Эрүүл мэнд нам, албан тушаал, нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй — хүн бүрд хамаатай. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн бодлогыг бодит үр дүнд хүргэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтан, судлаач, иргэдийн саналыг сонсох нь чухал. Та бүхэн хэлэлцүүлэгт оролцож, саналаа хуваалцаарай. #ЭрүүлМэнд
УИХ-ын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа түргэн тусламжийн салбар зөвлөлөөс мэргэжлийн санал авч, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг хуулийн төслийн 11, 12 дугаар зүйлд тусган ажилласан юм.
Тодруулбал,
• Яаралтай тусламж, үйлчилгээг эмнэлэг хүртэлх тусламж, эмнэлгийн яаралтай тусламжийн нэгжийн тусламж, эмнэлэг хоорондын яаралтай тээвэрлэлт гэсэн гурван түвшинд ангилж, зохион байгуулах;
• Түргэн тусламжийн дуудлагыг зөвхөн дуудлага ирсэн дарааллаар бус, хүний амь насны эрсдэл, биеийн байдал, газар зүйн байршил, цаг хугацаа, нөөцийн хүртээмжид үндэслэн эрэмбэлж, тохирох тусламжийг хүргэх;
• Шатлал, харьяалал харгалзахгүйгээр яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх;
• Яаралтай болон түргэн тусламжийн нэгдсэн дуудлагын сүлжээг бүрдүүлж, үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
• Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, газар зүйн байршил, орон нутгийн алслагдмал байдлыг харгалзан түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг зохион байгуулах;
• Шаардлагатай тохиолдолд агаарын тээврийн хэрэгслээр түргэн тусламж хүргэх боломжийг эрх зүйн хүрээнд зохицуулахаар тусгасан.
#хүн_төвтэй #НЭГДМЭЛ #ХҮРТЭЭМЖТЭЙ #тасралтгүй #ЭрүүлМэнд #тогтолцоо
Davaasambuu Ganmaa retweeted
🚨 Harvard just made its AI course free.
No tuition.
No application.
Just world-class AI education.
Harvard University just released 6 high-quality lectures on AI + Prompt Engineering— and anyone can access them.
If you're serious about AI in 2026, start here:
🎓 Harvard University LECTURES
1. Introduction to Generative AI
A step-by-step guide to how GenAI actually works.
Link: lnkd.in/e9rWNjBE
2. Prompt Engineering
Real tips for improving output quality from any LLM.
Link: lnkd.in/e5nekvS2
3. Beyond Chatbots: System Prompts, RAG
Move past surface use cases into scalable applications.
Link: lnkd.in/exsX5tP7
4. Generative AI in Teaching & Learning
How educators can adapt and lead with AI.
Playlist: lnkd.in/erdwPRvu
5. Teaching with AI in the Classroom
Frameworks for trainers and educators.
Link: lnkd.in/eWXskwWG
6. The Basics of Generative AI
No jargon. Just clarity.
Link: lnkd.in/eSCJ62Bi
BONUS
🟩 CS50x 2025 – Artificial Intelligence Lecture
LLMs, neural nets, and real-world use cases
Link: lnkd.in/eYg6vdCr
🟩 CS50 Extension – AI / Prompt Engineering
Design prompts that think with you
Link: lnkd.in/eJH4DWQR
🟩 GPT-4: How it works + how to build with it
Behind the curtain on GPT-4
Video: lnkd.in/eeh7QXUM
🟩 LLMs and the End of Programming
Why prompting is the new coding
Video: lnkd.in/e3JbSFi7
---
💡 REALITY CHECK
✅ Harvard-level AI knowledge is now free
✅ Prompting = career acceleration
✅ 2 lectures can put you ahead of 90% of professionals
✅ The future belongs to people who can “talk to machines” strategically
Don’t just consume AI. Learn how to control it.
👇 Which lecture are you starting with?
♻️ Repost to help others learn AI
🔖 Save this (you’ll need it later)
🔔 Follow @sripathiteja4 for more
Монгол–Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны конференц”-ийг нээж үг хэллээ.
Чанартай, аюулгүй тусламжийг хүн бүрд хүргэхийн тулд хамтын ажиллагаагаа эмч, мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологи нутагшуулах, хамтарсан судалгаа хөгжүүлэхэд чиглүүлье.
#МонголЯпон #ЭрүүлМэнд
Энэ яг үнэн. Энэ асуудлыг би УИХ-ын гишүүн болсноосоо хойш удаа дараа хөндөж ирсэн. Үдийн хоолны хөтөлбөрийг дунд, ахлах ангийн сурагчдад бодит хэрэгцээнд нь тулгуурлан шууд өргөжүүлэх ёстой.
Сургууль руу явах автобус Санзай зэрэг алслагдсан хэсгүүдээс их удаж ирдэг учраас тэд өглөө эрт гарч, орой 8–9 цаг хүртэл хоол идэхгүй явах нь хотын олон хүүхдэд тулгарч байгаа бодит нөхцөл.
