SaRa_𝕏🤍 (@saRa_healthy) header
SaRa_𝕏🤍 (@saRa_healthy) profile picture

Cosmetologist 20+yrs | Food Tech Engineer | Founder, Self-Care Academy | Ulaanbaatar

Ulaanbaatar Mongolia
Joined November 2021
Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)Photo by SaRa_𝕏🤍 (@saRa_healthy)
Намайг SaRa гэдэг. Хоёр хүүхдийн ээж. Хүнсний технологич инженер → Гоо засалч 20+ жил гоо сайхны ертөнцөд → Recovery 16 сар (Cryo Mongolia) → Self-Care Academy🤍 Би арьс, нойр, ус, эрүүл хоол, ядаргаа, өөрийгөө арчилахуйн тухай бичнэ Монголын, Улаанбаатарын нөхцөлд тохирсон арчилгааг санал болгоно. Арьсарчилгаа хийх нь бүх хүнд хамаатай. Та туршаад үзэээрэй. Нүүрээ угаасны дараа 20 секунд хүлээгээд чийгтэйдүү байхад нь тосоо түрх. Танд ямар асуудал, ямар айдас байна? юунаас эхлэх вэ? — арьс уу, хөгшрөлт үү? Батга уу? нойр уу, ус уу? Мэдээлэл авахыг хүсвэл дм.
11
31
2
116
6,112
Onbrand ep-4 ширүүн болжийн🤔 Галаа Хулан 2 маш их таалагджаа💜
1
1
379
假装被男友拧断脖子,这才是真正的演技😅😅😅
84
351
10
9,104
6,673,449
Хүн төрөлхтний дунд нэг сонин бодол байдаг нь үнэтэй зүйл чанартай гэсэн ойлголт🤔 Төлбөргүй ч асар их үнэ цэн өгсөөр байдаг зүйлс бидний дэргэд байсаар байна❤️
4
3
14
525
Меланин бол биеийг хэт ягаан туяанаас хамгаалахын тулд арьсанд үүсдэг бодис юм. Меланин пигмент арьсны гадаргуу руу гарч, хуримтлагдах үед сэвх үүсдэг. Сэвх тогтож үлдэхээс өмнө арьсаа арчлах нь чухал. СЭВХ ҮҮСЭХ ҮНДСЭН ШАЛТГААН: •Меланин үүсэлтийг зогсоож чадахгүй байх; •Унтах үед мелатонин ялгарч, меланин үүсэлтийг хориглоход тусалдаг. Хангалттай нойр = Арьсны эсийн нөхөн төлжилт нэмэгүүлнэ
1
1
10
1,353
AI бол ердөө хурдасгуур хэрэгсэл бөгөөд жинхэнэ ялгарах давуу талыг зөвхөн хүний бүтээлч сэтгэлгээ бүтээдэг.
3
5
1
26
1,161
МЕЛАТОНИН ГЭЖ ЮУ ВЭ? Гүн нойрны үед мелатонин нь арьсны нөхөн төлжилт, сэргэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хангалттай унтаж амрахгүй үед мелатонин буурч, меланин үүсэлтийг дарангуйлж чадахгүй болсноор сэвх, нөсөө толбо үүсдэг. МЕЛАТОНИН ✓ Арьсны антиоксидант хамгаалалтын тогтолцоог идэвхжүүлж, меланин ялгаралтыг дарангуйлна. ✓ Меланин үүсгэгч эсийн идэвхийг бууруулж, нөсөөжилтөөс сэргийлэн, арьс цайрахад дэмжлэг үзүүлнэ. Мелатонин нэмэгдэх → Меланин пигмент буурах = Сэвх, нөсөө толбоос сэргийлэх
1
6
1,185
Загасны ордныхон чиний төлөө сэтгэлээ чилээж, чамд зориулж ямар нэгэн зүйл хийж байвал чи тэдний хувьд нандин хүн. Учир нь тэд сэтгэлээ өгсөн хүндээ л чин сэтгэлээсээ хандаж, халамжилдаг.
3
3
10
785
Эхнэр, нөхөртөө илүү их анхаарал тавиад үзээрэй👌.
