдсээр байна. Хаана хүрэх гэж энэ бүгдийг хийж байна вэ? Хөгжил бол эцсийн зорилго биш. Энэ бол хүрэх цэгээ хэмжих үзүүлэлт. Харин жинхэнэ зорилго нь — хүн өөрөө юм. Монгол хүнийг ямар болгох гэж бид бүтээн байгуулж, шинэчлэл хийж, бодлого боловсруулж байна вэ? Хэрвээ энэ асуултанд нэгдсэн ойлголтгүй байвал, Монголын ирээдүйн тухай бүхий л яриа, бүх л бодлого, бүх л шүүмжлэл хэсэг хэсгээрээ урагшлах ч, нэгдсэн чигт хэзээ ч явахгүй. Тэгвэл Монгол хүний ирээдүйн дүр төрх ямар байх ёстой вэ? Энэ бол бидний хөгжлийн мөн чанар чиглэлийг тодорхойлох зангилаа юм. Хэрвээ бид өнөөдрийн бүх бодлого, үйл ажиллагааны эцсийн цэг дээр хэн болох гэж байгаагаа төсөөлж чадахгүй бол, бид юунд хүрэх гээд байгаагаа ойлгохгүй. Өмнөх бодлуудаа би бид хөгжлийг хэрхэн зөв зүгт чиглүүлэх талаар олон талаас нь эргэцүүлсэн. Бид нэгдмэл алсын харааны дутагдалд орсныг, аливаа шийдлийг өөрийнхөөрөө сэтгэх — дотроосоо эхлэх ямар чухал болохыг, мөн өөрсдийгөө тодорхойлох цаг ирснийг ярьсан. Бид хэн нэгний тогтоосон загварт баригдах бус, өөрсдийн үнэ цэнэ, өөрслийн дүр төрхөөрөө амьдрах цаг үе ирсэн гэдгийг хэлсэн. Мөн бид өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийн гажуудлыг анзаарч, бодит үнэлэмж рүү шилжих шаардлагыг хөндсөн. Эдгээр бодлууд бүгд нэг асуултад хүргэж байна: Бид хэн болох гэж байна вэ? Монгол орны ирээдүйг зөв тодорхойлохын тулд бид юу хийх тухай олон зорилго ярихаасаа өмнө, ямар хүн болох ёстой вэ гэдгээ асуух учиртай. Бидний хүсэж буй нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л бүтэц эцсийн эцэст ямар Монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэж байна вэ? Хэрвээ бид энэхүү ЧИГд нэгдмэл хариулттай байж чадвал, олон өнгө аястай мэт санагдах өнөөгийн бүхий л санаа, бодлого, санал зөрөлдөөн нэг зүг рүү чиглэж чадна. Бид өөрийн үнэт зүйлтэй, өөрийнхөөрөө сэтгэдэг, өөрийгөө үнэлж чаддаг, бусдын хуулбар биш, дэлхийд хувь нэмэр болохуйц оршихуйн нэгж байх учиртай. Энэ бүхий л хөгжлийн эцэст Монгол хүн ямар болсон байх вэ?
71
Бодол 5: Бид хэзээ нэг зорилгын төлөө нэгдэж чадсан бэ? Монголчууд бид нэг хэлтэй, нэг нутагтай, гэхдээ нэг зорилготой юу? Өнөөдөр бид “бид” болж чадаж байна уу, эсвэл олон “би”-н нийлбэр байсаар байна уу? Энэ асуулт өнөөгийн нийгмийн хамгийн чухал асуултын нэг санагддаг. Учир нь биднийг нэгтгэх, хамтдаа урагшлуулах зүйл олдохоо больсон мэт. Өнөөдөр хувь хүний зорилго давамгайлж, “надад юу ирэх вэ?” гэх асуулт давамгайлах болсон нь нэгдмэл үнэт зүйлс, хамтын итгэл үнэмшил байхгүйн илрэл юм. Түүхийг харахад, бид өмнө нь хэд хэдэн удаа нэг зорилгын төлөө нэгдэж чадсан байдаг. Гэхдээ бидний нэгдэх гол хүч нь гадаад дайсан буюу гадаад сорилт байсан. Хэдийгээр бид олон овог аймаг, бүлэглэлд хуваагдан амьдардаг байсан ч, Чингис хаан олон жижиг овгуудыг нэгтгэж “Их Монгол Улс”-ыг байгуулсан нь биднийг нэгтгэх хүчирхэг жишээ болж чадсан. Энэ нь зөвхөн хүчирхэг армитай байснаас гадна, нийт Монголчуудын оюун санааны, үнэт зүйлсийн түвшинд нэгтгэх философи байсан юм. 1921 онд тусгаар тогтнолын төлөө тэмцэх үед бид гадаад хүчний дарамт дор нэгдсэн бол, 1990 онд ардчилсан эрх чөлөөний төлөө залуус нэгдэж байв. Эдгээр үеүүдэд бидэнд тодорхой, тод илэрхий дайсан буюу сорилт байснаар бидний нэгдэл хүчирхэг байж чадсан. Гэтэл өнөөдөр бидэнд том дайсан гэж нэрлэх зүйл алга. Харин бидний дотоод