Unuruu retweeted
11 сарын 15 гэхэд МУ-д баригдаж буй нийтийн зориулалттай орон сууцны мэдээллийн нэгдсэн сан УБЕГ-т үүснэ.
Үүнд барилга барьж буй компани, газрын кадастр, барилгын зөвшөөрөл, зураг төсөл, давхар болон орон сууцны зохион байгуулалт зэрэг мэдээлэл байна.
📍 Иргэд эдгээр мэдээлэлтэй танилцаж, орон сууц захиалахаасаа өмнө тухайн төсөл хэр найдвартай болохыг шалгах боломжтой болно.
Дараагийн алхам нь орон сууц захиалгын гэрээг УБЕГ-т бүртгэж, тухайн орон сууц захиалагдсан эсэхийг шалгах боломж бүрдүүлэх юм.
Ингэснээр 1 орон сууцыг олон хүнд давхардуулан зардаг байдал арилна.
📍 Энэ ажилд мэдээллийн технологийн компаниудын оролцоо чухал.
Төр өөрт байгаа мэдээллээ нээлттэй болгоно. Хувийн компаниуд энэ мэдээлэлд тулгуурлан иргэдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар программ хөгжүүлэх боломжтой.
Жишээ нь, кино театрын суудал захиалахдаа аль суудал сул, аль нь зарагдсаныг шууд хардаг. Яг үүнтэй адил орон сууцны аль нь захиалагдсан, аль нь сул байгааг харах боломжтой болно гэсэн үг.
Иргэд ийм үйлчилгээг компаниудад багахан хэмжээний төлбөр төлж авна. Харин компаниуд үйлчилгээний чанар, үнэ, хүртээмжээрээ өрсөлдөнө.
📌 Төр мэдээллээ нээлттэй болгоно.
📌 Хувийн хэвшил тэр мэдээлэлд тулгуурлан үйлчилгээ хөгжүүлнэ.
📌 Иргэд мэдээлэлтэй, эрсдэл багатай сонголт хийх боломжтой болно.
Unuruu retweeted
Төрийн өмчийн реформ болон хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр түүхэн эхлэл болж байна.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар Франклин Темплтонтой төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Өнгөрсөн намар Франклин Темплтоныг тухайн үеийн Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Учрал болон бусад холбогдох байгууллагуудтай уулзуулж байлаа. Түүнээс хойш энэхүү сангийн ач холбогдлыг ойлгуулах талаар олон ажил хийжээ. Мөн энэ жил Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын форумдаа Франклин Темплтоныг илтгэгчээр урьж оруулсан. Энэ мэтчилэн явсаар өнөөдөр эхлэл тавигдлаа.
Энэ хугацаанд эхнээс нь тууштай дэмжиж ирсэн Сангийн дэд сайд @BatKhulan , улс төрийн манлайлал үзүүлж буй Ерөнхий Сайд @NyamUchral нарт талархаж байна.
Франклин Темплтон Монголын төрийн өмчийн реформыг яаж хийж чадах, ямар үр дагавартай байх талаар товч бичье:
1. Франклин Темплтон бол Nasdaq дээр бүртгэлтэй Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 1.8 их наяд доллар удирддаг дэлхийн хамгийн том хөрөнгийн удирдлагын фирмүүдийн нэг юм. Тэр утгаараа дэлхийн хэмжээний компани Монголд орж ирж салбараа байгуулах нь бидэнд чухал ач холбогдолтой.
2. ТӨК-уудын багцыг үүсгэж Лондон болон Монголд IPO хийнэ. Төрийн өмчийн реформ хийхдээ 10-15 ТӨК-г нэгтгэн компани тус бүрийн 20-40%-г Засгийн газрын эзэмшлийн хөрөнгө оруулалтын санд байршуулна. Улмаар тухайн сангаа Лондон болон МХБ дээр IPO хийх юм. Франклин бол сангийн менежерийн ажил хийх юм. Узбекистан энэ замаар 690 сая доллар босгосон.
