Pinned Tweet
Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй гэдэг нь маш том боломжууд таны өмнө нээлттэй байгаа гэсэн үг.
Зарим хүмүүс намайг #MindTech үйлдвэрийн Баавар тэжээл-н реклам маркетингийг хийж бн гэж хараад бх шиг бн. Ерөөсөө үгүй шүү. Би бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үзэл бодолтой хүн. Үндэснийхээ ямар ч үйлдвэрлэлийг дэмжинэ, өөрийнхөө чадах хэмжээнд. Дотоодын рапс, улаан буудай, арвайг ашиглан (мэдээж дээр нь олон төрлийн эрдэс, витамин нэмэгдэнэ) малчдад тун хэрэгтэй малын тэжээлийг дотооддоо үйлдвэрлэсэн бсныг өөрийн хөтөлдөг "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгээрээ тодотгож өгсөн. Нэвтрүүлгийн үеэрээ л анх удаа сонссон. Нэг нь мөнгө төлж, нэг нь мөнгө авч хийсэн зүйл биш. Баавар тэжээлийн сайн туршлага олон хүнд хүрээсэй л гэж бодсон. Үүнийхээ төлөө би MindTech үйлдвэрээс, Мөнхжаргал захирлаас 1 ч төг авахгүй. Авбал харин энэ нь миний итгэл үнэмшилтэй нийцэхгүй. 1 ч гэсэн хүн, 1 ч гэсэн өрх ажилгүйдлээсээ салаасай гэж бодсондоо л Бичүүгаравын 3 сарын хугацаанд 200 сая төг (100 саяыг бол найдвартай хийчихээд бга) хийсэн бодит туршлагыг олонд хүрээсэй л гэж бодсон юм.
Малын буян дэлгэрэх болтугай!
Жич: Цаашид үндэсний үйлдвэрлэлийн бусад сайн туршлагуудыг ч өөрийн нэвтрүүлгээрээ дэлгэрүүлж явах болно.
Бичүүгаравыг бяруугаа 340-360 кг хүргэлээ гэхээр уурлаж, бухимдаж, дайрч доромжилж бга хүмүүс Булганы Канад Жеремиг бяруугаа 400-420 кг хүргэдэг гэвэл бараг боогоод үхэх үү кк
Монголчуудын маань зан л даа. Өөдтэй яваа нэгэндээ үргэлж атаархаж бдаг. Өөрийнх нь хийж чадаагүй зүйлийг бусад нь ч хийх боломжгүй гэж боддог. Тамын тогооны үлгэр. Gen Z үеийнхэнд маань харин энэ зан гайгүй болж бга бх.
Ирээдүй гэрэлтэй 🥰🥰🥰
С. Бичүүгаравын алдаа, оноог дүгнэвэл:
1. Энэ жилийн хувьд арай оройтсон бн лээ. 7 сарын сүүлч, 8 сарын эхээр 70 бяруу худалдан авсан.
2. Бяруунуудаа 4-5 сарын үед авбал илүү үр дүнтэй бх бж. Энэ үед бэлчээр болон нэмэлт тэжээлийг хослуулбал бярууны гүзээний хөгжилт сайн явагдана. Гүзээ нь хөгжсөн бяруу идсэн өвс болгоноо тарга тэвээрэг болгоно.
3. Бяруунуудаа 4-5 сард худалдан авбал үнэ ч хямд бн. Энэ жилийн хувьд 4-5 сард 1 бяруу 800к-1 сая төг бсан бол 7-8 сар гэхэд 1.2-1.5 сая төг болж нэмэгдсэн бнлээ.
4. Бярууны тоо толгойг 100-с хэтрүүлж хэрэггүй. 100 бярууг 1 малчин өөрөө туслах малчин авалгүй бэлчээрт нь маллах боломжтой.
5. Ус сайн өгөх хэрэгтэй. Усаар тасалж болохгүй. Үхэр хүссэн үедээ л ус ууж бх хэрэгтэй. Бичүүгарав машин дээрээ 500 литр ус ачаад бэлчээрт нь ус тавьж өгдөг бсан. Бас гүний цэв хүйтэн ус өгч болохгүй. Наранд бүлээсгэж бгад өгнө.
6. Дараа жилийн хувьд дан нутгийн үхэр гэхээсээ жаахан шилмэлийн эрлийз бяруу (герефордын 25% ч юм уу) авбал 11 сар гэхэд 430-450 кг ч татна.