ухамсар, итгэл үнэмшил, үнэт зүйлс бутарч, салангид болж, үзэл бодлын хуваагдал том сорилт болж хувирсан байна. Энэ нь гадаад дайсангүй учраас нэгдэл сулраад байгаа гэхээс илүү, бидний дотоод сэтгэлгээ, итгэл үнэмшил нь бутран хуваагдсан, тодорхой бус болсон явдал юм. Бид өөр өөр зүг рүү тэмүүлж, өөр өөр үнэнтэй амьдарч байна. Нийгэм, улс төрийн орчинд нэг чиг, нэг зорилго алдагдсанаар бид нэгдсэн хүчээ алдаж байна. Үр дүнд нь өнөөдөр манай нийгэмд хувь хүний ашиг сонирхол давамгайлж, хүн бүр “би юугаа авах вэ?”, "миний эрх ашиг хаана байна?” гэх асуултад илүү анхаарал хандуулдаг болсон. Харин “бид хамтдаа юуг бүтээх вэ?” гэсэн бодол ховор болжээ. Амжилтын тухай ойлголт хувь хүний ялгарал, өрсөлдөөний үзэл баримтлал руу илүү төвлөрч, "амжилттай хүн” гэх тодорхойлолт нь “амжилттай нийгэм” гэх нийтлэг үнэлэмжээс түрүүлэн гарсан нь нийгэмд хамтын үр дүнг үнэлэх хандлагыг сулруулсан. Улс төр, нийгмийн зохион байгуулалт ч “бид”- ийг нэгтгэх, хамтын зорилго бий болгох тал дээр хязгаарлагдмал байна. Зарим үед улс төрийн удирдагчдын гаргасан хөгжлийн зорилго иргэдийн хүсэл, бодолтой нийцэхгүй, улмаар итгэлцэл үүсэх боломжгүй болж, нэгдмэл чигийг бий болгоход саад болдог. Өнөөгийн бидний өмнө тулгарч буй хамгийн том сорилт нь гадаад дайсан биш, харин дотоод эв нэгдэл, итгэл үнэмшлээ сэргээж, хамтын үнэ цэнийг олж нэгдэх явдал болж байна. Түүхийг эргэн саная. Чингис хаан олон жижиг овог аймгууд хуваагдаж, хоорондоо тэмцэлдэж байсан тэр үед Монголчуудыг нэгтгэх оюун санааны манлайлагч байсан. Тэрээр бүх жижиг хэсгүүдийг нэгтгэн, "Их Монгол Улс”-ыг байгуулж, Монгол хүний ухамсарыг нэгэн чиглэл рүү чиглүүлсэн юм. Харин өнөөдөр бид хувь хүн бүр өөр өөрийн зорилготой цаг үед буюу газар нутаг, овог аймгын хувьд биш боловч оюун санааны хувьд олон жижиг хэсэгт хуваагдсан хувь хүмүүсийн нэгдэл болсон цаг үед амьдарч байна. Гэхдээ үүнийг шийдэхэд бидэнд нэг хүний манлайлал биш, харин хамтын оролцоо, хамтын итгэл үнэмшил дээр тулгуурласан шинэ манлайлал хэрэгтэй. Тэгж байж бид өнөөдрийн төвөгтэй сорилтыг даван туулж, шинэ чиг буюу алсын харааг бий болгож чадна. Бидэнд хэрэгтэй зүйл бол зөвхөн нэг зорилго бус, хамтын үнэ цэнэ, хамтын ухамсарыг төлөвшүүлэх философи юм. Хүн бүрийн оролцоо, идэвх санаачилгатайгаар хамтын чиглэлээ тодорхойлж, хамтдаа ирээдүйн Монгол хүнийг бүтээх ёстой. Тэр Монгол хүн бий болсон цагт хүн бүр хоорондоо “Та Монгол хүнээс асуусан уу” гэх цаг үе ирэх болно. Жич: Яг энэ цаг мөчид Монголчууд багийн спортын төрлөөр /3х3, BCL, CS/ онцгой амжилтууд үзүүлж, бидэнд хамтын хүчээр ямар үр дүнг гаргаж болдгийг харуулан урам зориг өгч байгаа нь зөвхөн энэ цаг мөчдөө бахархаад орхих зүйл биш байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
61
Бодол 4: Бид “мэддэг” биш, “ойлгодог” ард түмэн байж болох уу? Бидний амьдарч буй нийгэм мэдээлэлд суурилсан мэдлэгийн үнэ цэнийг өндөрт үнэлдэг болсон. Хэн их мэдээлэлтэй байна, тэр илүү хүчтэй. Хэн мэдлэгээ илэрхийлж чадна, тэр илүү нөлөөтэй. Мэдлэгийн хурдтай өрсөлдөөн дунд “чи мэдэх үү?” гэдэг асуулт давамгайлдаг болсон ч: нэг чухал асуулт байгаа нь бид мэдэж байгаа ч үнэхээр ойлгож байна уу? Мэдлэг гэдэг бол сурч мэдэх үйл явц. Харин ойлгоно гэдэг нь танин мэдэх үйл явц — ухаарал, ухамсрын түвшний огт өөр чанар. Мэдэх гэдэг нь “юу” гэдгийг хэлж чаддаг байх, ойлгох гэдэг нь “яагаад” гэдгийг