Daima retweeted
#МАН_ын_10_жилийн_ялзрал‼️
‼️Х.Нямбаатарыг татвар, хураамж 2–5 дахин нэмсэн, тэнгэрийн үнээр бордюр сольдгоор нь л шүүмжилдэг байлаа. Гэтэл Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн гэрийн гадаа хүмүүс дагуулан очиж, “Цөмөөрөө буллидье, гараад ир!” хэмээн жагсахыг хараад үеэл Оюун-Эрдэнэ шигээ өөрийгөө хаан гэж бодсон дарангуйлагч юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш өдөр бүр хатуу шүүмжилж, эсэргүүцсэн. Удалгүй огцорсон.
‼️Цаашлаад Хятадын компанид 500 тэрбумын урьдчилгаа хууль бусаар шилжүүлсэн, орлогчоо шахаж хууль бус захирамжид гарын үсэг зуруулсан, хамаарал бүхий 20 компанид тендер олгосон байж болзошгүй зэрэг ноцтой асуудлыг АТГ шалгаж буйгаа мэдээлсэн. Одоо бас үхэртийн хөндий, нисдэг тэрэг…гэх мэтээр цуврах шинжтэй. Мөсөн уулын орой л байх даа…Тойрон хүрээлэгчдийнх нь эхнэр, нөхрийн дансаар дамжсан гэх олон тэрбумын асуудал эхнээсээ шүүхэд шилжсэн.
‼️Дээрээс нь бас Туул голоо хамгаалсан шүгэл үлээгчдээс бүхэл бүтэн 500 сая төгрөг нэхэмжилж, үйлийг нь үзэх замаар Ардчиллыг боомилж байгаа😡
Магад, нохой нь стейк иддэг мөнгөний баримжаагүй хүнд бол 500 сая юу ч биш байх л даа!!
‼️Гэтэл өөрөө алс хол “шувуу” болон нисчихээд лайв бүрдээ намайг гүтгээстэй! Үеэл Оюун-Эрдэнэ болон өөрийг нь шүүмжилж унагаасан гэж өс зангидаж явдаг бололтой. Уг нь бүгд л өөрсдөө ширээн дээрээс унацгаасан!!
‼️Нэг л их долигоносон тухай ярих юм. МАН-ынхны бие биедээ гаргадаг, эсвэл эрх мэдэл, эд хөрөнгөд дурлагсдын л зан байх. Мань мэт нь азаар хүнд пялдагадаж сураагүй өсжээ!
‼️Өнөөдрийн лайваараа өөр долигоногчид зөндөө байхад аанай л хаа хамаагүй намайг заавал хамруулах гэж чичирсэн ч өөрийнхөө логикгүйг харуулчих шиг болох юм!😜 Эсвэл нөгөө “Айсан хүнд аргал хөдлөнө” гэдэг болоод байна уу? Гэхдээ л би ч 15 давхрын “Хойд талын бор овоохой” хэвээр л байгаа л даа, мэдээж😜
Би уг нь хууль шүүхийнхэн цагдаад өөрөөр, даргад өөрөөр ханддаг, давхар стандарттай, итгэхэд хэцүү тухай буюу ярьдаг юмаа л ярьсан.
Ж.Баярмаа: “Ерөнхийлөгч өө, та заль гаргаж, өөрсдийн томилсон хүмүүсээр шалгуулж, ял зэмгүй үлдэх гээд байгаа юм биш үү?”
У.Хүрэлсүх: “Би биш, Ерөнхий сайд нэр оруулдаг болгосон.”
Х.Нямбаатар: “Баярмаа захиалгат асуулт асуулаа. Нөгөөх нь томилоогүй гэж худлаа ярьж байна.”
Тэгэхээр Нямбаатарынхаар Ерөнхийлөгч худлаа ярьж, миний хардлага үндэслэлтэй болж таарах нь ээ? Тэгэхээр миний долигоносон гэх логик где🤔. Хоёулаа уг нь нэг зүйл яриад байгаа бус уу??? 🤔
‼️ Өөрт тань холбогдуулан өчнөөн ноцтой асуудал шалгагдаж байхад ариун гэгээн бурхны дүр бүү эсгэ!
Троллууд чинь 10 сая байсан ч хамаагүй! Юу гэж ч гүтгэж, харлуулсан та мэтийн дарангуйлагчдаас анхнаасаа айгаагүй, одоо айлаа юу!