7. Хашаалж бордож болохгүй. Бөөн зардал, бөөн хүн хүч, бөөн хашаа хороо, бөөн техник. Монголд бордох аж ахуй ашиггүй, хасахтай гарна. Бичүүгарав шиг 70 бяруугаа үнэгүй бэлчээрт нь явуулах хэрэгтэй.
8. Намар бүх бяруугаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Өвлийн хахир хүйтэнд өөрийгөө ч зовоож малаа ч зовоох шаардлагагүй. Өвөл угаасаа эдийн засгийн тооцооны хувьд хасахтай гарна.
9. За тэгээд ирэх жил 100 бярууны аж ахуй сонирхож бга хүмүүст зориулаад С. Бичүүгарав маань 11 сар гаргаад 1 эвэнт хийхээр тохиролцсон. Ирэх жилээс хөдөө мал дээр гарахыг сонирхож бга залуучууд ирээрэй.
Болохгүй зүйлс:
1. Шүдлэн үхэр худалдан авч болохгүй. Бяруундаа гүзээ нь хөгжөөгүй мал яаж ч их өвс тэжээл идсэн тарга тэвээрэг сайн авахгүй
2. Өвөл өнжөөж маллаж болохгүй. Өвлийн улиралд үхэр зөвхөн өвс тэжээл иднэ, жин хангалттай нэмэхгүй.
3. Хэт их тооны мал хэрэггүй. Тоо нэмэгдэх тусам туслах малчин, нэмэлт ажилтан, техник, хашаа хороо гээд зардал л нэмэгдэнэ. 1 хүнд 100 бяруунаас хэтрүүлээд хэрэггүй.
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг бүтнээр нь үзээд өөрсдөө нэг тунгаагаад үзээрэй
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаар өнөөдөр 21 цагаас гарна шүү (Univision 72, DDish 33)
С. Бичүүгарав маань сарын 7.5 саяын цалинтай дулааны инженерийн ажлаа орхиж Хэнтий аймгийн Хэрлэн суманд 70 бяруу малласан туршлагынхаа талаар ярина. Олон ч залуучуудад урам зориг өгсөн дугаар болсон бха гэж найдаж бн.
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн эхний дугаартаа Хэнтий аймгийн малчин С. Бичүүгаравын 70 бяруугаа 3 сарын дотор 360 кг хүргэсэн туршлагын талаар нэвтрүүлэг хийсэн. Олон ч хүн талархаж хүлээж авсан. Ерөөсөө дараа жилээс хөдөө мал дээр гарнаа гэх залуучууд ч их байв. Дургүйцэж, эсэргүүцэж, атаархаж, доромжилсон хүмүүс ч их байв.
Нэвтрүүлгийн үзэгчдийн зүгээс дараагийн нэг дугаартаа Булган аймгийн Канад үхэрчин Jeremy Thiessen-г оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирсэн. Жеремитэй өмнө нь танилцаж бсан тул холбогдож дараагийн нэг ярилцлагад орох хүсэлтээ тавьлаа. Жереми маань ч зөвшөөрлөө. Гоё ярилцлага болноо.
Жич: Жеремигээс бас асуулаа. Бяруу тухайн оныхоо 10 сар гэхэд 360 кг хүрэх нь тийм боломжгүй зүйл үү гээд. Урдаас "манай бяруу бүр 420 кг ч хүрдэг" гэж бн. За тэгээд Жереми орсон дугаар их сонирхолтой болноо!
Нутгийн бяруу 370 кг татаж бн. Наадмын дараа анх ирэхдээ 100 гаруй кг л татаж бсан. Дахиад 1 сар бэлчээртээ явна. Бараг 400 кг дөхчих бха. Ястай гулууз нь 200 кг давна. Он гаргаад махны үнэ өсдөг үеэр 25к-р зарвал 5 сая төг, 30к-р зарвал 6 сая төг болно. Бөөний үнэ. Одоо л гэхэд бөөний үнэ 20к давсан бга.
