🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD) header
🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD) profile picture
Joined December 2010
Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)Photo by 🇺🇦🇦🇺🇲🇳 (@BGBOLD)
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Н.ӨНӨРӨӨД ДУУЛГАХ УЧИР. Өнөрөөг би чамайг танихгүй, тэр ч намайг мэдэхгүй ээ.Тэгэвч аль аль нь теле зураглаач дагуулж, гартаа микрофон атгаж тухай тухайн цаг төрийнхөө элдэв асуудлыг хөндөж явсан ав адилхан сэтгүүлчид.Тэгэвч бидний хооронд тэнгэр газар шиг ялгаатай.. Би үүрэг хүлээсэн ажлаа л хийж явжээ.Чи харин үйл тамтай , хар мөртэй мөнгө хөөцөлдөж явжээ. Мөрийтэй тоглоом тоглоод дандаа хожчихсон юм шиг мөнгө хүүлэхийг үзүүлээд өгчээ чи. Нүглээ үүрээд шоронгийн хаалга ч татаж, нүдээ бүлцийтэл уйлахын зовлонг ч үзжээ. Чамайг яллах шүүх хуралд оролцуулахаар цагдаа нар чирч гулдчаад машинд суулгах гээд хүч түрэмгийлж байхад, чи цаазын тавцанд дүүжлүүлэх гэж байгаа ялтан шиг чарлаж хашгачаад амь нь хаанаа байна гэмээр арчаагаа алдаж байхыг би хараад зогсож байлаа.Эмэгтэй хүнийх нь хувьд би өрөвдөж байсан шүү.Чи бас улсын яллагч шиг урьж аваачсан аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжавыг бас хоёрхон хуудас цаас гартаа барьчихсан нэвтрүүлгээрээ ял оноох гэж байгаа юм шиг дарамталж байсан. Хүссэн юм хүүгээр татна гэдэг болж хоёр хуудас цаасаар бус олон хавтаст хэрэг бүрдүүлж ял оноодог болохыг үзэх гээд сандарч савхчин зогсохыг тань би харсан даа. Сүрхий сэтгүүлч болж алдарших гэж гэмгүй мөрөөрөө хэн нэгнийг хэтрүүлж муучилж болохгүй л дээ.Тэр тусмаа бусдын нэр төрийг бузарлан гүтгэж , гутаан доромжилж бүр хэрхэвч болохгүй. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Нэр хугарахар яс хугар ч гэдэг. Тэр тусмаа түмэн олондоо сайн нэртэй,төр улсдаа алдар хүндтэй, Монголдоо ганцхан гэмээр Европ стандартаар барьсан Цементийн үйлдвэрийг барьж байгуулсан үндэсний үйлдвэрлэгч хөдөлмөрийн баатар Ц. Гарамжавыг 7, 8 жил доромжилж бахаа хангаж болмооргүй л юм шиг санагддаг. Шүүхээр шийтгэгдсэн ялыг тань улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлж болдог байхад долоон жил гаруй бусдыг гүтгэж доромжилсон болох нь гурван шатны шүүхээр тогтоогдож " Уучлал гуйх" шийдвэр гарчихсан байтал гэм хор нь тогтоогдоогүй юм шиг тоохгүй явдгаа олон түмэнд одоо нэг учирлаад өгөөч ээ. Монгол улсын хуулиар " Эрүүгийн хэрэг үйлдэж бусдыг хохироосон бол ял шийтгэл оноосон ч шоронд ороод суллагдсан ч бусдад учруулсан хохирлоо төлөх хуультай шүү. Хаалтын гэрээгээр халхавчлан дарамталж авсан 10 тэрбум төгрөгөө авсан тус бүрдээ тоо ёсоор нь буцааж өгөх ёстой гэдгээ сэрж мэдрэхийг анхааруулъя. Шүүхийн шийдвэр эрүүгийн хэрэг үү, иргэний хэрэг үү гэдгээс үл хамааран заавал хэрэгжих учиртай шүү...!!! Тэр цагт л чи өөрийгөө "ТЭРБУМТАН УУ , ТЭНЭМЭЛ ГУЙЛГАЧИН УУ" гэдгээ мэдрэх болно доо. Сэтгүүлч Ч.Дамдиндорж 2026.11.22.
1
38
70
2,406
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Харахад л ойлгомжтой зарууд байхад яаж Орост өндөр цалинтай ажил хийнэ гэж бодож чаддаг байна аа‼️ Өчнөөн сэрэмжлүүлэг яваад байхад хориотой газар оччихоод консул, ГХЯ-ыг авахгүй байна гэж хэлж бас болохгүй лдээ! Орос ах нар шударга, бидний төлөө гэж итгэдэг балай гарууд заавал биеэрээ муу бүхнийг үзэж байж ухаан орно.
8
27
2
91
3,880
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Төмөр замын хэрэгт Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг Ерөнхийлөгчтэй адилхан огцруулж шалгамаар байна. Хууль бүгдэд тэгш шудрага үйлчилж, адилхан хариуцлага нэхэх хэрэгтэй.
5
112
5
288
3,837
#шударга_ёс_хариуцлага ‼️ Монголд бус, гадаадын хөлбөмбөгийн багт ашигтай гэх гэрээний улмаас татвар төлөгчдийн 6 тэрбум төгрөгийг төлөх болсонд буруутай бөгөөд хариуцлага хүлээх улс төрч байгаа юу? ‼️Албан тушаалтнууд буруу шийдвэрийнхээ төлөөсийг ард түмэнд үүрүүлэх бус, өөрсдөө хариуцдаг тогтолцоотой болох ёстой! Улс орон маань үнэхээр дампуу явж иржээ…😰 @NyamUchral
24
155
10
233
5,717
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Номингоор төлүүлээч даварчихсын… Чи төлж хохиролгүй болгооч ямар ичдэггүй юм бэ @NominChinbat
Ж.Алдаржавхлан: Олон улсын шүүхээс Английн 'Фулхэм' клубтэй холбоотой шийдвэр нэгэнт гарсан тул Монгол Улсын Засгийн газраас уг төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Шүүхийн шийдвэрээр Монгол Улс нийт 6.5 тэрбум төгрөг гаргах шаардлагатай болсон. Гэвч бидэнд одоогоор 'Фулхэм'-д төлөх мөнгө алга. Английн 'Фулхэм' клубтэй байгуулсан анхны гэрээг авч үзвэл нэлээд учир дутагдалтай, манай талд ашиггүй хийгдсэн байсан. Хамгийн сүүлд тус клубээс Засгийн газарт ирүүлсэн албан бичигт '11 дүгээр сарын 20-ны дотор төлбөрөө төлөхгүй бол үл маргах журмаар суутган авна' гэсэн шаардлагыг хүргүүлээд байна.
