Ade (@Ade1206mn) header
Ade (@Ade1206mn) profile picture

Erh Chölöönii Evsel | #Liberté party | @Liberte1206 | Erh Chölöönii Hödölgöön | Liberté movement | @nowarmn |

Mongolia
Joined April 2011
Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)Photo by Ade (@Ade1206mn)
Ade retweeted
та нар боддоо‼️ дарга нь гадаад руу зугтцан, зарим төлөөлөгч нь өлгүүрт нуугдцан, зарим нь миний хэрэг шалгагдаж бгаа гэцэн.... 🤮 ийм л нам гэгч гэмт хэргийн бүлэглэл бидний амьдралаар наадаж бншд 🙄😔😬
2
1
25
Mongolchuud Cyrillic-s ömnö Latin üseg heregledeg bailaa. (Mongol bichigiin hamt) Mongold Cyrillic heregleenii huvid ach holbogdol sul, helnii huvid gaj nölöötei, soyoliin huvid yamar ch üne tsenegüi, technologiin huvid saad berhsheel, ediin zasgiin huvid garz hohirol bolsoor...
3
1
7
133
АН аас юм горьдох хэрэггүйээ, бүрэн дампуурсан
1
1
141
Буцаад АН RIP гэж нааж байна 🤣
АН нэг тийм сонин гишүүд, дэмжигчидтэй хэдэн ч удаа АН-д хайр зарлаж, хэдэн ч удаа АН R.I.P болдог юм бүү мэд. Хууртаж ханаач ээ, том болооч ээ 🤷‍♂️💩 Жонхуугийн хувийн намаас жонхууг хөөнө гэж юу байхав дээ
3
1
295
Тавиулуудаа аваачаад гэрийн хорионд тарьсаар байгаад алчихдагийг нь Цэдэнбал даргаас харсан
Орос нохой Юмжавын Цэдэнпилийн замнал "хүсэл мөрөөдөл" нь Монгол улсыг оросын стан, республика болгох байв. Түүнд Монголыг "Дараагийн Польш, Украин" болгох хүсэл тэмүүлэл, мэдлэг ойлголт үгүй учраас ингээд салбадай царайлаад худлаа яриад зогсдог байлаа.
3
2
146
Эд нарын энэ үзэл суртлыг манай бүх тв, нөгөө МҮОНРТ хүртэл эх орноосоо урваж, санхүүжиж, өдөр бүр рооос кино контент гаргаж дэмждэг гээд боддоо.
В.Путины элч: "Монголын хэвлэлүүд харамсалтай нь ихэнхи нь хувийн хэвшилд байдаг, суваг эргүүлээд үзэхэд голдуу барууны нэвтрүүлгүүд гарч бна. Орос контентоор хүүхэд залуусыг эзэмдэх хэрэгтэй. Монголд барууны санхүүжилттэй асар олон тбб ОХУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг..." Монгол улсын дотоод асуудалд эрээ цээргүй өнгийж эзэн аятай аашилж байгаа Москальд Persona non grata өгч зайлуулах ёстой.
1
53
Ade retweeted
оросын элчинд загнуулцым бхдаа 🤭
🟠Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Шатахууныг гацааж ард түмний зовлон дээр дөрөөлж ашиг хонжоо олох, улс төр хийх гэсэн бүлэглэлүүд бий. Тагнуулын байгууллагаас надад мэдээлэл өгсөн. Хэн улс төр хийж, зохион байгуулж байгааг тусгай албад шалгаж тогтоо.