мэдэрч, холбож харах чадвар. Бид мэдээллийг цээжилж, онолыг сурч, хариултыг хэлж чадна. Гэхдээ тэр мэдлэгээ орчны нөхцөлтэй нь холбож, хүний сэтгэл зүй, соёлын ялгаа, цаг үеийн утга, ирээдүйн үр дагавартай нь уялдуулж харж чадахгүй бол — тэр бол зүгээр нэг хариулт л үлдэнэ. Их мэдэх тусмаа ойлгодог болдоггүй. Харин их мэдэх тусмаа сурсан бүхнээ амьдралтай уялдуулж, зөвийг хайх эрмэлзэл нэмэгдэх ёстой. Энэ эрмэлзэл байхгүй бол мэдлэг нь өөрөө дутуу, заримдаа бүр хөнөөлтэй ч болж мэднэ. Өнөө цагт мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй болсон. Google-ээс ChatGPT-ээс хүссэнээ асуухад бүх хариулт гарч ирнэ. ChatGPT бол хүнээс ч илүү логиктой, рационалиар тайлбарлаж өгнө. Үүний үр дүнд хүн төрөлхтөн мэдэх тал дээр хязгааргүй боломжтой болсон ч, ойлгохын тал дээр илүү хомс болсон ч юм шиг. Хэт мэдэхийн шунал дунд бид ойлгох тэвчээрээ алдаж байх вий. Харин ойлгох гэдэг нь зөв, бурууг шүүхээс өмнө тухайн нөхцөл байдал, цаад сэтгэл хөдлөлийг ухаарахыг хэлдэг. Энэ бол зүгээр нэг “ямар мэдлэгтэй вэ?” гэдэг асуултаас өөр, “энэ мэдлэг хэнд, хаана, яаж хүрэх ёстой вэ?” гэсэн ухамсарын ойлголт юм. Өөрөөр хэлбэл, сурч мэдсэн бүхнээ бодитоор холбож, зөвийг хайх эрмэлзэл. Хүн ихийг ойлгох тусмаа бусдад “заах” бус, өөртөө “уялдуулах” хандлага руу шилждэг байх. Бид мэдлэг, мэдэхийн төлөөх өрсөлдөөнд аль хэдийн хоцорсон. Технологийн ертөнц мэдлэгийг системчилж, дата болгон боловсруулж, хиймэл оюун ухаанд шингээчихсэн. Биднийг бодвол GPT хамаагүй олон хариулт мэднэ. Гэвч ойлгохын тухайд, тэнд сэтгэл байхгүй. Итгэлцэл, орон зай, амьд харилцаа үгүй. Тиймээс бид мэдлэгээр биш, ойлгож чаддагаараа ялгарах боломжтой. Учир нь технологи хөгжихийн хэрээр бид улам илүү “түргэн мэдэх”-ийг хүсдэг боллоо. Харин “гүн ойлгох”-оос зугтаадаг болсон. Мэдэх мэдээлэл олширсон ч, ойлгох оролдлого багассан. Сэтгэлээ өгч сонсох, цаг гаргаж тунгаах, мэдэрч хүлээх тэр чанарууд биднээс аажмаар алга болж байна. Харин Монгол хүний онцлог — ойлгохын ухаан дээр оршиж ирсэн. Байгальтайгаа харьцдаг, малынхаа занг чимээгүй мэдэрдэг, хүнийг сэтгэлийг үггүйгээр таньдаг энэ үндэстний дотоод чанар бол дан ганц соёл биш — философи. Энэ бол “систем”-ийг дагах бус, “сэтгэл”-д түшиглэх ухаан. “Чанадын ухаан” гэж ярихдаа бид зөвхөн хол хардаг байсныг бус, гүн гүнзгий харж чаддаг ухаанаа хэлдэг байсан байх. Тэгээд ч өнөөдөр дэлхий илүү “эмпати” ярьж байна. Бусдыг ойлгох чадвар, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх мэдрэмж — хамгийн чухал чадваруудын нэг болоод байна. Бид энэ тал дээр хэт шинэлэг зүйл бүтээх гэж зүтгэх хэрэггүй. Зүгээр л өөрсдийн доторх уламжлалт мэдрэмжийг дахин сэргээхэд л хангалттай. Сүүлийн үед надад бид мэдлэгийн хэмжүүрээр бусдыг дуурайх тусмаа өөрсдийгөө алдаж, бусдын тоглоомын дүрмээр хожигдсоор байх биш үү гэж бодогдох болсон. Харин ойлгож чаддаг ард түмэн болж ялгарч чадвал — энэ шинэ дэлхийд бид өөрийн дүрмээр, өөрийн замаар алхах боломжтой ч юм шиг. Тэр зам нь “бид системтэй сэтгэдэг” гэхээсээ илүү “бид ойлгож чаддаг” гэх ухаан дээр үндэслэгдэж болно. Мэдлэг нээлттэй хүртээмжтэй болсон энэ үед бид ойлгодог ард түмэн болж ялгарвал ямар вэ? Энэ нь миний өмнө бичвэр дундах Та Монгол хүнээс асуусан уу? Гэх үзлийн суурь болох юм. Бидэнд “мэддэг” хүн байх гэж зүтгэхээсээ илүү, “ойлгодог” хүн байхыг эрмэлзэх цаг ирсэн үү?
