Хэлсэн ш дээ, еөк дагаж явсан сэтгүүлчид монгол хүнээс л асуулт асууна гэж. Германы Монгол судлаач хүнээс юм асууж байна уу? Үгүй❗️
Германы ГЯ сөйдаас юм асууж чадаж байна уу? Үгүй❗️
Нөгөө урьсан Герман еөкөөс асууж байна уу? Үгүй❗️
#Багцлав
Герман болон Монгол Улсын Гадаад харилцааны яамд Ирэх 10 жилийн хамтын ажиллагааны Хамтарсан тунхаглал байгуулж, дараах тохиролцоонуудад хүрэв:
Эдийн засаг, Уул уурхай: 2011 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг идэвхжүүлж, Монголд Алт олборлох үйлдвэр хамтран барихаар болов.
Виз ба Консул: Визийн шаардлагыг хөнгөвчлөх, албан паспортыг визгүй болгох асуудлыг тусгаж, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхээр боллоо.
Нийгмийн хамгаалал: Германд байгаа Монгол иргэдийн тэтгэвэр, нийгмийн даатгалын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна.
Тээвэр, Дэд бүтэц: Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрнө. Улаанбаатар – Берлин чиглэлийн шууд нислэгийг сэргээж, давтамжийг нэмэхэд Германы тал дэмжлэг үзүүлнэ.
Боловсрол: МУИС, ШУТИС болон Герман-Монголын сургууль (GMIT) нь Германы Заксон мужийн их дээд сургуулиудтай (Дрезден, Лейпциг, Хемниц, Фрайберг) хамтран ажиллах гэрээнүүд байгуулав.
“Уранаас толгой нь өвддөг” гэнэ. Эл авгайг буруутгах арга алга. Сонсосноо л дамжуулж буй. Нийт масс иймэрхүү л ойлголт, мэдээлэлтэй яваа. Авах юм нь айлтгүй ярьдаг болж, хот хөдөөгүй. Гэхдээ харанхуй, бүдүүлэг масстай бид бусдаас илүү их хоцорно. Үнэн бодит мэдээлэл, танин мэдэхүйн эгэл сурталчилгаа агаар ус шиг хэрэгтэй болжээ. МҮОНТВР зэргээсээ эхлээд, нийгмийн сүлжээ рүү ормоор байна. “Хаалтын” гэх гэрээ хэлцлээр цацагддаг мөнгийг ийш чиглүүлмээр юм, ЗГ-аа!
MAO retweeted
Ямар нэг компанийн захирлууд Японд онцгой үзэсгэлэнт байгаль галдчихсан бол өдийд медиа нь өмдийг нь шувтлаад, өвдөг дээр нь сөхрүүлээд уучлал гуйлгаж, цаад компани нь огцруулж байж хувьцаагаа авч үлдэж бга. Гэтэл тэр манайд гаргасан мэдэгдэл нь юу вэ?! Гадаад гэхээр байдгаа барьж, элэг нэгтнээсээ илүүд үзэж толгойг нь илж, доошоо орж байдаг болохоор чинь ингэж байгаа байх аа.
MAO retweeted
Хятадын Шенжен мужийн технологийн салбарын бизнес эрхлэгчид Монголд ирнэ. Робот, цахилгаан машин, хиймэл ухаанаар хамтарч ажиллах хүмүүстэй 9 сарын 24-ний 14.30 цагт Holiday Inn буудалд уулзалт хийх тул оролцох хүсэлтэй нь форм бөглөж бүртгүүлнэ үү. docs.google.com/forms/d/e/1F…
MAO retweeted
Ямар ямар пийс империал италиан сургууль ч гэх шиг. Муссолини бэлдэж бгаму хаашаан. Манай Монгол шиг бага дунд боловсролоо ийм эрээн гүзээ болгочихсон орон байхгүй. Тэгээд ичдэггүй амьтад бүгдээрээ хүүхдийн ирээдүйгээр бизнес хийх гээд нэг нэг сав байгуулчихсан.
Үүнийг хелминт (helminths, parasitic worms) гэдэг. Нүүдлийн шувуу, малын баас, усны ахуйн бохирдол зэргээр дамжиж цэнгэг устай нуур, голд үрждэг. Тэрнийг нь загас идсэнээр халдвар авдаг. Хар галуу хэт ихэссэнээс болж Хэрлэн, Онон, Балж, Туул, Орхон, Сэлэнгийн сав газар өвчилсөн загас их болж. Цөөрөмд бол загасны тэжээлд нь эм хольж өгдөг. Урсгал устай газар тэгэх боломжгүй. Ийм загас идэж болохгүй. Зарим нь зад буцалгаад, шараад иддэг л юм билээ. Би бол хэрэггүй л гэж хэлнэ.
MAO retweeted
Томокод нөхөрсгөөр зөвлөхөд зөгийн балаа хураагаад, комеди клубтаа маазраад энгийн тайван орш. Монголын улс төр, гео политик руу гаднаас орж сарвалзвал байнга оршин суух эрхээ хасуулаад үлгэр төгсөх бх шүү.
MAO retweeted
✅Бензиний хомсдол, эдийн засгийн хүндрэлтэй энэ цөвүүн цагт төрийн байгууллагууд бүсийн чуулган хийх гэж байна гэх юм. 🤔
✅10-р сарын 15 хүртэл иймэрхүү арга хэмжээг төрийн бүх байгууллагад тас хориглоё!
✅Ер нь элдэв форум, чуулганаар хөгждөг байсан бол манайх өдийд цэнгэлийн манлайд хүрчихээр олныг хийсэн.
✅Иймд цаашид ч иймэрхүү төрлийн арга хэмжээг төсвийн санхүүжилтээс бүрмөсөн чөлөөлье!
