Catholic Church in Mongolia retweeted
Ариун Бичээс Нийгэмлэгийн санаачилгаар Библийн монгол орчуулгын 720 жил, бүрэн орчуулга хэвлэгдсэний 180 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 12-нд Чингис хаан Үндэсний музей, 11-р сарын 13-нд Монгол Улсын Их Сургуулийн Номын санд тус тус зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хуралд Гэгээн Ширээт Улс болон Монгол дахь католик шашны төлөөлөгчид, Монгол судлалын хүрээлэн, судалгааны байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Доктор Гүррагчаагийн Цэцэгдарийн "А.Мостаэртын монгол хэл рүү орчуулсан католик шашны ном бүтээлийн үг хэллэг" илтгэлийг хэлэлцүүлэхэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Монгол Улсын Их Сургуулийн Номын сан
🗓️ 2026 оны 11-р сарын 13
Catholic Church in Mongolia retweeted
Библийн монгол орчуулгын 720 жил, бүрэн орчуулга хэвлэгдсэний 180 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 12-нд Чингис хаан Үндэсний музей, 11-р сарын 13-нд Монгол Улсын Их Сургуулийн Номын санд тус тус зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хуралд Гэгээн Ширээт Улс болон Монгол дахь католик шашны төлөөлөгчид оролцож судалгааны илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Гэгээн Ширээт Улсын Христ итгэлийн эв нэгдлийг дэмжих яамны Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба, доктор Флавио Пачэгийн илтгэлд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Чингис хаан Үндэсний музей
🗓️ 2026 оны 11-р сарын 12
Ариун Бичээс Нийгэмлэгийн санаачилгаар Библийн монгол орчуулгын 720 жил, бүрэн орчуулга хэвлэгдсэний 180 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 12-нд Чингис хаан Үндэсний музей, 11-р сарын 13-нд Монгол Улсын Их Сургуулийн Номын санд тус тус зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хуралд Гэгээн Ширээт Улс болон Монгол дахь католик шашны төлөөлөгчид, Монгол судлалын хүрээлэн, судалгааны байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Доктор Гүррагчаагийн Цэцэгдарийн "А.Мостаэртын монгол хэл рүү орчуулсан католик шашны ном бүтээлийн үг хэллэг" илтгэлийг хэлэлцүүлэхэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Монгол Улсын Их Сургуулийн Номын сан
🗓️ 2026 оны 11-р сарын 13
Библийн монгол орчуулгын 720 жил, бүрэн орчуулга хэвлэгдсэний 180 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 12-нд Чингис хаан Үндэсний музей, 11-р сарын 13-нд Монгол Улсын Их Сургуулийн Номын санд тус тус зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хуралд Гэгээн Ширээт Улс болон Монгол дахь католик шашны төлөөлөгчид оролцож судалгааны илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Гэгээн Ширээт Улсын Христ итгэлийн эв нэгдлийг дэмжих яамны Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба, доктор Флавио Пачэгийн илтгэлд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Чингис хаан Үндэсний музей
🗓️ 2026 оны 11-р сарын 12
2026 оны 11 дүгээр сарын 2-нд Нью Семетри дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хамаг талийгаачдын төлөө мөргөл үйлдлээ.
Кардинал Жоржо Маренго номлолдоо талийгаачдын төлөө залбирахын утга учир, амьдралдаа хайр, уучлал, сайн үйлсийг үлдээхийн чухлыг онцлов.
Хүний амьдрал хязгаартай бөгөөд нэгэн өдөр бид энэ дэлхийн бүхнээ орхин одохыг Кардинал санууллаа. Тиймээс бие биенээ хайрлаж, уучилж, сайн сайхан үйлсээр амьдрахыг уриалав.
Тэрээр хайртай хүмүүсээ дурсахад гуниг, гашуудал төрдөг ч итгэгчид найдвар дүүрэн байдгийг тайлбарлав. Энэ өдрийн хоёрдугаар уншлага болох Элч Паул Гэгээнтний Ромчуудад бичсэн захидалд: «Найдвар биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Тэнгэрбурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг» (Ром 5:5) хэмээн өгүүлдэг.
