HARIBO retweeted
Үнэнийг хэлэхэд би ч ядарч байгаа.
“Чи нийгмийн асуудал яриад юу хожиж байгаа юм?”
“Том артай л биш бол ингэж зоригтой дуугарахгүй” гэх үгсийг ч сонссоор байна.
Гэхдээ хүн бүрийн хийж байгаа зүйлийн цаана заавал ашиг сонирхол байх албагүй лдээ.
Нээрээ л би ер нь яагаад асууж дуугарах ёстой юм гэж боддог. Тэгээд цаанаасаа буруу гэж бодсон зүйлээ дуугүй өнгөрөөж чадахгүй байна.
Асуулт асуух ёстой санагддаг.
Баримт нэхэх ёстой санагддаг.
Хэн нэгэн дуугарах хэрэгтэй юм шиг санагддаг.
Гэхдээ энэ бүхний цаана бас л хүн байгаа.
Ядардаг, шаналдаг, нойргүй хонох үе зөндөө гарч байгаа. Итгэж болох хүн ч цөөрөөд, хүмүүстэй уулзах нь ч улам багасаад…
Өөрийгөө баатар болгох гээд ч байгаа юм биш.
Бас бүхнийг ганцаараа өөрчлөнө гэж ч боддоггүй.
Зүгээр л асуух ёстой асуултыг асууж, шалгах ёстой баримтыг шалгуулж, ил тод байх ёстой зүйлийг ил тод үнэн байгаасай л гэж хүсдэг.
Намайг юу хожиж байгааг асуухаас өмнө, энэ хөндөж байгаа асуудлууд ил яригдсанаар нийгэм юу хожих вэ? гэж нэг удаа бодоод үзээрэй.
Дабл стандарт
Шантааж зүй
Хаалтын гэрээ
Хандив
Гэхдээ одоо би бас амармаар л байна. 😁😅
HARIBO retweeted
ЗАЛРУУЛГА‼️
Согтуу жолооч хүүхэд дайрсан байна.
Авто осол, машины жолооч, нөхцөл байдал, цагдаагийн мэдээлэл гэсэн үг үсэг нэг ч байхгүйг харж байгаа биз⁉️
Согтуу жолооч нь ямар учиртай хүн юм? Ямар машин унасан, ямар хурдтай явсан, хүүхэд хаана байсан бэ? гэсэн асуулт огт тавьдаггүй.
Шантааж зүй нийгмийг талцуулах, сенсацийг өөр тийш чиглүүлэх, иргэдийг бухимдуулах, шантаажлах зорилгоор л мэдээ хийдгийн тод жишээ энэ!
ХААЛТЫН ГЭРЭЭГ ХОРИГЛО‼️
Жоохон нэммээр юм. Халаастай нь сайн ярьж байж л дүрэм зөрчих нь багасана
Жолооч танд.
1. Согтуугаар жолоодох — 400,000₮ + жолоодох эрх хасах эсвэл 7–30 хоног баривчлах
2. Осол гаргаад хэргийн газрыг орхиж зугтах — 100,000₮ + жолоодох эрх хасах
3. Хурдны дээд хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлэх — 50,000₮ + жолоодох эрх хасах
4. Эсрэг урсгалд орох — 50,000₮ + жолоодох эрх хасах
5. Тоормос, жолооны механизм гэмтэлтэй тээврийн хэрэгслээр зорчих — 25,000₮ /иргэн/, 250,000₮ /хуулийн этгээд/
6. Жолоодох эрхгүй, эсвэл эрхийн хугацаа дууссан үедээ жолоодох — 400,000₮
7. Уулзвар нэвтрэх журам зөрчих — 100,000₮
8. Хуурамч улсын дугаар ашиглах — 50,000₮ + жолоодох эрх хасах
9. Осол гаргасны дараах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх — 25,000₮
10. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих — 25,000₮
11. Гэрлэн дохио зөрчих — 20,000₮
12. Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
13. Хориглосон газарт гүйцэж түрүүлэх — 25,000₮
14. Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлэх — 100,000₮
15. Өвчтэй, ядарсан үедээ жолоодох — 25,000₮
16. Хамгаалах бүс хэрэглэхгүй байх — 20,000₮
17. Жолоодож байхдаа гар утас хэрэглэх — 20,000₮
18. Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
19. Эгнээ болон зорчих байр өөрчлөх журам зөрчих — 20,000₮
20. Гүйцэж түрүүлэх журам зөрчих — 20,000₮
21. Хориглосон газарт ухрах, буцаж эргэх — 20,000₮
22. Тусгай дуут, гэрлэн дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
23. Замын тэмдэг зөрчин зүүн эргэх, буцаж эргэх — 50,000₮
24. Хурдны дээд хязгаарыг 10–50 хувиар хэтрүүлэх — 50,000₮
25. Хүн тээвэрлэх журам зөрчих — 50,000₮
26. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулж, зөрчил гаргахад хүргэх — 50,000₮
27. Улсын дугааргүй зорчих эсвэл дугаараа нуун далдлах — 25,000₮ /иргэн/, 250,000₮ /хуулийн этгээд/