Тиймээс сургуулийн хоолны хөтөлбөрийг дунд, ахлах ангийн хүүхдүүдэд хэрхэн хүргэх, санхүүжилт, гал тогоо, хүний нөөц, хоолны шим тэжээлийн стандартыг нь яаж шийдэх талаар бодит төлөвлөгөө, үе шаттай хэрэгжилт хэрэгтэй. Хүүхэд бүр сурч боловсрох хугацаандаа эрүүл, шим тэжээлтэй хоол авах боломжтой байх ёстой
Боловсролын сайдаас нийслэлийн алслагдсан дүүрэг, захын хорооллын хүүхдүүд сургууль, гэр хоорондоо аюулгүй зорчих боломж болон сургуулийн автобус, унааны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого, шийдэл хэрэгжүүлж байгааг тодрууллаа.
УИХ-ын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан эрүүл мэндийн асуудлаарх ажлын хэсгийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд туссан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт болон энэ хүрээнд тулгамдаж буй асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонслоо.
Илтгэлд хөндөгдсөн олон асуудлын шийдлийг бидний өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь УИХ-аар дэмжүүлээд буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Тус хууль батлагдсанаар эдгээр асуудлыг эрх зүйн цогц зохицуулалтаар шийдвэрлэж, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг бодитоор хангах боломж бүрдэнэ.
#хүн_төвтэй #НЭГДМЭЛ #ХҮРТЭЭМЖТЭЙ #тасралтгүй #ЭрүүлМэнд #тогтолцоо See less
117
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтаар оюутнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцоо, дэмжлэг ямар хэлбэрээр, хэрхэн хүрч болох талаар нээлттэй ярилцаж, асуулт, хариулт өрнүүлэв.
Оюутнууд сургуулийн орчинд тулгарч буй ёс зүйн асуудлыг шийдвэрлэх арга зам, хичээлийнхээ хажуугаар ажил хөдөлмөр эрхлэх боломж, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай орчин нөхцөл, оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зохицуулалтын хэрэгжилт, мөн бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах асуудлаар өөрсдийн байр суурь, санал бодлоо илэрхийллээ.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА
Баянгол дүүргийн Ахмадын хөгжлийн төвд ажиллаж, ахмад настнуудтай уулзан, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Уулзалтаар тэтгэврийн шинэчлэл, ахмад настнуудын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийн талаар санал солилцож, нээлттэй ярилцав.
Мөн мэдрэлийн эмчийн үзлэг болон үе мөчний эхо оношилгоонд ахмадуудаа хамрууллаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явагдлаа.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт ажиллах үеэрээ аймгийн намын хорооны удирдлага, гишүүдтэй уулзлаа.
Уулзалтаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, намын цаашдын зорилт болон гишүүн төвтэй намын тогтолцоог бэхжүүлэх E4 стратегийн талаар танилцуулж, намын гишүүдийнхээ санал бодлыг сонслоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын орон нутагт ажиллах бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна.
Энэ удаагийн томилолтоор аймгийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг сонсон, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.
Миний хувьд эрүүл мэндийн салбарын асуудалд онцгой анхаарч, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал, бодит нөхцөл байдалтай холбоотой асуудлыг иргэдээс сонсож, тухайн асуудлуудыг бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа танилцуулахыг зорьж байна.
Аавын минь нутаг, элгэн садан, нутгийн зон олонтойгоо уулзаж, тэднийхээ санал бодлыг сонсохын зэрэгцээ Өмнөговь аймгийн хөгжил, дэвшил иргэдийн амьдарлыг бодитоор дэмжихийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлуудад өөрийн хувь нэмрээ оруулах болно.
2026.11.11
Өмнөговь аймаг, Даланзадгад хот
#хүн_төвтэй #НЭГДМЭЛ #тасралтгүй #ХҮРТЭЭМЖТЭЙ #ЭрүүлМэнд #тогтолцоо
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сангийн зохицуулалтыг хэрэгжүүлэх асуудлаар "Эрүүл мэндийн хөгжлийн төв" болон программ хангамж нийлүүлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахимжилтийн өнөөгийн нөхцөл байдал, эмнэлгүүдийн ашиглаж буй программ хоорондын мэдээлэл солилцоо, нэгдсэн платформ, эмчлүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, системийн техникийн бэлэн байдал болон хэрэгжилтийн үе шатны талаар санал солилцов.
Цахим шилжилтийн гол зорилго нь эмнэлгүүдийн мэдээллийн системийн уялдаа холбоог хангаж, иргэн нэг эмнэлгээс нөгөөд шилжихэд мэдээллээ дахин бүрдүүлэх шаардлагагүй, тусламж үйлчилгээ тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
#хүн_төвтэй #НЭГДМЭЛ #тасралтгүй #ХҮРТЭЭМЖТЭЙ #ЭрүүлМэнд #тогтолцоо
🇲🇳 Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсаа байгуулж, Монгол үндэстний суу алдрыг дэлхийд тунхагласан Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийн мэнд дэвшүүлье.
Davaasambuu Ganmaa retweeted
Манай Монгол бүсгүй Япон, Хятад, Солонгос, Англи, Итали хэлээр чөлөөтэй яриад гадна талаасаа ч гэрэлтсэн инээж мишээсэн сайхан эмэгтэй байна🇲🇳🤩
📌Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцэл, эмнэлгүүдийн төлбөрийн асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.
#хүн_төвтэй #НЭГДМЭЛ #ХҮРТЭЭМЖТЭЙ #ил_тод #ЭрүүлМэнд #тогтолцоо



















