Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar) header
Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar) profile picture

Husband to 1, Dad to 5.

Metro Washington, DC
Joined January 2011
Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)Photo by Tsolmonbaatar Gelenkhuu (@GTsolmonbaatar)
Tsolmonbaatar Gelenkhuu retweeted
Дефакто тойм (2026.11.20) 📍 Монгол банкны алдагдал. Засгийн газар төв банкны тооцоог өөр дээрээ авахаар боллоо. Энэ хэний өр вэ? 📍 Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлт. Түүхэнд анх удаа... Хариуцлага уу, улс төрийн нүүдэл үү? 📍 Чанаргүй зээл өсч байна. Орлого буурахад зээл өссөн нь анхаарал татах уу?
2
6
1,321
ДИПЛОМАТ ШОУГААР БИШ, БОДИТ ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ХҮНДЛҮҮЛЬЕ! Худлаа уянгалж, ая дэвсэж, шүлэглэж, дипломат шоу хийх нь хэрээс хэтэрлээ. Аливаа зүйл хэмжээ, тунгаа хэтрүүлэхээрээ үнэ цэнээ алддаг. Монгол Улсад сүржин айлчлал, гоё зураг, гоё мэдэгдэл биш, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн төрөлжилт, ажлын байр, иргэдийн бодит орлого, сайн засаглал хэрэгтэй. Монгол Улсын гадаад бодлогын гол зорилго бол үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлаа хамгаалахын зэрэгцээ улс орны хөгжил цэцэглэлтийг гадаад орчны боломж, хамтын ажиллагаагаар хангах явдал юм. Энд онцлох ёстой зүйл бол яг энэ сүүлийн өгүүлбэр дэхь зорилго. …улс орны хөгжил цэцэглэлтийг гадаад орчны боломж, хамтын ажиллагаагаар хангах явдал юм… Гадаад харилцаа өөрөө эцсийн зорилго биш. Харин эх орныхоо хөгжилд бодит боломж нээж, ард иргэдийнхээ амьдралд хэмжигдэхүйц үр өгөөж авчрах хэрэгсэл байх ёстой. Дэлхийд хүндлэгддэг төртэй байх сайхан. Харин ард түмнээ сайхан амьдруулдаг төртэй байх бүр ч чухал. Тиймээс 2021–2026 оны гадаад бодлогын үр дүнг зөвхөн айлчлалын тоо, хамтарсан мэдэгдэл, байгуулсан гэрээгээр бус, дараах бодит үр дүнгээр дүгнэх ёстой: * Дипломат харилцааны үр дүнд үндэсний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ? * Экспортын бүтэц хэр төрөлжсөн бэ? * Эдийн засгийн гадаад хамаарал хэр буурсан бэ? * Шинэ технологи, мэдлэг, хөрөнгө оруулалт улс орны хөгжилд хэр бодит үр өгөөж авчирсан бэ? * Монгол хүний амьдралын чанар хэр сайжирсан бэ? Хэрэв эдгээр асуултад бодитой, хэмжигдэхүйц үр дүнгээр хариулж чадахгүй бол гадаад бодлогын амжилт гэж яг юугаа яриад байгаа юм бэ? Гадаад бодлогын жинхэнэ үнэ цэнэ нь гадаадад хэрхэн харагдаж байгаагаар бус, эх орондоо ямар улс байгуулж чадсанаар хэмжигдэнэ. Монгол Улс хөгжин цэцэглэж, иргэд нь хөдөлмөр, бизнесээ шударгаар үнэлүүлж, олсон орлогоороо амьдралаа хангалттай авч яван, хуримтлал үүсгэж, үр хүүхдээ сайн боловсролтой, өндөр ёс суртахуунтай хүн болгон өсгөх боломжтой байх ёстой. Иргэд нь мэдлэг боловсролтой, чинээлэг, эх орондоо сэтгэл тэнүүн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Төр засаг нь авлига, хээл хахуулиас ангид, хууль ёсыг дээдэлдэг, шударга, зарчимч байх ёстой. Ийм улс л гадаад ертөнцөд хиймэл имиж, сүржин мэдэгдлээр бус, бодит хөгжил, иргэдийнхээ амьдралын чанар, төрийнхөө шударга байдлаар жинхэнэ нэр хүнд, итгэл хүлээнэ. Гадаадад хэрхэн харагдаж байгаагаар бус, эх орондоо хэрхэн хөгжиж байгаагаа харуулъя!
1
170
Tsolmonbaatar Gelenkhuu retweeted
Талбай дээр лав 1 эрүүл хүн лав явсан бн
7
149
7
312
19,180
Дэлхийд хүндлэгддэг төртэй байх сайхан. Харин ард түмнээ сайхан амьдруулдаг төртэй байх бүр ч чухал. Монгол Улсад дипломат шоу биш, үндэсний хөгжлийн бодлого хэрэгтэй! дипломат харилцааны үр дүнд: Үндэсний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ? Экспортын бүтэц хэр төрөлжсөн бэ? Эдийн засгийн гадаад хамаарал хэр буурсан бэ? Шинэ технологи, мэдлэг, хөрөнгө оруулалт хэр бодит үр өгөөж авчирсан бэ? Монгол хүний амьдралын чанар хэр сайжирсан бэ?