1
12
1
34
2,269
Нөсөө толбо буюу Гиперпигментаци (Hyperpigmentation) нь арьсны өнгө тодорхойлогч "меланин" нь тодорхой хэсэгт хэт ихээр хуримтлагдсанаас үүсдэг. Энэ нь арилгахад хамгийн их хугацаа болон тэвчээр шаарддаг асуудал юм. SaRa миний туршлагаар хоолон дээрээ анхаарч зохистой хооллож, усаа ууж, өдөр бүр хүндээр бие засаж байхад аажмаар нөсөө толбо бүдгэрч байгааг харж байна. Энэхүү бодит туршлага нь арьсны эрүүл мэнд, гоо сайхныг дотоод талаас нь эмчлэх ямар хүчтэй болохыг баталж байна. Үүнийг шинжлэх ухааны болон физиологийн талаас нь тайлбарлавал: 1. Хоол боловсруулах систем ба Арьсны холбоо (Gut-Skin Axis) Тогтмол бие засах (Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн): Хүний бие өдөр бүр бодисын солилцооны явцад хуримтлагдсан хорт бодис, илүүдэл гормонуудыг (ялангуяа меланин идэвхжүүлэгч гормонуудыг) гэдсээр дамжуулан гадагшлуулдаг. Хэрэв өтгөн хатаж, гэдсэнд хадгалагдвал хорт бодицууд цусанд дахин шимэгдэж (autointoxication), энэ нь арьсаар дамжин гарах гэж оролдсоноор нөсөө толбо тодрох, батга гарах үндсэн шалтгаан болдог. Өдөр бүр тогтмол бие засах нь биеийн "байгалийн шүүлтүүр" хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. 2. Хангалттай ус уухын ач холбогдол Ус нь арьсны эд эсийг чийгшүүлээд зогсохгүй, цусыг шингэлж, бөөр болон лимфийн системээр дамжин хорт бодсыг гадагшлуулах процессыг хурдасгадаг. Шингэн дутагдсан үед арьсны өөрийгөө цэвэрлэх, эс шинэчлэгдэх чадвар суларч, нөсөө толбо удаан арилдаг. Мөн бие засах нь ховорддог. 3. Зохистой хооллолт ба Меланин зохицуулалт Антиоксидантаар баялаг хоол хүнс: Шинэ ногоо, жимс, эрүүл өөх тос (омега-3) нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, хэт ягаан туяанаас үүдэлтэй меланины хэт ялгаруулалтыг бууруулдаг. Элэгний үйл ажиллагаа: Элэг эрүүл байвал гормоны тэнцвэрийг барьж, арьсны өнгийг жигд байлгахад шууд тусалдаг. 💡 Миний мэргэжлийн зөвлөгөө: Гоо засалч та үйлчлүүлэгчдээ зөвхөн гаднаас үнэтэй крем, пийлинг, лазер санал болгохоос илүү, тэдний ус уух дэглэм, хооллолт, өглөөний дадал (бүлэг ус уух, гэдэсний үйл ажиллагааг дэмжих)-д анхааруулах нь эмчилгээний үр дүнг 2-3 дахин хурдасгадаг. SaRa-н бичиж буй номны хэсгээс📚2026он
2
9
714
Хүн сэтгэл дотроо нэг зүйлийг давтсаар байвал эцэстээ түүнийхээ дагуу үйлддэг болж тэр нь төрөлхийн хүний хийдэг зүйл болон илэрч гарч ирдэг. Сайн муу аль аль нь яг адилхан.
1
7
367
Өдөр тутмын завгүй хэмнэл, ажил стрессээс болоод заримдаа бидний энергийн батерей "0" заах үе бий. Ийм үед бие болон сэтгэлээ богино хугацаанд эрүүл аргаар цэнэглэх хэдхэн энгийн алхмуудыг хуваалцаж байна: ⚡️ 1. Энергийн цэвэр эх үүсвэрт очих: Боломж гарах бүртээ уудам тал, ой хөвч эсвэл энергийн төвүүдэд очиж, хотын чимээ шуугианаас тархиа түр амраах. ⚡️ 2. Нарны гэрэл ба цэвэр агаарын нөлөө: Өглөөний нарны гэрэлд 15-20 минут алхаж, цээж дүүрэн гүн амьсгал авах нь серотониныг идэвхжүүлж сэтгэл санааг шууд сэргээдэг. ⚡️ 3. Газардуулга хийх (Earthing): Зүлэг дээр хөл нүцгэн алхах эсвэл байгаль дээр чимээгүй сууж, дотоод бухимдал болон сөрөг энергээ гадагшлуулах. ⚡️ 4. Мэдрэхүйгээ амраах: Утас, дэлгэцээс түр холдож, салхины сэвшээ, шувуудын жиргээ, модны чимээг сонсон бодлоо цэгцлэх. Бие махбод болон сэтгэл санаагаа цаг тухайд нь тордож байж л бид жинхэнэ эрч хүчтэй байж чадна. ❤️ Та харин ямар аргуудыг хэрэгжүүлдэг вэ?
2
4
11
372
4 жил энергийн төв явахдаа вагоны билетний нөат бүртгүүлэх гэж оролдоод амжилттай болж байсангүй. Тухайн үедээ бодоод л мартчихдаг ём бна🤔😜 Но-той.
