Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld) header
Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld) profile picture

Монголчуудад хөгжлийн ёсзүйг төлөвшүүлэхэд тусална. Зав гарвал тээвэр, хотын логистикийн талаар жиргэнэ.

Улаанбаатар
Joined May 2011
Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)Photo by Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач (@munkhbld)
Ард түмэн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн дотоод сонгуулийг горьдлого тээн ажиж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө японы Либерал ардчилсан намын жишгээр боловсруулахыг зөвлөе! МАН муужирсан үед ялах магадлалыг нэмэгдүүлж байгаа ч ард иргэдээ мартаж болохгүй! @Tsogtgerel_O
1
1
4
585
Амралтын өдрийн өглөөний мэнд шүү
3
7
36
399
ОЭ, Хүүк 2 эрх мэдлийн оройд байхдаа шударга ёс тогтоож чадаагүй байж гудамжинд ард түмэнтэйгээ тэмцэнэ гээд байгааг ойлгоход ухаан хүрэхгүй байна. Бидний багад чулуугаар байлддаг байсан, тэгэх гээд байгаа юм болов уу кк
5
8
10
495
Өглөөний мэнд! Аз жаргалд хүрэх зам бол зөв төлөвлөлт!
4
17
296
Өглөөний мэнд! Монгол эх орныг минь бурхан өршөөг! Муу бүхэн хол байг ээ!
5
33
320
Өглөөний мэнд! Өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэй!
6
23
233
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Эрч хүчтэй байгаарай!
6
36
523
Өглөөний мэнд! Билигт сайн өдрийн мэнд!
4
15
220
Өглөөний мэнд! Өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэй!
1
11
38
473
Ёс суртахуун эрхэмлэгч, хөгжлийн бодлогын судлаач retweeted
Арав дүрчихсэн липтон шиг болсон ийм ацнууд одоо юу хийх үү?!
35
135
13
351
13,202
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе ээ! Их эзэн хааны Төр удирдах ухаанаас дарга нар суралцаасай хэмээн залбирья!
5
10
403
СТАЛИНЫ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ БА СУРГАМЖ (Хөгжлийг зөвхөн зөв өнцөгөөс харж чадах Дүү нарт зориулав.) PS: Аливаа түүхэн хүнийг тухай үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байснаар ойлгож чадвал Танд мэдлэг, туршлага, сургамж болж үлдэнэ. 1917 оны Октябрийн хувьсгалаас хойш ойролцоогоор 20 гаруй жилийн дотор Зөвлөлт улс хөдөө аж ахуй давамгайлсан эдийн засгаас томоохон аж үйлдвэрийн бааз, цахилгаан эрчим хүч, машин үйлдвэрлэл, металлурги, шинжлэх ухаан, техникийн боловсон хүчний тогтолцоотой улс болон өөрчлөгдөж чадсан юм. Гэхдээ 1921–1928 онд эдийн засгийг сэргээн босгож, Гурван таван жилийн төлөвлөгөөний хугацаанд буюу 1928–1940 онд аж үйлдвэржилтийг огцом хурдасгасан нь түүхэн бодит байдал юм. Кембрижийн их сургуулийн эдийн засгийн түүхийн судалгаагаар ЗХУ-ын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1928–1940 онд ойролцоогоор гурав дахин өссөн талаар тэмдэглэсэн байдаг. АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ХУРДАСГАСАН ЗУРГААН ХҮЧИН ЗҮЙЛ: 1-РТ, ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОГТОЛЦОО. ЗХУ 1928 оноос эхлэн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, түүхий эд, хөдөлмөрийн нөөцийн зорилтыг улсын хэмжээнд уялдуулан төлөвлөж эхэлсэн. Хүнд үйлдвэрийн хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон нь төмөрлөг, машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж бүрдүүлжээ. 2-РТ, ЦАХИЛГААНЖУУЛАЛТ. 1920 онд батлагдсан ГОЭЛРО төлөвлөгөө нь 20 дулааны, 10 усан цахилгаан станц байгуулах зорилготой байв. Эрчим хүчний үйлдвэрлэлийг аж үйлдвэрийн бүс нутаг, үйлдвэрийн байршилтай уялдуулсан нь чухал нөлөө үзүүлсэн. 