Syndicate Talk retweeted
Манай @SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх долоо хоногт та бүхэнд @TenGerTV-ээр хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн сэдвээр ард иргэд болон шийдвэр гаргагчдын дунд ид хэлэлцэгдэн, банк санхүүгийн зах зээлийг шуугиулж буй "Зээлийн хүү" сэдвийг сонгож авлаа.
Зочдоор @Mongolbank_mn-ны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Гүйцэтгэх захирал О.Цэрэндулам, Эдийн засаг, судлаач Н.Энхбаяр нар уригдаж оролцлоо.
#SyndicateTalk #StayTuned
Syndicate Talk retweeted
Манай @SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаарыг 11 сарын 11-ний Лхагва гарагийн 22:10 цаг, 11 сарын 12-ны Пүрэв гарагийн 10 цаг, 11 сарын 14-ний Бямба гарагийн 22:10 цаг, 11 сарын 15-ны Ням гарагийн 17 цагаас @TenGerTV -ээр хүлээн авч үзээрэй!
Syndicate Talk retweeted
Гадны банкуудыг Монголд орж ирээч гэж байнга урьж буй ч албан ёсоор хүсэлтээ өгсөн нэг ч банк байхгүй байна. Гадны банк орж ирлээ ч иргэдийн зээлийн хүү буурахгүй аж.
Манай @SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаарыг 11 сарын 11-ний Лхагва гарагийн 22:10 цаг, 11 сарын 12-ны Пүрэв гарагийн 10 цаг, 11 сарын 14-ний Бямба гарагийн 22:10 цаг, 11 сарын 15-ны Ням гарагийн 17 цагаас TenGer TV-ээр хүлээн авч үзээрэй!
Replying to @ganzorigv @SyndicateTalk
Bank of China л идэвхитэй яваад бгаа байх
Syndicate Talk retweeted
Салбарт нь ажиллаж буй мэргэжилтнүүдтэй ярилцаж зээлийн хүүг бууруулах ямар арга зам буйг хэлэлцэв. Маш тодорхой дараах зүйлсийг хэлж байна. Энэ дундаас манай шүүхийн ялзрал анхаарал татав. Иргэний хэргийн маргаан шүүх дээр дунджаар 4 жил болж байж шийдэгддэг гэнэ. Арай гэж ингэж шүүхээс авлагаа барагдуулах шийдвэр гарсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод 5 хэргийнхээ зөвхөн 1-ийг нь арай гэж шийдүүлдэг бурангуй тогтолцоо үйлчилж байна. Ядаж энэ 4 жилийг 3 жил болгож багасгавал манай зээлийн хүү багадаа 1%-иар буурах боломжтой гэж байна. Тэрнээс биш бараг 600 ББСБ ажиллаж буй төгс өрсөлдөөнт энэ зах зээл санхүүгийн бүтээгдэхүүний үнэ болсон зээлийн хүүг хүчээр тохируулах ямар ч боломжгүй ажээ.
1. Инфляциа бууруулах, нэг оронтой тоо руу оруулах
2. Халамжаа багасгах буюу болих, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх
3. Төсвийн алдагдалтай тэмцэх
4. Шүүхийн ялзрал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн систем дээр реформ хийх
5. Эдийн засгийн салбарууд дахь төрийн оролцоог эрс багасгах, Засгийн газар "Чөлөөлье" хөтөлбөрийнхөө үр дүнг гаргах
6. Төрийн өмчит компаниудыг даруй хувьчлах
7. Гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах
8. Том төслүүд хэрэгжүүлэх
@SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаарыг 11 сарын 11-ний Лхагва гарагийн 22:10 цаг, 11 сарын 12-ны Пүрэв гарагийн 10 цаг, 11 сарын 14-ний Бямба гарагийн 22:10 цаг, 11 сарын 15-ны Ням гарагийн 17 цагаас @TenGerTV-ээр хүлээн авч үзээрэй!
Syndicate Talk retweeted
Replying to @SyndicateTalk
Почему сборку машин за миллионы долларов доверили монгольской команде
«Когда у американского гиганта Wagner не осталось человеческих ресурсов в Нью-Мексико, именно монгольские инженеры спасли контракт, собрав парк исполинских Caterpillar 793.»
dzen.ru/a/ammM4a7YAVnQDQ8s
Syndicate Talk retweeted
Тамхины эдийн засаг, зах зээлийн хэмжээ, тамхины нийтийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлдэг нөлөө, одоогийн нөхцөл байдал болон "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт", электрон тамхи болон түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлын явц, гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцсан @SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаар мульти форматаар орлоо. Доорх линк дээр дарж ороод тестстээр уншиж, аудиогоор сонсож, видеогоор үзээрэй.
