Төлбөр төлж сураад шалгалт өгч авсан жолооны үнэмлэхэнд хүртэл төр хугацаа тогтооно. За тэгээд нэг өдөр хугацаа дууссанаа ч мэдээгүй явж байтал эрхгүй гээд 400.000 төгрөгөөр торгоно. Хугацаа дуусахаар жолоо барьж чадахаа болчихно гэж байхгүй. Ийм тэнэг хуулиа ч өөрчлөнө гэж үгүй.
Нөгөө Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан П.Нямжав өнөөдөр Эрдэнэтэд болж байгаа барилдаанд дархан аварга Н.Батсууриар хоёр давжээ. Дархан аваргыг 2 дараалан давсан бөх бараг үгүй байх.
Солонгост согтуугаар жолоо барихаас сэргийлэх амьсгалын шинжилгээтэй асаалтын систем нэвтрүүлжээ. Жолооч машинаа асаахаас өмнө төхөөрөмжид үлээх ба согтуурлын хэмжээ хуульд заасан босгоос давбал хөдөлгүүр асахгүй гэнэ.
Монголд энэ системийг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй юм байна!
1
118
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан П.Нямжав гэж сайн барилддаг залуу гарч ирж байна. Уржигдар болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэгийн даваанаас аймгийн арслангуудыг өвдөг шороодуулсаар түрүүлсэн. Өнөөдөр дархан аварга Н.Батсууриар нэг давлаа.
Сайтууд, тэдний эздийг дагаж хүч оруулахын оронд тэр дор нь блоклож хязгаарлаж байх нь эрүүл оюун санаатай хүний хийж чадах зүйл гэж би хэлээд л байгаа!







