Iderbold Batbayar retweeted
Энэ тоглоом биш шүү.
Нийслэл, орон нутаг бонд гаргаж эхэлж байна. Зарцуулалт, менежмент бодолтой байхгүй хөөрөөд их мөнгө босгоод хий дэмий хүү төлөөд үргүй зардал гаргахвий.
Нийслэл лав $500 саяыг намар босгоод өвөл зарцуулах ажлууд байсан гэж бодохгүй байна.
Iderbold Batbayar retweeted
Сүхбаатар дүүрэг бол УБ хотын төвийн дүүрэг. Гэтэл шүүх нь (одоо 3 дүүргийн шүүх болсон) подвалд хурлаа хийдэг. Зарим танхим нь айлын нойлын өрөөнөөс жижиг.
Туслахын өрөө бөгс эргэх зайгүй. Дансны хуулга, өмчийн бүртгэл, гэрээ контракт гээд нууцалбал зохих материалыг хажуу суугаа хүн харж болохоор.
Ажиллах орчин муу болохоор мэдлэг чадвартай хуульчид шүүгч болно гэж бодохоо байсан.
Шүүхийн төсвийг бууруулахыг дэмжихгүй. Мөнгө дутаад байгаа бол Богд уул нүхлэх, дүүжин тээвэр гм элий балай төслөө зогсоох хэрэгтэй.
Гишүүдээ, та нар дандаа гишүүн байхгүй. Бууна, иргэдийн дунд орно, зарим нь шүүхийн хаалга татна. Тэр үед бөгс эргэх зайгүй өрөөнд хувь заяагаа дэнслүүлэх гээд зогсож байх вий.
Iderbold Batbayar retweeted
Засгийн газраас том зорилт тавьж бгаа бол хөгжил дэвшилд садаа болдог гаруудаа зоригтой зайлуулж өгдөг болмоор бн. Нэг л их зорилт тавьчихаад ажилд саад болсон, хуучинсаг гаруудаа хэвээр нь үлдээчихээр нөгөөдүүлтэй нь тулсаар бгаад хамаг эрч хүч дуусаж бн. Хичнээн мэргэжлийн залуус цуглуулаад ч нэмэр алга. Ер нь бол хоносон хоолыг шинэ хоолтой холих хэрэггүй.
Iderbold Batbayar retweeted
Гал түлж дулаацахад ямар эрсдэлтэй вэ гэж үү?
Үнсэж үнсэж, энхрийлж энхрийлж унтуулсан хүүхэд чинь өглөө үхсэн байх эрсдэл хэзээ ч салахгүй!
Чи бод, тэр их шаналалыг тэвчих юм уу?
Мэдрэгч, утаагүй кокс мокс бүгд үлгэр гэдгийг л сана!
Чамайг гашуудаж байхад хотын дарга инээгээд зогсож байх болно!
Дулаал!
Iderbold Batbayar retweeted
Утаагаар далимдуулж Хятадаас 226 ТЭРБУМ төгрөгөөр боловсруулсан нүүрс авна хэмээн галзуурахаа болиорой! 2023 онд 177 тэмбумаар авна гэж солиороод больсон одоо 226 тэрбум гэнэ үү !!??
RT @Zoloo_Engineer: Жүжиг үзсээр байгаад бүх юм жүжиг гэдэгт итгэж болохгүй ээ. Органик өөрчлөлтүүд бий. Түүнийг элдэв талууд өөртөө нааж ж…
Iderbold Batbayar retweeted
Капиталистууд бүтээлээрээ уралддаг, гоёдог. Харин феодалууд хэрэглээгээрээ уралддаг, гоёдог. Тэргүүн баячууд нь чухам юугаараа уралдаж, гоёж, ялгарч буйгаар нь тухайн нийгэм хөгжлийн ямар шатандаа явж буйг гадарлаж болно.
Iderbold Batbayar retweeted
Bird hazard утгаараа үүсч бн. Төв аймгийнхан хэдэн хуушуур зарж л бвал таны суусан онгоцны аюулгүй бдал огт хамаагүй бололтой.
2025/4/28 ба 2025/6/13
Iderbold Batbayar retweeted
Нямбаатар дарга гэр хорооллыг барилгажуулах, түгжрэл бууруулах хууль эрхзүйн орчинг бий болгоно гээд олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүй яаралтай журмаар энэ хуулийг батлуулсан. Энэ бол 2023 оны 12 сарын 7-ны өдөр.
Энэ хуулийг дагалдуулж 20 орчим хуульд өөрчлөлт оруулсны дотор хүн өмчөө үнэ бууруулж зарж болохгүй гэх "коммунист" заалттай хууль юм.