66
Хээгүй ерөнхийлөгчтэй байлаа Хийгүй ерөнхийлөгчтэй байлаа Хаан ерөнхийлөгчтэй байлаа Хүзүүгүй ерөнхийлөгчтэй байлаа Хулгар ерөнхийлөгчтэй байлаа Хуурандаа ерөнхийлөгчтэй байлаа 😜
56
Tsolmonbaatar Gelenkhuu retweeted
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс зургаан жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээж болохгүй. Ерөнхийлөгчтэй намын зовлонг МАН ч, АН ч үзсэн. Тиймээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахиад намын дарга, УИХ-ын гишүүн, төрийн өмчийн компанийн захирал байж болохгүй
4
57
12
105
6,418
УЛС ТӨРЧДИЙН ЖҮЖИГТ ХУУРТАХАА БОЛЬЁ! АРД ТҮМНИЙ УХАМСАР ШИЙДНЭ! Нийтлэлч Болушкагийн бичсэнтэй санал нэг байна. @bbolorerdenemn Улс төрчийн хувь заяаг зөвхөн хууль тогтоомж, намын шийдвэр, улс төрийн тохиролцоо шийддэггүй. Эцсийн дүндээ ард түмний итгэл, үнэлэмж, ухамсар шийддэг. Хууль бол ёс зүйн наад захын шаардлагыг тогтоодог хэрэгсэл. Харин хүний ёс зүйг хуулиар бий болгож болохгүй. Ёс зүйн цоорхойг хуулиар нөхөхөөсөө өмнө хүн өөрөө ёс суртахууны хариуцлагаа ухамсарлах ёстой. Өнөөдөр бид хэн нэгэн улс төрч эргэж ирэх үү, ямар нам юу гэж мэдэгдэв гэдгээс илүүтэй Монгол Улсын ирээдүй хаашаа явж байгааг асуух ёстой. Нэгэн үе нэгдүгээр ангид орж байсан хүүхэд өнөөдөр арван жилийн сурагч болж байна. Энэ хугацаанд бид хүүхдүүддээ юу өгч чадсан бэ? Ямар боловсрол эзэмшүүлэв? Ямар ирээдүй бэлдэв? Боловсролын чанар, хүүхдүүдийн сурлагын амжилт, сургалтын орчны асуудал олон жил яригдсаар байна. Ирээдүй үеийнхнийхээ төлөө зарцуулах ёстой байсан хөрөнгө мөнгөний үр ашиг, төрийн бодлогын хариуцлагыг хэн нэхэх вэ? Өмнөх, одоогийн эрх баригчид, улс төрийн намууд бүгд энэ асуултад хариулах ёстой. Эрх мэдэлд байсан хүмүүс зөвхөн өөрсдийнхөө томилгоо, улс төрийн тоглолт, нам доторх эрх мэдлийн хуваарилалтаар түүхэнд үлдэх гэж байгаа юм биш биз? Монголд авьяастай, мэдлэгтэй, хүсэл мөрөөдөлтэй олон сайхан хүүхэд залуус байна. Тэдэнд боломж олгож, чанартай боловсрол эзэмшүүлж, хөдөлмөрөөрөө амжилтад хүрэх шударга нийгэм бүрдүүлэх нь төрийн хамгийн том үүрэг. Бид өнгөрсөн үеийн улс төрчдийн хувь заяанд санаа зовохоосоо өмнө ирээдүй үеийнхээ хувь заяанд санаа тавих ёстой! Одоо л нэг их сэтгэл хөдөлгөх гэсэн ая дэвсэж, гоё гоё үгтэй зураг, бичлэг цацаж, уянгалж жүжиглэхээ боль! Иргэд чинь тэр бүхнийг хангалттай олон жил үзлээ. Сүржин мэдэгдэл, эх оронч дүр эсгэсэн үг, нулимс унагаасан бичлэг, уянгын хөгжимтэй постоор олон нийтийн итгэлийг дахин олж авч чадахгүй. Хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан уу? Боловсрол сайжирсан уу? Авлига буурсан уу? Төрийн үйлчилгээ шударга болсон уу? Иргэдийн амьдрал дээшилсэн үү? Ард түмэнд жүжиг хэрэггүй. Үр дүн хэрэгтэй. Амлалт хэрэггүй. Хариуцлага хэрэгтэй. Уянгын үг хэрэггүй. Үнэн хэрэгтэй! Улс төрийн эрх мэдэл бол мөнхийн өмч биш. Албан тушаал бол хувь хүний эрх биш, ард түмнээс түр хугацаанд хүлээн авсан итгэл, хариуцлага юм. Итгэлээ алдсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ асуудал зөвхөн улс төрчдөд байгаа юм биш. Манай нийгэмд боловсролтой, ном уншдаг, аливаа мэдээллийн наадах цаадахыг ялган таних чадвартай, шүүн тунгааж боддог олон мянган иргэн бий. Тэд зүгээр л гүлдийгээд сууж болохгүй! Нийгмийн оюун санааны дархлаа болсон энэ хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэх цаг болсон. Худал мэдээллийг няцааж, популизмыг шүүмжилж, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэж, баримт нотолгоотой, үндэслэлтэй байр сууриа олон нийтэд илэрхийлэх хэрэгтэй. Дуугүй байх нь үргэлж төвийг сахисан байр суурь биш. Заримдаа нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаасаа ухарч буй хэрэг болдог. Чанга дуу хоолой гэдэг нь хашхирахыг хэлэхгүй. Баримтаар ярьж, мэдлэгээр шүүмжилж, зарчмаа хамгаалж, шударга ёсыг тууштай шаардахыг хэлнэ. Монголын ирээдүйг зөвхөн улс төрчдөд даатгаж болохгүй. Иргэдийн ухамсар, мэдлэг, оролцоо төрд тавих хамгийн чухал хяналт юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн улс төрчдөөсөө амлалт биш, хариуцлага нэхэцгээе! Албан тушаал горилогчдоос гоё үг биш, хийсэн ажлынх нь үр дүнг асууцгаая! Хэн нэгнийг шүтэж, хэн нэгнийг үзэн ядахын оронд үйлдэл, шийдвэр, бодлогыг нь шүүж сурцгаая! Улс төрчдийн амбиц өнөөдрөөр хэмжигдэж болно. Харин төрийн бодлогын үр дүнг ирээдүй үеийнхний амьдралаар хэмжих ёстой. Уншдаг нь уншсанаа ярьдаг байг. Мэддэг нь мэдлэгээ хуваалцдаг байг. Хардаг нь харснаа хэлдэг байг. Ухаарсан нь дуугүй суудаггүй байг! Эцэст нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монголд дахин нэг баатар, дахин нэг аврагч, дахин нэг сүржин амлалт хэрэггүй. Харин хариуцлагаа ухамсарладаг төр, зарчимтай улс төрчид, хууртагддаггүй, шаардлага тавьдаг, идэвхтэй иргэд хэрэгтэй.
