Стэнфордын их сургууль болон Принстоны их сургуулийн эрдэмтэд гайхалтай нэгэн зүйлийг олж илрүүлжээ. Хоёр хүн үнэхээр ойр дотно байх үед — найз нөхөд, хосууд эсвэл сэтгэлээрээ маш дотно хүмүүсийн тархи хоорондоо холбогдон ажиллаж эхэлдэг байна.
Судалгаагаар хоёр ойр дотнын хүн хамтдаа кино үзэх эсвэл ярилцах үед тэдний анхаарал болон сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины ижил хэсгүүд идэвхждэг болохыг тогтоожээ. Тэдний хоорондын сэтгэл хөдлөлийн холбоо хэдий чинээ хүчтэй байна, тархины үйл ажиллагааны синхрончлол төдий чинээ өндөр байдаг байна.
Энэхүү хүмүүс хоорондын мэдрэлийн синхрончлол нь бид яагаад хол байсан ч дотнын хүнийхээ сэтгэл санааг мэдэрч, хэлэх гэж буй үгийг нь урьдчилан тааж, заримдаа өгүүлбэрийг нь хүртэл гүйцээж хэлдэг болохыг тайлбарлаж болох юм.
Өөрөөр хэлбэл, нөхөрлөл гэдэг зөвхөн хамт инээж, бие биенээ дэмжих явдал биш. Энэ нь тархины түвшинд үүсдэг, нүдэнд үл үзэгдэх нэгэн төрлийн холбоо юм. Хайртай дотны хүндээ энэ мэдээллийг илгээгээрэй 💜
Миний охин сургуулиа төгсөөд ажилласан анхны кино нь Солонгостоо нээлтээ хийх нь. Их сонирхолтой, хүний дотоод сэтгэлийг хөндсөн солонгос монгол залуусын хайрын тухай кино. "Зургадугаар сарын цас" киноны зургийг монгол солонгост авсан бөгөөд постер зураг, кинонд гарах энэ вагоныг монгол киноны павилонд монгол зураачид хийж бүтээсэн. яг л жинхэнэ вагон шиг болсон, 6 дугаар сарын цасыг оруулсан гээд сонин сайхан ихтэй юм билээ
Манай нийгэмд хамгийн их тохиолдож байгаа кэйс. Хамгийн гол нь гэр бүл болж үр хүүхэдтэй болсон бол хариуцлагаа ухамсарлаж хойшид гарах үр дагавраа сайн бодож байхгүй бол нэг биш нэлээд хэдэн эхнэр хүүхэд хүмүүст бүр л хатуу тусна. Үр минь үлдэх хорвоо гэж бодож хариуцлагатай байгаарай
«ВИПАРИТА КАРАНИ» АСАНАГ ТОГТМОЛ ХИЙХ 5 ШАЛТГААН
Энэ бол ялангуяа стресс, ядаргаа, сэтгэл санааны ачаалалтай үед нэн тустай, сэтгэл санааг хамгийн сайн тогтворжуулж, тайвшруулдаг йогийн байрлалуудын нэг юм:
1. Хөлийн хавагналыг багасгана. Энэ байрлалд та дэлхийн татах хүчийг өөртөө ашигтайгаар ашиглана гэсэн үг юм. Олон цагаар хөл дээрээ зогсдог эсвэл хавтгай ул тавхайтай хүмүүст нэн тустай.
2. Ядарсан хөлийн булчингийн чилээг тайлна. Хөл, тавхай, цаашлаад аарцгийг (хэрэв аарцаг доороо юм ивээд, ялимгүй өргөгдсөн байвал) чилээ болон ачааллаас салгах хамгийн сайн аргуудын нэг юм. Хэрэв та энэ байрлалд хангалттай хугацаанд байж чадвал (илүү сайн тайвшрахын тулд хөлөө йогийн зориулалтын бүсээр бэхлэж болно) энэ байрлалыг дуусч, байрлалаас гарахад л үр дүн нь шууд мэдрэгдэнэ.
3. Толгойн уруугаа харсан байрлалын бүх ач тусыг их хүч чармайлт гаргалгүйгээр олгоно. Толгойн уруугаа харсан байрлалууд ямар ашигтайг та лавтай мэдэх биз ээ — тэдгээр нь цусны даралтыг зохицуулах, бие махбодод үзүүлэх дэлхийн татах хүчний нөлөөг эсрэгээр нь эргүүлэх, лимфийн урсгал болон хоол боловсруулалтыг сайжруулахад тусладаг. Гэвч заримдаа гар дээрээ зогсох эсвэл толгой дээээр зогсох нь хэтэрхий их хүч чармайлт шаарддаг бөгөөд янз бүрийн шалтгаанаас болоод хийх боломжгүй байдаг. Хөлөө хананд сойж байрлуулснаар та нэгэн дор амрангаа идэвхитэй толгойн уруугаа харсан байрлалын бүх ач тусыг хүртэх болно.
4. Мэдрэлийн системд маш сайн тайвшруулах нөлөө үзүүлнэ. Энэ байрлалыг удаан хугацаанд хадгалж, гүн бөгөөд хэмнэлтэй амьсгалтай хослуулснаар бид мэдрэлийн системээ амраах ба энерги хадгалах горимд оруулна. Энэ төлөвт бидний бие махбод хоол тэжээлийг идэвхитэй боловсруулж, мөн өөрийгөө эдгээж, нөхөн сэргээхийн тулд ажиллаж эхлэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд энэхүү байрлалыг тогтмол хийсний дараа та өөрийгөө илүү эрүүл, тайван болсныг анзаарах болно.
5. Ухаан бодлыг тайвшруулахад туслана. Биеэ бүрэн тайвшруулж, гүнзгий амьсгалахад анхаарлаа чиглүүлснээр бясалгалын төлөвт орох нь илүү хялбар болно. Аюулгүй байдал болон түшиг тулгуурыг мэдрэх нь йогчдын энэхүү амар амгалан, дээд жаргалант төлөвт хүрэхийн тулд ашигладаг хэрэгслүүдийн нэг юм. Амьсгал ав, бүхнийг тавьж явуул, бас тайвшир. Амьдрал танд огт өөр өнцгөөр нээгдэх болно!
Гүйцэтгэх арга: Дээш харан хэвтээд, өгзөгний ясаа өөрт тохиромжтой хэмжээгээр хананд аль болох ойртуулна. Энэ байрлалаас хөлөө хана дагуулан дээш өргөж сунгана. Энэхүү байрлалын эмчилгээний хувилбарт хэвлийн доод хэсэгт бага зэргийн нугаралт үүсгэхийн тулд аарцаг доор чанга хуйлсан алчуур эсвэл гурвалжин будааны хальстай дэр тавьж, ялимгүй өргөж болно. Мөн хөлөө тогтоон барьж байхад хүч чармайлт гаргахгүйгээр бүрэн тайвшрахын тулд йогийн бүсээр хоёр хөлөө нийлүүлэн бэхлэж болно.
Аюурведийн эмчилгээний группын нийтлэлээс
- Олон юм хэлмээр байсан ч тэнэгүүдийн өмнө дуугүй байхыг илүүд үздэг болсон...
- Энэ дэлхийд чамаас, чиний гэр бүлээс илүү чухал зүйл үгүй гэдгийг ойлгодог болсон...
- Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд цааш хөдөлдөг болсон...
- Хүмүүсийг өөрчлөх гэж оролдохоо зогсоож өөрийгөө өөрчлөхөд анхаардаг болсон...
- Хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болсон...
- Өөрийнхөө амар амгаланг олсон!

