28. Бүртгэлгүй, улсын үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй тээврийн хэрэгслээр зорчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
29. Аюултай болон хүнд ачаа тээвэрлэх журам зөрчих — 100,000₮ /иргэн/, 1,000,000₮ /хуулийн этгээд/
30. Жин болон тэнхлэгийн ачааллын хязгаар зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
Бусад түгээмэл зөрчил:
• Шаардлагатай бичиг баримтгүй жолоодох — 25,000₮
• Бичиг баримтгүй хүнд жолоо шилжүүлэх — 10,000₮
• Жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлэх — 100,000₮
• Өвчтэй, ядарсан хүнээр жолоо бариулах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Жолоодох эрхгүй, согтуу хүнийг жолоо барихыг шаардах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Улсын дугаар арилсан, бүдгэрсэн, бохирдсон эсвэл буруу байрлуулсан — 10,000₮ /иргэн/, 100,000₮ /хуулийн этгээд/
• Ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Хууль бусаар тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулах — 100,000₮
• Замын зорчих хэсгээс гадуур дүрэм зөрчин явах — 20,000₮
• Холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэхгүй байх — 20,000₮
• Тууш замын хөдөлгөөний журам зөрчих — 20,000₮
• Хорооллын дотор хөдөлгөөний журам зөрчих — 20,000₮
• Зогсоол, гарц дээр буруу зогсох — 20,000₮
• Бусад зогсоолын журам зөрчих — 10,000₮
• Дуут дохиог зориулалтын бусаар хэрэглэх — 20,000₮
• Ослын дохио, тэмдгийг буруу хэрэглэх — 20,000₮
• Бусад замын тэмдэг, тэмдэглэлийн шаардлага зөрчих — 20,000₮
• Огцом тоормослох, бусдын хөдөлгөөнд саад учруулах — 10,000₮
• Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчих — 30,000₮
• Бусад ачаа тээвэрлэлтийн журам зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
• Жолоочийн хөдөлмөр, амралтын горим зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй байх — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Замын хөдөлгөөний хязгаарлалт зөрчих — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчих — 15,000₮
• Мотоцикл жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөхгүй байх — 10,000₮
• Явган зорчигч хөдөлгөөний дүрэм зөрчих — 10,000₮
Гэж бна шүү.
HARIBO retweeted
Нинжжамц гэх хүн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болж “1000 сэтгүүлчийн форум” зохион байгуулна гэнээ. Нэгдэцгээе ч гэнэ үү, эрх ашиг нь зөрчигдөөд байна ч гэнэ үү?
Би таниас асуулт асуумаар байна.
Та яг тэгж ярих эрхтэй хүн мөн үү?
Хэдэн тэрбумаар нь энэ олон жил төсвийн мөнгөөр хаалтын гэрээ хийчихээд ард иргэдээ тавлаад байгаа юм уу⁉️
Олон нийтийн ТВ нэг ч төгрөгийн захиалгат нэвтрүүлэг хийж болохгүй‼️
Татварын мөнгөөр санхүүжиж байгаа бол зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилэх ёстой. Чадаагүй бол энэ чинь урвалт!
Гэтэл 2017 онд гэхэд л 3 тэрбум 277 сая төгрөгийн захиалга авсан байна шд? Энэний дэлгэрэнгүйг хармаар байна!
Та өөрөө МҮОНРТ-ийн ерөнхий захирал байх даа…
1. Өөрөө өөртөө Үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 18,5 сая төгийн урамшуулал олгосон байна. Мундаг, ховорхон дарга байна шдээ!
2. Маркетингийн менежерүүд болон ойр дотныхондоо хэдэн арван саяар нь урамшуулал гэж нэрлээд хуваачихсан байна.
3. Захирлын зөвлөлийн гишүүдэд давхардуулж 400 гаруй сая төгрөг олгосон байна?!
4. 2018-2020 онд олон нийтийн өмчөөс 615,7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж аудит дүгнэсэн байна. Та тайлбар хийсэн үү?