1
90
Хүүкийн хувь заяаг АНын хуулиас илүү ард түмний ухамсар мэднэ Ардчилсан нам хаа очиж агуулгын чанартай мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч асан хүний намын гишүүнчлэлийг хуульчлахыг дэмжиж байна. Тэрнээс илүү уг нь хуульгүйгээр шийдчиж болох асуудал юмсан. Ёсзүйн цоорхойг хуулиар бөглөх гэдэг. Эхлээд уг хүмүүст ёсзүй нь байвал дуусчих асуудал. Тэр нь байхгүй бол улстөр, улстөрчийн хувь заяа гэдэг угтаа бол хуулиас илүү ард түмний итгэл сэтгэл мэдэх салбар. Ард түмэн -Одоо болно оо гэвэл тэрийг хэнбугай ч давах боломжгүй. Хүрэлсүхийг улстөрд эргэж уриад, эргэж хүлээж байгаа хүмүүс хүүхэд залуусаа хараач. Монголд ямар олон сайхан хүүхэд залуус байна вэ. Бид тэдний өмнөх үүргээ биелүүлж чадав уу, чадах уу? Хүүкийг Ерөнхий сайд болоход нь 1-р ангид орж байсан хүүхэд 10 төгсөх гэж байна. Тал нь уншиж чадахгүй байна. Боловсролын салбар жилээс жилд унасаар байна. Өөд нь татчиж болох байсан асар их мөнгө урсан алга боллоо. Өөрөө идээгүй юм аа гэхэд Оюунэрдэнийг ч, Учралыг ч явж явж энэ хүн тодруулж тавьсан. Хүчний байгууллагууд, ихэнх гол томилгоог өөрөө л хийж ирлээ. Одоо дахиад 1-р ангид орох хүүхдүүдийг дахиад 10 жил ижилхэн дамжлагаар оруулах юм уу? Одоо бүх улстөрчид, гишүүд, намууд зөвхөн энэ асуултыг бодож үйлдмээр байна. Дахин давтахад улстөрчийн хувь заяаг хуулиас илүү насанд хүрэгсдийн "ухамсар" мэднэ.
27
1
41
2,559
УИХ-ын даргын хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх хүн нь С.Бямбацогт болох нь дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ тохиолдолд С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болно. Гэхдээ УИХ-ын дарга шууд өөрөө шийдвэр гаргаад Ерөнхийлөгчийн суудалд суухгүй. УИХ холбогдох асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана. Монголын улс төр халж эхэллээ дээ. Дараа дараагийн нүүдэл нь юу байх болдоо🧐
33
Tsolmonbaatar Gelenkhuu retweeted
#MY_CAREER | Яруу найрагч С.Начин: Миний шүлэг бүтээлүүд есөн орны хэл дээр хэвлэгдсэн. Гэтэл яруу найргийн номыг хамгийн зарагддаггүй төрөл гээд номын дэлгүүрүүд 10 хан ширхгийг авдаг. Мөн номын дэлгүүрүүдийн хувь авч байгаа хэмжээ их байгаагаас гадна номын дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүс бүтээлийг тайлбарлах наад захын мэдлэггүй байна. Яг энэ байдал сүүлийн 15 жил бахь байдгаараа байгаа тул би сүүлийн жилүүдэд ном оо хувиараа борлуулах болсон
12
4
25
5,337
НАСА сансар судлалын түүхийн дараагийн шинэ хуудсыг бичихэд хувь нэмрээ оруулах эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хайж байна. Бямба гарагт тус агентлаг шинэ сансрын нисгэгчдийн ээлжит сонгон шалгаруулалтаа зарлалаа. Энэ удаагийн шинэ үеийн сансрын нисгэгчид хүн төрөлхтний Саран дээр байгуулах анхны байнгын суурийг бүтээн байгуулах түүхэн үйл хэрэгт оролцох юм. Нэмэлт чухал мэдээлэл: НАСА-гийн албан ёсны зарын дагуу: Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 3. Зөвхөн АНУ-ын иргэд өргөдөл гаргах боломжтой. STEM чиглэлээр магистрын зэрэг болон холбогдох мэргэжлийн туршлага шаардлагатай. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг 2027 оны сүүлээр гаргана. Шинэ нэр дэвшигчид 2028 оны эхээр сургалтаа эхлүүлнэ. Энэ нь НАСА-гийн 1959 оноос хойших 25 дахь удаагийн сансрын нисгэгчдийн сонгон шалгаруулалт юм. Албан ёсны мэдээлэл: NASA – Astronaut Applications 2026⁠
48