@NyamUchral
MAO retweeted
Зоригийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлд 3 сарынх нь цалингийн. 20%-иар торгожээ. Хөөрхийг аймаар хохироосон байнашдээ. 3 сар хоол ч олж идэж чадахгүй, яана?
MAO retweeted
Нэг танил маань Чингис хаан казах байсан гэсэн нөхдүүдтэй баахан маргаад надад хандав. Би түүнд 1. Тэнэг хүмүүстэй бүү марга, хая. 2. Салахгүй бол Чингис хаан казах байсын бол Их Казах улс байгуулахгүй Их Монгол улс яагаад байгуулсын гэж асуу гэлээ. Зөв биз дээ?
MAO retweeted
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Хятад, Монголын харилцааны талаар өндөр ойлголттой. Түүний болон О.Цогтгэрэл дарга нарын удирдлага дор Ардчилсан нам хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд улам бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Secretary General Bayartsogt has a profound understanding of China-Mongolia relations. I believe under the leadership of him and Chairman Tsogtgerel, the Democratic Party will play a greater constructive role in deepening trust and cooperation between the two countries.
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн намууд хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.
ОТ-г ЗГ-аас хариуцаж байсан энэ хүүхэн өдөр бүр ярьдаг боллоо. Ярих тусам яриандаа ороогдох юм. ОТ төслийг хянах чадвараа сайжруулах зорилгоор 20 сая доллар 2021 оноос авсан гэнэ. Мөнгө, цаг хугацаа хангалттай байж. Асуулт байна. ОТ-г хянах чадвар тань сайжирсан уу? Сайжирсан бол ОТ төсөлд таны ярьсан олон муу юм яагаад байсан хэвээр байгаа юм? Сайжраагүй бол мөнгө хаачсан юм?
Эрдэнэс оюу толгой компани Оюутолгой төсөлд хяналт тавих чадавхыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын санхүүжилтийг Оюутолгой ХХК-аас 2021-2024 онуудад авсан.
Энэ санхүүжилтийг намайг авсан мэтээр худал ташаа мэдээлэл зориудаар тараах ажил хэдийн эхэлсэн. Холбогдох тайлбарыг орууллаа.
Би хувьдаа 1 төгрөг ч аваагүй, хувийн ашиг хонжоо хайж ажиллаагүй билээ.
Жич: 20 сая ам.долларын зарцуулалт хариуцаж, гарын үсэг зурж гүйлгээ хийж байсан Эрдэнэс оюу толгой ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнбат өнөөдрийг хүртэл Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 🇲🇳 төлөөлж ажиллаж байна. Засгийн газар итгэл үзүүлж ажиллуулж байхыг бодоход зориулалтын бус санхүүжилт олгоогүй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн болуу. Хариуцсан хүнээс нь тодруулахгүй надтай холбоод худал мэдээлэл тарааж буй нь улс төрийн зорилготой, Рио Тинтод үйлчилдэг эрх ашиг юм.
Үнэн үг. Санал нэг. Ямар ч байлаа хөгжлийг хойш татдаг биш, урагш чирдэг ухаан бодол, зориг тэмүүлэлтэй хүн. Эр хүн! АН-тай өрсөлдөх хэцүү болох нь. Ана мана үзнэ дээ… Харин нөгөө нам доторх “можахед” хэд нь ажлыг нь хийлгэх нь үү, яадаг бол?
С.Баярцогт АН-ын генсекээр жинхэлснээр өнөөдрийн АН байтугай Монголын улс төр ямар ч байсан нэг нүүр царайтай боллоо гэж бодож байна.
1990-ээд оны УБХ-ын гишүүн, анхны Үндсэн хууль батлалцсан, УИХ-ын удаа дараагийн гишүүн, 2 ч удаагийн ЗГ-ын ХЭГ-ын дарга, Сангийн сайд, хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг баталж үзсэн, түүнийхээ төлөө шоронд орж үзсэн гээд...
Монголын улс төрийн сайн, муу бүхнийг өөртөө наасан, Бат-Үүлийн хэлснээр ёстой л цээжин дээр нь туг ч сийлээстэй, тугал ч гүйгээстэй нэг ийм хүн улс төрд эргэн ирснийг Монголын УЛС ТӨРИЙН НҮҮР ЦАРАЙ гэж хэлж байгаа хэрэг.
Ардчилсан шинэ тогтолцооны эхийг барилцсан хүн тэр тогтолцоо нь нуран унаж байхад эргэн ирсэн нь муу гэхээсээ сайны дохио ч байж магадгүй.
Ямар ч байсан С.Баярцогт бол Монголын улстөрийн замнал талаасаа бол домог. Домог гэхээр юун Женко, юун Хүрэлсүх л биз дээ.
Жич: Ингээд бичихээр магтлаа гэж эндүүрэвзэй. Ердөө л учраа олохоо больсон шинэ цагийнханы дунд хуучин хүн орж ирж буйд олзуурхаж байна.
MAO retweeted
Баярцогтын цээжийг нүцэглээд харвал,манай намын хагарал, бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм,хөөрхий!
Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг,өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг.Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, чамайг Жэнко шоронд хийсэн ш дээ гэхэд,өөдөөс юу гэсэн гээч?!
Ийм юм яриаад байвал манай нам хэзээ ч ялахгүй.Намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргаүй гэж билээ!
Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч,Коннор Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод,намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа! Монголынхоо төлөө зүтгэснийхэа хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хирнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ!
Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой!
MAO retweeted
Л.Энх-Амгалан: Хувийн сургуулиуд төлбөрөө жилээр нь авч, банканд хийн мөнгө хүүлдэг байдлыг болиулна urug.mn/223976/
