17
114
2
220
11,241
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Эрүү нүүрний гажиг заслын Япон эмч нар сайн дураар ирж хагалгаа хийдэг төсөл байсныг хэдэн мал гишүүдээс болж зогссон юм бнашд🤦🏼‍♀️🤦🏼‍♀️ Аймаг болгоны малан гишүүднь дагаж яваад тэр гишүүний урилгаар ирлээ этр гэж шаадаг 🤮🤮🤮 Гай болсон юмнуудаас болж хэрэгтэй төсөл дууссан бна
1
67
1
132
4,191
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
"Асуудалгүй юм бол дуугүй шалгуул!" гэж бүлэглэл их даналздаг байсансан. Өөрсдөө шалгуулах болохоор бүгд "дэглэм" энэ тэр гэж орилоостой. Тэд өөрсдөө асуудалгүй хүнийг ч хэлмэгдүүлдэг машин бүтээснээ бол их сайн мэдээд л байгаа юм бн даа...
6
202
2
374
5,179
Марзан лалар вэ.. Ийм улайм цайм юмыг хүртэл мэдэн будилдаг ийм ко мангаруудыг дахин гаргаж болохгүйшт иргэд нь эрүүл л юм бол?! Орон шоронд орохгүй гээд оргон зайлсан новшийг хүртэл нээлттэй чэхшиг.. Цагдаа бол цагийн л найз шүү дээ! Үргэлж санаж яв
Ц.Сандаг-Очир: Х.Нямбаатар Канадад сурч байгаа юм билээ. Хичээл нь дуусаад ирэх байх Манай нам их нээлттэй болсон. Өмнө нь ярс гээд л дэмждэг, гар өргөдөг байсан бол одоо алдаа оноогоо нээлттэй ярилцдаг болсон
44
🇺🇸 Америкчуудын сонголтыг Трампын 5,000$-ын амлалт ч өөрчилж чадсангүй! 🇲🇳 Монголчууд ч ирээдүйд Ардын намын амлалт, арга зальд авталгүй, авлига, албан тушаалын энэ олон хэргүүдийг нь марталгүй, амьдралд гарсан бодит өөрчлөлтөөр сонголтоо хийнэ гэдэгт итгэж байна!
23
132
4
290
4,699
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг юм! Харж авцгаа! Албанд байхдаа “Час улаан” коммунист сөрсөн бүрийг “буудчих уу жанжаан” гээд л саагиж явсан юм сан. Буумагц шалчийгаад “жанжин баабаа” гээд уянгалчихсан мань хүртэл уярчихмаар “цэв цэнхэр” ардчилсан иргэн зогсож байх юм! Буруу машин угсрахдаа ахлах инженер байсан хүн хар тостой гараа угаагаагүй байж сая угсарсан машинаа муулаад яахав дээ.
3
44
1
113
2,513
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Дайны түүхэн дээд амжилт гэжээ. 10 сард оху 54 мянган цэргээ амь үрэгдсэн болон шархадсан байдлаар алдсан байна. 41 секунд тутамд нэг байг устгаж, 159 секунд тутамд нэг эзлэн түрэмгийлэгчийг устгаж байв гэж Украины Зэвсэгт хүчний Дрон системийн командлагч “Мадяр»” мэдэгдэв.
4
36
2
162
5,895
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Тэрээр 2019 онд ч худал мэдээлэл тараадаг байжээ‼️
7
107
1
206
9,972
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Өнөөдөр баримт бүхий гомдлоо цагдаагийн байгууллагад албан ёсоор өглөө. Өмнө нь намайг зөрчил, эрүүгээд өгчихсөн байсан учир тэрийг нь хаагдтал би хүлээж байсан юм шүү! Хандивыг эсэргүүцээгүй. Хяналтгүй, ил тод бус тогтолцоог эсэргүүцэж байна! Эрүүл мэндийн тусламж хандив гуйх чадвараас хамаардаг байж болохгүй. Монгол Улсад Хандивын тухай хууль хэрэгтэй! Өнөөдөр хүрэлцэн ирж, асуудлыг олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа. Энэ бол бодит оролцоо, дэмжлэг байсан шүү. 🫶🏻❤️ Sonin.mn | Erennews.mn | Dorgio.mn | MPA.mn
7
75
1
270
3,907
Нэг ийм юм авсан, хааяа хөдөө гадаа явахад сүртэй л юм байна.
8
487
Олигтой амьтан наад шээтгүүлчид дотор чинь байхгүй л дээ. 4 жил сэтгүүлчээр сурна гэж ацны юм байхав, юу заалгаж юу сурахым бэ, гол үндэс нь энэ учраас бүгд бүдүүлэг боловсролгүй хог шаарнууд гардаг. Авьяасгүй, суурь боловсролгүй бол бүр дуусаа. Тэр авьяас нь 100-д 1 заяадаг зүйл
Жилийн өмнө нь ч ШАНТААЖ ЗҮЙ-н тухай хэлж л байсан! Даанч бүр бөөнөөр оволзоод байсан юм аа. Бүгд төрөөс цалин, орлогоо олдог‼️
1
3
100
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Өнөрцэцэг бол сэтгүүл зүйн салбарт увайгүй, ёс зүйгүй дайрч, эрх баригчдыг долоогоод, гайгүй явааг нь шантаажлаад хурдан баяжих шитгүүл зүйг хөгжүүлсэн хорт ургамал шүү дээ..
21
153
4
423
5,258
Ёоо элэг.. чи бол зүгээр л нэг муу коммунист улстөрч @UKhurelsukh. Энэ бол муу ч ардчилсан орон. Хэн ч үгээ хэлэх эрхтэй. Чам шиг нохойн баасны нэр төр бол Монгол улсын нэр төртэй түй ч хамаагүй. Иймэрхүү бууны ноход та нар шиг луйварчдыг вакумжуулж, дарангуйлагч төрүүлдэг.
ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж байгаа нь Монгол Улсын нэр төрд халдаж байгаа хэрэг
3
109
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Сэтгүүлч Үнэрт гэх хочтой хүний эд хөрөнгө гэж 2023 онд сошиалд юу гарсан бэ? Эх сурвалж: 2023 оны 11-р сарын 26-нд @ACerenbal гэх хэрэглэгч ийм жагсаалт нийтэлсэн байдаг. Тухайн постонд дараах зүйлсийг дурдсан байсан: 1. Эгч Өсөхбаярын нэр дээр Төв аймагт 5000 м² газар 1 тэрбум 2. Нүүрсний компанийн нэр дээр 20 тээврийн машин 3 тэрбум 3. Экскаватор 110 сая 4. Засгийн газрын ордны ард Зариг сайтын оффис 1.5 тэрбум 5. Toyota Land Cruiser-300 (6888УАУ) 320 сая 6. Toyota Land Cruiser-200 140 сая 7. Mercedes-Benz GLA-180 158 сая 8. Gerlug хотхонд 4 өрөө 415 сая 9. Хан Хиллс хотхонд 4 өрөө 520 сая 10. Нагац Шүрэнцэцэгийн нэр дээр байр 350 сая 11. Дүү Амгаланбаярын нэр дээр байр 125 сая 12. Утасны дугаар 9911**** 130 сая 13. 2 хүүхдийн Америк сургуулийн төлбөр 120 сая Нийт 6.4 тэрбум төгрөг гэж бичсэн байна. Энэ нь 2023 онд сошиал медиа дээр гарсан пост бөгөөд албан ёсны баримт биш. Нүүрсний сонсгол дээр нүүрс тээврийн 2 компани холбоо хамааралтай нь баримттай яригдсан. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол орлогоо нотлох шаардлагатай гэж олон хүн үзэж байна‼️ Иргэд хардах эрхтэй!
3
92
1
153
3,791
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Ярьсанаа буулгав: ХҮҮХДҮҮД ба СОНСГОЛ 1. Бидний түүх яаж эхлэв? 2. Хүүхдүүд манайд яаж ирэв? 3. Хүүхдийн ар гэрийг олох, бидний хамтын амьдрал яаж өрнөв өө? 4. Хүүхдүүд ар гэртээ очих үйл явц хэрхэн үргэлжлэв? 5. Цааш юу болов? 6. Сонсголын тухайд. 7. Зураг үзэх үү? 8. Хүүхдүүд хаана байна вэ? 9. Улс төрийн өнцгийг сөхөж харах уу? 10. Амарсайханд хандаж юу хэлэх вэ? 11. Хоёр товч санаа. Сайн байцгаана уу, Саяхан УИХ-д, 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр сонсгол боллоо. Тэнд яригдсан асуудлаас нэгэнд нь төвлөрнөө. Манай гэр бүлийн өсгөж өндийлгөж, тусалж дэмжсэн, одоо ч холбоотой байгаа хүүхдүүдийн тухай. Төгсгөл рүү нь зарим албан тушаалтанд хандсан, улс төрийн агуулгатай юм хэлнэ. Улс төртэй, улс төрөөр л тулна. Хүүхдүүдээ эхэлж яръя. 1. Бидний түүх яаж эхлэв? Бид 2007 оноос Хүүхэд Асран Хамгаалах Төвтэй хамтарч ажилласан. Болор сан ч тэр үеэр байгуулагдсан. Улмаар тус төвийн цэцэрлэгийн хоёр ангийн хүүхдүүдийг халамжилж, дэмжиж тусалж ажиллах болсон. Хүүхдүүд зусланд гарахад хүртэл манай хүн хувцас хунар, ор дэвсгэрийг нь угааж, хоол ундыг нь хийлцэж хамт байдаг байсан. Хүүхдүүд сургуульд ороход нь ном хэрэглэлийг нь цуглуулж, хүргэж өгч авч, хичээл даалгаварт тусална. Цаг өнгөрөх тусам бие биедээ ижилдэж дассан. Асрах төвөөс ч, дүүргээс ч, хүүхдийн байгууллагаас ч бидний "Бамбарууш, Янзага" бүлгийнхэнтэй тогтоосон элгэмсүү харилцааг дэмждэг байсан. Бид ч бэлтгэл, зохих шалгуурыг хангаж ажилласан. Хамтдаа байх, нэг гэр бүлийнхэн шиг байх боломж аажмаар бүрдсэн. Энэ бол нэг өдөр шийдээд хийсэн ажил биш. Үйл явц гурван жил шахам үргэлжилж, 2010 оноос хүүхдүүдээ бид өөр дээрээ авсан. Тэр үеийн хууль журмын дагуу. Хүүхдүүд бидэн дээр шилжиж ирснээр улсаас авдаг санхүүжилт нь зогссон. Бүх ажлыг Болор сан, манай гэр бүл хариуцдаг болсон. Тиймээс төртэй төсвийн хуулиар жил бүр гэрээ байгуулах, түүнийг сунгах шаардлага үүсээгүй. Дүүргийн засаг даргын захирамжаар тэр үеийн харилцаа зохицуулагдаж байсан. Мэдээж бид хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох, хуучин нэрээр нь, Хүүхдийн Үндэсний Төвийн хараа хяналтад ажиллана, мэдээлэл тайлан гаргаж өгнө. 2. Хоёрдох асуудал; Хүүхдүүд манайд яаж ирэв? Эхлээд хоёр бүлгийн хүүхэд ирсэн. Тэр дунд ирж буцсан хүүхэд бий. Шалтгаан янз бүр. Хуучин цэцэрлэг сургуульдаа үлдэх хүсэлтэй. Багш асрагч нь авч үлдэхийг хүссэн. Ар гэрээс нь гарсан хүсэлт гээд. Нааш цааш хөдөлгөөн байсаар байсан. Тэгсээр 23 хүүхэдтэй үйл ажиллагаа жигдэрсэн. Дараа нь цэцэрлэгийн насны хоёр хүүхэд нэмж ирсэн. Нэг нь бүтэн өнчин, цэцэрлэгээс нь санал болгосон, нөгөөг нь эгчийг нь дагуулж авсан. Болороо ээж нь ах эгч дүүсийг