3-РТ, БОЛОВСРОЛ БА БОЛОВСОН ХҮЧИН. Бичиг үсэг тайлагдалтыг нэмэгдүүлж, инженер, техникч, үйлдвэрийн ажилчдыг олноор бэлтгэсэн. 1926–1939 онд үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг хөдөө аж ахуйн бус салбаруудын ажиллах хүч эрс өсжээ. 4-РТ, ГАДААДЫН ТЕХНОЛОГИЙГ ШУУРХАЙ НЭВТРҮҮЛСЭН. ЗХУ үйлдвэржилтийг зөвхөн дотоодын технологиор хэрэгжүүлээгүй. АНУ-ын Ford компанийн үйлдвэрлэлийн туршлагыг ашиглаж, архитектор Альберт Каны байгууллагаар Сталинградын тракторын үйлдвэрийг зураг төсөл, барилгын зохион байгуулалтаар хангуулсан. Гадаадын тоног төхөөрөмж, инженерийн мэдлэгийг импортлох нь үйлдвэржилтийн чухал хэсэг байв. 5-РТ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ШИНЭ ХОТУУД, БҮСҮҮДИЙГ БИЙ БОЛГОСОН. Магнитогорск, Кузбассын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалт нь олборлолт, эрчим хүч, төмөрлөг, төмөр замыг нутаг дэвсгэрийн хүрээнд холбосон. 6-РТ, ХӨДӨЛМӨР, ХӨРӨНГИЙГ ЗАХИРГААНЫ АРГААР ДАЙЧИЛСАН. Төр хөдөлмөрийн шилжилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бэлтгэл, хөрөнгө оруулалтыг хүчтэй хянаж байсан. Үүнд албадлагын хөдөлмөр ч багтсан нь Зөвлөлтийн аж үйлдвэржилтийн хүний эрхийн ноцтой асуудал байв. ДҮГНЭЛТ. Сталин ЗХУ-н аж үйлдвэржилтийн суурийг тавихын тулд Таван жилийн төлөвлөгөө боловсруулж, эдийн засгийн төвлөрлийг хүнд үйлдвэрийн салбарт төвлөрүүлж байжээ. Гадаадаас тоног төхөөрөмж, машин механизм худалдаж авахад шаардлагатай гадаад валютыг алт, үр тариа, нефть экспортлох замаар олж авч байсан байна. Тиймээс 1930-1932 онд хүнсний нийлүүлэлт тасарч их өлсгөлөн болж байжээ. Зөвтгөхөд хэцүү ч ЗХУ-н аж үйлдвэржилтийг хөгжүүлэх нь Сталины хувьд чухал байжээ. Дүү нар үүнийг цаашид судална биз дээ. СУРГАМЖ Эндээс хөгжлийн эдийн засгийн нэг чухал зарчим харагдаж байна: "Түүхий эд экспортлогч улс экспортын орлогоо үйлдвэрлэлийн капитал, инженерийн мэдлэг, технологи, дэд бүтцэд хэрхэн хувиргаж байгаагаас урт хугацааны хөгжил нь ихээхэн хамаардаг." ЕГӨӨДӨЛ: Сталин үндсэндээ 12 жилийн хугацаанд аж үйлдвэрлэлээ 3 дахин өсгөж байжээ. Өөрөөр хэлбэл манай 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш 36 жил гэж тооцвол 3 дахин богино хугацаанд Аж үйлдвэрийг хөгжүүлж чаджээ. Сүүлийн үед МАНай дарга нар сүрхий улс махны экспортыг зогсоохгүй гээд байгаа нь Сталины аргаар 📷 аж үйлдвэржилтийн суурийг тавих гээд байж магадгүй юм шүү, кк
125
Амралтын өдрийн мэнд! Аз жаргалаар дүүрэн байг ээ
2
8
32
418
УЛААНБААТАРЧУУД БА ТҮГЖРЭЛ, ШИЙДЭЛ @ikhbayar2020 @NyamUchral Түгжрэл бол зөвхөн авто зам, эсвэл автомашины асуудал огт биш. Түгжрэл бол юуны өмнө зохион байгуулалтын асуудал юм. Үүнийг ойлгохын тулд эхлээд зорчих хэрэгцээг нийслэлчүүд, ялангуяа дарга нар ойлгоод авахад илүүдэхгүй. ЗОРЧИЛТ ГЭДЭГ БОЛ УС АГААР, ХООЛ ХҮНСТЭЙ НЭГЭН АДИЛ ХҮНИЙ АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭНИЙ НЭГ. Зорчих хэрэгцээ, эсвэл эрэлт гэдэг нь иргэд ажилдаа явах, үр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэх, хөгшид эмнэлэгт очих гээд өдөр тутмын үйл ажиллагаа юм. Ковидын үеэр Зорчилтыг хязгаарласныг санаж байгаа байх, зорчих хэрэгцээ ямар их байдгийг бүгд биеэрээ мэдэрсэн, харин дарга нар үүнийг мэдрээгүй байж магадгүй, кк Зорчих хэрэгцээгээ иргэд явганаар, дугуйгаар, нийтийн тээврээр, автомашинаар, (одоо дарга нар нисдэг тэргээр