Монголд өнөөдөр 1 сая орчим хүн тамхи татдаг. 3800-5500 төгрөгөөр нэг хайрцаг тамхи авдаг. 2024 онд 34 компани цахилгаан тамхи оруулж ирдэг байсан бол 2025 оны эхний хагас жилийн байдлаар 8 компани болж багасч цахилгаан тамхины импорт буурсан. Энэ нь хүмүүсийг эргээд янжуур тамхи руу сонголтгүй түлхэж байна. Б.Цогт-Очир. “Зуршлаа өөрчилье” ТББ-ын тэргүүн, “Coalition of Asia Pacific Tobacco Harm Reduction Advocates”-ийн Монгол дахь зохицуулагч
Монголд тамхи талхнаас хямдхан. Янжуур тамхины импорт жил бүр нэмэгдэж байгаа ч татварын дүн нэмэгддэггүй. Эсрэгээр хурааж буй татвар нь буурсан. Иймээс зөвшөөрөлгүй, далд худалдааг цэгцлэх ёстой. О.Номинчимэг. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
Бид бодлого тодорхойлогчдоос амьдрал дээр бодитой хэрэгждэг хууль батлахыг шаардах ёстой. Ямар ч хууль хэрэгждэг байх ёстой. Энэ зарчим тамхи, архи, НДШ, татвар гээд бүх зүйл дээр алдагдсан. Г.Чинзориг. “Премиум Нексус” компанийн дэд захирал
Аливаа улсын аз жаргалыг хэмждэг гол үзүүлэлтийн нэг нь дундаж наслалт байдаг. Энэ үзүүлэлт Монголд 72 байгаа ч эрчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалдаг. Гол шалтгаан нь эрүүл бус зан үйл, тэр дундаа архи, тамхиний хэрэглээ байдаг. Т.Ариунтуяа. АШУҮИС-ийн судлаач, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор
baabar.mn/article/tamkhinii-…
Syndicate Talk retweeted
Wonderful to chat today with Ganzorig Vanchig (aka Vinzo) about my book "Mongol Storm" at the Mongolian embassy in London.
Our interview for Syndicate Talk will be released soon!
Especial thanks to the embassy for their warm welcome.
@MongoliainUK @ganzorigv @SyndicateTalk
Syndicate Talk retweeted
Монголын эзэнт гүрний амжилтын нууц нь бусдаас зогсолтгүй суралцах хүсэл, шинийг нээх тэмүүлэл, дипломат харилцаанд оршиж байсан. Тэр үед монгол хаадын баримталж байсан димломат арга хэрэгслийг орчин цагийн улс орны лидерүүд хэрэглэвэл өнөөдрийнх шиг дэлхий даяар замбараагүй бас тодорхойгүй байдал үүсэхгүй байсан. Монголчуудын ижилсэл болон ондоошил бусадтай, дэлхий ертөнцтэй холбогдож, мэдлэг, туршлага, үнэт зүйлсээ хуваалцах тусам тодордог гээд “Монгол түрлэг” номын зохиогч, түүхч, доктор Николас Мортон хэлж байна.
Гэснээс ирэх наадмаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын алтан удмынхан Монголд зочилж магадгүй тагнуулын мэдээ сонслоо. Бутан, Японы эзэн хаадыг гэр бүлтэй нь урьж зочлуулсан бид дараагийн хаанаа ёслол төгөлдөр хүлээгээд авчилгүй дээ…
@SyndicateTalk ярилцлагын энэ дугаар удахгүй та бүхэнд TenGer TV-р хүрнэ. Энэхүү дугаарыг бэлтгэхэд хамтран ажиллаж, бүх талаар дэмжин тусалсан Azaa Studio болон Embassy of Mongolia in the UK-д талархал илэрхийлье!
Syndicate Talk retweeted
Дэлхийн хамгийн том креатив наадам болох @Cannes_Lions -ийн Шагнал хариуцсан захирал хатагтай Мариантай хийсэн @SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болж байна.
Энэхүү ярилцлагыг 2025 оны 10-р сарын 15-ны Лхагва гарагийн 22:10, 16-ны Пүрэв гарагийн 11:10, 18-ны Бямба гарагийн 22 цагаас @TenGerTV -р хүлээн авч үзээрэй!
Syndicate Talk retweeted
Уг нь Улаанбаатар хотын явган хүний замын асуудал, жил болгон сольдог “боржуур”, сүйтгээд байгаа мод бут, аваар осол тасрахгүй байгаа цахилгаан дугуй, скүүтэр ярих гэсэн боловч их хотын макро, микро асуудлуудыг ч хөндөөд цагаасаа жаахан хэтэрсэн @SyndicateTalk боллоо. Хэл амны бай болоод байгаа хотын орлогч дарга Даваадалай Брисбанд, Нийслэлийн удирдлагыг АТГ, шүүх, цагдаад өгөөд буй Лутаа Канберрад, нийгмийн асуудлуудыг сошиал дээр хурцаар шүүмжилдэг Уянгаа Сиднейд, би Пертэд төгссөн болж таараад, бараг л Mozzies Association нэвтрүүлэг болох шахлаа. Тун удахгүй шинэ дугаар @TenGerTV -р та бүхэнд хүрнэ!
