Хасын харилцагчаар зочилсон тэмдэглэл #01: Тоон дээрх санхүүжилт үйлдвэр болсон нь — “SUU 2.0”
ХасБанк, Сүү Хувьцаат Компани | SUU JSC-ийн хамтын ажиллагаа 2013 онд эхэлж, 2019, 2021 онд ЕСБХБ (Европын сэргээн босголт хөгжлийн банк)-тай хамтран үйлдвэрийн шинэчлэл, сүү бэлтгэлийн системд санхүүжилт олгож байсан түүхтэй. Харин энэ удаагийн шинэ үйлдвэрийг ХасБанк дангаараа санхүүжүүлж, миний бие сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн шинэ үйлдвэрийн нээлтэд оролцон, үйлдвэртэй танилцах боломж олдсон юм.
Банканд ажилладаг бидний хувьд зээл, санхүүжилт гэдэг өдөр тутам хардаг тоо. Тэр тоо, тэр мөнгө данснаас дансны хооронд нүдэнд харагдахгүйгээр хаашаа шилждэгийг мэддэг ч хэдэн сарын дараа очоод харахад өнөөх тоо барилга, үйлдвэрийн шугам, лаборатори, агуулах, автомат систем болж хувирчихсан байхыг харах, сонсох мэдрэмж шал өөр байлаа.
xacbank.mn/news/suu-temdegle… via @XacBank
ХасБанкны 2026 оны 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү хариуцсан захирал Г.Тамир танилцуулж байна. youtu.be/26cqT1kAl_8?si=tHz6… via @YouTube
ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 76.5%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар эцэслэн шийдвэрлэлээ.
Мөн Монголбанкнаас холбогдох зөвшөөрөл олгогдсоны дагуу ХасБанк ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн дансанд шилжүүллээ. ҮЦТХТ нь ногдол ашгийг ажлын 3 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулна.xacbank.mn/news/dividend-202… via @XacBank
ХасБанк Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Эрсдэл Хуваалцах Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас “The Best Deal Generative RSF Partner Bank”-аар шалгарлаа.
Бид 2011 оноос ЕСБХБ-тай хоёр талт гэрээ байгуулан Эрсдэл Хуваалцах Хөтөлбөрт хамтрагч банкаар оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 150 орчим тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хувийн хэвшлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн эдийн засгийн үр өгөөжөөс гадна зээлдэгчдэд техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ болон буцалтгүй тусламж үзүүлдгээрээ онцлог бөгөөд бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна. xacbank.mn/news/ebrd-the-bes… via @XacBank
ХХасБанкны 2026 оны III улирлын тайлантай танилцана уу xacbank.mn/news/2026q3-finan… via @XacBank
XacBank retweeted
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын "Өдрийн сонин"-ы 2026.10.02-ны өдрийн Баасан гарагийн №183 (8035) дугаарт өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь mongolbank.mn/mn/r/13122 -ээс уншина уу…
#Монголбанк | #BankofMongolia | #BoM
🌱COP 17: ТАЛАРХАЛ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8-р сарын 17-28-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулах үйлсэд манлайлан оролцож, үнэт хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, COP 17 хурлын зохион байгуулах комиссоос талархлын цом гардуулсныг ХасБанкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Байгууллагын банк хариуцсан захирал Б.Еркин гардаж авлаа.
2026 оны 9 дүгээр сарын 22-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан “Fitch on Mongolia 2026” арга хэмжээний хүрээнд ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Mongolia's Financial Institutions Sector Outlook” панел хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрээр хэлэлцүүлгийн үеэр ХасБанкны зээлийн эрсдэлийн удирдлагад баримталж ирсэн бодлого, стратегийн талаар танилцуулж, Монголын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл болон цаашдын төлөвийн талаар байр сууриа илэрхийллээ. Мөн инфляц, зээлийн өсөлт, хүүгийн орчин, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлт, тулгарч буй сорилтуудын талаар онцоллоо.