Наадмын дараа 1.5 сая төг-р авсан бяруугаа 5-6 сая төг болгох ийм боломж бн шүү л гээд бга шүү 🥳
Жич: Нэмэлт тэжээлийн зардал 1 бяруунд 200к төг л гарч бн гэсэн
Англиар "Haters gonna hate" буюу атаархагчид атаархаж л бдаг, битгий тоо гэсэн үг бдаг. Манайхаар бол "Жингэр ноход хуцаж л бдаг, жингийн цуваа явж л бдаг"-тай ойролцоо юм уу. Зун 100 гаруй кг-тай бяруу худалдан аваад 3 сарын дотор 360 кг хүргэсэн Хэнтий аймгийн малчин С. Бичүүгаравын талаар нэвтрүүлэг хийтэл haters-ууд барьж идэх нь ээ кк (Монгол хүний цусанд бдаг зан л даа, хэцүү2)
Эхний жинлэлт дээрээ алдаа гаргасан бнлээ. Хотоос тавцан жин аваад очтол тэрэн дээр зогсдог бяруу гэж бхгүй юм билээ. Дийлдээгүй. Алуулахаа шахсан кк. Тэгээд хотоос дахин зориулалтын жин аваачиж жинлүүллээ. 364 кг татаж бн. Энэ нөхөрт бид "Аашт" гэсэн нэр өгсөн. Тавцан жин дээр жинлэх гээд 2 цаг ноцолдоод дийлээгүй. Ааштай гэж жигтэйхэн, хүчтэй гэж жигтэйхэн.
За тэгээд одоо бодит зургыг нь бодит жинтэй нь орууллаа шүү. Битгий hate хийгээд бгарай (уур биеийг зовооно гэгчээр та өөрийгөө л зовоогоод бга шүү кк)
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засгийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаар энэ Лхагва гаригийн 21 цагаас шүү. Хэнтий аймгийн Хэрлэн суманд очиж хийсэн нэвтрүүлэг. Таалан соёрхоорой 🥰
Хэнтий аймгийн Хэрлэн сумын малчин С. Бичүүгаравын энэ зун Наадмын дараа худалдан авсан нутгийн бяруу. Анх ирэхдээ 100 гаруй кг татаж бсан бол одоо 360 орчим кг татаж бга. Бодит зураг шүү. Дахин 1 сар бэлчээртээ явна. Ингэхэд бараг 400 кг руу дөхнө. Баруун аймгуудын соёолон үхрийн жин гэсэн үг.
Бэлчээрээсээ орой ирэхэд нь уураг, эрдэс, витамин, пробиотикоор баялаг нэмэлт тэжээл өгнө. Нэмэлт тэжээл идсэн үхрийн үс нь хүртэл гялтганаж сорлоод гоё харагддаг юм билээ. Ус сайн өгнө. Бичүүгарав зуны ид халуунд машинаараа ус зөөж бэлчээрт нь тавьж өгч бсан бнлээ. Жин нэмэхэд ус хамгийн чухал. Бас худгийн цэв хүйтэн ус өгч болохгүй. Жаахан наранд бүлээсгэж бгад бяруундаа усыг нь өгдөг бсан гэж бсан. Маллагаа хамгийн чухал. Үхрэндээ нэмэлт тэжээл ч өгөхгүй, усыг нь ч хангалттай өгдөггүй бж Монгол бяруу 300+ кг хүрэх боломжгүй, манай бяруунууд тийм жинд хэзээ ч хүрч бгагүй...гэдэг нөхдүүд шүлсээ үсчүүлэхээсээ өмнө өөрсдөө нэгийг тунгаана бизээ. Бусдын амжилтад атаархлаа гээд та өөрийгөө л зовооно. Харин ч "олзыг олуулаа" гэдэг шиг шилдэг туршлагаа бусдад түгээж буй хүмүүсийг үзэн ядах биш харин ч туршлагаас нь сураад авахыг бодооч. Тэр л танд хэрэгтэй.
За тэгээд зураг хөрөгтэй нь орууллаа шүү.
Монгол Ковбой (Монголын ирээдүй)
Залуучууд маань эндээ цалин бага учраас л Солонгост очиж хар ажил хийдэг. Ихэвчлэн хүнд хүчир, хортой нөхцөлд ажиллана. Гэр бүл, үр хүүхдүүдээсээ хол. Гэтэл Монголын хөдөөд Солонгост ажилласнаас ч өндөр ашиг орлоготой байх боломж нь бн. Бодит жишээ шүү. Сарын 7.5 саяын цалинтай бсан дулааны инженер залуу ажлаасаа гарч 70 бяруу маллаад өмнө авдаг бсан жилийн цалингаа 3,4-хөн сард хийчихээд "Миний мөрөөдөл биеллээ" гээд сууж бга. Нээрээ л Монголынхоо цэвэр агаарт, тал хээр нутагт стрессгүй ажиллаж амьдраад дэлхийн хэмжээний орлоготой суухаас илүү жаргал гэж хаана байхав.
