Оюу толгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн нуралтад 15 ажилтан өртжээ
------------------------------
Өнөөдөр /10.29/ 18.00 цагийн үед #Оюу_толгойн гүний уурхайд чичирхийлэл болж, мэдрэгдэж, бага зэргийн нуралт үүссэн байна. "Оюу толгой" компаниас "Чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ. Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан. Хүний амь нас эрсдээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна" хэмээн мэдээллээ.
Сүүлийн 14 хоногт “Оюу толгой” компанийн экспорт тасалдаж, мөн Тавантолгойгоос экспортод чиглэсэн нүүрсний тээвэр саарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь Хятадын Ганцмод боомтын засвар болон нүүрсний импортыг хязгаарлаж буйтай холбоотой байж болзошгүй байна.
mininginsight.mn/mn/news/cmv…
Эхний 9 сард Монголоос 58.8 сая тонн коксжих нүүрс Хятад импортолжээ
-----------------------------------
Хятадын Ганцмод боомтод Монголын 5-р ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ 1,610 юань/тонн болж, өглөөний үнээс 10 юаниар буурсан бол баяжуулсан коксжих нүүрсний үнэ 1,897 юань/тонн хэвээр байгааг Mysteel мэдээлжээ. Тухайн өдрийн байдлаар уг боомт дахь нүүрсний нөөц 1.65 сая тонн орчим байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2026 оны эхний есөн сард тус улс Монголоос 58.89 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хятад, Туркийн судлаачид газрын ховор элементийн Кизилкаорены ордыг судалжээ
---------------------------------
Турк улс 2022 онд Эскишехир мужийн Бейликова бүсэд газрын ховор элемент агуулсан 694 сая тонн хүдрийн нөөц илрүүлснээ зарлаж, дэлхийд хоёрдугаарт орох томоохон ордын нэг гэж тодорхойлж байв. Мөн судлаачид чулуулгийн дээжид радио идэвхт элемент болох тори өндөр агууламжтай байгааг тогтоосон байна.
mininginsight.mn/mn/news/cmv…
Хятадад коксжих нүүрсний дундаж үнэ буурав
------------------
БНХАУ-ын муж, өөртөө засах орнуудын коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 1738 юаньд хүрч, есдүгээр сарын 28-ны өдөртэй харьцуулахад 42 орчим юаниар буурсныг Sxcoal сайтад мэдээллээ.
Монгол Улстай хил залгаа бүс нутаг болох Өвөр Монголд 228 юань, Ганьсуд 100 юаниар буурч, Шинжаанд үнэ тогтвортой байна.
mininginsight.mn/mn/news/cmv…
Уул уурхай, эрчим хүчний хамтын хөгжил
--------------------------------------------
Монголын уул уурхай дараагийн өсөлтийг хэрхэн бий болгох талаар жил бүрийн есдүгээр сард болдог Mining Week чуулганаар тал бүрээс нь хэлэлцэхийг зорьдог. Шинэ уурхайнууд нээх, боловсруулах үйлдвэрүүд байгуулах, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа эзлэх нь өсөлтийн тухай хэлэлцүүлгийн гол сэдвүүд юм. Харин өсөлтийн төлөвлөгөө нь түүнийг тэтгэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээ, хөрөнгө оруулалттай хэр нийцэлтэй байна вэ?
Майнинг Инсайт, Энержи Инсайт сэтгүүлүүд энэ асуудлыг анх удаа Mining Week-ийн хэлэлцүүлгийн сэдэвт оруулж, Mining Week & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд “Уул уурхайн ирээдүйг тэтгэх эрчим хүч” хуралдааныг зохион байгууллаа. Хоёр салбарын бодлого, үйлдвэрлэл, технологи, санхүүжилтийн холбоог хамтад нь авч үзсэн энэ хуралдаан хөгжлийн боломжийг тодотгохын зэрэгцээ шийдлээ хүлээж буй асуудлуудыг хөндсөн юм. Майнинг Инсайт есдүгээр сарын дугаарынхаа гол сэдвийг ч энэ уялдаанд зориуллаа. Эрчим хүчний шилжилт Монголд шинэ боломжийг нээж байна.