хамтад нь байлгахыг хичээсэн. Тийм 6 гэр бүлийн 13 хүүхэд бий. Хоёр хүүхдийн эгч нь Дарханы асрамжаас ирсэн. Нэг хүүхдийн аав нь хүсэлт гаргаж, зохих журмын дагуу манайд өгсөн. За ингээд нийт 27 хүүхдийг өсгөхөөр боллоо. Дээр нь манай таван хүүхэд бас бий. Манай өөрийн хүүхдүүд олон дүү нартай болж байгаадаа баяртай байсан. Заримынх нь төөрөлдөөд байгаа нэг асуудлыг онцгойлж дурдая. Хүүхдийг өсгөж өндийлгөх, хүүхдийг үрчилж өргөж авах бол тус тусдаа, бие даасан харилцаа. Хүн бүр мэднэ. Бид 27 хүүхдээс нэг ч хүүхэд үрчилж аваагүй. Төрөлх овог нэрийг нь солиогүй. Асран хамгаалж, өсөж хүмүүжих, сурч боловсроход нь тэдэнд тусалсан. Хамт байсан. "Чи хорвоод ганцаар биш, чамд тусалж дэмжих хүн байна. Бид чамтай хамт. Миний охин, миний хүү. Чи хайр энэрлээр дутах ёсгүй ээ." Ийм л сэтгэлээр бид хүүхдүүддээ хандаж байсан. "Авдаг гараас, өгдөг гар илүү. Төрүүлэхээс өсгөх нь дутуугүй ачтай, сайн үйлс" гэж манай ард түмэн ярьдаг юм. Болороо бид хоёр хоёулаа тийм хүмүүжилтэй. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд. Манай хүн дороо 6 дүүтэй, би дээрээ 7 ахтай өссөн. Болороо багадаа аавыгаа алдаж дүү нараа ээжтэйгээ өсгөсөн. Миний аав, ээж хоёр хоёул, хар нялхаасаа өнчирч амьдралын хатуу хүтүүг туулсан хүмүүс. Энэ тухайгаа бидэнд ярьж хүнд хүүхдэд, тэр тусмаа өнчин өтгөсийг асарч дэмжихийг сургадаг байсан. Энэ сэтгэл, энэ хүмүүжил хүүхдүүдэд туслах, асарч дэмжих хөшүүрэг болсон. Гэнэт нэг өдөр санаанд ороод эхэлсэн ажил биш. Манай хүн төрсөн дүүгийнхээ нэг хүүхдийг бүр, миний ярьж байгаа энэ түүх эхлэхээс өмнө өргөж авсан байсан юм. 3. За одоо гуравдахь асуулт: Хүүхдийн ар гэрийг олох, бидний хамтын амьдрал яаж өрнөв өө? Хүүхдийг аль болох ар гэртэй нь, хамаатан садантай нь ойрхон байлгах бодлого чиглэл төрд байсан. Бидэнд ч байсан. Болор сан энэ чиглэлд уйгагүй ажилласан. Хүүхдүүдийн ээж аавыг олох, бүтэн өнчин бол ар гэрээс нь хэн нэгнийг, ах эгчийг нь олох гэж их явсан. Хүүхдийн заяа түшиж бүгдтэй нь холбоо тогтоосон. Аавтайгаа 4, ээжтэйгээ 10 хүүхэд холбогдсон. Бусдынх нь төрсөн ах эгч, нагац авга, эмээг нь нэг бүрчлэн олж холбоо тогтоосон. Хүүхдүүд маань ч, садан төрөл нь ч, төрүүлсэн нь ч элэг бүтэн болж их баярласан. Үнэхээр ачтай буянтай ажил болсон. Чин сэтгэлээсээ баярлаж талархаж байсан. Байнга уулздаг, харилцдаг болсон. Манай хүүхдүүдээс эхлээд хоёр хүүхдийг ээж нь авсан. Хоёр жил гаруй болоод явсан. Дараа нь нэг хүүхдийг эмээ өвөө нь авсан мөн эгч нар нь нэг дүүгээ авсан. Хүүхдийн ар гэрийнх нь хүсэлтээр хашаа гэр тавилга олж өгч бие дааж амьдрахад нь дэмжсэн. Бид хоёрт хамгийн хэцүү нь, хүүхдээ өгч явуулах байсан. Болороо охин, аль эсвэл хүүг нь аваад явсныг надад нулимастай ярина. Хоёулаа санаа алдаж, бие биенээ түшиж, нулимсаа залгиж арчиж суудаг байсан. "Хүүхэд том болж, тусад орж, авнаа" гээд л бөөн ажил үүснэ. Бид нийлж ярилцаж гэр орон, түлээ түлш, хүнс будаа бүхнийг хамтдаа зохицуулна. Ихэнх хүүхдүүд бидэнтэй таваас арван жил хамт амьдарсан. Хүүхдэд хайр халамжаа харамгүй хайрласан гэр бүл, багш асрагч, харилцан тусалдаг хүмүүсийн ач тусыг мартах аргагүй. Тэр хүмүүст бид хоёр насаараа талархаж явдаг. "Болороо ээж" нь тэр олонтой хамт ачааны хүндийг үүрсэн. Хүүхдүүд намайг "Амбаа аав" гэж дуудна. Манай нутагт насаар ах, хүндтэй хүнийг тэгэж дуудах ёсыг хүүхдүүд дагасан нь тэр л дээ. Хүүхдүүд бүгд сургуульд сурсан. Үзүүлдэг харуулдаг эмнэлэгтэй, тусалж дэмждэг сайхан сэтгэлтнүүд байсан. Хүүхдийн асуудал, сургууль хичээл тойрсон бүх зүйл явц хүүхэдтэй айл бүрт өрнөдөг шиг өрнөсөн. Энэ бүхнийг ярьвал урт юм болно. Товчлоё. Хүүхдээ бид олон гэж, тоо шиг хардаггүй байсан. Хүүхэд бүр тусдаа өнгө төрхтэй, зан ааштай, амьд гаригууд. Хайрлахгүй байхын аргагүй. Бүгд өхөөрдөм, бүгд хөөрхөн. Хүүхэд бүр өөрийн донжтой, гоёлтой. Өөрийн онцлог сонголттой. Бүгд дор бүрнээ нэртэй, зарим нь өхөөрдөж дууддаг хочтой. Хол яваад ирэхэд бие биенээ саначихсан байдаг байсан. Уралдаж алаглаж гүйж ирнэ. Зүүгдэж эрхэлнэ, үнэрлэж тэврэнэ. Бидэнд ярих юм олон бий. Бид хүүхэд нэг бүрийнхээ эрүүл өсөж бойжиход, сургууль хичээлд нь анхаарахаас гадна хүүхэд насыг нь дурсамж дүүрэн байлгахыг хичээсэн. Монголын үзэсгэлэн төгөлдөр олон газраар аялсан. Зуны амралтаа малчин айлд хамт өнгөрөөдөг байсан. Үнээ тугал ч авч өгсөн. Хүүхэд бүр гайхалтай авъяаслаг. Бие даасан тоглолт, үзвэр үйлчилгээ, уулзалт зочин, урилга заллага тасардаггүй байлаа. Абаны хүний мэдээлэлд дурьдсан шиг Болороо ээж нь хүүхдүүдтэйгээ Бээжин явж, паркт тоглож, үзвэр үзэж хамт аялсан. Хүүхдүүд маань цовоо сэргэлэн, сурах хийх эрмэлзэлтэй, бусдад тусалж дэмжихийг багаасаа ойлгож өссөн. Ирээдүйгээ өөдрөгөөр хардаг байсан. 4. За ингээд хүмүүсийн дараачийн сонирхдог асуулт байгаа. Хүүхдүүд ар гэртээ очих үйл явц хэрхэн үргэлжлэв ээ гэж? Жилээс жилд хүүхдүүд цэцэг ногоо шиг өсч том болцгоосон. Ар гэрээс нь хүүхдээ авах хүсэлт гарах бүрт бид нарийвчилсан судалгаа, уулзалт яриа хийж, гэрээ бичиг үйлдэж нотариатаар батлуулна. Хууль журмын дагуу зохих газар нь хянаж захирамж шийдвэрийг гаргана. Ар гэрийнх нь болон хүүхдийнхээ хүсэлтийг харгалзан хэрхэн дэмжиж туслахаа тодорхойлно. Шинэ айл гэр тусдаа гаргаж байгаа юм шиг л хөл хөдөлгөөн болно. Ихэнхэд нь гэр хашаа, зарим нэгэд нь өвлийн байшин ч барьж өгсөн. Гэрийн тавилга, зуух тогоо, түлээ түлш гээд ажил үргэлжилнэ. Хүүхдүүд маань гэртээ эргэж очихдоо гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч, тусад ороод явсан. Өөрийгөө аваад явах ухаан сууж, дансандаа хүүхдийн болон халамжийн мөнгө нь бүрэн бүтэн, гэр гэртээ харьсан. Хууль журмын хэлэлцүүлэг, өөрчлөлт ч үүнд нөлөөлсөөн. 2016 онд төрөөс Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль батлагдсан юм. Хүүхэд бүрийг ар гэрт нь нэгтгэх үүргийг тэднийг халамжлан хүмүүжүүлж байгаа гэр бүл, сан байгуулага хүлээж хэрэгжүүлэх болсон. Тэр хууль он дамжин хэрэгжсэн. Манай хүүхдүүд ч төрийн хуулийн дагуу гэр гэртээ харьж, ойр дотныхонтойгоо цуг амьдарцгаах болсон. 5. За дараагийнх нь хүмүүсийн асуудаг асуулт байдаг юм. Цааш үйл явц хэрхэн үргэлжлэв? гэж. Дээлтэй заяасан, хайртай, хөөрхөн хүүхдүүд минь Болороо бид хоёрыг орхиогүй. Бид хоёр ч аль болохоор хүүхдүүдээ гэнэ. Амьдралын эрхээр зам замаа хөөсөн ч бараг бүх хүүхэд ээж аав, үр хүүхдийн гэмээр нандин хэлхээ холбоотой хэвээр байгаа. Харин ч бидэн рүү инээсэн хувь заяа улам батжин бэхэжсэн. Уулзах хүмүүс уулздаг гэж үнэн юм билээ. Дэм дэмэндээ бидний халуун дулаан харилцаа өнөөдөр ч үргэлжилж байна. Намайг ерөнхийлөгч болоогүй байхад манай хүүхдүүд бидний харилцаа эхэлсэн. Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарсан ч үргэлжилж байгаа. Манайхан улам олуулаа болж байна. Ерөөлөөр хүүхдүүд маань өрх өсгөж, эхнээсээ хань ижилтэй болцгоож, бяцхан үрс ч биднийг баярлуулж, хорвоог баясган мэндэлж байгаа. Саяхан, энэ намар бид олуулаа уулзсан. Зарим нь буйр суусан ч бүгд л багын төрх нь хэвээр. Нялх хүүхдээ тэврээд, үнсүүлье үзүүлье гээд аваад ирсэн. Хонуутаар өнжүүтээр сайхан уулзалдсан. Зураг хөрөг ч зөндөө бий. Та нарт утаснаасаа харуулж болно. Гэхдээ саяын сонсгол дээрх шиг хүмүүст өөрийн ч бай, хэний ч хүүхдийг харуулахаас бас болгоомжилж байна. Ямар ч дарга гишүүн, хэн ч бай гарч ирээд, хүүхдээ үзүүлэн болгоод байдаггүй ээ. Тийм биз. Харин хүүхдийн хувь хүнийх нь эрхэнд халдвал би тэдний төлөө явна. Сүүдэр тусгах гэвэл өмнүүр нь хааж зогсоно. Тэд ар гэртэй, тусдаа амьдралтай хүмүүс. Хайрлаж өмөөрөх хүнтэй. Тэр улс төрийн уурын зуухандаа намайг л хөөд, намайг л харлуул. Энэ хүүхдүүд ямар ч буруугүй. Сонсголын үеэр цагдаагийн байгууллага, асуудал хариуцсан хүмүүс мундаг байсан. Бидэнд хийх ажил, тодруулж ярилцах зүйл, нэгтгэх мэдээлэл бий. Төртэйгээ хамтарч ажиллана. Сая уулзахад хэл чимээ хүрсэн 23 хүүхдээс 19 нь ирсэн. Ар гэрт нь гачигдал гарсан, ээлжийн ажилтай, чөлөө авч чадаагүй, өвдсөн гээд дөрөв нь ирж чадаагүй. Хүүхдүүдээ харахаар, юм ярих гэхээр үг гарахаас өмнө, одоо чинь, нулимс гарах гээд байх болжээ. Насных байх. Хайр ч юмуу. Болороо ээждээ тэвэр дүүрэн цэцэгтэй, бид хоёрт бэлэгтэй ирсэн. Бид ч хирдээ бэлдсэн. Нэг охин маань