Монголдоо ир залуучуудаа, эх нутагт чинь маш том боломжууд бн!
Жич: Залхуу, амаа хөдөлгөхөөс өөр шидгүй haters (атаархагчид) энэ постыг аньчихаарай. Та нартай ярих юм угаасаа бхгүй!
МАА-н чиглэлээр цаашид явах нэвтрүүлгийн эхний дугаар маань олон хүнд хүрсэн бн лээ. Зөв санаа бн, дараа жилээс мал аж ахуй руу орноо гэх хүмүүс ч олон байлаа, худлаа *аадаг гарууд, үлээгээд бн, тийм юм бх боломжгүй... нтр гээд дургүйцэж эсэргүүцсэн хүмүүс ч их байлаа кк
Тиймээс үзэгчдийн хүсэлтээр гэх юм уу нэвтрүүлгийн 2 дахь дугаараа Хэнтий аймгийн Хэрлэн суманд очиж малчин айл дээрээс нь бэлтгэлээ. "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаарын teaser:
- Бичүүгарав гэдэг залуу хотод сарын 7.5 сая төгрөгийн цалинтай ажлаа орхиод мал дээр гарч
- Захирлаасаа зээлсэн 100 сая төгрөгөөрөө Наадмын дараа 70 орчим бяруу худалдан авч (1 бярууны дундаж өртөг - 1.5 сая төг)
- Туслах малчин авалгүй өөрөө 3 сар бяруугаа маллаж
- Бяруунуудаа 100% бэлчээрт явуулна, оройдоо 1 удаа уураг, эрдсээр баялаг тэжээл нэмэлтээр өгнө
- Нэмэлт тэжээл нь бярууны гүзээг сайжруулна. Сайжирсан гүзээтэй бяруу идсэн өвс болгоноо тарга тэвээрэг болгоно. Тугал байхад нь тэжээл өгвөл бүр ч их үр дүнтэй. Гүзээ нь хөгжөөгүй бяруу өвс их идсэн ч баас болгоод л гаргана.
- Ингээд зун авсан бяруунуудаа 340-370 кг болгож чадаж. Дахиад 1 сар бэлчээрт явуулна. Амьдын жин дахин нэмэгдэнэ.
- 11 сар гэхэд бүх бяруугаа хийж дуусгаад гулууз махаа хөлдөөгөөд хадгалчихна
- Махны үнэ магнаг болдог ирэх жилийн 4-5 сард зах зээлд борлуулчихна. Ингээд л анхны 100 сая төгрөгөө 300 сая болгох боломжтой болж.
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг ирэх 7 хоногийн Лхагва гаригийн 21 цагаас авч үзээрэй (Univision 72, DDish 33)
Монголын хөдөө маш том боломжууд бн шүү!
Америкийн мэргэжлийн спортод нэг шинэ хандлага нэмэгдэж. "...Шинэ стадион барих мөнгө төсвөөс өг, үгүй гэвэл бид багаа зараад өөр хот руу шилжлээ шүү" гээд. Мөнгийг нь шийдэж өгөөгүйгээс багаа алдсан Сиатл хотын кейс бусад мужийн дарга нарыг зовооно. Сиатл Суперсоникс гэж сагсны том баг байлаа. Мужаасаа стадион барих мөнгө нэхсэн, муж нь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй гэж гүрийсан. Ингээд багийн эзэд багаа зарсан. Шинэ баг Оклахома хотод шилжиж ирсэн. Оклахома муж нь шинэ багийнхаа стадианыг бараг 100% мужийн төсвөөсөө санхүүжүүлсэн. Үр дүнд нь Сиатл хот хохирч, Оклахома хот хожсон. Шинэ баг 2 удаа финалдаж, 1 аварга болсон. Спортоор дамжиж эдийн засгийн эргэлт эрчимждэг. Одоо Сиатл буцаад сагсан бөмбөгийн багтай болох гээд зовж бн.
Одоо бол мужууд хуучин багаа алдахгүй гээд шинэ стадион барих нийт төсвийн 50%-г татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг болж.
За ирэх жил олон ч хүн бярууны аж ахуй руу орох нь дээ. Бярууны үнэ ч өсөх бх. Хэдхэн жилийн өмнө л бяруу 300-500к төг бсан. Харин энэ жил 1.5 сая төг болсон. Ирэх жил хэд болох бол? 2-2.5 сая?
Яг өөрөө гардан маллах хүн л ороорой. Хүн цалинжуулаад эсвэл хүний малтай нийлүүлээд явна гэж бхгүй.