Кардинал мөн өөрсдийн хайртай хүмүүсээс гадна хэн ч дурсахгүй, хэн ч санахгүй байгаа талийгаачдын төлөө залбирахыг уриаллаа. Энэ дэлхийгээс салан одсон ахан дүүсийн төлөөх залбирал нь тэдэнд үзүүлж буй чухал тус дэм болохыг онцлов.
Түүний номлол талийгаачдыг хайраар дурсаж, залбиралдаа багтаахын зэрэгцээ амьд байгаа бид бие биедээ хайр, уучлал түгээн амьдрахыг санууллаа.
Бүх Гэгээнтнүүдийн баяр болон Гэгээн Иохан Паул II-ийн өдөр
11-р сарын 1-ний ням гарагт дэлхий даяар бүх католик сүм Хамаг гэгээнтнүүдийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан Петр, Паул гэгээнтнүүдийн катедрал Польш Улсын Элчин сайдын яамтай хамтран Польшийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Ромын Пап Гэгээн Иохан Паул II-д зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд талархал магтаалын мөргөл тэмдэглэж, сүсэгтэн олноороо хамтдаа залбирч Пап II Иохан Паулын амьдрал, үйл хэрэг, итгэл үнэмшил, хүн төрөлхтөнд энх тайван, эв нэгдэл, хайр энэрлийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан үнэт хувь нэмрийг дурсан хүндэтгэл үзүүллээ.
Catholic Church in Mongolia retweeted
Ватиканы Апостолын архивын дэд тэргүүн Паоло Виан, Ватиканы Апостолын номын сангийн тэргүүн Дон Мауро Мантовани нар Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмааг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ватиканд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ватиканы Апостолын архив болон Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын эзэнт гүрэн, Монголын их хаад, Ил хаант улс болон Ромын Пап нарын хоорондын дипломат харилцаанд холбогдох түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг Элчин сайд Д.Гэрэлмаад хүлээлгэн өглөө.
Хүлээлгэн өгсөн баримт бичгүүдэд Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж байна.
Photo Credit: Embassy of Mongolia in Geneva
Ватиканы Апостолын архивын дэд тэргүүн Паоло Виан, Ватиканы Апостолын номын сангийн тэргүүн Дон Мауро Мантовани нар Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмааг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ватиканд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ватиканы Апостолын архив болон Ватиканы Апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын эзэнт гүрэн, Монголын их хаад, Ил хаант улс болон Ромын Пап нарын хоорондын дипломат харилцаанд холбогдох түүхэн 38 баримт бичгийн хуулбарыг Элчин сайд Д.Гэрэлмаад хүлээлгэн өглөө.
Хүлээлгэн өгсөн баримт бичгүүдэд Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж байна.
Photo Credit: Embassy of Mongolia in Geneva
Пап XIV Лео 10 дугаар сарын 26-ны өглөө Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX дахь хамба номун хан Д.Жавзандорж болон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кардинал Жоржо Маренго нарыг Ватиканд хүлээн авч уулзлаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Д.Булган, Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Гэгээн Эцэгт бараалхлаа. Энэ нь Монголын буддын шашны төлөөлөгчдийг Пап хүлээн авч буй гурав дахь уулзалт юм.
Пап Францис 2025 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэж байх үед Хамба лам Гандантэгчэнлин хийдийн лам нарын сэтгэл санааны дэмжлэгийг илэрхийлсэн, гарын үсэг зурж, тамга дарсан захидлыг нунцид хүргүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтээр Папын биеийг эдгэрүүлэхийн төлөөх ном хурлыг тэргүүлсэн байна. Пап Францисыг таалал төгссөний дараа тус хийд түүний хойдын буянд зориулан ном хурж, шинэ Пап сонгогдоход мөн ойр дотно харилцаагаа дахин илэрхийлжээ.
Гэгээн Эцэг XIV Лео Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур шашны хүрээний туслах хамба ламаар Францис Хавиер Дуан Ёнкуныг томилсны дагуу 7 дугаар сарын 29-нд түүнийг өргөмжлөх ёслол боллоо. Баяннуур шашны хүрээ нь Өвөр Монголын Баяннуур, Үхай хотуудын католик шашинтнуудыг хамаарна.