Syndicate Talk retweeted
Монголчууд цөөхүүлээ. Иймээс бие биенээ хайрлах ёстой. Тиймээс хүн нэг бүр нийгэмдээ бага ч гэсэн хувь нэмэр заавал оруулах ёстой. Монгол хүн бүрийн нийгмийн оролцоог бүрэн хангуулж баталгаажуулах ёстой. Ялангуяа тусгай хэрэгцээт нийгмийн гишүүдийн хувьд. Ингэж байж Монгол Улс хүмүүнлэг, иргэний, хүртээмжтэй, өндөр хөгжилтэй нийгмийг цогцлооно. Технологи, мэдээлэл, харилцаа холбооны компанийн хувьд бид энэ бүх боломж, дэд бүтцийг хангаж, цахим хуваагдлыг багасгах үүрэгтэй гээд Мобикомын гүйцэтгэх захирал бид хоёр ярилцлаа. Бидний ярилцлага ирэх долоо хоногт танд хүрэх болно.
@SyndicateTalk
@MobicomOfficial
Syndicate Talk retweeted
Replying to @SyndicateTalk
@SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаар 11 сарын 22-ны 20 цаг, 11 сарын 23-ны 19 цагаас @TenGerTV-р танд хүрнэ.
Syndicate Talk retweeted
Тун удахгүй @SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрнэ!
Syndicate Talk retweeted
Монголд багагүй хөрөнгө оруулж, олон шинэ залуу компаниудыг дэмжин хамтран ажилладаг Таками Юүичи гуайтай Токиод ирэх болгондоо уулздаг. 4 жилийн өмнө "Нөлөөллийн хөрөнгө оруулалт" гээд доорх ярилцлагыг бид хоёр хийж байв.
baabar.mn/article/nuluulliin…
Энэ ярилцлагыг уншаад очиж уулзан танилцаад одоо бүр түншлэлийн хэмжээнд бизнес хийж буй монгол залууг надтай уулзахдаа Таками-сан дуудсан байлаа. Тэр нь 株式会社ユニリード- UniLead Co,.LTD гээд зам, гүүр, дэд бүтцийн инженерингийн компанийг Японд үүсгэн байгуулаад ажиллаж буй Тэргүүн гээд залуу болж таарав. Японд байгуулсан компани дээрээ 20 гаруй залуус ажиллуулж буйгаас талаас илүү нь монголчууд, бусад нь япончууд гэнэ.
@SyndicateTalk нэвтрүүлгийн маань нэг ч гэсэн дугаар хүнд өгөөжтэй болж, хаа байсан арлын оронд байсан монгол залуусын компаниудыг босгоход тус болсон гэдгийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчдаас өөрсдийн амнаас нь сонсоход үнэхээр сайхан байлаа.
Таками-сан намайг Японы парламентын доод танхимын гишүүн асан, Сэтакаяа хотын дарга Нобуто Хосакатай танилцуулж байсан юм. 2020 онд ковид эвгүйтэж эхэлж байсан тэр үед онцгой комиссын шуурхай хурлаасаа шууд ирээд надтай тусгай ярилцлага хийж байсан Хосака дарга "шинэ төрлийн" пластик маск авч ирээд үүнийг хот дүүрэгтээ тараана гэж ярьж байсан юм. Тэр маскийг нь бас Тэргүүн хийж байсан байж таарав. Энэ ярилцлагыг доорх холбоосоор орж уншаарай.
baabar.mn/article/mongol-zal…
Ковидын өмнө технологийн салбарт өөрсдөө компаниа байгуулаад Японд амжилттай ажиллаж байсан залуу цөөнгүй байсан бол ковидын дараа барилга, зам, гүүр, инженерингийн чиглэлд Японд компани байгуулж, япончуудыг удирдаж ажиллаж, олон зуун сая иэнийн төсөл авч хэрэгжүүлж байгаа бахархам монгол залуус олон болсон байна. Удахгүй бас нэг мундаг монгол компани, Японд бужигнуулж байгаа инженеринг бизнесийн монгол багийг та бүхэнд танилцуулна аа.
Syndicate Talk retweeted
Папын айлчлалын гол зорилго юу вэ, ямар үр дүнд хүрэх вэ гээд асуугаад байгаа хүмүүсийн өмнөөс асуухад кардинал ингэж хариу өгсөн
Синдикат эксклюсив ярилцлагын шинэ дугаар 9 дүгээр сарын 2-ны Бямба гарагийн 11:30 цагаас @TenGerTV -р танд хүрнэ.
Syndicate Talk retweeted
Гадаад хэлийг ийм түвшинд л сурцгаая. Эрдмийн их үйлс эхэлсэн өглөөний мэнд✅🫡
Синдикат эксклюсив ярилцлагын шинэ дугаар 9 дүгээр сарын 2-ны Бямба гарагийн 11:30 цагаас @TenGerTV -р танд хүрнэ.
Syndicate Talk retweeted
Миний хөтөлдөг @SyndicateTalk нэвтрүүлгийн ээлжит шинэ дугаар 9 сарын 12-ны Мягмар гарагийн 22:30 цаг, 9 сарын 13-ны Лхагва гарагийн 12 цагаас @TenGerTV-р танд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн зочноор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра уригдлаа.









