ТРОЛЛ АРМИЙГ ХЭН ХЭРХЭН ЦЭГЦЛЭХ ВЭ? Монголын цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг олноороо дайрах, худал мэдээлэл тараах, нэр төрд халдах, зохион байгуулалттайгаар олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх асуудлыг зүгээр хараад сууж болохгүй‼️ Тролл арми гэж юу вэ? Тролл арми гэдэг нь олон нийтийн цахим орчинд зохион байгуулалттайгаар ажиллаж, хүмүүсийн үзэл бодол, олон нийтийн хандлага, улс төрийн байр сууринд нөлөөлөх зорилгоор ашиглагддаг аккаунтуудын бүлэг юм. Эдгээр нь заримдаа бодит хүмүүсээс бүрдэх бөгөөд зарим тохиолдолд хуурамч аккаунт, автомат бот эсвэл хоёуланг нь хослуулан ашигладаг. Тролл армийн түгээмэл 6 шинж 1.Зохион байгуулалттай дайралт: Нэг хүн, байгууллага эсвэл үзэл бодлыг олон аккаунтаар зэрэг дайрах. 2.Худал мэдээлэл тараах: Баталгаагүй мэдээлэл, гуйвуулсан баримтыг үнэн мэт түгээх. 3.Сэтгэгдлийн орчныг удирдах: Нэг байр суурийг олон хүн дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх. 4.Хүнийг гутаан доромжлох: Баримтаар маргахын оронд хувь хүний нэр төр, гэр бүл, хувийн амьдрал руу дайрах. 5.Олон нийтийн анхаарлыг өөрчлөх: Чухал асуудлаас анхаарал сарниулах, зохиомол маргаан үүсгэх. 6.Захиалгат нөлөөллийн ажиллагаа: Улс төр, бизнес болон бусад ашиг сонирхлын төлөө олон нийтийн хандлагад нөлөөлөх. Тролл армийг түгээмэл хэрэглэдэг улсууд‼️ 1. ОХУ‼️ Улс орнуудтай холбоотой нөлөөллийн ажиллагаа, хуурамч мэдээллийн сүлжээ, бот болон троллын ажиллагааны талаар олон улсын судалгаа, платформын тайланд өргөн дурдагддаг. Ялангуяа гадаадын улс төрийн үйл явдалд нөлөөлөх ажиллагааг судалж ирсэн.  2. БНХАУ‼️ Олон нийтийн мэдээллийн орчинд нөлөөлөх, төрийн байр суурийг түгээх, шүүмжлэгчид болон гадаадын үзэгчдэд чиглэсэн мэдээллийн ажиллагаатай холбоотой тайлангууд бий.  3. Иран ‼️ Төртэй холбоотой гэж үзсэн цахим нөлөөллийн сүлжээ, хуурамч аккаунт болон улс төрийн агуулга түгээх ажиллагаа платформуудын илрүүлсэн тохиолдлуудад багтдаг.  4. БНАСАУ ‼️ Цахим орчны төрийн ажиллагаа, кибер үйл ажиллагаатай холбоотойгоор олон улсын аюулгүй байдлын тайлангуудад гардаг. Гэхдээ кибер халдлагын хэмжээ нь тролл армийн хэмжээг шууд илэрхийлэхгүй.  Тоон баримт юу хэлж байна вэ? 2024–2025 оны платформын мэдээлэлд хийсэн судалгаа 844 Google, Meta, TikTok-ийн нийтэлсэн мэдээллээс IISS-ийн судлаачид 844 удаагийн сүлжээ устгасан тохиолдлыг нэгтгэн судалжээ. 508,599 Устгасан аккаунт болон бусад дижитал хөрөнгийн нийлбэр тоо. ОХУ, БНХАУ, Иран: 844 тохиолдлын 548 буюу ойролцоогоор 65%-ийг эзэлжээ. Энэ нь зөвхөн судалгаанд багтсан платформын мэдээлэл бөгөөд дэлхийн бүх тролл ажиллагааны бүрэн тооллого биш юм.  Мөн Meta компанийн 2024 оны тайланд 2017 оноос хойш өөрийн платформоос илрүүлж устгасан далд нөлөөллийн сүлжээний гарал үүслээр ОХУ 39, Иран 31, БНХАУ 11 тохиолдлоор бүртгэгдсэн байна. Эдгээр нь аккаунтын тоо биш, Meta-ийн илрүүлж устгасан сүлжээний тоо гэдгийг анхаарах хэрэгтэй.  🇲🇳 Монгол Улсын хувьд юу анхаарах вэ? Монголын цахим орчинд улс төрийн захиалгат тролл ажиллагаа байгаа эсэх, хэн зохион байгуулж байгаа, аль улсаас санхүүжүүлдэг талаар дүгнэхийн тулд тусгай баримт, судалгаа шаардлагатай. Гадаадын улс орнуудад ийм ажиллагаа байдаг гэдэг нь Монголд илэрсэн аккаунтуудыг шууд тэдгээр улстай холбох үндэслэл болохгүй. Гол дүгнэлт: Олон улсын платформын тайланд ОХУ, БНХАУ, Ирантай холбоотой цахим нөлөөллийн сүлжээ давтамжтай бүртгэгддэг. 🇲🇳Монголын нийгэмд яагаад аюултай вэ? Иргэд бодит мэдээлэлд итгэх итгэлээ алдана. -Улс төрийн мэтгэлцээн баримтаас холдож, доромжлолд шилжинэ. -Шударгаар шүүмжилдэг хүмүүс дуугүй болох эрсдэлтэй. -Нийгэм талцаж, хүмүүс бие биеэ дайсан мэт харах нөхцөл бүрдэнэ. Тролл арми гэдэг нь зүгээр л олон хүн нэг саналтай байхыг хэлэхгүй. Харин олон нийтийн санаа бодлыг зохион байгуулалттай, төөрөгдүүлсэн аргаар удирдах оролдлого юм. Хэрэв хэн нэгэн олон хуурамч аккаунт ашиглан бусдыг гутааж, худал мэдээллээр нийгмийг төөрөгдүүлж байгаа бол энэ нь зүгээр нэг санал зөрөлдөөн биш. Баримтаар шалгаж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох ёстой асуудал.