Туслах хамба лам Францис Хавиер нь 1980 онд ӨМӨЗО-ны Хангин хойд хошуунд төрсөн. 2007 онд Хэбэй мужийн Теологийн сургуулийг төгсөж, 2008-2013 онд Бээжингийн Их Сургууль болон Бээжингийн Гадаад Хэлний Их Сургууль, 2013-2016 онд Тайванийн Фурэнь их сургуульд тус тус суралцсан.
Гэгээн Эцэг XIV Леогийн 2025 оны 5-р сарын 8-нд Папаар сонгогдсоноос хойш зэвсэг хураах болон цөмийн зэвсгээс татгалзах, даян дэлхийн энх тайвны төлөөх айлдсан үг, уриалга, номлолыг эмхэтгэсэн « Disarmata e disarmante. La pace è un dono » хэмээх номыг Ватиканы хэвлэлийн газраас эрхлэн итали хэлээр хэвлүүлж, 7-р сарын 21-нд нээлтээ хийлээ. Тун удахгүй англи хэлээр мөн хэвлэгдэх энэхүү номонд Гэгээн Эцэг XIV Лео энх тайван бол хүн бүрийн үүрэг хариуцлага бөгөөд өдөр тутмын үйлдэл, айл гэрийн амьдрал, хүмүүсийн хоорондын өдөр тутмын амьдралаас эхлэдэг гэсэн санааг өгүүлж, энх тайвныг бий болгоход улс орнууд харилцан зэвсэг хураах, аливаа маргааныг зэвсэгийн хүч хэрэглэхгүй, хүчирхийллийн бус яриа хэлэлцээгээр зохицуулахын ач холбогдлыг онцолсон байна.
7-р сарын 22-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанхад хот дахь шашны хүрээний хамба ламыг өргөмжлөх ёслол боллоо. Энэхүү томилгоо нь Гэгээн Ширээт Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр тал харилцан зөвшөөрсний үндсэн дээр хийгдсэн томилгоо бөгөөд Чифөн буюу Улаанхад хотын шашны хүрээнд Өвөр Монголын зүүн хэсэгт амьдардаг католик шашинтнууд харьяалагддаг.
Пап XIV Леогийн зөвшөөрлийн дагуу томилогдсон хамба лам Иосеф Чан нь 1984 онд Ляонин мужийн Бэйжэнь хотод төрсөн, 42 настай. Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хот дахь Католик Их Сургуульд библийн теологи чиглэлээр суралцаж төгссөн.
2
167
КАРДИНАЛ ЖОРЖО МАРЕНГО ТӨВ АЗИЙН КАТОЛИК ХАМБА НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДЛОО
2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Ташкент хотноо Төв Азийн Католик Хамба нарын Зөвлөлийн V нэгдсэн бага хурал боллоо. Уг уулзалтад Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Монгол, Азербайжан улсын хамба нар болон төлөөлөгчид оролцов.
Нэгдсэн хурлын нээлтийн үеэр хамба нар болон төлөөлөгчид Пап XIV Леогийн энхийг тогтоох хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дайн дажин, шударга бус явдлын улмаас зовж буй хүмүүсийн төлөө залбирлаа.
2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус Бага хурлын удирдах хэсгүүдийн сонгууль болж, Кардинал Жоржо Маренго Бага Хурлын тэргүүнээр сонгогдлоо.
Мөн 4 дүгээр сарын 18-нд Төв Азийн католик сүмийн удирдлагууд Ташкент дахь Узбекистаны Исламын соёл иргэншлийн төвд зочилж, шашин хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдлыг тэмдэглэлээ.
Төв Азийн католик сүм хийдийн удирдлагууд нийт сүсэгтэн олонд хандан шударга бус дайн дажинд нэрвэгдэж буй ард түмнүүдийн төлөө залбирахыг уриалж, тэднийг Цэвэр Охин Мариагийн зуучлалд даатган, хүн төрөлхтөнд энх тайвныг хүсэж буйгаа илэрхийллээ.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Пап Францисын насан эцэслэсний нэг жилийн ой тохиож байна. Кардинал Жоржо Маренго түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн санахыг уриаллаа.