5. Энгийн ажилчид, уран бүтээлчдийн цалин, нөхөн олговорыг бол дураараа хасчихдаг л юм байна кк, бүр шүүхийн шийдвэрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна шүү дээ‼️
Төрийн аудитын тайланд эдгээр зөрчлүүд тод бичигдээд үлдчихжээ!
Одоо та сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаална гэх юм?!
Яасын өөрийнхөө удирдлага дор байсан сэтгүүлч, ажилчдын эрхийг зөрчиж байснаа ил тод яръя гэж үү?
Эсвэл өөрсөддөө хүссэнээрээ төсвийн мөнгө зарж чадахгүй дээ эрх нь зөрчигдөөд байна уу? Яг яасын бол оо?
Аан, TRUST гондоом уу? гэдэг бэлгэвчний реклам биш дээ эгч минь, юуны “ИТГЭЛ СЭРГЭЭЕ” гэсэн юм бол оо?
Хүний итгэл, сэтгэл гэдэг их эмзэг зүйл! Олон жил хуурга шиг хуурч хуурснаа ахиад итгэ нтр юукүэ хө.
Одоо харин хэн хэний ёс зүйг ярих вэ? гэдэг асуулт гарч ирж байна шүү!
Хүмүүс намайг хүн хүнлүү үсчээд байна гэх юм?! Эд нарыг чинь ийм олуулаа увайгүй гэж яаж мэдэхэв дээ! 🥲🥲
HARIBO retweeted
Намайг бас холбох гээд байх шиг байналээ.
Би энэ Хариад Уянгатай нилээн хэдэн жилийн өмнөөс харилцан блоктой. Би энэ хүнтэй юу ч яриагүй байхад намайг нэг мяалж аваад блок хийхээр нь буцаагаад блок хийсэн!
Цаашдаа ч би ийм хүмүүстэй хөндөж байгаа асуудал маань нэг байсан ч холбогдож нэгдэхгүй.
HARIBO retweeted
Тэнэг хүн тэнэг зоригтой, тэнгэр ивээнэ гэдэг шиг.
Ерөнхий сайд, ерөнхийлөгчгүй “Аятайхан байгаарай!” гэж хэлж чаддаг хүнтэй би одоо баримт, та асуултанд хариулж болох уу? ч гэх шиг тээ? кк 😂😂😅
“Хүмүүсийг зогсолтгүй худал хуурмагаар бөмбөгдөх нь тэднийг худал хуурмагт итгүүлэх гэхээсээ илүү хэнд ч, юунд ч итгэдэггүй болгох зорилготой юм. Үр дүнд нь тэд зөв, бурууг ч ялгаж чадахгүйд хүрнэ.
Сэтгэн бодох, зөвөөр шүүн тунгаах чадамжаа алдсан ард түмэн худал хуурмагт бүрэн захирагддаг. Ийм хүмүүсийг та хүссэнээрээ байлгаж чадна.”
ХАННА АРЕНДТ
Роже Эррерад егсен ярилцлага (1974)
HARIBO retweeted
Хариад Уянга гэдэг хоёрт нүүртэй манипюляторт хоёр нүүрийг чинь хуулна гэж бн гээд дамжуулчаарай.
Тэрээр Австралид байх үеэсээ л хойш блокны цаанаас намайг өчнөөн жилээр гүтгэж байгаа их "ёсзүйтэй", их "зоригтой" тэмцэгч байгаа юм.
HARIBO retweeted
Өдрийн нэг хүн дагаж туйлширч ханардаг байдал нь бүүр эмгэг өвчин болчихсон нийгэм яана даа яана яана яана. Ганц айл 10, 20 газраар авдаг бирдийн шуналыг бол би ойлгохгүй байна. Тэрнээс гадна Ганцогийн Хулан, Ганцогийн Уянга гэдэг хоёр хүний дундын эд хөрөнгөний маргаанаас үзэхэд Хариад Уянгад Мядагбадамаас дээрдэх юм юу ч байхгүй. Тухайн үеийн ядуу Монголд их сургуулийн багш яаж тэгж хөрөнгөжсөн бэ? Сэтгүүлчид л тэр асуудлын араас явж байх ёстой гэнэ. Өөрсдөө ил хэрэлдээд байж байдаг юмыг хэн ухах ёстойн? Үндэсний университетийн кампус байсан газар нүдэн дээр нь хотхон болчихсон байхад зарчимтай, эрүүл ухаантай нийгэмд бол хэн ч араас нь явж байх хэрэг байхгүй. Монгол шиг оюутнууд нь кампуст биш хэдэн байшинд хуваагдаж хичээллэдэг орон энэ дэлхийд байна уу? Улс үндэстний оюуны хөгжлийн оронзайд тийм хор хийсэн гэр бүл яаж бусдын газар ярьж болоод, тэрэнд нь яаж бусад нь даган баясаж болоод байна? Ерөөсөө сүйрчихсэн, ялзарчихсан, ёс суртахууны ёроолдоо тулчихсан жинхэнэ үхэрнүүд л ингэж амьдарч чадна.