3
52
Хугацаат цэргийн алба хаах хугацааг 4 сар болгохыг дахин уриалж байна. Монгол улсын батлан хамгаалах, цэрэг армийг бүхэлд нь форматалж, ОХУ-ын хоцрогдсон номлолоос бүрэн татгалзахгүй бол цаашид олон Монгол залуус эрүүл мэнд амь насаараа хохирсоор байх болно. Өмнө нь дэвшүүлж байсан шийдлээ дахин дэвшүүлье. Хугацаат цэргийн алба хаах хугацааг 4 сар болгож, ямар ч үр дүнгүй цаг нөхцөөсөн хоцрогдсон оросын ярга хөтөлбөрийг бүхэлд нь халж, ужгирсан уламжлалт элдэв ярга, хөдөлмөрийн мөлжлөг дайчилгаа, хэвшмэл зан үйл хийх нөхцлийг устгаж, цаг хугацааг үр дүнтэй ашиглаж, цэрэгт байх хугацаанд өглөөнөөс орой амрах хүртэл зөвхөн бүх төрлийн зэвсэг техникт ажиллах практикт ажиллаж, НАТО стандарт нэвтрүүлж сертификатжуулж цэрэг дайны бэлэн байдалд дуудах нөхцөлтэй халаад явах хэрэгтэй. Одоогийн хөтөлбөр бол ердөө цаг нөхцөөсөн оросын хоцрогдсон цэргийн номлол бүхий үр дүнгүй ярга юм. Монгол улс цэрэг армиа цомхон, технологийн хувьд эрс өөрчлөлт үсрэлт хийхгүйгээр хоцрогдсон цэргийн номлолоор цаашаа явахгүй, Монгол улсын төсөв ч ийм данхар хоцрогдлыг даахгүй нь тодорхой болсон. Монгол улс өөрийн онцлог бүхий хоёр хөршөөсөө ялгаатай цэргийн номлол дээр суурилсан армийг бэхжүүлэх цаг болсон. Дахин хэлье, хугацаат цэргийн алба хаах хугацааг 4 сар болгоё. Үргэлжлүүлэн цэргийн албанд ажиллах цэргийн албан хаагчдыг ази болон барууны цэрэг технологийн өндөр хөгжсөн улс оронд үргэлжлүүлэн сургаж, чадавхижуулж, төмөр сэгнүүдээ акталж зэвсэг техникээ шинэчилж технологид суурилсан хоёр хөршөөсөө ялгарах онцлогтой цэргийн номлол бүхий Монгол улсын цомхон хүчирхэг армийг бэхжүүлэх цаг болсон. 2023.11.14 Э.Одбаяр
This quoted post is unavailable.
14
147
7
252
32,429
АНУ-аас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг нь ОХУ-аас Монгол улсад тавьдаг татвараас ХӨНГӨН нөхцөлтэй аж. Нэг ёсондоо ОХУ нь Монгол улсад хамгийн чанга ЭЗ-ийн "хориг" тавьсан улс юм. Хэрэв Монгол улсаас БНХАУ-руу хийх экспортийн хэмжээ буурвал бид хямарч "өлсөж үхэх" аюултай.
11
188
6
176
Сэтгүүлч маш тодорхой 3 асуулт асуув. Хил гаалийн хэт өндөр татвар, ЭГУЦС, УБ төмөр зам. ОХУ-ын элчин Азизов ч тодорхой хариулав. Хэзээ ч Монголтой харилцан ашигтай, хүнлэтгэлтэй харилцахгүй гэдгээ үүнээс илүү яаж хэлэхэв... #AzizovGoHome #NoWar #NoPutin
1
54
54
Орос ялж Монгол ялагдав. ОХУ нарийн царигийн төмөр зам барьж БНХАУ-тай холбогдов. Оросын төлөөлөгч У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.ОюунЭрдэнэ нар Монгол улсын нарийн царигийн (ОУ-ын стандарт) төмөр зам барих бодлогын баримт бичгийг цуцалж, мухар өргөн царигийн төмөр зам барьсан.
8
267
4
373
24,284
🇺🇦Украiна удахгүй Москвад цохилт өгч эхлэх байх. Хэрэв ингэж чадвал Украiна дайныг зогсоох хэлэлцээрт Москальтай эрх тэгш харилцах боломж бүрдэж, газар нутгаа авч үлдэхэд чухал ач холбогдолтой. ОХУ задарч Московит стан болох эхлэл нэгэнт тавигдсан. 🇲🇳Монгол улс үүнд бэлэн үү?