1
143
🇲🇳 МОНГОЛЫН ЦАХИМ ОРЧНЫГ ХЭРХЭН БОДИТОЙ ЦЭГЦЛЭХ ВЭ? Өнөөдөр цахим орчин бол зүгээр нэг мэдээлэл солилцдог талбар биш. Энэ бол олон нийтийн үзэл бодол төлөвшиж, нийгмийн итгэлцэл бүрэлдэж, улс орны ирээдүйн талаарх шийдвэрт нөлөөлдөг орон зай юм. Гэвч хуурамч аккаунт, худал мэдээлэл, зохион байгуулалттай байж болзошгүй дайралт, цахим дарамт, төлбөртэй сурталчилгааны ил тод бус байдал зэрэг асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хориглох уу? Хянах уу? Эсвэл эсрэг тролл арми байгуулах уу? Аль нь ч дангаараа шийдэл биш. Бидэнд дүрэм, баримт, ил тод байдал, хариуцлага хэрэгтэй. 🔎 1. ХУУРАМЧ АККАУНТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮЙЛДЛИЙГ БАРИМТЖУУЛАХ Ижил агуулгатай нийтлэлүүд олон аккаунтаас зэрэг тархаж байгаа бол үүнийг шууд зохион байгуулалттай ажиллагаа гэж зарлахын оронд холбоос, огноо, давтамж, нийтлэлийн ижил төстэй байдал зэрэг нотолгоог цуглуулж шалгах хэрэгтэй. Хэн нэгний үзэл бодлыг бус, хууран мэхэлсэн үйлдлийг илрүүлье. 🧠 2. ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ БАРИМТААР НЯЦААХ Худал мэдээлэлд уурлаж хараал бичих нь асуудлыг шийдэхгүй. Анхны эх сурвалжийг олох, зураг бичлэгийн гарал үүслийг шалгах, тоо баримтыг нягтлах, алдаатай мэдээллийг нотолгоотой залруулах нь илүү үр дүнтэй. Цахим орчинд хамгийн чанга хашхирсан нь бус, хамгийн сайн нотолсон нь итгэл төрүүлэх ёстой. 🛡️ 3. ЦАХИМ ДАРАМТ, ЗАНАЛХИЙЛЭЛД ХУУЛЬ ЁСНЫ ХАРИУЦЛАГА ТООЦОХ Заналхийлэл, дүр эсгэлт, хувийн мэдээлэл хууль бусаар тараах, залилан болон платформын дүрэм зөрчсөн үйлдлийг баримтжуулж, холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Гэхдээ хэн нэгнийг үндэслэлгүйгээр “тролл” гэж зарлах, олон хүнээр дайруулах, аккаунтыг нь бөөнөөр хаалгах оролдлого ч мөн адил буруу. Хууль ёсны хариуцлага нотолгоонд үндэслэх ёстой. 💰 4. УЛС ТӨРИЙН ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ ШААРДАХ Цахим орчинд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой төлбөртэй сурталчилгаа нийтэлж байгаа бол боломжтой хүрээнд захиалагч, санхүүжилт, төлбөртэй контентын тэмдэглэгээ ил тод байх ёстой. Төрийн байгууллага, улс төрийн нам, нэр дэвшигч, сурталчилгааны байгууллагууд ижил зарчимд захирагдах шаардлагатай. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө мөнгө, захиалга, үйл ажиллагааны талаар бодит нотолгоо шаардацгаая. 🧩 5. ХАРААТ БУС БАРИМТ ШАЛГАХ БАГ БАЙГУУЛАХ Сэтгүүлч, хуульч, мэдээллийн технологийн мэргэжилтэн, сайн дурын иргэд хамтран ажиллах боломжтой. Ийм баг: Сэжигтэй мэдээллийг эх сурвалжтай нь шалгана. Нотлогдсон баримт, няцаалт, залруулгыг нийтэлнэ. Үйл ажиллагаа, санхүүжилтээ ил тод тайлагнана. Аль ч нам, улс төрчид ижил шалгуур хэрэглэнэ. Хүний нэр төр, хувийн мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаална. Ингэснээр цахим орчны асуудлыг уур бухимдлаар бус, мэргэжлийн арга барилаар шийдэх боломж бүрдэнэ. 📚 6. ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ ШАЛГАХ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ Мэдээ уншаад шууд хуваалцахаасаа өмнө гурван асуулт асууя. Энэ мэдээллийн анхны эх сурвалж хаана байна вэ? Үүнийг батлах хараат бус нотолгоо байна уу? Энэ мэдээлэл намайг зориуд уурлуулах, айлгах, үзэн ядуулах зорилготой байж болох уу? Нэг минут шалгах дадал олон мянган хүнийг худал мэдээлэлд автахаас хамгаалж чадна. ⚖️ 7. ХАМГИЙН ЧУХАЛ НЬ — ҮЗЭЛ БОДЛЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ Бидэнтэй санал нийлэхгүй хүн бүр тролл биш. Төрийг шүүмжилсэн хүн бүр дайсан биш. Шүүмжлэл бүр худал мэдээлэл биш. Олон хүн нэг байр суурь илэрхийлж байгаа нь дангаараа зохион байгуулалттай ажиллагааны нотолгоо биш. Хэрэв цахим орчныг цэгцлэх нэрээр шүүмжлэлийг хааж, эсрэг байр суурийг дарамталж эхэлбэл бидний тэмцэж буй асуудлыг өөрсдөө давтах болно. Монголын цахим орчин хэн нэгний захиалгаар бус, иргэдийн чөлөөт үзэл бодол, бодит баримт, шударга хэлэлцүүлгээр тодорхойлогддог орон зай байх ёстой. 💬 Та Монголын цахим орчныг бодитоор цэгцлэхийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой гэж бодож байна вэ? #МонголынЦахимОрчин #БаримтШалгая #ХудалМэдээлэл #ИлТодБайдал #ҮзэлБодлынЭрхЧөлөө #ЦахимСоёл
50
Хариуцлага заавал тооцуул🫵
Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь түймэрт шатлаа. Мобиком корпорацийн албан тушаалтнууд дархан цаазат газрыг хөндлөн гулд давхиж, эцэстээ Улаанбаатар хотын газар нутгийг хамрах хэмжээний том талбайг үнс нурам болгож хувиргасан асуудал өчигдрөөс хойш эрчимтэй яригдлаа. Одоог хэр нь бүрэн унтрааж дуусаагүй дөнгөж цурамд оруулсан энэ онгон дагшин газарт юу болоод өнгөрвөө гэдгийг үзүүлье. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