76
Өнгөрсөн түүхүүдийн турш бид олон янзын гадаад нөлөө, суртал ухуулгын хүрээнд өөрсдийгөө ойлгож, тэдгээрийн агуулгад өөрсдийгөө багтаах гэж хичээж иржээ. Манжийн эрхшээл, Хятадын нөлөө, Зөвлөлтийн үеийн зааварчилгаа, Барууны ардчилал, зах зээлийн тухай төсөөлөл — энэ бүх түүхэн үе шат бүрт Монгол хүн “өөрийнхөөрөө” бус, харин “өөр хэн нэгний дүр зургаар” өөрийгөө ойлгож ирсэн.
52
Хувь хүн бүрт амьдралын зорилго, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэл байдаг. Бизнес бүрт ч урт хугацаанд оршин тогтнох алсын хараа, эрхэм зорилго түүнийгээ хэрэгжүүлэх стратеги гэж бий. Харин улс үндэстний хувьд — бидэнд хаашаа явах вэ гэдэгтээ нэгдсэн хариулт алга. Нэгдмэл, бүгд хүлээн зөвшөөрсөн “Чиг” буюу зорилго үгүйлэгдэж байна.
46
Бодол 3: Яагаад бид өөрсдийгөө тодорхойлох цаг ирэв? Сүүлийн жилүүдэд Монголын тухай яриа дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн тавцанд яригдах болсонтой зэрэгцэн нэг зүйл улам тодорхой харагдаж байна — бидний тухай ойлголт, дүр зураг ихэвчлэн бусдын өнцгөөс өгөгдөж ирсэн. Чингис хааны тухай түүх, байгалийн баялгийн их нөөц, хоёр том гүрний дунд орших байрлал гэх мэт ерөнхий, өнгөц тодорхойлолт л зонхилсоор байна. Эдгээр нь Монгол орны түүхэн өв, оршихуйн орон зайн зарим талыг илэрхийлж болох ч өнөө цагийн Монгол хүний цогц дүр төрх, дотоод мөн чанарыг бүрэн тусгаж чадахгүй. Өнгөрсөн түүхүүдийн турш бид олон янзын гадаад нөлөө, суртал ухуулгын хүрээнд өөрсдийгөө ойлгож, тэдгээрийн агуулгад өөрсдийгөө багтаах гэж хичээж иржээ. Манжийн эрхшээл, Хятадын нөлөө, Зөвлөлтийн үеийн зааварчилгаа, Барууны ардчилал, зах зээлийн тухай төсөөлөл — энэ бүх түүхэн үе шат бүрт Монгол хүн “өөрийнхөөрөө” бус, харин “өөр хэн нэгний дүр зургаар” өөрийгөө ойлгож ирсэн. Ийнхүү гаднаас өгөгдөх үнэлгээ, дүрслэл, тодорхойлолт хүлээх сэтгэл зүй гүн суусан нь “өөрийн гэсэн” гэх ухагдахууныг бүдгэрүүлж, бидэнд хэн болох, юунд итгэх, ямар замаар хөгжих вэ гэдэгтээ итгэл муутай, түгдэрсэн байдал бий болгожээ. Өнөөдөр ч бид “Монгол хүн гэж хэн бэ?”, “Монголын онцлог юу вэ?”, “Бид ямар нийгэм, ямар төр, ямар амьдралын хэв маягийг хүсч байна вэ?” гэх энгийн боловч суурь асуултуудад хамтдаа ойлголцсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн, үнэт зүйлд суурилсан тодорхой хариулт өгч чадахгүй байна. Гэхдээ бид өөрсдийгөө тодорхойлох оролдлого хийх үед нэг зүйл анзаарагддаг. Бид ихэнхдээ өөрсдийгөө сайнаар харахыг хичээдэг ч, үнэндээ тэр сайхныг гүн гүнзгий ойлгож, бодитоор таньж чаддаггүй. Харин сөрөг шинжийг ярихдаа хэт туйлширч, зөвхөн гаднаа илэрдэг өнгөн төлөв дээр тулгуурлан дүгнэдэг. “Монголчууд аминчхан, хувиа хичээсэн, нэгнээ дэмждэггүй, омогтой, шүүмжлэлд мэдрэмтгий” гэх мэт нийтлэг шүүмжлэлийн цаана — түүхийн олон үеийн гадаад нөлөө, тусгаар тогтнолын байнгын эрсдэл, эрх мэдлээс ангид өсч төлөвшсөн