Тэр үед ийм өөрчлөлт орж байгааг гишүүд анзаараагүй гэдэг нь чуулганы тэмдэглэлээс харагддаг. Эсвэл даргаасаа асуулт асуухаас айсан ч байж магадгүй. Ингээд хууль баталсны дараа Улсын бүртгэл дээр өдөр бүр хэрүүл гарах болов. 10 саяар авсан хашаагаа 8-д өгөх гэтэл үгүй ээ, 10 саяд өг, үгүй бол нэр шилжихгүй гэх нь тэр. Мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан хүмүүс арга буюу хуурамч гэрээ хийж 8 саяын хашаагаа 10 сая гэж бичиж гэмт хэрэг үйлдэх болсон юм. Өөрийнхөө юмыг зарахын тулд хуурамч баримт үйлдэхээс өөр аргагүй байдалд орно гэдэг аймаар биз.
Энэ нь даамжирч хашаа байшин, байр, гараш, үл хөдлөх хөрөнгө, хуучирч муусан обьект үнэ бууж зарагдахгүй болов. Дуудлага худалдаа ч утгаа алдав. Учир нь дуудлаганд орсон обьект зарагдахгүй бол үнэ буудаг. Гэтэл буусан үнээр авсан хүн нэр шилжүүлж чадахгүй. Ингээд ЭЗ-н маш том салбар уналтанд оров. Товчхондоо хүн өмч хөрөнгөө өөрөө мэдэж зарж чадахгүй болсон гэсэн үг. Аймшигтай том ухралт, аймшигтай том дарангуйлал.
Ингээд уг хуулийг ҮХЦ-д өгч маргаан үүсгүүлсэн ба УИХ-ын гишүүн Баасанжаргал орж ирж энэ хууль ямар гайхамшигтай зүйл болох талаар, хуулийг хэвээр үлдээх ёстой талаар бүтэн өдөр маргасан байдаг. Уг нь алдаа дутагдал гарсан бол засъя, өөрчлөе, тэгээд урагшаа алхая гэсэн. Гэтэл үгүй л гэж байна лэ. Намаа, даргаа хамгаалах хэрэгцээ энэ хүнд байдаг байх гэж бодсон.
УБ хотын түгжрэл бууруулахад хотоос 200 км алсад орших Дарханы хүн гарашаа зарахад ямар хамаатай, Булган аймагт хашаа байшингаа зарах хүнд юуны нөлөөтэй талаар асуухад хариулж чадаагүй. Татвар ч гэх шиг, ченжээс хамгаална ч гэх шиг галзуутай юм зөндөө ярьсан.
Энэ бол бидний Ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд гарсан хамгийн том ухралт, төрийн дарангуйлал байв. Үүнээс нэг алхам холдов. Гэвч УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх талаар хэлэлцэнэ. Тийм учраас зүгээр орхиж чадахгүй бичээд байгаа юм.
Гишүүд минь, иргэд сонгогчид минь, өмч хөрөнгөтэй хүмүүс минь хуулийн хулгайг ингэж хийдэг, ингэж алхам алхмаар, чимх чимхээр бидний эрх чөлөөг хумсалж байдаг юм.
Тиймээс энэ асуудлыг эцэслэн шийдтэл хамт байхыг хүсье. Дарамт шахалт, гүтгэлэг доромжлол ирэх байх. Одоо тэгээд шатах ёстой бол шатая гэдэг шиг муу муухай хүн болох ёстой бол болъё до. Харж л байяа.
Iderbold Batbayar retweeted
Түц дээр
Боржуур дээр
Газан халаагуур дээр
Халдаггүй зуухан дээр
Газрын дээрэм дээр
Сэлбэ гол дээр
Сэлбэ дэд төв дээр
Нямбаатар бол хэн болохоо харууллаа!
Их мөнгөөр гоё болгочихно гэдэг бол зүүд юм
Их сэтгэл дутсан ойворгон тогжгор!😡
Iderbold Batbayar retweeted
Залуучуудад хандах үг., төрийн нэр барьсан шимэгч паразитуудад хандах үг… #ЭрхЧөлөө эрхэм дээд болох тухайд. Ном сонирхоорой.
Iderbold Batbayar retweeted
Эрчим хүчгүй, халуун усгүй, ямар ч олигтой дэд бүтэцгүй хэвтэж
Бие биедээ гялгар амьдрал сурталчлаад, Англи хэлний аялга дээр хэрүүл хийгээд байхаар
Инээдтэй санагддаг
Гуйлгачны оромжинд ардчилал, эрх чөлөө удахгүй
Эдийн засгийн эрх чөлөө өгөөд аль
Ажил хөдөлмөр сурталчил
Iderbold Batbayar retweeted
За тэгээд ковидын төсөв, сангуудын хөрөнгө, нүүрсний хэлэлцээрүүд, ТӨК-ууд гээд явж өгнө дөө, бурхан минь...
