Өглөө зам дээрээс такси бариад 5к гарсан юм. Тэгсэн сая “илүү төлөлт” гээд ирэхээр нь харсан чинь 50к шилжүүлсэн байжээ. Мэдээ ч үгүй байхад эргүүлээд шилжүүлдэг сэтгэлтэй, сайн ах байна аа.
Replying to @MergenB @naaya2013
Угаасаа тийм журам байхгүй. Байсан ч хуулиас давсан журам гэж байдаггүй. Би таслан сэргийлэх арга хэмжээ гээд Эрүүгийн гэмт хэрэг ярьж байгааг ойлгож байгаа биз дээ. Өөрөө торгууль, татвар, төлбөр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг яриад байна уу?
СЕХ-нд “Э.Болормааг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолоо ийм ийм үндэслэлээр хүчингүй болгоочээ” гээд албан бичиг өгсөн чинь “Нэгэнт сонгогдсоны дараа хууль зөрчсөн байсан ч манайх тогтоолоо хүчингүй болгох боломжгүй ээ. Цагдаагаараа шалгуул” гэсэн утгатай хариу өгсөн
Хууль зөрчиж гишүүн болсон Э.Болормаа сайд болох магадлал дунд явж байна гэнэ үү. Өмнөх сайд нарыг улируулахгүй гээд гүйгээд байгаа. Өөрөө сайд болно гэж горьдоод байгаа юм байх даа. Юун сайд, гишүүний ажлаа өг!
Зургаа харах гэж ороод нууц үгээ алдав даа. Сүүлийн үед телеграм дээр янз бүрийн хаягаас байнга ирж байна.
Галиг юуг нь хараад
Гайхаж эргэлзээд яанам
Ариун хайрын өдрөөр
Аугаа хосууд байгуулжухуй
Зөв бичгийн дүрэм сануулж
Зүхэж хараах хэрэг юун
Сэтгэл догдолж, зүрх булгилахуйд
Сэрэмж алдаж буруутсан л биз 😂
Твиттерт нэгдээд 14 жил болж байна гэнэ дээ. Анх ийм апп нээгдсэн спортын одууд жиргэдэг гэж сонсоод зөвхөн NBA-ийн сэтгүүлч, тамирчдыг дагаад мэдээлэл авдаг байлаа. 10 жил уншаад сүүлийн 4 жил л бага сага бичиж байна даа.
Do you remember when you joined X? I do! #MyXAnniversary