сэтгэл зүйн хуримтлал зэрэг гүн шалтгаанууд бий. Бид эдгээр сэтгэл зүйн суурь нөхцөлийг ойлголгүйгээр зөвхөн гаднах илрэлийг шүүмжилсээр өөрийгөө “хөөрхийлөх”, эсвэл “буруутгах” хоёр туйлын хооронд савлаж ирсэн. Өөрсдийгөө бодитоор тодорхойлохын тулд — бид сайн, муу хоёр талыг хоёуланг нь гүнзгий ухаж харах ёстой. Сайн талыг магтахдаа түүний суурийг ойлгох, муу талыг шүүмжлэхдээ түүний үүссэн нөхцөл, түүхэн ухагдахуун, орчин нөхцөлийг харгалзах нь чухал. Яагаад бид ийм байна вэ? Энэ нь юуны үр дагавар вэ? Бид яаж өөрчлөгдөж болох вэ? гэх мэт асуултууд өөрийгөө таних замын жинхэнэ түлхүүр болж өгнө. Одоо цаг өөр болжээ. Дэлхий дахин хурдтай өөрчлөгдөж, шинэ туйлшрал, шинэ нөлөө, шинэ боломжуудын дунд Монголын орон зай гарч эхэлж байна. Геополитикийн хувьд Монгол бол стратегийн дунд цэг. Хүн амын бүтэц залуужиж байна. Нийгэм, бизнес, технологийн хувьд бие даасан оролдлогууд нэмэгдэж байна. Энэ бүх хандлага бидэнд нэг зүйлийг уриалж байна — өөрсдийгөө өөрсдөө тодорхойлоё. Яагаад энэ нь чухал вэ? Гэвэл 1. Гадаад орчноос биднийг тодорхойлсон ойлголтууд хуучирч байна. Өнөөдөр дэлхий дахинд Монголын тухай төсөөлөл хязгаарлагдмал, өнгөрсөнд суурилсан хэвээр. Гэтэл бид түүхийн биш, ирээдүйн талаар ярьж, төлөвлөж, тодорхойлж эхлэх ёстой. 2. Дотооддоо ч бид өөрсдийгөө бүрэн тодорхойлж чадахгүй байна. Боловсрол, төрийн бодлого, соёлын агуулгууд дунд “Монгол хүн” гэсэн ойлголт заримдаа хийсвэр, эсвэл нийтээрээ ойлголцсон тодорхойлолтгүй оршиж байна. Үүнийг нөхөхийн тулд дотоод итгэл үнэмшил, үнэт зүйлсийн түвшинд өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Энэ нь зүгээр л соёл, дүр төрхийн тухай асуудал биш. Энэ бол ирээдүйн хөгжлийн загвараа тодорхойлох, дотоод нэгдлийг бий болгох, үндэсний итгэл үнэмшил тогтоох суурь алхам юм. Иймээс бид өөрсдийгөө бусдаар биш, өөрсдөөрөө тодорхойлох цаг ирсэн. Биднийг хэн бэ гэдгийг тодорхойлох үгийг бид өөрсдөө хэлэх ёстой. Бидний цаашдын хөгжил, дотоод эв нэгдэл, гадаад ертөнц дэх байр суурь энэ тодорхойлолт дээр л үндэслэнэ. Энэ бол ганц төр засгийн ажил биш — энэ бол бүх салбарт, бүх хүний түвшинд зэрэг өрнөх ёстой хамтын ухамсрын хөдөлгөөн юм. Монгол хүний сэтгэлгээ системд бүрэн баригддаггүй. Энэ нь зарим үед сул тал мэт харагддаг ч, зөв ойлгож, зөв хэрэглэж чадвал шүүмжлэлт сэтгэлгээ, уян хатан арга барил, орчны уялдаанд нийцэх чадамж гэдэг нь бидний давуу тал болж чадна гэж би өмнө нь дурдсан. Яг энэ үндсэн дээр “Та Монгол хүнээс асуусан уу?” гэсэн философи үүссэн. Ямар ч шийдвэр, бодлого, бүтээл Монгол хүний логик, үнэт зүйлтэй нийцэж байж амжилттай хэрэгжинэ гэдгийг ухааруулсан хэрэг. Өнөөдөр Монгол хүн өөрийгөө “өөрийнхөөрөө” нэрлэж, “өөрийнхөөрөө” тодорхойлж, “өөрийнхөөрөө” төлөвлөхгүй бол — маргааш бидний оршихуйн тухай яриа, дахин л бусдын хэлээр бичигдэж, бусдын хүссэнээр зохиогдоно.