бүр уншаад баярлахаас аргагүй захиа бид хоёрт тус тусад нь бичиж өгсөн. Бүгдийнх нь сэтгэлийн илэрхийлэл гэж байсан. Хүүхдүүд маань дор бүрнээ улам ухаантай, улам мундаг, бүр хайр татам болоод л байгаа. Багадаа зурж байсан гар зургууд, бичсэн зүйл, багынх нь хөгжилтэй өхөөрдөм зураг видео гээд үзэх ярих юм зөндөө байсан. Бие биенийхээ сонин сонсож, тоглож наадаж, аминчилж ярилцаж сууцгаасан. Уулзахын жаргал гэж, байнаа. Нэг хүү маань жаахан харц доогуур байсан. Үйлдээгүй хэрэг тулгаж, хүүг минь шаналгаж байгаа юм билээ. Шүүхээс иж бүрдэл нь хангалтгүй гэж хэрэг нь буцсан болохоор, заасан тэр хязгаартай газар нь уулзаж ярилцсан. Ээж нь бурханы оронд заларсан. Эгч нар дүүдээ их хайртай. Хууль шүүх хар цагааныг нь ялгана гэдэгт итгэж байгаа. Номтой ухаантай, сайн хүүхэд. 6. За саяын сонсголд яаж бэлдэв ээ? гэж. Төрийн сонсголд хүндэтгэлтэй хандсан. Сонсголыг дэмжсэн Их хурлын дарга, сонсголыг санаачилсан Их хурлын гишүүнийг урьсан. Би биечлэн уулзаж ярилцах гэж хөөцөлдсөн. Болороо ээж нь энэ хоёр эрхэмд хаяглан өөрийн гараар хүсэлт бичиж явуулсан. "Бид удахгүй уулзана. Та хоёрыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай хүүхдүүдтэй уулзаж бодит мэдээлэл аваа. Асууж тодруулах зүйл байвал асуу. Санал бодлоо солилцохдоо таатай байна." гэж урилга заллага албан ёсоор өгсөн. Хаана хэзээ уулзах, өдөр газраа хэлсэн. Хүүхдүүд ч бага байхын зургаа бариад уулзана гэж хүлээсэн. Гүтгэлэг, муухай дайралт, хэл аманд цэг тавих гэж бодоцгоосон. Харин дарга, гишүүн хоёрын хэн нь ч ирээгүй. Сонсголын үеэр, Баярбаатар гишүүний амнаас нь сонсоход, нийтэд хандаж надаар яриулах гэсэн бололтой юм, байлаа. Өнөөдрийн энэ ярьж байгаа маань ч үүнтэй холбоотой. Энэ бүхний эцэст манай хүүхдүүдийн эсэн мэнд эсэх нь, эрүүл саруул байгаа нь сонсгол санаачлагчид ач холбогдолгүй байжээ гэж би ойлголоо. 7. За, зураг үзэх үү? Хүүхдүүдийнхээ зураг харах сайхан. Зөндөө байна. Эргээд уулзаж байгаа юм шиг байдгийн. Гэхдээ та бүхэн ихэнх нь ойлгож байгаад би их баяртай байна. Би сая олон зураг гүйлгэлээ. Бидний хувийн цомог. Би хүүхдүүддээ хэлсэн. Бидний зөндөө зураг, бичлэг бий. "Та бүхний өмнө урт хугацаа байгаа. Цаг өнгөрөх тусам байдал өөр болно. Гараад сайхан дурсамжаа ярих цаг ирнэ. Бид хэнд ч гэм хийгээгүй. Бүгд л өөр өөрийн замаар явж байгаа. Хүүхдүүд минь та нар л сайн явж байвал болоо." гэж. Тэд ойлгож байгаа. Зураг бичлэг үзүүлэх тухайд, хүүхдүүд та өөрөө мэд гэж л байгаа. Хөөрхийс хүүхдээрээ, сэтгэл нь эмзэг хэвээр байгаа. Утасны нүүрнээс аваад битгий сэвж үзээрэй. Болох юм болох цагтаа болно. Энэ зургуудыг би сошиалд тавихгүй. Болороо ээждээ өгсөн гоё цэцэгтэй зураг байна. Зүрхтэй, хайртай шүү гэсэн зураг байна. Багын зургаа бариад ч авахуулсан байна. Нүүрэндээ багын зургаа нааж зогсоод, "Би ийм болсон" гэх зураг ч байна. Видео ч байгаа. Зураг видео харуулбал болно л доо. Захаас нь харууллаа, ярилаа. Үүнээс илүүг чадахгүй ээ. Хүүхдээ бодож байна. Яах ч юм билээ. Надад атаархаж, муу санасан тархи хэн нэгнийг нь юу руу ч түлхэх гэж оролдох юм билээ. Эндээс нэг асуулт ургаж байгаа шүү. Өнчин гэхээр хүүхэд заавал хохирох ёстой юу! Хэрүүл гүтгэлэгт согтуурсан хэнээтний өмнө хувийнх нь орон зайд халдаж, зам мөрийг нь нийтэд зарлаж байх ёстой юу! Ирээд уулз, асуух юм байвал асуу, ярилцая гэхээр өөрсдөө ирэхгүй. Бас ингэж болохгүйг тэр эрхэм гишүүн, дарга хоёр хүртэл зөнгөөрөө мэдрээд байх шиг байгаа юм. Би сайн талаас нь бодож байна. "Уулзмааргүй байна, тодруулах юм алга" гээд байгаа биз! Ай. "Амбаа аавыг дайраад, гүтгээд байна" гэж хүүхдүүд эмзэглэж байгаа. Би танк шиг үзээд гарноо. Хийсэн буруу юм байхгүй. 8. За, одоо хүүхдүүд хаана байна вэ? Энэ ч яахав нөгөө алдарт асуулт. Болороо бид хоёр хүүхэд бүрээ хаана яваа, яаж амьдарч байгааг мэднээ. Хүүхэд бүр өөр өөр, бие даасан ертөнц. 