Будапештын баталгаа нэгэнт үйлчлэхгүй эсвэл хүчингүй юм бол 🇺🇦Украiна цөмийн зэвсэгтэй улс болох зүй ёсны эрхтэй. 🇺🇦эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж зогсох нь ОХУ-ын түрэмгийлэл доор тарчилж буй 🇲🇳 шиг эмзэг улсуудын хувьд чухал ач холбогдолтой. #StandWithUkraine
29
104
2
284
37,779
“Монгол улсад гуравдагч хөршийн оролцоотой Атомын цахилгаан станц бариулахгүй, ОХУ л үүнийг хийх ёстой. Гэхдээ Монголд ОХУ-ын хэл соёл, оюун санааны нөлөө тогтоосон тохиолдолд. Монгол шиг сэндвич улсад гуравдагч хөршийн тухай ойлголт байж болохгүй...” г.м байр суурь илэрхийлжээ. Франц зэрэг гуравдагч хөрш орнуудтай Ураны салбарт төсөл хэрэгжүүлэх Монгол улсын сонирхолыг үгүйсгэн гацааж байгаагаа нуухгүйн дээр ОХУ бага оврын АЦС барих туршлагаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Узбекистан, тэр ч бүү хэл дотоодынхоо Якутыг дурдаж байгаа нь ямар ч итгэл төрүүлэхгүй байна. Мэдээж хэрэг ОХУ шиг хоцрогдсон, худалч бас найдваргүй улстай хэн энэ салбарт хамтарч ажиллахыг сонирхох билээ. Эдгээр бүс нутагт бүтэлгүй төслөө эхлүүлэх нь В.Путины хүсэл болохоос өөр хэний ч хүсэл биш нь ойлгомжтой. Гэтэл эдгээрийн нэг нь Монгол улс болчихоод байгаа нь хорлонтой. ОХУ бол Монгол улсад хэрэгжих эрчим хүчний төслүүдийг ямагт гацааж хорлон сүйтгэж ирсэн бөгөөд бусад бүхий л салбарт бие даахыг тэвчдэггүй улс. Мөн хөрш улсууд дахь хэл соёл, оюун санааны нөлөө хамаарал нь ямар чухал нөхцөлтэй болохыг элчин сайд тодорхой дурдсан байна. Түрэмгийлэл гэж энэ. Эрх чөлөөний хөдөлгөөнөөс санаачилсан кирилл үсгийг халж Latin үсэгт шилжих, ОХУ-ын үзэл суртлын төвүүдийг татан буулгах, хөшөө дурсгалуудыг цэвэрлэх, түүх бичлэгийг эргэн харах, сурах бичигт өөрчлөлт оруулах, виз сэргээх зэрэг дурдаж болох олон асуудлууд ямар чухал болохыг эндээс харж болно. Түүнчлэн Хархорум ба түүний ойролцоо бүрэн хэмжээний археологийн судалгаа, малтлага хийхээс нааш шинэ хот байгуулах нэрээр хосгүй үнэт түүхийн олдвор, ул мөрийг устгаж дээр нь элдэв орон сууц барьж, ОХУ-ын бүтэлгүй АЦС гэх хог новш овоолох нь түүх соёлоо устгаж буй хэрэг болно. Монгол улсад Монгол улсын өөрийн эрх ашиг зонхилох ёстой. Үүнийг бид өөрсдөө эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.