Тэр асуудал эцэгт нь нялздаг юм гэхэд Хариад Уянгыг яагаад Ерөнхийлөгч Хүрэлсүхийн бүх мядагбадамууд дуу нийлүүлэн хоороороо дэмжээд байгаа билээ? Бага тэнгэрт газар, хаус яригдаж байхад Уянга гарч ирж өөр газар, өөр хүүхэн рүү чиглүүлж өглөө. Шонд өлгөөдөх гээд мэдээлэл дамжуулсан байхыг ч байг гэхгүй. Монголчууд ч угаасаа эрх мэдэлтэй харцуудаас илүү эмс хүүхнүүдэд эр бяр гаргадаг гаж донтой юм чинь туу гэсэн зүгт туугдаад алга боллоо. Хэдэн үеэрээ ингэж улстөрчдийн уясан галзуу эмсийн шоу үзэж амьдрах хүмүүс вэ? Яасан хууртаж ханадаггүй, яасан залхдаггүй, хөгждөггүй үхэрнүүд вэ?!
Ийм акц дэглэж байх магадлалтай үеийн нөхдөд бас хандаж хэлэхэд та нар ментал хүмүүсийг ашиглаж ажил хэргээ бүтээж байна гэж төөрөлдөж байна. Баатарыг яллангаа Баатарын алдааг давтаж байна. Улстөрөө, эргэн тойрны фракцуудын хөдөлгөөнийг уншихгүй байна. Наадуул чинь нэх удахгүй Шинээ шиг эргээд ноцно. Өнөөдөр танай мядагбадамуудын бүтээж өгссөн нөлөөллөөр та нарын эсрэг явна. Өвөл, хавар хүртэл галзуу ноход бага тэжээгээч гэж сайн санаагаар зөвлөх байна.
Энэ мэт бузрын улстөрдөө Туул голоо хамгаалах улаанбаатарчуудын тэмцэл, логог хэрэглээд байх юм. Лус савдаг нь харж л байгаа даа... савдаг нь өөрөө ч айхаар боллоо. Дээр дооргүй бузартчихсан нийгмээс пэээээ.
Нямбаатар гээд бузраас нийслэлд үлдсэн хар архив барагдахгүй шүү. Тэрнээс өдрийн нэг сэтгэцийн өвчтөн өдрийн нэг факт барьж гарч ирээд байхад ард нь одоогийн нийслэл, одоогийн засаг юу ч хийж байх боломжтой тийм бузар архив гээд ойлгочих. Элбэгдоржийн бузрыг ухсаар бгад Оюук 5 жил тогтсон. Тэгээд ард нь юу хийсэн бн бодоод үз. Та нар залхахгүй, өөрчлөгдөхгүй бол эд нар өөрчлөгдөхгүй.
HARIBO retweeted
Эгчээ би энэ үед яг наана чинь явж байсан. Явсан газар болгон доо ингээд худлаа яриад байдаг нь зуршил юм биш үү?
Лондонд зөв рультэй Тоёота таксинд явуулаад л байгаарай! 🤭🤭
Явсан байлаа гэхэд та нар ингэж хэлсэнд нь итгэх үү?
My name is Unuruu. I’m from Mongolia and i wanna share some good news with you.
But he said, “Wait just two minutes, please” stopped the car, so came back with a rose for me.
Жэээсүс, өөөө иррриилиийй?
Арр юүүү шуурррр??
Наадуул чинь тип авах гэж үзнэ үү гэхээс тэгж хүнд цэцэг авч өгөх ухаан байхгүй ээ, мисс байсан ч НӨҮ!
Та эсвэл Булганых уу?
Таксины жолоочийг уярааж чадна гэхээр Өнөрөө эгчийн Англи хэл бол water, snow биз?
HARIBO retweeted
Яг үнэндээ би нэг зүйлд жоохон гомдож байгаа.
ЭНЭ УЛСАД ЭРЧҮҮД, ЗАЛУУС БАЙХАА БОЛЬЧИХСОН ЮМ УУ⁉️
Хэзээнээс бид ийм хулчгар, арчаагүй болчихсон юм бэ? Нөгөө цээжээ дэлддэг Чингис хааны генетик чинь хааччихсан юм?