69
🌕🚀 НАСА САРАН ДЭЭРХ СУУРИНГАА БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХУРДАСГАЖ БАЙНА! 🇲🇳🪐🌏МОНГОЛЧУУД БИД ХААНА НЬ ЯВАА ВЭ? Хүн төрөлхтөн Саран дээр урт хугацаагаар амьдрах, ажиллах боломжийг бүрдүүлэх түүхэн зорилгодоо улам ойртож байна. 🇺🇸 АНУ-ын НАСА агентлаг Саран дээр байнгын хүний оролцоотой орчин бүрдүүлэх төлөвлөгөөгөө эрчимжүүлж, сарны суурингийн анхны бүрэлдэхүүн хэсгийг 2026 оны арванхоёрдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. НАСА-гийн захирал Жаред Айзекманы танилцуулсан төлөвлөгөөний дагуу робот төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, амьдрах орчны дэд бүтэц болон шаардлагатай тоног төхөөрөмжийг сансрын нисгэгчдээс өмнө Сар руу илгээх ажээ. Ингэснээр хүн очихоос өмнө чухал системүүдийг хүргэж, бэлтгэх боломж бүрдэнэ. 🌑 ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГОЛ ҮЕ ШАТУУД 🚀 2026 оны арванхоёрдугаар сар — Сарны суурингийн анхны бүрэлдэхүүн хэсгийг хөөргөх зорилт. 🤖 2027 оны эхнээс — Сар руу робот төхөөрөмж бүхий нислэгүүдийг бараг сар бүр зохион байгуулах төлөвлөгөө. 🌕 2030 оноос өмнө — Суурингийн анхны бүрэлдэхүүн хэсгүүдийг Сарны гадаргуу дээр байрлуулах зорилт. Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Саран дээр хүний урт хугацааны оршин суух нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон ахиц болно. 🌏ЯАГААД ЭНЭ ЧУХАЛ ВЭ? Саран дээр суурь байгуулах нь зөвхөн сансрын нисгэгчдийг дэлхийгээс хол газар аваачих тухай биш. Энэ бол: 🛰️ Сансрын шинэ үеийн дэд бүтэц, холбоо, навигацын систем хөгжүүлэх; 🤖 Хиймэл оюун ухаан, робот техникээр хүний оролцоогүйгээр хүнд нөхцөлд ажиллах чадварыг нэмэгдүүлэх; 🧪 Сарны хөрс, усны мөс болон байгалийн нөөцийг судлах; 🚀 Ангараг гараг руу хийх ирээдүйн нислэгийн технологи, туршлагыг хуримтлуулах; 🌌 Хүн төрөлхтний дэлхийгээс гаднах урт хугацааны оршин тогтнох боломжийг судлах алхам юм. Гэхдээ нэг чухал зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Сарны суурингийн бүрэлдэхүүн хэсгийг хөөргөх нь түүнийг Саран дээр амжилттай буулгаж, ажиллуулахтай адил биш. Төлөвлөгөөний хугацаа нь техникийн бэлэн байдал, санхүүжилт болон нислэгийн амжилтаас шалтгаалан өөрчлөгдөж болно. 🌕 Хүн төрөлхтөн Сар руу дахин очихоос цаашлаад тэнд удаан хугацаагаар ажиллаж, амьдрах шинэ эрин үеийн босгон дээр ирж байна. Сансрын өрсөлдөөн бол зөвхөн нэр хүндийн төлөөх тэмцэл биш. Энэ бол ирээдүйн технологи, шинжлэх ухаан, эдийн засгийн шинэ боломжуудын төлөөх өрсөлдөөн юм. #NASA #MoonBase #Artemis #Сар #СансрынСудалгаа #ХиймэлОюунУхаан #ИрээдүйнТехнологи 🌎➡️🌕 Харин Монгол Улс энэ түүхэн өөрчлөлтийн зөвхөн ажиглагч хэвээр үлдэх үү? Бид заавал пуужин бүтээж, Сар руу хүн илгээхээс эхлэх шаардлагагүй. Харин жижиг хиймэл дагуул, сансрын өгөгдөл боловсруулах хиймэл оюун ухаан, робот техник, программ хангамж, инженерийн боловсролоос эхэлж болно. Монголын залуус дэлхийн сансрын хөгжилд оролцох мэдлэг, чадвар эзэмшиж, олон улсын судалгаа, технологийн төслүүдэд хувь нэмрээ оруулах боломжтой. Үүний тулд үндэсний зорилго, тууштай бодлого, боловсрол, инновац, төр-хувийн хэвшлийн бодит хамтын ажиллагаа хэрэгтэй. 🇲🇳 Өнөөдөр бид өвөр зуураа хоосон улс төржиж, попорч, өдөр тутмын явцуу асуудалдаа баригдаж суухын оронд Монгол залуусынхаа ирээдүйг дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбох тухай бодох цаг болжээ! Улс төрийн маргаан хэзээ ч дуусахгүй. Харин шинжлэх ухаанд өнөөдөр оруулсан хөрөнгө оруулалт маргаашийн үндэсний өрсөлдөх чадварыг бүтээнэ. Бид байгалийн баялгаа олборлохоос гадна мэдлэг, технологи бүтээдэг улс болох ёстой. Монголын хүүхэд, залуус дэлхийн технологийн дэвшлийг зөвхөн утасныхаа дэлгэцээр хардаг бус, түүнийг зохион бүтээдэг инженер, эрдэмтэн, шинийг санаачлагчид болох ёстой. 🚀 МОНГОЛ УЛСАД САНСРЫН ИРЭЭДҮЙН ТАЛААР ЯРИХААС ИЛҮҮ ТҮҮНД ОРОЛЦОХ ҮНДЭСНИЙ ЗОРИЛГО ХЭРЭГТЭЙ! Өнөөдөр жижиг хиймэл дагуулын төсөл эхлүүлж, инженерүүдээ бэлтгэж, олон улсын хамтын ажиллагааны үүдийг нээж чадвал маргааш Монголын бүтээсэн технологи дэлхийн сансрын судалгаанд ашиглагдах боломжтой. Ирээдүйг хүлээдэг улс байдаг. Ирээдүйг бүтээдэг улс байдаг. Монгол Улс аль нь байх вэ? 🇲🇳🌕 Монгол залуус дэлхийн сансрын хөгжлийг зөвхөн ажиглагч бус, бүтээгч нь болог!