Цахилгаанжуулалт, сэргээгдэх эх үүсвэр, дата төвүүдийн хөгжил зэс болон бусад чухал ашигт малтмалын эрэлтийг тэлж байна. Энэ эрэлтэд шаардагдаж буй эрдэс баялаг, нар, салхины нөөц манайд бий. Гэвч нөөцтэй байх нэг хэрэг, түүнийг үйлдвэрлэл болгох нь бүр өөр хэрэг. Энэ дунд төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн томоохон ажлууд хүлээгдэж байна. Боломжийг ашиглахын тулд бид үйлдвэрлэлийг тэтгэх эрчим хүчний хангамжаа шийдэх хэрэгтэй байна. Уул уурхайн төслүүд цахилгааны шийдлээ эрэлхийлж, эрчим хүчний төслүүд баталгаат хэрэглэгчээ хайсаар. Уг нь уурхайн урт хугацааны хэрэглээ шинэ эх үүсвэрийн борлуулалтын баталгаа болж, найдвартай цахилгаан хангамж эргээд уурхайн үйлдвэрлэлийг тэлэх ёстой билээ. Хоёр салбарын хамтын хөгжлийн эдийн засгийн үндэс энэ. Харин энэ харилцан хэрэгцээг төлөвлөлт, гэрээ, хөрөнгө оруулалтаар холбож байж хамтын хөгжлийн боломж бодитой болно. Үүний тулд компаниуд шинэ уурхай, үйлдвэрээ хаана, хэзээ ашиглалтад оруулах, хэр хэмжээний цахилгаан хэрэглэхээ тодорхойлж, төр уг хэрэгцээг эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хөгжлийн төлөвлөлтөд тусгах учиртай.
Шугам, дэд станцыг хэн барих, хэн эзэмших, зардал, эрсдэлийг хэрхэн хуваалцахыг хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө тохирох шаардлагатай юм. Өнөөдрийн хэрэглээг хангаж буй сүлжээ маргаашийн үйлдвэрлэлийг даах уу? Үүнд өгч буй хариулт, хийж буй бэлтгэлээр төрийн төлөвлөлтийн үр дүн хэмжигдэнэ. Хувийн хэвшлийнхэн энэ чиглэлд өөрсдийн шийдлийг эрэлхийлж байна. Цагаансуварга, Хан Алтайн төслүүд сэргээгдэх эх үүсвэр, батарей хуримтлуурыг сүлжээний цахилгаан хангамжтай хослуулж буй жишээ хуралдаанаар яригдсан. Эдгээр жишээ уурхайн хангамжийг шийдэхдээ эх үүсвэр, хуримтлуур, сүлжээний боломжийг хамтад нь авч үзэх шаардлагатайг харуулж байна. Мэдээж, ямар хослол тохирох нь уурхайн байршил, ашиглалтын хугацаа, ачаалал, үйлдвэрлэлийн горимоор тодорхойлогдоно. Уурхай өөрийн эрчим хүчний эх үүсвэрийг байгуулахын зэрэгцээ үйлдвэрлэгчээс урт хугацааны гэрээгээр цахилгаан худалдан авах боломж бас байна. Ийм гэрээ уурхайн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулж, эрчим хүч үйлдвэрлэгчийн борлуулалтыг баталгаажуулдаг. Гэхдээ талуудын тохиролцоо дангаараа хангалтгүй. Гэрээний хэрэгжилтийн баталгаа, сүлжээнд холбогдох нөхцөл, нийлүүлэлтийн найдвартай байдал, талуудын хариуцлага тодорхой байж урт хугацааны гэрээ хөрөнгө оруулалтын үндэс болно. Компанийн түвшинд бий болж буй эдгээр шийдэл салбарын зохицуулалтыг шинэчлэх шаардлагыг мөн хөндөж байна.
Томоохон хэрэглэгч өөрийн эх үүсвэртэй болоход сүлжээний орлого, зардлын хуваарилалт өөрчлөгдөнө. Үүний зэрэгцээ шинэ хүчин чадал нэмэгдэж, системийн ачаалал буурах боломжтой. Тэгвэл хувийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нийтийн дэд бүтцийн тогтвортой ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ? Тариф, сүлжээний үйлчилгээний төлбөр, илүүдэл цахилгаан нийлүүлэх нөхцөл нь хөрөнгө оруулалтыг дэмжихийн сацуу сүлжээний зардлыг шударгаар хуваарилах зарчимтай нийцэж байж энэ тэнцвэр хангагдана. Цаашлаад эрчим хүчний хэрэгцээ уурхайн талбайгаар хязгаарлагдахгүй нь. Хуралдаанд танилцуулсан хүнд даацын техникийг цахилгаанжуулах, нүүрсний тээврийг сэргээгдэх эрчим хүчээр хангах туршилт, тооцооллууд түлшний импортын хамаарлыг бууруулах боломжийг харууллаа. Гэхдээ техник, цэнэглэх дэд бүтэц, цахилгааны эх үүсвэрээ хамтад нь төлөвлөж байж бодитоор ажил болно.
