Хорин хэд, гучин хэд, дөчөөд насны хооронд ажлын гүйцэтгэлийн хувьд яалт ч үгүй ялгаа гардаг юм байна аа. Арга ч үгүй биз дээ, бүхэл бүтэн 10 жилийн зөрүү шүү дээ. Нас нэмэх тусам ажлын туршлага, чанар, арга барил сайжирдаг ч хурд, бүтээмж бол буурдаг юм байна. Гуравхан хоногт бүтэн сэтгүүлийн эх бэлтгэчихдэг байсан галзуу хурдтай гучин насандаа очмоор байна ❤️🔥👩💻...
Үг амьтай, хэлсэн эзнээ дагадаг
Алт амьтай, авсан эзнээ мэрдэг
Уул амьтай, ухсан хүнээ шоглодог
Ус амьтай, бузарласан хүнээ шийтгэдэг
Буудай үзүүргүй ч газар нүхлэн ургадаг
Буян биегүй ч эзнээ олж ирдэг
Бодолтой л амьдрах хэрэгтэй шүү.
~Гавж Д.Нямсамбуу
"Malchin TV"-ийн "Малчдын индэр" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт цасны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байгаа. Монгол орны нийт нутгийн 98 хувь нь цасан бүрхүүл тогтож, 247 сум зудын хүндрэл үүсэх нөхцөл байдал үүссэнээс 9 сум онц хүнд байдалтай болжээ... Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг facebook.com/MalchinTV/video… энэ линкээр үзээрэй...
Хөдөлмөрлөх тусам чи эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдарна👌...
Өнөөдрийн нусаа хацартаа наасан зүтгэл, маргаашийн нулимсаа хацартаа наасан баяр байх болно.
За тэр У.Хүрэлсүхийн сандал суудал яах вэ, цаана чинь орон даяар цас орж, цасан шуурганд хүн, мал уруудаж, баруун болон хангайн бүс үндсэндээ зудад нэрвэгдээд байна. ❗️
Хүн, малгүй ийм эрт өвлийн эхэн сардаа хүндэрч, өвөл, хавар болтол чанга үеийг туулах нь. Одоо болоогүй ээ бас, улирлын урьдчилсан төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа.
Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Сонгинод 28 см, Тэст 28 см, Баянхайрханд, Түдэвтэйд 23 см, Увс аймгийн Малчинд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 21 см цасан бүрхүүл тогтоод байна. Энэ гэхдээ тал газрын мэдээлэл шүү. Хунгар газраа хэдэн ч метр юм бүү мэд🥶...
Орон нутгаас сонгогдсон төрийн түшээд Төрийн ордны дулаан байрандаа улстөржиж суухаар тойргууд руугаа анхаармаар байна!.
Өвөрхангайн хойд, Дундговийн баруун, Төв аймгийн баруун өмнөд, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-4 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 8-13 метр, түр зуур 19 метр хүрч шиүүсэж, 1-6 цаг цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ.
2026.11.17 өдрийн 08 цагийн байдлаар цас орж, шуурч байгаа аймаг сумдын мэдээлэл.
ЦАС
🌨 Говь-Алтай - Төгрөг
🌨 ГовьСүмбэр - Сүмбэр
🌨 Дорноговь - Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Замын-Үүд, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн
🌨 Дорнод - Баянтүмэн, Чойбалсан
🌨 Нийслэл - Улаанбаатар
🌨 Сүхбаатар - Асгат, Баруун-Урт, Дарьганга, Наран, Уулбаян, Халзан
🌨 Увс - Цагаанхайрхан
🌨 Хэнтий - Баянмөнх, Галшар, Дархан
🌨 Өмнөговь - Гурвантэс, Цогт-Овоо сумдын нутгаар цас орж байна.
ЦАСАН ШУУРГА
🌬 Архангай - Цэцэрлэг
🌬 Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст
🌬 Говь-Алтай - Бугат, Тонхил, Цогт, Эрдэнэ
🌬 Дорноговь - Мандах, Хөвсгөл
🌬 Дундговь - Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Луус, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил
🌬 Төв - Баянцагаан, Зуунмод
🌬 Өвөрхангай - Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан
🌬 Өмнөговь - Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Хүрмэн, Цогтцэций сумдын нутгаар цасан шуургатай байна.
Өнөөдөр буюу 11-р сарын 17-ны өдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
⚠Цасан шуургатай үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул холын замд гарахдаа цаг агаарын мэдээг заавал шалгаж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх, Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх, төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжлээрэй❗️🥶...
Өглөөг нэг иймэрхүү эхэлсэн байхад ажил аяндаа бүтдэг дээ. Ээж минь мэдээ орох цагаас л "Ээдээ өглөө өлөн битгий гарч байгаарай." гэж захиж ирсэн юм. Байнга баримталдаг зарчим, хэвшил. Өлөн элгэн дээрээ чиа үр дэвтээсэн 300грамм хүйтэн бүлээн ус ууна. Араас нь шар тостой арвайн гурил зуурч иднэ. За хар кофе бол байнгын хэрэглээ. Гэхдээ өглөө ганц л аяга уухад хангалттай. Шар тос, сүүтэй шар будаанд их дуртай учир ихэвчлэн өглөөд хийж иднэ😋. Эсвэл шөлтэй хоол, өндөг. Тэгээд сунгалтын дасгалаа хийж аваад нам суудаг даа...
Сүүлийн 20 гаруй жилийн амьдралын зуршил юм уу даа...