54
Бодол 2: Та Монгол хүнээс асуусан уу? “Монгол хүн бид хаашаа явах вэ?” гэж асуусан анхны бодлоо хуваалцахдаа би нэг зүйлийг онцолсон. Бидэнд алсын хараа дутаж байна. Гэхдээ алсын хараа гэдэг бол заавал төрийн бодлогын баримт бичиг дээр буусан текст, эсвэл улс төрчдийн амнаас гарах уриа лоозон биш. Энэ бол хүн бүрийн дотор орших, өөрийнхөө чадамжид итгэж, урагш тэмүүлэх хүсэл—итгэл юм. Харин одоо нэг алхам ухарч, илүү суурь асуултыг тавья: Хэн тэр чиглэл рүү явах гэж байна вэ? Өөрөөр хэлбэл — бид өөрсдийгөө танихгүйгээр, ямар ч алсын хараа, зорилго утгагүй болно. Монгол хүн гэж хэн бэ? Бид бол нүүдэлчин ахуйгаас гаралтай ард түмэн. Суурин соёл шиг дүрэм журмыг ягштал баримталдаггүй, бүх зүйлээ заавар, хууль журмаар хэмжиж амьдрахаас илүүтэй—байгалийн жамд уусаж, мэдрэмж, ажиглалт дээр тулгуурлан орших амьдралын хэв маягтай ард түмэн. Дуртай цагтаа нүүж, дуртай газраа буудаллах—бүр “эмх замбараагүй” мэт харагдаж болох энэ хэмнэл нь үнэндээ дэндүү нарийн уялдаа, сэтгэлийн логик, орон зайн мэдрэмжийг бидэнд үлдээсэн. Суурин соёлын өнцгөөс харвал энэ нь сул тал мэт. Биднийг “эмх замбараагүй”, “тогтворгүй”, “дүрэм зөрчигч” хэмээн харах нь бий. Гэвч миний хувьд энэ бол боломж юм. Бидэнд аливаа зүйлийг өөрөөр харах, шугаман биш сэтгэх, хүлээж байгаагүй өнцгөөс дүгнэх онцгой чадвар бий. Хүн төрөлхтний олонх нь суурин соёлд төвлөрч, стандартын дагуу амьдардаг. Гэтэл бидний сэтгэлгээ системд баригдаагүй. Энэ бол бидний ялгарах давуу тал. Гагцхүү бид өөрсдөө үүнийгээ зөв таньж, зөв хөгжүүлж, зөв системд уялдуулж чадвал. Дэлхийд танигдсан улс үндэстнүүдийг тодорхой “онцгой чанар”-аар нь төсөөлдөг. Герман — нарийн тооцоотой, инженерчлэл, чанар. Япон — дэг журам, эмх цэгц, эв нэгдэл. Франц — гоо зүй, загвар, урлагийн мэдрэмж. Америк — эрх чөлөө, хувь хүний сонголт, инноваци. Харин Монгол хүн гэхээр бид яг юу гэж төсөөлөгдөх вэ? Мэдээж энэ асуултад бид өөрсдөө л хариулж чадна. Харин миний зүгээс: Монгол хүн бол өөрөөр сэтгэгч. Монгол хүн бол асуудлын голыг олж харагч. Монгол хүн бол ухаалаг шүүмжлэгч. Хэрэв шинэ зүйл санаачилж байгаа бол Монгол хүнээс асуувал – тэр өөр өнцгөөс, бидний хараагүйг олж харна. Хэрэв шийдэл гаргах гэж байгаа бол Монгол хүнээс асуувал – тэр дэс дараалалд биш, зөн совин, нөхцөл, уялдаа холбоонд тулгуурлан дүгнэнэ. Хэрэв гоо зүйн тухай ярьж байгаа бол Монгол хүн байгаль, хөдөлгөөн, амьд бодлын уран тэнцвэр дээр үндэслэж мэдэрнэ. "Монгол хүнээс асуусан уу?” гэдэг бол үнэндээ бидний үзэл бодлыг үнэлэх уриа биш – харин хүн төрөлхтний шийдэл боловсруулах процессд бидний сэтгэлгээний үнэ цэнийг шингээх шинэ зарчим юм. Бидний сэтгэлгээ системд баригдаагүй. Тиймдээ ч шинэ гарц хайхад илүү тохиромжтой. Бидний амьдрал улиралдаа, байгальдаа, орон зайдаа зохицон өөрчлөгдөж ирсэн. Тиймдээ ч аливаа нөхцөлд дасан зохицож, ойлгож, өөрөөр харж чаддаг. Тиймээс өнөөдөр бид нэг асуултыг хүн бүр тогтмол биесээсээ асуудаг болгох хэрэгтэй: 👉 Та Монгол хүнээс асуусан уу? Энэ бол бодлого, шийдвэр, шинэ санаа, бүтээгдэхүүн — юу ч байсан бай, түүнд “Монгол