30
237
32
288
42,181
МАН-ын утааны ээлжит үлгэр нь дайн түрэмгийллийн үндэс болсон ОХУ-ын хийн хоолойн төсөл гэдгийг Москаль сайдын амнаас олж сонсов. Утаа бол Монгол улс нүүрсээр ч хамаагүй ажилладаг цахилгаан дулааны төвлөрсөн эх үүсвэрүүд барихгүй (бариулахгүй) байгаагаас үүдэн үүссэн асуудал болохоос биш ОХУ-ын цуст хийн хоолойг тавиад шийдэгдчих асуудал биш. Үнэгүй хий өгнө гэж горьдох хэрэггүй, үнэгүй юм гэж байхгүй, заавал худалдаж авна. Ер нь зарах эсэх, худалдаж авлаа гэхэд түгээж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Нефттэй байгаад бензин түлш, нүүрстэй байгаад тог цахилгаантай болчихдоггүй юм байна гэдгийг бүгд харж байна. ОХУ-ын хийн хоолой тавьчихвал утаагүй болно гэж бодож байвал дэндүү гэнэн явдал болно. Аль ч тохиолдолд бэлтгэл ажил хангахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Орон байрны дулаан алдалтыг зогсоох, дулаан дамжуулах дэд бүтцүүдээ барьж байгуулах, эх үүсвэрүүдээ баталгаатай болгож төвлөрсөн эрчим хүч дулаан нийлүүлэх зэрэг түмэн асуудлыг шийдэж байж сая тэдгээр утаа үйлдвэрлэж буй мянга мянган яндангуудыг буулгана. Монгол улс өөрт байгаа хамгийн найдвартай эх үүсвэрээ ашиглаж эрчим хүч дулаан үйлдвэрлэх асуудлаа шийдэж, бүрэн бие даасан хараат бус ёстой. Нүүрсээ боловсруулж хий болгоно уу, өөрсдөө байгалийн хий олборлож ашиглана уу, ямар ч байсан нүүрсээр л эрчим хүч, дулаан үйлдвэрлэх тал дээр бие даах ёстой. Бидэнд тэр хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил гэсэн хий хоосон хийрхэл огт хэрэггүй. Азаар бидэнд нүүрс байна. Утаатай биш ЗГ-тай тэмцэх хэрэгтэй. Утааны эсрэг биш ЗГ-ын эсрэг тэмцэх хэрэгтэй. Ажлаа хий биш Ажлаа өг, шийдээд өг биш шийдэж чадахгүй бна огцор гэж шаардах хэрэгтэй. Утааг шийднэ гэж хэдэн арван их наядыг зарцуулсан ЗГ-т сонсгол биш шүүх хурал хэрэгтэй, ОХУ-ын хийн хоолой тавих шахалтаар утаанаас сална гэдэг гэнэн тэнэг бодлоо хаях хэрэгтэй. Нийслэл хотын агаарын бохирдлыг ганцхан жилийн дотор шийдэх бүрэн боломжтой. Маш олон гарц шийдэл бий. Үүнийг хийхгүй байгаа ЗГ огцрох ёстой.
4
72
2
108
21,838
Нефттэй байгаад бензин түлштэй болчихдоггүй, нүүрстэй байгаад тог цахилгаантай болчихдоггүй, байгалийн хийтэй байгаад хэрэгцээгээ хангачихдаггүй юм байна гэдгийг бүгд харж байна. Үүний адил ОХУ-ын хийн хоолой Монголд тавьчихвал утаагүй болчихно гэвэл дэндүү гэнэн явдал болно.