Iderbold Batbayar retweeted
Нэг хоногийн дотор олон жилийн орлогоо нотло гээд загнахаар зориудын дарамт гэхээс яахав. АТГ даргыг саяхан дахин 6 жил ажиллуулахаар томилсон. Ийм чухал байгууллага улстөрийн хэрэгсэл болж хувирахыг тэвчишгүй!
@огцрохамархан
➡️Гүтгэлэг, доромжлол хэрээс хэтрэхийн хажуугаар намайг "50 байр зарж борлуулсан, мөнгө угаасан, бараг авлига авсан" ч гэсэн юм уу гүтгэн, шалгуулахаар АТГ-д өгчээ.
➡️Гэр бүлийн хүнийг уржигдар буюу 5.28-ний үдээс хойш 13.00 цагийн үед утасдаж, дуудан ажил тартал байцаагаад, олон жилийн ашиг, орлогоо хүснэгтэлж, тус бүрд нь тайлбар бичиж маргаашдаа багтаан авчирч, орлогоо нотол гэж!! Өчигдөр буюу 5.29-нд ах Мэндбаярыг бас дуудаж байцаагаад мөн холбогдох материалаа авчирч өгөхийг шаардаж. Улмаар ах 5.29-ний өдөр буюу өчигдөр орой 18.00 цагийн үед холбогдох материалыг аваачиж өгсөн байна. Ахад бол баримтууд боть ботиороо бэлэн байдаг бололтой.
➡️Нөхөр маань “олон жилийн орлого нотлох ёстой тул өнөөдөр амжихгүй” нь гэж 5.29-ний өдөр утасдаж гуйгаад, 5.30 хүртэл хойшлуулсан. “Өнөөдөр бас л бэлдэж амжаагүй тул Даваа гарагт аваачиж өгье” хэмээн өнөөдөр буюу 5.30-ны өдөр утсаар ярьтал "Хугацаа чинь аль эрт дууссан тул одоо нотлох шаардлагагүй…”хэмээгээд хэзээ дууссаныг нь ч хариулахгүй уурсан загнаж, утсаа тасалсан.
➡️Байцаалт, ажиллагаа хэзээ эхлээд, хэзээ дуусаж буй талаар асуусан ч байцаагч хэлээгүй тул өнөөдөр 5.30-нд АТГ-ын дарга Дашдаваад хандаж, тодруулга хүссэн өргөдлөө 11.30-д аваачиж өгсөн.
➡️Дашрамд, би төрд гарын үсэг зурдаг, авлига авдаг албан тушаал хэзээ ч хашиж байгаагүй!!! 50 байр зараагүй, авлига аваагүй, хүн луйвардаагүй, мөнгө угаагүй”.
➡️Би Oyunerdene Luvsannamsrai-д бол итгэхгүй ч төрийн инститүцдээ уг нь итгэмээр байна!
➡️Дашрамд, намайг АТГ-д өгсөн Халтар Оюунцэцэг нь ЕС-ын хүүхдийн төгөлдөр хуурын багш байсан гэсэн мэдээлэл ирсэн.
Iderbold Batbayar retweeted
Биднийг- гудамжныхан, улныхан, өтнүүд, өлөн, угаадаснууд, улныхан, ялаа гм доромжлох юм. Өөр улсад бол аль хэдийн огцорсон байх ёстой гишүүн.
Iderbold Batbayar retweeted
Нийслэл $500 саяыг өнгөрсөн намар гаднаас босгосон. Зарцуулалтын тайлан байна уу?
Iderbold Batbayar retweeted
Оюун-Эрдэнийг ЕС сайд хийж байхад Монгол улсын бүх индекс унасан. Авилга цэцэглэж, ардчилал хумигдаж, дарангуйлал угсарч байгаа. Сөрөг хүчин, чөлөөтэй ярьдаг сэтгүүлчид, УИХ-ын гишүүдэд хүртэл тусгай ажиллагаа явуулж нядалдаг, барьцаалдаг болсон. Одоо л буулгахгүй бол хожимдоно.
Iderbold Batbayar retweeted
Та бид ажилгүй болвол 76 өдөр, УИХ-н гишүүн ажилгүй болвол 1 жилийн цалин авах хуулийг ҮХЦ-д өгсөн. Гэтэл маргаан үүсгэхээс татгалзажээ.
Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгавар гадуурхаж үл болно, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан.
Эд ямар ч тэгш юм харагдахгүй байна да.




