144
🌍🛰️ STARLINK: ДЭЛХИЙГ БҮХЭЛД НЬ ХОЛБОХ САНСРЫН СҮЛЖЭЭ — ИРЭЭДҮЙН ТЕХНОЛОГИЙН ӨРСӨЛДӨӨН Та тэнгэр өөд харахад хэдхэн од л харж байж магадгүй. Харин дэлхийн тойрог замд хэдэн мянган хиймэл дагуул хүн төрөлхтний ирээдүйг өөрчилж байна. 🚀 Starlink гэж юу вэ? Элон Маскийн SpaceX компанийн хөгжүүлж буй Starlink нь дэлхийн хаана ч өндөр хурдны интернэт хүргэх зорилготой нам тойрог замын хиймэл дагуулын сүлжээ юм. 🛰️ Одоогоор хэдэн хиймэл дагуултай вэ? 2026 оны аравдугаар сарын эхний мэдээллээр дэлхийн тойрог замд Starlink-ийн 11 мянга гаруй хиймэл дагуул байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь идэвхтэй ажиллаж байна. 📡 Цаашид ямар төлөвлөгөөтэй вэ? ▪️ 15,000 хүртэлх хиймэл дагуул: АНУ-ын зохицуулагч байгууллагаас зөвшөөрсөн Starlink-ийн Gen2 сүлжээг өргөжүүлэх. ▪️ V3 шинэ үеийн хиймэл дагуул: Сүлжээний багтаамж, интернэтийн хурд, дамжуулах чадварыг нэмэгдүүлэх. ▪️ Гар утсанд шууд холбогдох: Үүрэн холбооны сүлжээ хүрдэггүй газарт хиймэл дагуулаар дамжуулан холболт хүргэх. ▪️ Сансрын хиймэл оюун ухаан: Урт хугацаанд сансарт өгөгдөл боловсруулах, AI тооцоолол хийх дэд бүтцийг хөгжүүлэх зорилго тавьж байна. Гэхдээ энэ чиглэлийн томоохон төслүүдийн хэрэгжилт, хугацаа тодорхойгүй хэвээр байна. 🌏 Яагаад энэ нь чухал вэ? Starlink бол зөвхөн интернэтийн үйлчилгээ биш. Энэ технологи нь: ✅ Алслагдсан бүс нутгийн боловсрол, эрүүл мэндэд шинэ боломж нээнэ. ✅ Гамшиг, онцгой байдлын үед холбоог хадгалахад тусална. ✅ Цэрэг, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой. ✅ Сансрын өгөгдөл, хиймэл оюун ухаан, дэлхийн ажиглалтын технологийн хөгжлийг хурдасгана. 🇲🇳 МОНГОЛ УЛС ЭНЭ ИРЭЭДҮЙД ЯМАР БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ ВЭ? Монгол Улс өргөн уудам газар нутаг, стратегийн байршил, сансар судлал хөгжүүлэх боломжтой. Бид зөвхөн бусдын бүтээсэн технологийг хэрэглэгч улс хэвээр үлдэх үү, эсвэл сансрын өгөгдөл, хиймэл оюун ухаан, газрын станц, хиймэл дагуулын мэдээлэл боловсруулах чиглэлээр өөрийн чадавхыг бий болгох уу? Ирээдүйд улс орнуудын өрсөлдөөн зөвхөн газар нутаг, байгалийн баялгаар хэмжигдэхгүй. Мэдээлэл, тооцоолох хүчин чадал, технологи, сансрын дэд бүтэц ч үндэсний хүч чадлын чухал хэсэг болно. Бид өнөөдрөөс бодож, залуусаа бэлтгэж, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд хамтран ажиллаж чадвал Монгол Улс энэ шинэ эрин үеийн боломжийг ашиглах учиртай. Сансар бол холын мөрөөдөл биш. Энэ бол өнөөдрийн технологи, маргаашийн эдийн засаг, ирээдүйн үндэсний аюулгүй байдал юм. #Starlink #SpaceX #МонголУлс #СансрынТехнологи #ХиймэлОюунУхаан #ИрээдүйнМонгол
143
🇺🇸 СЭТГҮҮЛЧ ҮҮ, ШАНТААЧ УУ? АНУ-Д ЭНЭ ХОЁРЫН ЯЛГАА НЬ МАШ ТОД АНУ-д сэтгүүлч хүн төр засгийг шүүмжилж болно. Ерөнхийлөгчийг шүүмжилж болно. Төрийн байгууллагын авлига, алдаа, хууль зөрчсөн үйлдлийг илчилж болно. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө. 🇺🇸 Гэхдээ: “Надад мөнгө өг. Тэгэхгүй бол чиний тухай муу мэдээлэл нийтэлнэ.” гээд мөнгө нэхвэл энэ нь сэтгүүл зүйн эрх чөлөөний асуудлаас өөр зүйл болж хувирна. Өөрөөр хэлбэл: 📰 “Бидэнд баримт байна. Бид нийтлэх гэж байна. Та тайлбар өгөх үү?” — Сэтгүүл зүй. 💰 “Мөнгө өг. Тэгвэл нийтлэхгүй.” — Шантааж, extortion-ийн асуудал. АНУ-ын хуульд First Amendment нь хэвлэлийн эрх чөлөөг маш хүчтэй хамгаалдаг. Гэхдээ “би сэтгүүлч” гэдэг нэр өөрөө хүнийг мөнгө нэхэх, сүрдүүлэх, дарамтлах эрхтэй болгодоггүй. Төрийн байгууллага ч бас ялгаатай хандах ёстой. Сэтгүүлчийг төр шүүмжиллээ гэж баривчлах — нэг асуудал. Сэтгүүлч нэрээр хүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн бол мөрдөн шалгах — огт өөр асуудал. Энэ ялгааг ойлгох нь маш чухал. Учир нь ардчилал гэдэг нь сэтгүүлчид хүссэн бүхнээ хийж болно гэсэн үг биш. Харин: Төрийг шүүмжлэх эрхийг хамгаална. Иргэдийг төрийн дарамтаас хамгаална. Мөн иргэдийг бусдын шантааж, сүрдүүлгээс хамгаална. Эрх чөлөө гэдэг бол “би хүссэнээ хийнэ” гэсэн эрх биш. Харин “би эрхээ эдлэхийн зэрэгцээ бусдын эрхийг зөрчихгүй” гэсэн хариуцлага юм. 🇺🇸 Америкийн хуульд мэргэжил нь хэнийг ч хуулиас дээгүүр тавьдаггүй. Сэтгүүлч ч ялгаагүй.