МАН-ын утааны ээлжит үлгэр нь дайн түрэмгийллийн үндэс болсон ОХУ-ын хийн хоолойн төсөл гэдгийг Москаль сайдын амнаас олж сонсов. Утаа бол Монгол улс нүүрсээр ч хамаагүй ажилладаг цахилгаан дулааны төвлөрсөн эх үүсвэрүүд барихгүй (бариулахгүй) байгаагаас үүдэн үүссэн асуудал болохоос биш ОХУ-ын цуст хийн хоолойг тавиад шийдэгдчих асуудал биш. Үнэгүй хий өгнө гэж горьдох хэрэггүй, үнэгүй юм гэж байхгүй, заавал худалдаж авна. Ер нь зарах эсэх, худалдаж авлаа гэхэд түгээж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Нефттэй байгаад бензин түлш, нүүрстэй байгаад тог цахилгаантай болчихдоггүй юм байна гэдгийг бүгд харж байна. ОХУ-ын хийн хоолой тавьчихвал утаагүй болно гэж бодож байвал дэндүү гэнэн явдал болно. Аль ч тохиолдолд бэлтгэл ажил хангахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Орон байрны дулаан алдалтыг зогсоох, дулаан дамжуулах дэд бүтцүүдээ барьж байгуулах, эх үүсвэрүүдээ баталгаатай болгож төвлөрсөн эрчим хүч дулаан нийлүүлэх зэрэг түмэн асуудлыг шийдэж байж сая тэдгээр утаа үйлдвэрлэж буй мянга мянган яндангуудыг буулгана. Монгол улс өөрт байгаа хамгийн найдвартай эх үүсвэрээ ашиглаж эрчим хүч дулаан үйлдвэрлэх асуудлаа шийдэж, бүрэн бие даасан хараат бус ёстой. Нүүрсээ боловсруулж хий болгоно уу, өөрсдөө байгалийн хий олборлож ашиглана уу, ямар ч байсан нүүрсээр л эрчим хүч, дулаан үйлдвэрлэх тал дээр бие даах ёстой. Бидэнд тэр хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил гэсэн хий хоосон хийрхэл огт хэрэггүй. Азаар бидэнд нүүрс байна. Утаатай биш ЗГ-тай тэмцэх хэрэгтэй. Утааны эсрэг биш ЗГ-ын эсрэг тэмцэх хэрэгтэй. Ажлаа хий биш Ажлаа өг, шийдээд өг биш шийдэж чадахгүй бна огцор гэж шаардах хэрэгтэй. Утааг шийднэ гэж хэдэн арван их наядыг зарцуулсан ЗГ-т сонсгол биш шүүх хурал хэрэгтэй, ОХУ-ын хийн хоолой тавих шахалтаар утаанаас сална гэдэг гэнэн тэнэг бодлоо хаях хэрэгтэй. Нийслэл хотын агаарын бохирдлыг ганцхан жилийн дотор шийдэх бүрэн боломжтой. Маш олон гарц шийдэл бий. Үүнийг хийхгүй байгаа ЗГ огцрох ёстой.
6
124
1
150
9,788
Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй." Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н хоригт орж хүнд нөхцөл байдалд байгааг Москаль элчингийн өрөвдөлтэй ярианаас олж мэдэх боломжтой. Өнөөдөр ОХУ-тай харилцаж байгаа цорын ганц чөлөөт ертөнц нь Монгол улс болж үлдсэн гэдэг нь тодорхой байна. Москалууд Монгол улсад ирж ямар нэг ЦООРХОЙ олж амь зогоон хэд гурван ногоон зохицуулдаг тухайгаа ярьжээ. Хамгийн хорлонтой нь энэ үйл ажиллагаа нь Монгол улсыг ОУ-ын хоригт оруулах эрсдэл учруулж байгааг ОХУ-ын тал бүрэн мэдэж байгаа бөгөөд живж буй завь руугаа татаж чангааж байгаа нь жихүүдэс төрмөөр. Мөн Монголын коммунист эрх баригчид түрэмгийлэгч улсад нууцаар үйлчилж Монгол улсын эрх ашиг, ЭЗ-аар дэнчин тавьж эх орноосоо урваж байгааг түүний яриа нотолж байна. Монгол улс цаашид чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхая гэвэл ОХУ-ын барлаг болсон ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Жагсаж цуглаж зайлуулах цаг болсон.