3. IPO хийгээд зогсохгүй. Цаашлаад сангийн багцад буй ТӨК бүрийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх дээр Франклин Темплетон шууд оролцож ажиллана. Эхлээд ногдол ашиг авдаг болох цаашлаад 5-10 жилийн хугацаанд ТӨК тус бүрийг тусад нь IPO хийж төрийн өмчөөс салгах боломжтой.
4. Гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдөө оруулж ирнэ. Узбекистанд тэдний байгуулсан сан дээр тэд нийтдээ 150 олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид оруулж ирсэн байдаг.
5. Монголын гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж өгнө. Узбекистанд сүүлийн үед их танигдаад байгаа нь тэдний оролцоо их юм. Өнгөрсөн жил Узбекистаны Ерөнхийлөгч өнгөрсөн жил НҮБ-н чуулганд очиход Америкийн ТОП50 компанийн CEO-той уулзуулж өгч байлаа. Сангийн ажил эхэлбэл тэд Монголыг төлөөлөөд дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай ярьж эхлэх юм.
6. Дотоодын хөрөнгийн зах зээл дараагийн шатанд гарна. Санг дотоодод бас гаргах, мөн давхар бүртгэл хийх, мөн гадныхныг оруулж ирэх учир дагаад дотоодын хөрөнгийн зах зээл дараагийн шатанд гарнаа. Энэ хүрээнд тодорхой хууль, журмуудыг сайжруулах тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талдаа ажлууд бид хийх ёстой болно.
7. Компанийн засаглалын сайн жишгүүдтэй болно. Франклины хийх хамгийн гол зүйл бол ТӨК-үүдийн засаглалыг сайжруулах юм. Бидний хамгийн том шүдний өвчин байх аа...
Гэх мэтчилэн маш олон эерэг үр дагаварууд үүснэ ээ.
Гэхдээ ажил дөнгөж эхэлж байна цаашид манай улстөр хэр байх, бид өөрсдөө хурдтай зоригтой шийдэмгий байж чадах эсэхээс хамаарна даа. Чадвал 2027 оны сүүлээр гэхэд Монголын түүхэнд үлдэх IPO хийгдэнэ.
Unuruu retweeted
Сүүл үед манай улсын ихэнхи салбарт тэр дундаа улс төрд ялангуяа яг нэг иймэрхүү байна даа:
Чадах нь үл хүснэ,
Хүсэх нь үл чадна,
Мэдэх нь үл хийнэ,
Хийх нь үл мэднэ,
Ийнхүү энэ дэлхий
Үл өөдөлнө"
Италийн эртний нэгэн хотын барилга дээрх 1529 оны бичээс.
Unuruu retweeted
Clint Eastwood, 94-year-old vegan actor legend, formulated one of the most important lessons of his life so far for the young generation:
"Don't look for luxury in watches or bracelets, don't look for luxury in villas or sailboats!
Luxury is laughter and friends, luxury is rain on your face, luxury is hugs and kisses.
Don't look for luxury in shops, don't look for it in gifts, don't look for it in parties, don't look for it in events!
Luxury is being loved by people, luxury is being respected, luxury is having your parents alive, luxury is being able to play with your grandchildren. Luxury is what money can't buy."
Unuruu retweeted
НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ?
💥💥💥💥💥💥💥💥💥
Энэ удаагийн цувралаар Америкийн "Guns N’ Roses” хамтлагийн "November rain" буюу "Арван нэгдүгээр сарын бороо" хэмээх дууны талаар хүүрнэe.