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийн 2 дахь дугаар энэ 7 хоногт Хэнтий аймагт хийгдэнэ. MindTech үйлдвэрийн дулааны инженер бсан залуу өнгөрсөн зун захирлаасаа 100 сая төгрөгийн зээл авч 70 бяруу худалдан авч Хэнтий аймагт өөрөө маллаж бга. Туслах малчингүй. Анхны зээлээ төлөөд цаана нь 200 орчим сая төг-н ашигтай бхаар тооцоо гарч бга. 11 сар гээд л бүх үхрээ хийчихнэ. Өвөл өөрийгөө ч зовоож, малаа ч зовоох шаардлагагүй.
Монголын хөдөө маш том боломжууд бий шүү!!!
Жич: 360 кг татдаг бяруу гэхээр итгэхгүй бга хүмүүс нэвтрүүлгийн хөтлөгч над руу шүлсээ үсчүүлээд хэрэггүй кк. Эхлээд зүгээр л нэвтрүүлгээ үз. Яг малчин залуугийн жаргал зовлонг нь сонс. Тэгээд жаахан бод. Монголчууд бидний гар, хөл хөдлөх нь багасаад ам нь хөдлөх нь ихдээд бга шүү 😎
Үхрийн цул мах одоо ч бараг 40к төг бн. Хамгийн өндөр нийлүүлэлтийн үедээ гэхэд. Тэгэхээр оны сүүлээр, ирэх хавар 50к хүрэх бх. Давж ч магадгүй.
Аливаа зүйл 2 талтай. Үхрийн махны үнэ өссөнд дургүй хүн олон байх ч үүнийг нөгөө талаас нь боломж гэж харж үхрийн аж ахуй руу орсон залуучууд ч цөөнгүй бн.
Монголын хөдөө аж ахуйд маш том боломжууд бий. Бид өөрсдийгөө алтан дээр сандайлсан гуйлгачид гэдгээ л бодитойгоор нь ойлгох хэрэгтэй!
Мянгат Малчин ТВ-н "Эдийн засагчийн цаг" нэвтрүүлгийнхээ 2 дахь дугааарыг ирэх 7 хоногт Хэнтий аймгаас бэлтгэнэ.
Энэ зун 100 гаруй кг-тай 70 бяруу худалдан аваад 4-хөн сарын дотор 360-400 кг хүргэж (100% бэлчээр + оройдоо нэмэлт тэжээл) ингэснээр анхны хөрөнгө оруулалт болох 100 сая төгрөгөө 300 сая болгоод буй С. Бичүүгарав (Дуучин Бичүүгийн ах) залуугийн аж ахуйгаас нэвтрүүлгээ хийнэ.
Монголын мал аж ахуйд маш том боломжууд бн шүү гээд эхний нэвтрүүлгээ хийсэн маань маш олон хүнд хүрчээ. Ер нь дараа жилээс хэдэн бяруу аваад хөдөө гаръя гэж бга залуучууд ч бга бол үүнд итгэхгүй бга хүмүүс ч их бн. Аргагүй л дээ, бид чинь алтан дээр сандайлсан гуйлгачид гэдгээ ойлгохгүй бга хүмүүс. Наад зүйлийг чинь алт гэдэг юм, алт гэдэг чинь маш үнэтэй гэхээр л урдаас "худлаа *аагаад бай *да минь" гэж хүлээж авч хүмүүс ч их бн шүү, одоогоор 😅😅😅
Өвөр Монгол малчин: 500 эх хоньтой. Жилдээ 2 удаа төл авна. Жилд 1,000 хурга гэсэн үг. Намрын хургаа 45-48 кг хүргээд л 1,000 орчим юан (500,000 төг)-аар зарчихна. Засуулсан эр хургыг он дамнуулан маллахгүй. Ингээд жилдээ 500 сая төгрөгийн орлоготой. Мэдээж үүнээс нь бусад зардлууд хасагдана. Гэхдээ л үргэлж нэмэхтэй.
Өвөр Монголд банкны, банк бусын зээлтэй малчин гэж байдаггүй юм билээ. Бүгд л илүүдэл мөнгөтэй, түүнийгээ банкинд хадгалуулна.
Монгол малчид 1,000-2,000 мал маллана. Өдөржин шөнөжин ажиллана. Мөнгө бхгүй, баахан зээлтэй.
Энэ тогтолцоог өөрчилнөө!!!
