4
2
273
🇦🇷⚽️ МЕССИГ ЗОДОГ ТАЙЛАХАД БУЭНОС-АЙРЕСИЙН ТЭНГЭР ТЭР ЧИГТЭЭ АЛГА ТАШИЖ БАЙВ… Зарим тамирчин зодог тайлдаг. Харин зарим нь бүтэн нэг үеийнхээ дурсамж болж үлддэг. 2026 оны 10-р сарын 6-ны орой Буэнос-Айресийн Monumental цэнгэлдэх хүрээлэнд яг ийм түүхэн мөч тохиолоо. 🇦🇷 Лионель Месси Аргентины шигшээ багийн өмсгөлтэй сүүлчийн тоглолтоо хийлээ. 85,000 гаруй хөгжөөн дэмжигчийн өмнө Аргентин Бенинийг 3:0-ээр хожсон бөгөөд Месси өөрөө нэг гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгсөн байна. Ингээд тэр шигшээ багийнхаа төлөөх 21 жилийн замналаа гайхалтай тоглолтоор өндөрлүүлжээ. (ABC News) Гэхдээ тоглолт дууссангүй… 🌌 Тэнгэрт 500 орчим дрон хөөрч, Мессигийн амьдрал, карьерын түүхийг гэрлээр зурж эхлэв. Эхлээд Аргентины хөлбөмбөгийн холбооны бэлгэ тэмдэг… Дараа нь: 🔟 “10” дугаар 👕 Мессигийн Аргентины өмсгөл ⚽️ Талбай дээр бөмбөг өшиглөж буй Мессигийн дүр 🏆 Дэлхийн цомыг өргөж буй Месси ⭐️ Аргентины 3 од 🗼 Буэнос-Айресийн алдарт Обелиск ❤️ Аргентины өнгө бүхий зүрх 👑 Эцэст нь Мессигийн нүүрний дүрс… Тэгээд тэнгэрт хамгийн энгийн хэрнээ хамгийн хүчтэй хоёр үг гарч ирэв. “¡GRACIAS LEO!” “Баярлалаа, Лео!” Энэ бол зүгээр нэг дрон шоу биш байлаа. Энэ бол нэг улсын ард түмэн нэг хүнд “Бид чамайг мартахааргүй” гэж хэлж байгаа агшин байв. (infobae) Месси Аргентины шигшээд: 🏆 2021 — Copa América 🏆 2022 — Finalissima 🏆 2022 — Дэлхийн аварга 🏆 2024 — Copa América гэсэн түүхэн амжилтуудыг авчирсан. Тэр Аргентины шигшээд 208 тоглолт хийж, 126 гоол оруулсан бөгөөд улсынхаа бүх цаг үеийн хамгийн олон тоглолт хийсэн, хамгийн олон гоол оруулсан тоглогч хэвээр үлдлээ. (Reuters) Хамгийн сонирхолтой нь Месси энэ үдэлтийг өөрийнхөө нэрийг хэт дөвийлгөсөн шоу болгоогүй. Тэр зүгээр л талбай дээр гарав. Тоглов. Гоол оруулав. Дамжуулалт өглөө. Тэгээд олон жилийн турш өмссөн 10 дугаартай цамцтайгаа ард түмэндээ баярлалаа гэж хэлээд буцлаа. Тэнгэрт түүний хөрөг гарч ирэхэд Месси өөрөө талбай дээрээс хамтрагчдынхаа хамт чимээгүйхэн харж байв. Нэгэн цагт Росариогийн бяцхан хүү байсан хүн дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг аль хэдийн биччихсэн байлаа. Тиймээс тэр шөнө Буэнос-Айресийн тэнгэрт зөвхөн Мессигийн дүрс гарсангүй. 🇦🇷 Аргентины хөлбөмбөгийн нэгэн бүхэл бүтэн эрин үе гэрэлтэж байлаа. Хүүхэд байхдаа Мессиг зурагтаар харж өссөн сая сая хүүхэд одоо түүнийг аав, өвөөтэйгөө хамт дурсах болно. Хөлбөмбөгчид төрдөг. Аваргууд бий болдог. Харин домог болдог хүн маш цөөхөн. Лионель Месси бол тэдний нэг. Gracias, Leo. 🇦🇷❤️⚽️ Месси шигшээ багаасаа зодог тайлсан ч клубийн түвшинд тоглох карьераа үргэлжлүүлнэ. (The Washington Post) 🎥 ABC News-ийн тэнгэрт зурсан Мессигийн салах ёсны гайхалтай дүрсийг үзээрэй. facebook.com/share/v/19YLrBx…
1
66