***
Монголд ардчилал, зах зээл дөнгөж эхэлж байсан 1990-ээд оны эхэн үед "Guns N’ Roses” хамтлагийн "Арван нэгдүгээр сарын бороо" хэмээх дуу Монгол телевизээр анх цуурайтаж, уг дууны клип тухайн үед манай эстрад сонирхогчдыг гайхашруулж, Барууны рок дууны клип ийм ганган сүрлэг байдаг юм байна гэх ойлгоцыг бид бүхэнд анх төрүүлж өгсөн юм. Түүнчлэн манай залуус шөнө орой гудамж талбайд явахдаа энэхүү дууны үг, аяыг зүглүүлэн хашгирч, ямар сайндаа л нэгэн найрагч, "Гоё охидын хойноос халамцуу залуус "Guns N’ Roses”-ийг хашгираад үхэр шиг мөөрөлдөнө" гэх маягийн шүлэг тэрлэж байв шүү. Энэхүү дууны нэгэн агуу чанар нь дэлхийн бүхий л рок поп дуунаас YouTube-ийн тавцанд хамгийн их тандалт авчирсан, тухайлбал хоёр тэрбум хоёр зуун сая хүн үзэж рекорд тогтоосон явдал юм. Үүгээрээ "Арван нэгдүгээр сарын бороо" нь ямар ч дууны хүрч чадахгүй тийм өндөрлөгт хүрч, ямар ч хамтлаг, дуучин ойртож очихооргүй гоц дархлааг тогтоож чадсан юм. Тиймээс уг дууг "Дэлхий дахинд өгсөн урлагийн хосгүй бэлэг", "Тайзан дээр гал авчирсан бүтээл" гэж үнэлэх болсон юм байна.
***
"Guns N’ Roses” хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Аксел Роуз бол рокийн тайзнаа есөн шидийн дуулиан дэгдээж ирсэн, маш их зөрчилтэй бие хүн юмсанж. Түүнийг хүүхэд байхаасаа л буруу замаар орох эх үндсийг түүний хойд эцэг Стефан Бэйли анх тавьж орхижээ. Энэ нөхөр түүний ээжтэй суугаад хоёр хүүхэдтэй болжээ. Уг нь Роуз хойд эцгийгээ өөрийнхөө төрсөн аав гэж боддог, аавдаа бүхнээ зориулдаг байж. Ямар сайндаа л арван хоёр настай байхдаа хойд эцэгтээ зориулж дуу хүртэл зохиож, улмаар хоёр дүүтэйгээ хамтраад түүний нэрээр "Бэйли" хэмээх хамтлаг байгуулж байжээ. Гэвч Роуз арван зургаан настай байхдаа сэтгэл санааны хүнд цохилтонд орсон байна. Хамгаас хайртай хойд эцэг Бэйли нь арван хоёр настай төрсөн охиноо хүчиндсэн гэх аймшигт мэдээ Роузийг маш их цочирдуулснаар тэр шууд л орон гэрээ орхиод гэмт хэргийн зам руу шуударчээ. Ингээд Роуз архи дарс, хар тамхитай нөхөрлөж, хулгай дээрэм, зодоон цохион гээд аль л болж бүтэхгүй юманд хутгалдсаар шоронд хүртэл ороод авах нь тэр. Үүгээр зогсохгүй сэтгэцийн өвчтэй болж эмчийн хяналтанд оржээ. "Маник" хэмээх сэтгэл гутралын оноштойгоор эм уух болсон ч түүнийгээ тогтмол хэрэглэж байсангүй.
***
Харин 1985 оноос тэр гэмт хэргийн замыг орхиж, төрөлхийн дуулах авъяасаа урлагт зориулахаар шийджээ. Тэрбээр шинэ хамтлаг байгуулахаар болж гитарчин найз Трэйси Ганс-тайгаа нийлж ахиухан мөнгө олж цахилгаан хөгжимтэй болохын тулд хар тамхи зарж эхэлсэн гэж яригддаг. Хамтлагтаа нэр өгсөн нь найз Трейси Ганс-ынх нь Guns хэмээх овог, бас өөрийнх нь Роуз буюу Roses хэмээх овог нийлээд "Guns N’ Roses” болсон түүхтэй. Ингээд Аксель Роуз өөрөө гоцлол дуучнаар, ритм гитарчинаар Айззи, соло гитарчинаар Слэш, бөмбөрчинөөр Адлер нарыг авч, анхныхаа рок дуунуудыг сүрхий тэсрэлттэйгээр туурвиж эхэлсэн байдаг. Тэдний нэг нь "Арван нэгдүгээр сарын бороо" юм. Аялгууг нь наяад оны үед анх олсон гэдэг ч Роуз хожим энэ дуугаа дурлалт бүсгүй Стефани Сеймуртаа зориулан гүйцээж бичсэн гэдэг юм.