хүний логик багтсан уу?” гэдгийг баталгаажуулах философи шүүлтүүр юм. Бидний логик, бидний орон зайн сэтгэлгээ, бидний мэдрэмж, бидний шүүмжлэлт сэтгэлгээ гол шалгуур болох ёстой. Биднийг олонхи “замбараагүй” гэж хэлдэг. Тийм ээ, бид үнэхээр тогтмол хэмнэлд баригдаагүй, тогтсон стандартын эсрэг мэт харагддаг. Гэхдээ биднийг үнэхээр ойлгож чадвал — энэ “эмх замбараагүй” байдал бол бодит шүүмжлэл, задлан шинжилгээ хийх хамгийн суурь орчин юм. Яагаад ингэж бодох болов? гэж үү. Учир нь бид хүн амын тоогоор дэлхийд өрсөлдөж чадахгүй. Монголчууд дэлхийн нийт хүн амын 0.04% хүрэхгүй цөөнх. Гэхдээ энэ цөөнх “олноор биш, оносон бодлоор” өрсөлдөх боломжтой. Хэрвээ бид өөрсдийн сул мэт харагддаг зүйлийг оновчтой давуу тал болгон хувиргаж чадвал — хамгийн үнэ цэнтэй зөвлөмж өгдөг, зөв эргэлздэг, гүнзгий боддог үндэстэн болж чадна. Ингэж чадвал хаана ч хэн ч өөрийн шинэ санаа, бодлого, шийдлээ баталгаажуулахдаа: “Та Монгол хүнээс асуусан уу?” гэж асуудаг болно.
1
1
58
Тиймээс энэ үзэл санаагаа би ийн нэрлэсэн нь учиртай. “Монгол хүнээс асуусан уу?” гэдэг бол шүүмжлэлт сэтгэлгээний нэгдсэн үнэлгээний шалгуур юм. Тэгэхээр Бид хэн бэ? Бид өөрийн логик, мэдрэмж, ухаанаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ард түмэн.
26
Бодол 1: Монгол хүн БИД хаашаа явах вэ? Сүүлийн үед өөрийн толгойд эргэлдэж байдаг бодлуудаа бусадтай хуваалцах нэг хэлбэр хэрэгтэйг улам бүр мэдэрч байна. Гэвч өөрийн оролцсон подкаст, ярилцлага, тэр бүү хэл Аппрентис шоу гээд бүгдээс нь нэг зүйл анзаарагдсан нь миний хоолой, ярианы хэмнэл, хурд, өнгө тийм ч анхаарал татахаар биш бөгөөд зарим үед бүр эсрэгээрээ ядаргаатай санагддаг болохыг ойлгосон. Тиймээс миний хувьд бодлоо оновчтой, утга учиртай хүргэх хамгийн сайн арга бол бичих юм байна гэж үзэж, өөрийн бодлуудыг цувралаар бичиж, нээлттэй хуваалцахаар шийдлээ. Нөгөө талдаа бичих нь өөрөө өөртөө цаг гаргаж бодлоо илүү нарийн тунгаах, цэгцлэн буулгах оновчтой хэлбэр юм. Цуврал байдлаар хүргэх эдгээр нийтлэлүүд маань олон жилийн туршид толгойд минь эргэлдэж, эцсийн хариултыг хайх эрэл хайгуулын нэгдэл бөгөөд эхний цувралаа “Монгол хүн БИД хаашаа явах вэ?” хэмээх — анх энэ олон бодлуудын үндэс болсон асуултаасаа эхлэхээр шийдлээ. “Аппрентис” шоунд оролцож байх үеэр сүүлийн шатанд “Одоо Монголд тулгамдсан хамгийн том асуудал юу вэ?” гэж асуухад би ямар ч эргэлзэлгүйгээр “Бидэнд нэгдсэн чиг буюу нэгдмэл зорилго алга” гэж хариулж байлаа. Энэ нь миний зүгээс тухайн цаг үед харагдаж байсан хамгийн том бэрхшээл, мөн өнөөг хүртэл Монголд шийдэгдээгүй гол асуудал хэвээр байгаа юм. Хувь хүн бүрт амьдралын зорилго, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэл байдаг. Бизнес бүрт ч урт хугацаанд оршин тогтнох алсын хараа, эрхэм зорилго түүнийгээ хэрэгжүүлэх стратеги гэж бий. Харин улс үндэстний хувьд — бидэнд хаашаа явах вэ гэдэгтээ нэгдсэн хариулт алга. Нэгдмэл, бүгд хүлээн зөвшөөрсөн “Чиг” буюу зорилго үгүйлэгдэж байна. Ямар Монголыг бид бүтээх гэж байгаа вэ? Хэнд зориулагдсан Монгол вэ? Хүүхэд, хөгшин, хөдөө, хот — бүгдэд