11
170
8
242
25,163
В.Путины элч агаарын тээвэр болон ОУ-ын ачаа тээвэр төмөр замын үлдсэн ганц гарц нь Монгол улс болохыг хүлээн зөвшөөрчээ. Давшгүй өндөр гаалийн татвартай хэрнээ манай төмөр замаар хөнгөлөлт нэртэй үнэгүй тээвэрлэнэ. Монголын ААН өөрсдөө ТЗ-р тээвэрлэлт хийх хүрэлцээгүй болсон. Товчхондоо Монголчууд өөрсдийн мэдлийн төмөр зам ч үгүй болжээ. Монголчууд төмөр замаараа өөрсдийн ачааг зөөх эрхгүй болж, түрэмгийлэгч оросын ачаа зөөдөг дамжин өнгөрөх ханган нийлүүлэх бааз мэт болов. ОюунЭрдэнийн ЗГ-т оросын эрх ашиг нэгт. Монгол яах нь хамаагүй. Худалдааны дайн зарлачихаад "стратегийн түншлэл" гэж үлгэр ярьж, Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах шахалт үзүүлж байгаа. Нэг нүүрээрээ БНХАУ-аас хандив, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт гуйж авна, бас экспортын 90%-аа гаргана. Нөгөө нүүрээрээ орж ирсэн таван цаасаараа Монголын гол өрсөлдөгч болох ОХУ-ын нүүрс, зэс, УУ түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр зам нутаг дээгүүрээ тавьж өгнө. Монгол улсад ямар ч ашиггүй хоёр нүүртэй бодлого хэрэгжиж байна. Манай ТЗ-н 50%-г эзэмшдэг ОХУ өөрсдийнхөө ч төмөр замын бондын хүүгээ төлж чадахгүй байж Монголд нэмж хөрөнгө оруулж шинэ зам тавина гэх мэт худал ухуулга явуулж байгаа. Монголчууд төмөр замын 50%-аа оросоос нэн даруй худалдаж авах, эсвэл нэн даруй өөрсдийн мэдлийн Замын Үүд-УБ чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавих хууль эрх зүйн орчныг нээлттэй болгох хэрэгтэй. Бүх юмыг стратегийн гэж хуцсаар байгаад өөрсдийнхөө ачааг ч зөөх төмөр замгүй, оросод зусардаад хаа хүрэх вэ? Түүнчлэн Монголын агаарын тээврийн салбарт ОХУ гай барцад дагуулах санаа нь цухалзаад эхэлсэн. "Налайхын аэродромоос оросын дуунаас хурдан онгоц нислэг үйлдэхээр боллоо..." гэх мэт тархи угаалт явагдаад эхэлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. ОХУ гэнэт нэг өглөө Налайхын балгасыг бодож сэрнэ гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. ОХУ-ын нөөц буудлыг сэргээж буйгаа өнгөлөн далдалж хандив өгч буй мэт худал мэдээлэл цацаж байгаа. Налайхын аэродром ЗХУ-ын цэргийн нисэх буудал болон байгуулагдаж, 1968 онд ЗХУ-ын 68-р НА-г Налайх руу нүүлгэн шилжүүлжээ. 1991 он хүртэл ОХУ-Малайз нислэгийн дундын зогсоол байв.
17
168
4
207
15,723
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудалд эх оронч, эрүүл ухаанаар хандахыг сануулж байна.
38
388
15
389
40,548
Түрэмгийлэгч путин мэдэгдэл хийхдээ дайнд илгээсэн Халимаг, Алтай, Тува, Буриад Монголчуудыг огт дурдалгүй “Орос, Чечен, Дагестан, Лакетан, Ингуш, Татар, Еврей, Мордвин, Осет зэрэг оросын үндэстэн ястан цэргүүдээрээ бахархаж бна" гсн. #NoWar #SaveMongols
16
100
5
123
Террорист орос бол Монгол үндэстэнд өстэй улс шд. Тувад төмөр зам байхгүй. Халимагт төмөр зам, нисэх онгоцны буудал байхгүй. Үнэн гомдмоор хоцрогдсон, ядуу тарчиг. Путин Тувад 12 жилийн өмнө төмөр зам тавих нээлт хийсэн. Ийм тайрдастай л үлдсэн. newslab.ru/news/422588
15
137
2
260
20,737