13 охин, 14 хүү байгаа. Увс руу аавынхаа хамаатнууд дээрээ очсон хүүгийн араас сураг ажиг тавьж байгаа. Эрдэнэтэд нэг охин маань айлын бэр болоод амьдарч байна. Ээж дээрээ анхалж очсон хоёр хүүгийн нэг нь гадаадад, нөгөө нь УБ-т байгаа. Хааяа холбогдож, сураг нь гараад л яваа. Эхэлж явсан дөрвөн хүүхдийн хувьд ийм байна. Тэнгэрийн авралаар хэн нь ч гэмт хэргийн хохирогч болоогүй. Энэ бол Монгол төрийн нэрийн өмнөөс гардаг мэдээ шүү. Манай хүүхдүүдээс тав нь цэргийн алба хаасан. Болороо ээж нь захиа бичиж, бүгд холбоотой байсан. Одоогоор найман хүүхэд дээд сургуульд сурч байгаа болон төгссөн. Мөн тооны хүүхэд тусгай мэргэжил эзэмшсэн. Олны жишгээр доод тал нь бүгд дунд боловсролыг дүүргэж, дор бүрнээ ажил хийж, амьдралаа босгох гэж зүтгэж байна. Зарим нь суралцаж, хоёр нь Япон, Солонгост ажиллаж байна. Бусад нь эх орондоо байгаа. Ер нь манай хүүхдүүд бусдын адил хаана ч ажиллаж амьдрах эрхтэй. Далай гатлаад ч нисэх эрхтэй ш дээ. Хүүхдийн тухай мэдээллээ үүгээр өндөрлөе. 9. За одоо ингээд улс төрийн өнцгийг сөхөж харах уу? Асуудлын гол надад юмуу, хүүхдүүдэд байхгүй гэдэг нь ойлгомжтой болж ирж байх шиг байна. Асуудал шал өөр газар байна. Зүгээр, иргэд та бүхнийг доромжилж цаг нөхцөөж байгаа юм байна. Бусад чухал асуудлаар сонсгол хийх хуанлийн нүд, хуваарийг ийм залиар бөглөж суунаа, наадуул чинь. Тархи угаалтад өртөмтгий гэж та бүхнийг тавлаж байна. Эргэцүүлэн бодох чадамжгүй гэж эд таныг басамжилж байнаа. Энэ хэрээ жорлон тэргүүтнүүд таныг тавьж байгаа жүжигт нь итгэнэ, хулгай худлаас нь өөр сэдэв рүү сатаарна гэж таныг дорд үзэж байна. Ардын нам, Засгийн газрыг тархидаж хагартлаа баяжсан, Монголыг хулгай авилгад живүүлсэн хоёр даргынхаа нэхсэн торыг, булхай бузрыг Баярбаатар гишүүн ярихгүй юм байх даа! Хоёр эзнийхээ хооронд, саарал цагаан хоёр байшингийн дунд бичиг цаас, цүнх ачаатай жороолж байгаад өнөөдрийн суудалдаа хүрсэн чи! Хаана, хэний хооронд, хэзээ, ямар хэмжээтэй хулгай тонуул явсныг, юу болсныг чи мадаггүй сайн мэднэ! Тэр тухай нэг сайхан яриач, хууль хяналтын байгууллагад хандаач, сонсгол санаачлаач. Энэ мангасын гар хөлүүд намайг үзэн ядуулах гэж, жигшүүлэх гэж, сэдэв төөрүүлэх гэж амь тавьж байна. Миний ярьж байгаа зүйл иргэдэд хүрээд байгаад, олон нийт дэмжээд байгааг хараад тэсэж ядаж байна. Засгийн ажлыг шүдтэй тулам болгосон этгээдүүд нүгэл нь нүдээр нь гарахаас сүнс нь төөрч байнаа. Америкийг 500 хуваасны нэгтэй тэнцэх хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, идэж уусан. Ард түмний халбагаар цуглуулж байгаа буяныг вагоноор нь, уурхайгаар нь, тогоогоор нь цусалж байгаа гарууд. Мангасаас мангас л төрнө. Шунал шуналыг л өдөөнө. Хулгайч хулгайчаа өмөөрнө. Гэм зэмгүй нэгэн рүү боорлож дайрна. Аминд нь тулахаар "цуст тэмцэл" ч гэх шиг, "аюулгүй байдал" ч гэх шиг. Та нарын маск ч хуурч байнаа. Монголын хамгийн том аюултай байдал бол, манай улсын хамгийн ноцтой нууц бол та нарын хулгай!! Нууцын гэх бузар хуулиа урж хая. Нууцалсан хулгайгаа ил болго. Надтай тэмцээд байгаа хүмүүст хэлэхэд, улс Монголоо алж байгаа этгээдийг дотроосоо, өөрөөсөө хай. Эрүүгийн цагдаа руу өөрсдөө оч. 10. Амарсайханд хандаж юу хэлэх вэ? гэж. Тэр шадар сайд, хуулийн сайд асан буянтны дүр эсгээд сүйд. Тийм аюултай зүйл болсон юм бол засаг дамжиж, сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм бэ! Надтай таараад налж зогсоод, толгой дохиод сүйд болоод байсан. Тэр үед надаас асуух нь яасан юм! Амарсайхаан, чамд хандаж нөхөрсөг зөвлөлгөө өгье. Үнэхээр хүүхдэд тусалмаар бол, тэгтлээ их санаа зовж байгаа бол бидний өсгөсөн хүүхдийн талтай адил тооны хүүхэд аваад өөрөө өсгөлдөө. "Өнөр Бүл" гээд халамжийн төвд хайр энэрэл хэрэгтэй хүүхдүүд одоо ч байгаа. Цөөндөө, дөрөв ч юмуу, долоо ч юмуу хүүхэд аваад хажуудаа тав арван жил өөрийн хүүхэд шиг өсгөж өндийлгө. Бие даагаад ирэхээр нь ар гэрээс нь ирээд аваад явна. Нэг нэгдэхгүй, өнчин зүрхийг элэг бүтэн болоход эхнэр хүүхэдтэйгээ нийлээд тусал. Ичинхорлоо та хоёр хүсвэл чадна. Боломжтой, сайхан гэр бүл. Том газар байшинг чинь олон мэднэ. Хамгийн гол миний хэлэх гээд байгаа санаа бол өнчин, харж хандах хүнээр дутдаг хүүхдэд ямар зовлон тохиож байгааг биеэрээ мэдэр. Биеэрээ үлгэрлэ. Тэгэж амьдрал үзэж, нөгөө яриад байгаа хууль дүрмээ бодитоор сайжруул. Аан тийм, мартах шахаж. Цианит, нитрит ашиглаж алт угаасан гэж биднийг гүтгэсэн. Хотын байранд, олны нүдэн дээр, хуруун чинээ хүүхдээр алт угаалгана гэж яаж чиний санаанд багтдаг байнаа. Эрүүл хүний бодолд оромгүй гажиг зүйлийг өөрөө санаж үйлдэх юм. Болороо ээж нь эрдэс судлаач инженер мэргэжилтэй. Эрдэс судлалын хувийн лаборатори ажиллуулж байсан. Ээжээсээ ямар ажил хийдгийг хүүхдүүд нь сонирхсон. Эрдэсийг яаж ялгадгийг, яаж анхан шатны боловсруулалт хийдгийг Болороо хүүхдүүддээ харуулсан. Тэр үйл явц атгаг санаатны бичлэг эвлүүлэг болж сэвэгдсэн. 