хангаж эхэлж байх шиг кк) хангаж байгаа, мэдээж энэ нь тухайн иргэний нйигэмд эзлэх байр суурь, орлогоос хамаарна шүү дээ. Тэгвэл энэ зорчих хэрэгцээг хэрхэн зохион байгуулж байгаагаар ТҮГЖРЭЛИЙН АСУУДАЛ үүснэ. Өнөөдөр хотын түгжрэлийн талаар хүн бүр өөрийн өнцгөөс ярьж байна. Жолооч нар зам хүрэлцэхгүй байна, иргэн автобус хүрэлцэхгүй байна, Зарим нь гүүр, зам, зогсоол нэмэхийг санал болгодог, эсвэл автомашиныг хязгаарлахыг шаарддаг. Эдгээр нь бүгд асуудлын тодорхой хэсгийг хөндөж байгаа боловч түгжрэлийн шалтгааныг бүхэлд нь тайлбарлах боломжгүй. Үүний тулд Хотын орон зайн төлөвлөлт, хотын эдийн засаг, хотын логистик, хотын тээвэр гээд олон шинжлэх ухааны салбар байдаг. Харамсалтай нь Улаанбаатар хотод аль нь байхгүй, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байгаа ч газар олголтоор түүнийг хэрэгжүүлдэггүй, хотын төсөв байгаа ч хотын эдийн засгийн загвар, хотын эдийн засгийн бодлого байхгүй, 1,8 сая хүний хүнсний хангамж, ниймийн хэрэгцээг тогтвортой удирдах худалдаа, тээвэр, логистикийн бодлогогүй, Иргэдийн тогтвортой зорчих хэрэгцээ байгаа ч түүнийг хангах нийтийн тээвэр байхгүй. Тийм учраас өдөр бүр бид авто зам дээр түгжирч байна. Хотод мөнгө олдовч зам барих газаргүй, зам барьсан ч түгжрэл түр зуур буурах ч өмнөхөөсөө илүү их түгжрэл үүсгэнэ, зам нэмэх тусам машинаар зорчих эрэлт бас нэмэгдэж болохыг ойлгох хэрэгтэй. (Энэ бол систем сэтгэлгээ, системийн шийдэл хайсан асуудал учраас үүнийг МЭРГЭЖЛИЙН байгууллага, мэрэгжилтнүүд хийдэг ажил юм шүү.) ТЭГВЭЛ ЯАХ ВЭ? (ШИЙДЭЛ САНАЛ БОЛГОЁ) Нэгдүгээрт, 3-6 сарын хугацаанд, одоо байгаа зам дэд бүтцээ ашиглаад нийтийн тээврийн маршрут, зогсоолыг иргэдэд хүртэмжтэй болгох, том, дунд, бага оворын автобусны үйлчилгээгээр гэр хорооллын айл өрх хүрэх хэмжээнд зөв зохион байгуулъя. Хоёрдугаарт, Жилийн хугацаанд, иргэдийг автомашинаас өөр хурдан, найдвартай BRT болон трамбайн нийтийн тээврийн сонголттой болгоё. Гуравдугаарт, Дунд хугацаанд, хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээ, боломжтой ажлын байрыг иргэдийн амьдардаг газарт ойртуулъя. Үүнийг 20 минутын хот гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, урт хугацаанд, нийтийн тээврийн зангилаануудын эргэн тойронд хотын хөгжлийг төлөвлөе. Үүнийг TOD буюу тээвэрт түшиглэсэн хөгжил гэдэг. Тавдугаарт, шинэ зам, гүүр, метро, бусад том төслийг улс төрийн амлалтаар биш, бодит тооцоо, иргэдийн хүртэх үр ашиг, хөрөнгө оруулалтын өртгөөр нь сонгоё. Түгжрэлээр хэн нэгэн ашиг олох боломж хайж байгаа эсэхийг бид баримтаар шалгах ёстой. Харин нийтийн хөрөнгө оруулалт бүрийн мэдээллийг нээлттэй болгож, хөндлөнгийн үнэлгээ хийдэг болох нь зайлшгүй. Эцэст нь бид ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ ГЭДЭГ НЬ БҮХ АВТОМАШИНЫГ ХУРДАН ЯВУУЛАХ ТУХАЙ АСУУДАЛ БИШ. ИРГЭДИЙГ АЖИЛ, СУРГУУЛЬ, ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭРТЭЭ ХАМГИЙН БАГА ЦАГ, ЗАРДЛААР ХҮРДЭГ БОЛГОХ ТУХАЙ АСУУДАЛ ЮМ. Та түгжирсээр байна уу? Түгжрэл ганц жолооч Таны буруу биш. Энэ бол хотын орон зайн төлөвлөлт, хотын эдийн засаг, хотын логистик, нийгмийн үйлчилгээний зохион байгуулалт, тээврийн үйлчилгээ, иргэдийн сонголтын нийлмэл асуудал юм. Хотын логистикийн загварчлалын доктор(Ph.D) А.Мөнхболд 2026.11.05
272
Өглөөний мэнд! Өнөөдрийн ажил үйлст нь амжилт хүсье!
3
10
34
322
Өглөөний мэнд! Өнөөдрийн ажил үйлст нь Өндөр амжилт хүсье!
3
10
40
386