Шудрага бус хандив,
Дабл стандарт,
Шантаажчин сэтгүүл зүй,
Хаалтын гэрээ,
Эрүүл мэндийн салбарын асуудлуудыг би тасралтгүй хөндөөд 65хоног болж байна.
Баримт, шаардлага бүрээ би өөрөө л уншиж, судалж, үзэл бодлоо хүргэсээр ирсэн. Хэн ч миний ард байгаагүй, байх ч үгүй.
Есөн бусаараа доромжлуулж, хэдэн сэтгүүлч нар нь нийлж тавлаж байсан ч зогсоогүй!
Гэтэл нэгдээд зэрэгцээд хамт зоригтой дуугараад ороод ирэх эр хүн би олж харсангүй‼️
Нягтлан бодогч Өсөхбаяр гэх хаягтай залуу л сошиалд зэрэгцээд дэмжиж байгааг анзаарсан. Би нэг ч уулзаж үзээгүй, танихчгүй хүн шүү дээ.
Лутаа гэх залуу шүүхийн нэхэмжлэл авах өдөр ирсэн байсан.
Яг үнэндээ миний найз нөхдөөс ч нэг нь дэмжээд орж ирсэн удаагүй, лайк ч дарж дэмжиж чадахгүй байна шд. Гэхдээ албагүй лдээ.
Бид УТААНБААТАР биш ДУЛААНБААТАР-ын төлөө зөв, шудрагаар, зарчимч байдлаар нэгдэх хэрэгтэй!
Ямар ч том артай байсан хууль бүгдэд үйлчилдэг юм шүү гэдгийг харуулах ёстой!
Бид төрд тавих хяналт, шаардлагаа хууль, эрх зүйн хүрээнд нэмэгдүүлэх ёстой!
Бид шантааж зүй шиг хэл ам, хэрүүл тэмцлээр биш ёс зүйгээр ялах ёстой!
Би олон залуус үзэл санааны хүрээнд нэгдээсэй гэж хүсэж байна.
ГАНЦ ЗУРААЧ ДИЗАЙНЕР ЭМЭГТЭЙГЭЭС ДОЛООНДОР ЗОРИГТОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ?!
HARIBO retweeted
Маргадизм шантаажчин сэтгүүлч нарыг шантаажлаад байна гэнээ, похахаха 🤣🤣🤣
Над шиг мэдрэмж нь мээмний толгой болчихсон зураач дизайнерыг ямар том дарга энэ хэдэн сэтгүүлч нарын эсрэг ганцаараа дуугар гэж санал тавих уу?
Надад болзооны саналууд л их ирдэг ээ. 🤭🤭
Жомбого, худлаа ярьдаг, толгой юутай хүмүүст би угаасаа дургүй! Тийм болохоор хүн болгонтой дундаа ороод ангалзаад байх боломжгүй!
Аа тийм, миний нэг өвөө “Хөдөлмөрийн баатар” цолтой, насаараа төрийн дипломат ажил хийж явсан хүний ганц зээ охин хэн хүний хөл гараар үгээ бэлдүүлж хөдлөх боломжгүй! Би яаж ч өөрийнхөө дураар амьдарсан өвөг дээдсийнхээ нэр нүүрийг баасдах хоёрын хооронд өлөн юм хийхгүй ээ. 🙏🏻🙏🏻
Ганц дизайнер бүгдэд нээлттэй эсвэл өөрсдийнх бэлдсэн мэдээний баримтаар асуулт асуухад өөрсдөө л уурлаад дайраад байгаа шүү дээ. Тэдний хувьд бусдыг доромжилж, дорд үзэх нь баримт юм биш үү кк.
- Нэг өдөрт 8 газар авсан? Төлөвш чи!
- Үндэслэлгүй 305 сая хандив? Амаа тат!
- Баахан хотын зогсоолыг нэг сэтгүүлч эзэмшдэг? Чам шиг маанаг ойлгохгүй!
- Шантаажилж 50сая нэхсэнг нь цагдаагийн байгууллага тогтоочихсон байна? Чам мэт хүн гүтгэхгүй! гэх мэт.
Энийг би зохиогоод байгаа юм биш шд.
Эсвэл манай төрийн байгууллагынхан баримтаа зохиогоод байдаг юм уу?
Гэхдээ яаж ч бодсон маргаанд үргэлж том мөөмтийнх нь зөв байдаг биз дээ? 😜😜
Жич: Арын зурсан зургаа зарна шүү.
Хэмжээ: А3
Материал: Бэх, цаас
Үнэ: ДМ


