14 жилийн өмнө нийтэд цацагдаж бидэн рүү дайрсан гүтгэлэг. Тэр үед нь тайлбар өгч байсан. Зарим нь та нарын дарамт, хэл амнаас үүдэж манай хүүхдүүдийг дуудаж, тэр тухай асууна ярина гэж айлгаж ичээж байгаа сураг гарсан шүү. Энэ бол хүүхдүүдийнхээ өмнөөс миний өгч байгаа албан ёсны тайлбар. Олон жилийн өмнөх гүтгэлгийг босгож гэм зэмгүй залуусыг ичээж зовоохоо зогсоо. Гишгэсэн мөр бүр чинь гэрчтэй, баримт болж үлдэнэ. Амарсайхан чамд дахиад хэлье. Чи их санаа зовж байгаа гэж дахин дахин чанга ярьсан. Дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдэд бодитоор туслаад үз дээ. Тэгээд өөрийнхөө ярьж байгааг, гүтгэлэг хардалтаа эргэцүүлээд нэг бод. Хүүхдээр алт угаалгамаар бодогдох нь уу, худалдмаар санагдах нь уу, тэднийг! Ай. Нитрит цианитаар гэж өөрөө хэлсэн шүү. Чи өөрөө биеэрээ мэдвэл нүд чинь нээгдэнэ. Бод. Хүхдээрээ PR хиймээр болох нь уу, эсвэл бага ярьж, их хайрламаар санагдах нь уу! Олны хэл амны бай болгомоор байна уу! Өөрийн хүүхэд дээрээ аваад үз. Хүүхдийнхээ хувийн орон зайд халдаж, бүхнийг нь дэлгэмээр болох нь уу. Хүүхдийнхээ юу хэрэглэж, юу идэж уудгийг. Юу хийж, хэнтэй нөхөрлөдөгийг чи дэлгэх үү! Бод. Ийм юм хийхийг хүүхэд чинь хүсэхгүй бол яахав! Олны өмнө гармааргүй, гарах сонирхолгүй, дургүй бол яахав? 11. Хоёр товч санаа байна. Хүүхдэд туслах бол буруу биш ээ. Тэдэнд хайр энэрлээ зориулж, олсон бүхнээ хуваалцаж өсгөх буруу биш. Олон хүн үүнийг ойлгож байна. Цөөн хүн л цөөврүүд шиг аашилж байна. Намайг хорлох гэсэн, намайг матарлах гэсэн тэдний тачаал хүүхдэд туслах гэсэн Монгол хүний эмзэг зүрхийг, сайхан сэтгэлийг зүсэж байна. Хайр энэрэл хамгийн хэрэгтэй байгаа олон хүүхдэд гай болж бууж байна. "Өнчин өрөөсөн, ядарсан хүүхэд өсгөж тусалбал толгой цусдах нь" гэж зарим нь ярьж бичиж. Цаг хугацаа өнгөрөх тусам сайн үйлс тодордог. Сонсголд цаг заваа гаргаж оролцсон бусад эрхэм гишүүдэд харин талархал илэрхийлье. Уг нь энэ сонсгол хийгээд байгаа хуулийг би ажиллаж байхдаа санаачилж батлуулсан юм. Хэрвээ би энэ хуралд гишүүн байсан бол: Нийтийн оюун санаа яагаад ингэж бохирдсон, түүнд хүргэсэн дотоод гадаад шалтгаан болон үүнээс гарах арга замын тухай сонсголыг хамгийн түрүүн санаачлах байлаа. Би яахав, зуд үзсэн ухна гэдэг шиг энэ бүхний дундуур яваад гарна. Асуудалд санаа зовж байгаа, сэтгэл нь өвдсөн хүмүүсийн санаа бодлыг хуваалцаж байна. Буруу зөрүү ойлгосон хүмүүс ч олон байна. Багаас нь өсгөлцөж өндийлгөж, одоо хүртэл халуун дотно яваа, цаашид ч тийм байх хүүхдүүдийнхээ тухай ярилаа. Энэ яриа, хардлага гүтгэлэгт цэг тавья гэж бодлоо. Болороо бид хоёр хүүхдүүдтэйгээ цаашид ч холбоотой байна. Хувийн орон зайг нь, эрхэм чанар, нэр төрийг нь хамгаалах байр сууриасаа ухрахгүй ээ. Нэг л зүйлийг хатуу хэлье. Би хэзээ ч бууж өгөхгүй ээ!. 2026.10.10.
30
214
18
466
17,674
🇺🇦🇦🇺🇲🇳 retweeted
Н.ӨНӨРЦЭЦЭГТ ҮЗҮҮЛСЭН УУЧЛАЛЫГ ЦУЦЛУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА‼️ Н.Өнөрцэцэгт үзүүлсэн Ерөнхийлөгчийн уучлалын шийдвэрийг иргэд бид хуульд нийцсэн эсэхийг шалгуулж, хууль зөрчсөн нь тогтоогдвол уучлалыг цуцлуулах/хүчингүй болгуулах талаар хуульд заасан арга хэмжээ авахыг шаардаж байна. Хэрэв та энэхүү шаардлагыг дэмжиж байгаа бол доорх холбоосоор орж мэдээллээ бүртгүүлнэ үү. 👇 ✍️ ШААРДЛАГЫГ ДЭМЖИХ: forms.gle/W6YPDptcENZvgDsC8 Олон нийтийн дэмжлэгийг нэгтгэж, хамтын шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлнэ. Баримтаар шалгуулъя. Хууль дээдлэгдсэн нийгмийг хамтдаа бүтээе! 🇲🇳
98
304
15
659
45,815