Х.Нямбаатар аа, танд ичих булчирхай байхгүй бол надад айх булчирхай байхгүй шүү!
Өөгүй сайхан өндөг шиг юм бол үргэж юунд зугтнам! Эх орондоо ирээд эр хүн шиг сайхан шалгуулаад, “нэр төрөө” цэвэрлэчих!!!
Daima retweeted
СЭРЭМЖЛҮҮЛЭГ!
Эрхүү муж гадаадын иргэн хүнийг оросын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахад зуучилсан иргэндээ 1.5 сая рублийн шагнал өгөхөөр уржигдар зарлажээ. Энэ нь одоогийн ханшаар $18,000 бөгөөд цэрэгт элсэгч гадаадын иргэнд бус, зуучлагчид өгдөг шагнал юм.
Өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр орост аваачиж, Украйны фронтод явуулсан гадаадын иргэдийг тоогоор дундад Азийн орнууд тэргүүлж байгаа бөгөөд араас нь Непал, Шри Ланка, Бангладеш, Энэтхэг, Мьянмар... зэрэг орнууд жагсаж байна.
Amnesty International 2026 оны 9-р сарын шинэ судалгаагаар орос гадаадын иргэдийг хууран мэхлэх, албадлага, хөдөлмөрийн эмзэг байдлыг ашиглах, зуучлагч/агентын сүлжээ ашиглах замаар армид татан оролцуулж байгааг баримтжуулсан.
Мөн 2026 оны 7-р сард АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф дайны фронтын галын шугамд шинээр ирж буй оросын цэргийн дундаж “амьд үлдэх хугацаа 20–30 минут гэж хэлсэн байдаг.
Залилан мэхлэгчдээс хол, сэрэмжтэй байгаарай, монголчууд аа!
Daima retweeted
Хүүкийн хувь заяаг АНын хуулиас илүү ард түмний ухамсар мэднэ
Ардчилсан нам хаа очиж агуулгын чанартай мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч асан хүний намын гишүүнчлэлийг хуульчлахыг дэмжиж байна. Тэрнээс илүү уг нь хуульгүйгээр шийдчиж болох асуудал юмсан. Ёсзүйн цоорхойг хуулиар бөглөх гэдэг. Эхлээд уг хүмүүст ёсзүй нь байвал дуусчих асуудал. Тэр нь байхгүй бол улстөр, улстөрчийн хувь заяа гэдэг угтаа бол хуулиас илүү ард түмний итгэл сэтгэл мэдэх салбар. Ард түмэн -Одоо болно оо гэвэл тэрийг хэнбугай ч давах боломжгүй. Хүрэлсүхийг улстөрд эргэж уриад, эргэж хүлээж байгаа хүмүүс хүүхэд залуусаа хараач. Монголд ямар олон сайхан хүүхэд залуус байна вэ. Бид тэдний өмнөх үүргээ биелүүлж чадав уу, чадах уу?
Хүүкийг Ерөнхий сайд болоход нь 1-р ангид орж байсан хүүхэд 10 төгсөх гэж байна. Тал нь уншиж чадахгүй байна. Боловсролын салбар жилээс жилд унасаар байна. Өөд нь татчиж болох байсан асар их мөнгө урсан алга боллоо. Өөрөө идээгүй юм аа гэхэд Оюунэрдэнийг ч, Учралыг ч явж явж энэ хүн тодруулж тавьсан. Хүчний байгууллагууд, ихэнх гол томилгоог өөрөө л хийж ирлээ. Одоо дахиад 1-р ангид орох хүүхдүүдийг дахиад 10 жил ижилхэн дамжлагаар оруулах юм уу? Одоо бүх улстөрчид, гишүүд, намууд зөвхөн энэ асуултыг бодож үйлдмээр байна. Дахин давтахад улстөрчийн хувь заяаг хуулиас илүү насанд хүрэгсдийн "ухамсар" мэднэ.
Daima retweeted
Нямбаатарыг эх орон үнэт зүйлгүй арчаагүй новшийн гөлгөн банди гээд гоё хэллээ.Энэ хулгайчуудыг энэ эмэгтэйгээр ингэж загнуулахаар бүр нэг сайхан болчдог доо😅👏🏻🫶
Л.Анужин: “Нямбаатар замын ТЭЗҮ хийлгэх нэрийдлээр 1.6 их наядыг зураг ч үгүй цаас хэвлэхэд зарцуулсан. Үүнд нь ИТХ-н гишүүд бүтцээрээ оролцсон”
МАН гэж хулгайн мафи сайн иджээ.