Стефани Сеймур бол Америкийн алдартай топ модель төдийгүй дэлхийд зард гарсан олон арван брэндийн нүүр царай болсон фото модель юмсанж. Эр нөхөр Аксел Роузаасаа ч өндөр нуруутай энэ гоолиг хатагтай Америкийн "Плэйбой" сэтгүүлийн нүүр царай төдийгүй дэлхий дахины 300 гаруй сэтгүүлийн тэргүүн нүүрэнд заларч ирсэн гэхээр аргагүй л онцгой "амьтан" байгаа биз. Одоо ч хөгширсөн гэлтгүй алдартай хэвээрээ л байгаа юм байна. Энэ гоёмсог хатагтайд зориулж бичсэн "Арван нэгдүгээр сарын бороо" ингэж эхэлдэг.
💥💥💥
Б.Ойдов
Unuruu retweeted
Apple Inc. fired Steve Jobs.
Most people would disappear.
He didn’t.
He walked into MIT
and said everything out loud.
No script.
No filter.
No safety net.
Just the mindset that built—and rebuilt—an empire.
Don’t scroll past this.
Study it.
Unuruu retweeted
Ч.Лодойсамбуу: Ажил олгогч нь ажилтны өмнөөс НДШ төлдөг байдлыг болиулъя. Энэ шимтгэл тэтгэвэрт нөлөөлдөггүй. Мөн хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээнүүд дээр НДШ төлдөг, нэмэлт урамшуулал, хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцдогийг болиулах хуулийн төслийг санаачилсан.
Unuruu retweeted
Бүх цаг үед Сүбэдэй, Боорчи, Мухалай төрж байдаг.
Тэмүүжиний онцлог нь тэд нарыг олж хараад, ах дүү амраг садныхаа дээр тавьж чадсан. Вакумжаагүй.
Одоо ч монголоор хэсэг Сүбээдэй холхиж л яваа.
Гэвч эргээд л нэг хэдэн эргүү найз, намынхан, хулгайч бөгс долоогч нараар өөрийгөө хүрээлүүлнэ. Жижиг гарууд ийм эмзэг байдаг.
Жижиг гаруудыг том албанд тавиад байвал юу болдог вэ - монголын 36 жилийн хөгжлийг харахад болно.
Unuruu retweeted
138 years of chess royalty 👑
Hay @grok ,who is your favorite world champion?
🇦🇹 1886 Wilhelm Steinitz
🇩🇪 1894 Emanuel Lasker
🇨🇺 1921 José Raúl Capablanca
🇷🇺 1927 Alexander Alekhine
🇳🇱 1935 Max Euwe
🇷🇺 1937 Alexander Alekhine (regained)
🇷🇺 1948 Mikhail Botvinnik
🇷🇺 1957 Vasily Smyslov
🇷🇺 1958 Mikhail Botvinnik (regained)
🇱🇻 1960 Mikhail Tal
🇷🇺 1961 Mikhail Botvinnik (regained)
🇦🇲 1963 Tigran Petrosian
🇷🇺 1969 Boris Spassky
🇺🇸 1972 Bobby Fischer
🇷🇺 1975 Anatoly Karpov
🇷🇺 1985 Garry Kasparov
🇷🇺 2000 Vladimir Kramnik
🇮🇳 2007 Viswanathan Anand
🇳🇴 2013 Magnus Carlsen
🇨🇳 2023 Ding Liren
🇮🇳 2024 Gukesh Dommaraju
Unuruu retweeted
When you start a chess game, you have 20 moves available (16 for pawn and 2 for one knight). After completing the first movement you have more than 40 different possibilities. And 8900 in the third and 197740 in the fourth. In the 40s there will be 10 puissance 40 possibilities. Number corresponds to the number of atoms in the universe. This is what make chess more magical.

