Хэлэлцүүлгийг Fitch Ratings-ийн Ази, Номхон далайн бүсийн банкны чиглэлийн захирал Savio Fan удирдан явууллаа.
ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран шинээр олгох ЖДБ-ийн зээлийн эрсдэлийн 50 хүртэлх хувьд баталгаа гаргах, нийт 25 сая еврогийн дүнтэй санхүүгийн эрсдэл хуваалцах хөтөлбөрийг салбартаа анхлан хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.
Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү шинэ хөтөлбөр нь бичил, жижиг дунд бизнесүүдэд чиглэсэн санхүүжилтийг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хэрэгцээгээ ханган, үйл ажиллагаагаа тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мөн хөтөлбөрт хамрагдсан, тодорхой нөхцөл хангасан зээлдэгчид санхүүжилтээс гадна ЕСБХБ-ны "Жижиг дунд бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ" (Advice for Small Businesses)-ээр дамжуулан ЕХ-ны санхүүжилттэй техникийн туслалцаа авах боломж бүрдэж байна.
We're providing more finance for Mongolia’s small businesses.
A new EBRD–EU risk-sharing framework will cover up to 50% of the credit risk on new MSME loans issued by XacBank, backed by a €2.25m EU guarantee.
@EU_Partnerships @EUinMongolia
More: ebrd.com/home/news-and-event…
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк EBRD in Mongolia Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт бий болгосон үнэ цэн, хувийн хэвшил болон тогтвортой хөгжилд оруулсан бодит хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам бүр өрнүүн байхын ерөөл дэвшүүлье.
ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн R-2026-38 дугаар тогтоолын дагуу Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит бус хурлыг зарлаж байна.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
• ХасБанкны 2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилах тухай.
Хурлын материалтай доорх холбоосоор орж танилцана уу.
🔗xacbank.mn/mn/shareholders-m…
Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй гэж дахин сонсохгүй. 🔥
InstaXPay v2.0-руугаа ороод идэвхжүүлээрэй. 500K Асуудалгүй 👌
🔗2 биш 1 апп-ыг эндээс: bit.ly/XacBank
Хасын Виза болон виртуал картаа Apple Pay-д холбоод 💳📱, IPhone эсвэл Apple Watch-оороо төлбөрөө хялбар, хурдан хийгээрэй.⚡️
Холбох заавар: facebook.com/share/p/19WjvcN…
Дэлгэрэнгүй: xacbank.mn/apple-pay
ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит бус хурлын материалтай доорх холбоосоор орж танилцана уу.
🔗xacbank.mn/mn/shareholders-m…
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлэх асуудал:
✅2026 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг зарлан хуваарилах.
🇧🇹 Бутаны Төв Банк, Бутаны Санхүүгийн Байгууллагуудын Холбоо (FIAB) болон Bhutan National Bank-ийн төлөөлөгчид 8 дугаар сарын 25-ны өдөр ХасБанканд зочилж, ногоон санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаас судаллаа.
Уулзалтын үеэр ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэлийн үйл явц, ногоон зээлийн бүтээгдэхүүн, ногоон санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар хуваалцав. 🌱
ХасБанк 2016 онд Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар магадлан итгэмжлэгдэхдээ Монгол Улс төдийгүй хөгжиж буй орнуудын дунд анхдагчдын нэг болж байсан бөгөөд 2023 онд магадлан итгэмжлэлээ дахин 5 жилээр амжилттай сунгасан.
Өнөөдрийн байдлаар тус сангаас уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилтийн чиглэлээр нийт 9 төсөл, хөтөлбөр, техникийн туслалцааны эх үүсвэрийг батлуулан хэрэгжүүлж байна.
🇲🇳 13 years of partnership with @XacBank and a new milestone for sustainable finance in #Mongolia.
On the sidelines of #UNCCDCOP17,
@Proparco and XacBank strengthen climate, gender and SME finance in Mongolia with a USD 40M credit line with XacBank.
🔍proparco.fr/fr/actualites/pr…