Кардинал Жоржо Маренго Эзэний Амилалтын Дээгүүр өнгөрөх үдшийн мөргөлийг Петр, Паул гэгээнтнүүдийн катедралд ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Ёслол уламжлалын дагуу Амилалтын лаа бэлтгэх ёслолоор сүмийн дээд давхарт эхэлсэн юм. Амилалтын шөнө Петр, Паул гэгээнтнүүдийн катедралд дөрвөн хүүхэд "анхны нэгдэл"-ийг хүлээн авч, мөн дөрвөн хүн ариун угаал хүртсэн нь онцгой баярт үйл явдал боллоо.
Мөн Англикан сүмийн нэгэн сүсэгтэн өөрийн итгэл бишрэлийг католик шашинд шилжүүлэн, католик сүмд анхны нэгдлийг хүлээн авсан баярт үйл явдал тохиолоо.
Үндсэн ёслолыг Кардинал Жоржо Маренго удирдан явуулсан бөгөөд сүсэгтэн олон, санваартан, сахилт гэлэнмаа нар оролцон хамтдаа Эзэний Амилалтыг тэмдэглэв.
Нийт сүсэгтэн та бүхэндээ Эзэн Христийн Амилалтын баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Кардинал Жоржо Маренго Эзэний үхэл ба зовлонг дурсан санадаг Тарчлалтын Баасан гаргийн Загалмай хүндэтгэх ёслолыг Гэгээн Эх Мариа сүмд ёслон тэмдэглэлээ.
Литургийн ёсны дагуу энэ өдөр Эвхаристийн ёслол үйлдэгддэггүй бөгөөд Христийн энэ дэлхийд гүйцэтгэсэн энэрэл хайрын сүүлийн мөч болох Түүний зовлон шаналал, тарчлалыг дурсан хүндэтгэдэг онцлогтой.
Кардинал Жоржо Маренго энэ өдрийн нам гүм, чив чимээгүй уур амьсгалын ач холбогдлыг онцолж, энэхүү нам гүн байдлаас итгэгчдийн жинхэнэ баяр баясгалан эхэлдэг гэдгийг номлолын эхээр сануулав.
Кардинал номлолын үеэр гурван чухал эргэцүүллийг онцлон хуваалцлаа. Юуны өмнө тэрээр Пилатын хэлсэн “Энэ хүнийг харагтун” хэмээх үгийг эш татан, итгэгчдийг эдгээр үгсийн утга учрыг гүнзгий эргэцүүлэн бодохыг уриалав. Есүс Христ хүний туулдаг бүхнийг өөрийн биеэр мэдэрсэн бөгөөд зовлон, баяр, үхэлтэй нүүр тулсан хэн бүхэнд хамт байдаг гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн нам гүн байдлаас жинхэнэ баяр хөөр эхэлдгийг дурдлаа.
Хоёрдугаарт, “Гүйцэлдлээ” хэмээх Есүс Христийн сүүлчийн үгийн утгыг тайлбарлан, хүний амьдралд байдаг дутуу, хангалтгүй мэдрэмжийг Түүнд найдсанаар дүүргэж, жинхэнэ сэтгэл ханамж, амар амгаланг олж болохыг онцлов.
Гуравдугаарт, “Мариа тэнд зогсож байсан” хэмээх эргэцүүллээр Есүсийн загалмайн дэргэд Мариа зовлонгийн мөчид хамт байсан жишээг сануулж, итгэгчдийг бэрхшээлийн үед Мариаг амьдралдаа хүлээн авч, итгэл найдвараа батжуулахыг уриаллаа.
ТАЛАРХАЛ МАГТААЛЫН ТҮРХЛЭГ БҮХИЙ МӨРГӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Жил бүрийн Ариун долоо хоногт талархал магтаалын түрхлэг бүхий мөргөлийг уламжлал болгон ёслон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү мөргөл нь энгийн цаг үеийн мөргөлөөс онцгой ялгарах хоёр чухал үйл явдлаараа ач холбогдолтой. Тодруулбал, сахил санваарын хэргэм хүртсэн санваартнууд санваартны амлалтаа шинэчилж, мөн литургийн жилийн турш шашны ёслолд хэрэглэгдэх ариун тосыг адислан бэлтгэдэг.