Зөвхөн нийслэл ч биш ТӨК-үүд дээр Тэзү, зөвлөх үйлчилгээ нэрээр хэдэн их наядаар нь хулгай явагддаг
#MY_CAREER | Хот төлөвлөгч Л.Ану-Үжин: Би 21 настайдаа эмчээс хоёр жил хүрэхгүй настай гэдэг үгийг сонссон. Би насаараа сайн охин, сайн сурагч, сайн ажилтан байх гэж хичээсэн ч энэ зүйл хүнийг үхлээс хэлтрүүлдэггүй болохыг ойлгосон. Хүн үхлийн орон дээр хэвтэж байхдаа "Би өөрийнхөө төлөө юу хийв? Амьдарсныхаа хэргийг бүтээсэн болов уу? Намайг хэн дурсах бол?" гэж л өөрөөсөө асуудаг юм билээ
Daima retweeted
Replying to @Lodoisambuu
Ёстой хүн шиг хүн байсандаа, ер өөр ийм улс төрчтэй таарч явсангүй
Daima retweeted
"If there had been no Mongol conquests in the 13th century, modern-day Russia wouldn't exist and more" Pax Mongolica
Daima retweeted
2022 оны хавар эдийн засагчид бензин дизель ховордоно шүү гэхэд тоогоогүй. Шүүмж хэлсэн хүмүүсийг шоронд хийсэн. 24 онд шинэ засаг гараад өнөө хэд дахиад дуугарсан, огт тоогоогүй. Хятадын болон Солонгосын импортдоо бэлдээд шилжүүлэн ачих төхөөрөмж, сав суулгаа бэлдээч гэсэн. Асар их мөнгөө цуслахаа л урьтал болгож, тэжээвэр ноход (эгүүр, цариг, товч, өрөг)-оо тэдний эсрэг турхирсан. Одоо тэгээд ард иргэд Данхын дарангуйллын үйл лайг үүрч бн даа...
Daima retweeted
#нийтийн_төсөв
2027 оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа.
‼️Хэрэгцээ шаардлага нь ч, төсвөөс санхүүжүүлэх хууль, эрх зүйн үндэслэл нь ч эргэлзээтэй мэдээллийн төвүүдийн барилга 2027 оны төсөвт аанай л орж иржээ.
‼️Үүний нэг нь сумдад барихаар төлөвлөсөн 11.8 тэрбум төгрөгийн өртөгтэй “Хөх баавгайн үүр” аялал жуулчлалын мэдээллийн төв юм.
‼️Уг зардлыг хасуулахаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ч Байнгын хороо дэмжсэнгүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин санал хураалгана.
‼️Энэ бол төсвөөс хасуулахаар санал гаргасан ийм төрлийн олон барилга, байгууламжийн ердөө нэг нь.
‼️Татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгцээ нь нотлогдоогүй барилга барьдаг жишгийг зогсоох ёстой!
@UKhurelsukh
@NyamUchral
Та нарын яриад бгаа төрөөс тэжээлгээд угжуулаад явж байгаа гэхээр би ёстой миа амьдарч байна аа. Эсвэл жүжээд бдымуу😝
СХД-т Цамбад байрны зээлтэй, нөхөр нь хэрэглээний математикч, хувийн сургуульд багшилж бгаа, ээж нь шархаданд миний өсаж төрсөн хашаа байшиндаа дүүтэй хамт амьдарч л байгаа.
Нэр дээрээ нэг акуа машинтай. Тэрийгээ мэдээндээ унадаг. Бүр жолооч авч барахгүй бид өөрсдөө унаад мэдэндээ явдаг.
Нэр дээрээ 10 жилийн сугалаанд хожсон газартай ч хашаалж ч чадаагүй. Татварыг нь төлөөд явдаг ухаантай.
Эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээлд хамрагдаж Голомт банкнаас сая жижигхэн оффисийн зээл гаргуулсан ккк. Энэ нь бид санхүүгээ шударгаар хөтөлж, ОУ-ын хөтөлбөрт тайлагнадагтай холбоотой. Миний ч сайных гэж юу байхав.
Чаддаг бол гэр орноо ойртуулж жаахан төв бараадмаар байна. Шар жаалаа өглөө бүр түгжрэлд зөөгөөд шантраад бн.
Тэр mcs ордны ах нар хараасай shame2
check2 🥹





