зориулагдсан Монгол уу? Үгүй бол нэг хэсэгт зориулсан, нөгөө хэсгээсээ холдсон Монгол уу? Бид өнөөдөр дотоодын үйлдвэрлэл, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжил гэх мэт олон салбарын талаар ярьж байгаа ч эдгээр нь эцэстээ яг ямар Монголыг бүтээх ёстой вэ? гэдэгтэй уялдаж чадаж байна уу? Иргэн нэг бүр энэ чиглэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна уу? гэдэг нь тун ч тодорхойгүй. Учир нь алсын хараа гэдэг бол “2050” гэсэн цаасанд бичигдсэн бодлогын баримт биш. Алсын хараа гэдэг бол хүн бүрийн дотор орших итгэл юм. Энэ итгэл л улс үндэстнийг урагш хөтлөх хөдөлгүүр болдог. Тиймээс алсын хараа нь аль нэг улс төрчийн үг, аль нэг судалгааны байгууллагын дүн шинжилгээ бус — харин бүх нийтээрээ “Тийшээ явах нь зөв” гэж мэдэрдэг нэгдмэл чиглэл байх ёстой. Өнөөдөр Монголчуудын дунд үл ойлголцол их байна. Хотынхон, хөдөөгийнхөн, залуу үе, ахмад үе, гадаадад байгаа Монгол, дотоодод амьдарч буй Монгол гээд олон төрөлд хуваагдаж буй бүлгүүд байна. Гэтэл эдгээр олон талт бүлгүүдийг холбох нэг зүйл хэрэгтэй. Тэр бол хамтдаа очих хүсэлтэй нэг ЧИГЛЭЛ юм. Учир нь бид олон зүг рүү зэрэг алхаж болохгүй бас чадахгүй. Нэгдмэл зүг чиггүй байдал бидний нийгмийн уур амьсгалд ил тод мэдрэгдэж байна. Жишээ нь: - Боловсролын систем ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж чадахгүй байна. - Хот төлөвлөлт тэлж байгаа ч амьдрах таатай орчин бүрдүүлж чадахгүй байна. - Залуус шинэ санаачилга гаргаж байгаа ч улс үндэстний хэмжээнд дэмжигдэж чадахгүй байна. - Иргэдийн амьдрал дээшилж байгаа мэт боловч, ирээдүйдээ итгэх итгэл ул бүр багасч байна. Энэ бол системийн асуудлаас гадна итгэл үнэмшлийн хомсдол, хамтын зорилгын алдагдал юм. Америк мөрөөдөл гэж бий. Тэнд “Хөдөлмөрлөвөл эрх чөлөөтэй орших боломж бий” гэдэг итгэл үнэмшил нь бүх нийгмийг чиглүүлдэг. Тэгвэл бидний хувьд Монгол мөрөөдөл гэж юу вэ? Мөрөөдөл буюу нэгдсэн төсөөлөл нь бидэнд алсын харааг тодорхойлоход туслана. Алсын хараа бидэнд нэгдсэн чигээ харах боломжыг олгоно. Тиймээс бидэнд хэрэгтэй зүйл бол — зөвхөн улс төрийн хөтөлбөр, баримт бичиг бус, харин нийтээр хүлээн зөвшөөрөх итгэл төрүүлэх философи буюу алсын хараа юм. Энэ алсын хараа нь биднийг зүг чиггүй байдлаас гаргаж, Монгол хүний ялгарал буюу бидний айдентити-г дахин тодорхойлоход хөтөлнө. Харин одоо танаас асуух миний асуулт: Таны бодлоор Монгол хүн БИД хаашаа явах ёстой вэ?
82
Өнөөдөр Монголоо сурталчлаад нэг хэсэг нөхдүүдэд баахан магтлаа. Хариуд нь нөхдүүд гүүглэдсэн чинь 10 хүн тутмын 8 нь 00 асуудлаас болж дахиж хэзээ очихгүй гэж бичсэн байна лээ, тийм болохоор очихоос айж байнаа гэж хариуллаа. Төгсөв.
63
Гоё хариулт байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдийн хүүгийн тансгалсан хөрөнгө мөнгийг манай намын сайд нар олж өгөөгүй!
88
Тийшд
Д.ТЭРБИШДАГВА: “Хамтарчихвал л том төслүүд хэрэгжинэ” гэх 10 гаруй жилийн өмнө С.Баярын хэлж байсан үгийг тоть шиг давтаад явах нь буруу‼️‼️ УИХ ажил хийж байгаа ЗГ-ыг блоклоод байж болохгүй‼️‼️ @OyunerdeneMN @AmaraaDshzvg @dorjkhand_t @gantumurLU
41