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 31-ний мягмар гарагт Кардинал Жоржо Маренго санваартан, сүсэгтэн олон, сахилтан гэлэнмаа нарын хамтаар энэхүү мөргөлийг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
“Ариун тос нь эс үзэгдэх Тэнгэрбурханы хишиг ивээлийг шашны ёслолоор дамжуулан харагдахуйц болгон илэрхийлдэг” хэмээн Кардинал Маренго онцлон дурдлаа.
Сахил санваарын хэргэм хүртсэн санваартнууд нь Тэнгэрбурханы ард түмэнд үйлчлэхийн тулд ганц бие амьдрах, даруу байх, дуулгавартай байх гэсэн гурван үндсэн амлалтыг өгдөг билээ.
Кардинал Жоржо Маренго номлолын үеэр “2000 жилийн тэртээ Есүс Христийн Сүүлчийн оройн зоогийн үеэр айлдсан ‘Энэ бол Миний Бие, энэ бол Миний Цус’ хэмээх үгсийн биеллийг өнөөг хүртэл Тэнгэрбурханы ариун нандин ард түмний дунд онцгой хишиг ивээлээр хэрэгжүүлэн үйлчилж буй хүмүүс нь санваартнууд юм” хэмээв.
Кардинал Жоржо Маренго 2026 оны Хризм мөргөлийг удирдан тэмдэглэнэ.
Хризм мөргөлийг жил бүрийн Ариун долоо хоногт тэмдэглэдэг. Олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн энэхүү мөргөлийн үеэр хамба лам шашны ёслолд ашиглах ариун түрхлэгүүдийг адислан өөрийн харьяа сүмүүдэд тараадаг. Мөн энэхүү өдөр нийт санваартнууд хамба ламын сэнтий орших катедрал сүмд хамтдаа чуулж, өөрсдийн сахил хүртэх үедээ өргөсөн амлалтаа эргэн санаж, бататган, хамба ламын удирдлагын дагуу түүнтэй эв нэгдэлтэй байх, Тэнгэрбурханы зааж сургасны дагуу түүний ард түмэнд үйлчлэхээ илэрхийлдэг.
Монгол Улс дахь католик сүмүүдийн 2026 оны Ариун долоо хоногийн шүтэн бишрэхүй залбирал, талархал магтаалын мөргөл, шашны ёслолуудын хуваарийг хүргэж байна.
“Ертөнцөд нэгэн нар мэндэллээ” концерт амжилттай зохион байгуулагдлаа
2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Петр, Паул гэгээнтнүүдийн катедралд “Ертөнцөд нэгэн нар мэндэллээ” нэртэй концерт амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээ нь Ассиси нутгийн Францис гэгээнтний таалал төгссөний 800 жилийн ойд зориулсан бөгөөд дуу хөгжим, соёл урлагаар дамжуулан гэгээнтний амьдрал, сургаалийг хүндэтгэн тэмдэглэлээ.
Концертод дуучин Валентина Вольпе Андреацца, Милан хотын Ла Скала театрын маэстро, төгөлдөр хуурч Стефано Сальватори нар оролцож, дундад зууны үеийн шашны болон ардын уламжлалт бүтээлүүдийг толилуулав. Хөтөлбөрт Laudario di Cortona, Stabat Mater зэрэг магтаалын дуунууд багтаж, мөн орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэн эртний болон орчин үеийн хөгжмийн уялдаа холбоог үзэгчдэд мэдрүүлсэн онцлогтой байлаа. Арга хэмжээний нээлтийг морин хуурч О.Энхбат морин хуурын уянгат аялгуугаар эхлүүлэв.
Тус концерт нь Францис гэгээнтний байгаль дэлхий болон хүн төрөлхтөнтэй эв найрамдалтай орших үзэл санаа, энх тайвныг эрхэмлэсэн амьдралын хэв маягийг уран сайхны хэлбэрээр хүндэт зочид, сүсэгтэн олонд хүргэж, оюуны санааны гүн мэдрэмж төрүүлсэн арга хэмжээ болов.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали улсын Соёлын институтын хамт олонд гүн талархал илэрхийлье.






































