Япон улс Ангараг гарагийн Фобос дагуулаас дээж авч, эх дэлхийд хүргэх анхны улс болох зорилт тавьжээ. Энэ хүрээнд “MMX” нэртэй сансрын хөлгийг аравдугаар сарын 20-нд Кагошима мужийн Танэгашима сансрын төвөөс “H3” пуужингаар хөөргөхөөр бэлтгэж байна. time.mn/n/174040
Дэмжлэг буурахад Засгийн газрын гишүүдтэй холбоотой дуулиан шуугиан нөлөөлжээ. ХАА сайд асан Казүо Яна зохисгүй мэдэгдэл хийсэн, Улс төрийн албан тушаалтны сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэх шүүмжлэлийн дараа албан тушаалаасаа огцорсон юм. time.mn/n/174037
Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрладаг “Цемент шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг АТГ шалгаж дууссан. Уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ. time.mn/n/174026
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд байгаа шатахууны нөөц:
АИ-92 бензин 22 мянган тонн (10 хоногийн нөөц)
АИ-95 бензин 2,079 тонн (17 хоногийн нөөц)
Дизель түлш 108 мянган тонн (27 хоногийн нөөц)
Онгоцны түлш 7,089 тонн (34 хоногийн нөөц) байна. time.mn/n/174024
Тариагүй манжингаа хурааж, хүмүүст худалдсан хэмээн хуурамч баримт бүрдүүлэн, хүнсний ногоонд төрөөс олгодог урамшууллаас 1.2 тэрбум төгрөг авсан хэргийн тухай time.mn/n/174016
Франц Улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. time.mn/n/174006
Монгол Улсаа төлөөлж эмэгтэйчүүдийн К-44 буюу 52 кгд “Парис -2024” паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Энэтхэгийн Юлианти Риаг 2:0, БНХАУ-ын Ян Бог 2:-ээр илүүрхэж аваргын төлөө шалгарлаа. time.mn/n/174000
Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн Монголын бүжгийн спортын холбоо 2026.10.17-нд хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. time.mn/n/173978
УИХ-ын гишүүн П.Батчимэг: “Оюутолгой”-н ногдол ашиг Баялгийн сан дахь иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос авлига, хээл хахуульд идэгдэж, зэвэртлээ унаж, татаас харж, авсан харснаа залгидаг мөнгө биш time.mn/n/173987
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024–2026 онд хэрэгжсэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 240 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо. time.mn/n/173980
Катарын “Al Jazeera” телевизийн “101 East” эрэн сурвалжлах нэвтрүүлэг Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд Малайзад хөнөөсөн хэргийн талаар хоёр ангит баримтат кино гаргажээ.time.mn/n/173972
Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг “Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцжээ time.mn/n/173969
Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. time.mn/n/173966
“Арсенал”-ын Нони Мадуэке 80 дахь минутад гоол оруулсан нь багийнхаа хаалга руу оновчтой цохисон цорын ганц оролдлого байлаа. Энэ хожлоор “Арсенал” аваргын төлөөх өрсөлдөөнд байр сууриа хадгалсан бол “Ноттингем Форест” таван оноотой 18 дугаар байрт үлдэв. time.mn/n/173963
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. time.mn/n/173958
Италид болсон үймээн Францад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалтай төстэй байв. Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, нийтийн үйлчилгээний чанар муудсаныг эсэргүүцсэн олон зуун мянган хүн 10 дугаар сарын 17-нд гудамжинд гарчээ. time.mn/n/173955
БОУАӨЯ-нд 2026.10.18-ны 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэл аймаг, нийслэлийн Байгаль орчны газраас нийт хүрэн баавгайн тухай 16 дуудлага бүртгэгдсэн байна. time.mn/n/173925
Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нар 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 60 ахмад дайчны гэр бүр, үр хүүхэд, ач зээ нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардууллаа. time.mn/n/173921
Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилттэй танилцах шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. time.mn/n/173904