219
Gym-с гараад иртэл❄️🌨️
1
2
17
392
Бидний мэдэх Мунжаро (Mounjaro) болон Оземпик (Ozempic) нь сүүлийн үед жин хасах ба чихрийн шижингийн эмчилгээнд дэлхий нийтээр маш их яригдах болсон бэлдмэлүүд билээ. Эдгээр хоёр эмийн үндсэн ялгаа болон онцлогийг товч хуваалцъя: 1. Мунжаро (Mounjaro) Үйлчлэгч бодис: Тирзепатид (Tirzepatide). Үйлчлэх зарчим: Биеийн GLP-1 болон GIP гэсэн хоёр өөр дааврын рецепторт давхар үйлчилдэг (Double receptor agonist). Зориулалт: Тип-2 чихрийн шижинг эмчлэхээс гадна жин хасахад маш өндөр үр дүнтэй нь нотлогдсон. (Жин хасах зориулалттай хувилбар нь Zepbound нэртэйгээр худалдаалагддаг). 2. Оземпик (Ozempic) Үйлчлэгч бодис: Семаглутид (Semaglutide). Үйлчлэх зарчим: Зөвхөн GLP-1 дааврын рецепторт үйлчилдэг (Single receptor agonist). Зориулалт: Тип-2 чихрийн шижинд зориулагдсан. (Яг ижил үйлчлэгч бодистой, жин хасахад тусгайлан батлагдсан хувилбар нь Wegovy юм).
1
336
GLP-1 гэж юу вэ?: Тодорхойлолт: GLP-1 (Glucagon-Like Peptide-1) нь хүний биед байгалийн жамаар ялгардаг, хоолны дуршлыг хянахад тусалдаг даавар юм.  •Хоол боловсруулалтыг удаашруулж, цусан дахь сахрын түвшинг хянахад тусалдаг. •Хоолны дуршил буурч, идэх хоолны хэмжээ багасна.  •Шим тэжээл, уураг, өөх тос, эслэгийн хэмжээ багасна.  •Хоолны хэмжээ багасахад үүсэх эрсдэлүүд болон анхаарах зүйлс: -Уураг дутагдах  -Амин дэм, эрдэс бодис дутагдах  -Эрч хүч, энерги буурах  -Арьс, үс муудах  -Булчингаа алдах  Мэргэжилтнүүдийн дүгнэлт: GLP-1 нь насан туршид хэрэглэх байнгын шийдэл биш, зөвхөн жин хасах үйл явцыг эхлүүлэх түр зуурын хэрэгсэл юм.  •Дадал бий болгодоггүй: Уг бэлдмэл нь хүнд "зөв хооллох дадал"-ыг суулгадаггүй.  •Жин эргэн нэмэгдэх эрсдэл: Эмчилгээний курс дуусаж, хэрэглээг зогсоомогц хоолны дуршил эргэн нэмэгддэг. Хэрэв амьдралын хэв маяг, хооллолтын системээ хооллолтын системээ өөрчлөөгүй бол өмнөх хэвшилдээ буцаж, жин хурдан эргэж нэмэгддэг.
73
БУРХНЫ ХАМГИЙН ИХ ӨХӨӨРДДӨГ 5 ОРД ♓ Загас ♌ Арслан ♋ Мэлхий ♎ Жинлүүр ♐ Нум Яагаад ч юм амьдрал хамгийн хэрэгтэй үед нь нэг гоё бэлэг барьчихдаг. 🥹🤍 …даанч тийм бха😜
1
3
7
423
“”Нүдний хор нь гараагүй хүнд нүнжигээ харуулах хэрэггүй Сэтгэлийн хор нь гараагүй хүнд сэтгэлээ уудлах хэрэггүй”” яасан ч үнэн үг вэ дэ🤔
3
7
18
408
SaRa_𝕏🤍 retweeted
Jason Derulo алдарт Mi chico дуугаа тайзан дуулж байтал нэг Фен нь гарч ирээд 🤗🕺🏻
1
8
1
32
7,018
Урам зориг гэдэг сайхан. Гэхдээ тууштай байдалд л жинхэнэ шид үйлчилдэг. ✨ Шинэ зүйл эхлүүлэх үеийн догдлолд бид цөмөөрөө дуртай байдаг шүү дээ. Шинэ арьс арчилгаа, фитнессийн хичээл, шинэ бизнес эсвэл шинэ зорилго... Гэвч бидний ихэнхдээ мартдаг нэг зүйл бий. Урам зориг ирдэг, бас буцдаг. Зарим өдөр эрч хүчээр дүүрэн байхад, зарим өдөр юу ч хиймээргүй санагдана. Яг энэ сэтгэл зүй ийм үед л ихэнх хүмүүс замаасаа буцдаг. Үнэтэй ийлдэс (serum) авлаа гээд арьс ганц шөнийн дотор өөрчлөгдчихгүй. Ганц удаа бэлтгэл хийгээд бие галбир шууд засарчихгүй. Харин бодит үр дүн бол хааяа нэг хийдэг зүйлээс биш, тууштай хийдэг жижигхэн зуршлуудын цуглуулга юм. Хэн ч хараагүй байсан ч өөрийнхөө төлөө үргэлжлүүлэн хийсээр байдаг тэр л жижигхэн алхмууд эцэст нь хамгийн том өөрчлөлтийг бүтээдэг. Тиймээс урам зориг орохыг хүлээж цаг алдалгүй, яг одоо өөрийнхөө төлөө нэг жижиг алхам хийгээрэй🤍 💬 Та аль нь вэ? Урам зоригдоо хөтлөгддөг үү, эсвэл тууштай байдлыг чухалчилдаг уу?
1
3
455