Тээврийн цахилгаанжуулалтаас үүсэх нэмэлт хэрэглээг ч эрчим хүчний хөгжлийн тооцоонд одооноос тусгах асуудал давхар яригдах нь байна. Эдгээр асуудлыг хөндсөн илтгэл, тооцоолол, хэлэлцүүлэг, оролцогчдын байр суурийг сэтгүүлийнхээ тусгай хэсэгт нэгтгэн хүргэж байна. Монголын уул уурхайн дараагийн өсөлтийг юугаар, хэрхэн тэтгэх, хоёр салбарын төлөвлөгөө хаана нийцэж, хаана зөрж байгааг хамтдаа эргэцүүлье. Уул уурхай, эрчим хүчний хамтын хөгжил өнөөдөр төлөвлөлтөө хэрхэн уялдуулж, хөрөнгө оруулалтаа шийдэхээс эхэлнэ. Ирээдүйн өсөлтийг тэтгэх бэлтгэл нь энэ юм.
Ерөнхий эрхлэгч Н.Ариунтуяа
Mining Insight and Energy Insight Renew Media Partnership with @FutureMineral Forum 2027
---------------------------
The sixth edition of the Future Minerals Forum (FMF) will take place in Riyadh, Saudi Arabia, from January 12 to 14, 2027, under the theme “Global Collaboration for Resilient Mineral Supply.” Mining Insight and Energy Insight magazines will once again work with FMF as media partners, continuing their cooperation with one of the world’s leading platforms for the mining and minerals sector.
📌Organized under the patronage of the Custodian of the Two Holy Mosques, FMF 2027 will focus on mobilizing finance, accelerating project development and shortening the time required to bring mineral projects into production. Particular attention will be given to strengthening mineral value chains in Saudi Arabia and across emerging supplier regions, including Africa, West and Central Asia, and Latin America.
en.mininginsight.mn/index.ph…
FMF2027: Уул уурхайн төслүүдийг үйлдвэрлэлд шилжүүлэх хугацааг богиносгоход төвлөрнө
-------------------------
Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотод Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн эрдэс форумын зургаа дахь удаагийн чуулга уулзалт 2027 оны нэгдүгээр сарын 12-14-нд “Ашигт малтмалын найдвартай нийлүүлэлтийн төлөөх дэлхийн хамтын ажиллагаа” сэдвийн дор болно.
📌Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас зохион байгуулах "Ирээдүйн эрдэс форум 2027"-оор уул уурхайн төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг татах, төслийн хөгжүүлэлтийг хурдасгах, олборлолт, үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх хугацааг богиносгоход голлон анхаарал хандуулахаар төлөвлөжээ.
mininginsight.mn/index.php?n…
БНХАУ-д #коксжих_нүүрсний үнэ буурав
--------------------
БНХАУ-ын муж, өөртөө засах орнуудын коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны есдүгээр сарын 28-ны байдлаар 1780 юаньд хүрч, өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөртэй харьцуулахад 1.6 хувиар буурсныг Sxcoal сайт мэдээлжээ.
mininginsight.mn/index.php?n…
Автобензиний импорт 12% өсөж, онгоцны түлшнийх 22% буурчээ
--------------
Монгол Улс 2026 оны эхний найман сард 1.9 сая тонн #газрын_тосны бүтээгдэхүүнийг 1.8 тэрбум ам.доллароор импортолсон байна. Үүнээс 619 мянган тонн автобензинийг 465 сая ам.доллароор, 1.2 сая тонн дизель түлшийг 1.2 тэрбум ам.доллароор, 48.5 мянган тонн онгоцны түлшийг 49 сая ам.доллароор тус тус импортолжээ.
mininginsight.mn/index.php?n…










